Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0515

 

           

 

 

 

 

 

 

 

         2024         06           14                                     128/ШШ2024/0515

                                               

                            

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* м******* э*******” ХХК /РД:4/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Х*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Б*******,

Хариуцагч: “Т ” ХХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Х*******,

Гуравдагч этгээд: “С******* о*******” ХХК /РД:5/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:             

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр бичгээр тодруулж, “М******* м******* э*******” ХХК-ийн “Т ” ХХК-ийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар дүгнэлтийн “С******* о*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М******* м******* э*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Т ” ХХК, “С******* о*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.

Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.“Т ” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан ТТТХХК дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад “М******* м******* э*******” ХХК, “С******* о*******” ХХК  нар нь оролцжээ.

2.2.Харин 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдан авах Үнэлгээний хорооны хурлын 0 дугаар тэмдэглэлээр /дүгнэлт/ “М******* м******* э*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийсэн боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу хамгийн баг харьцуулах үнэтэй хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерт оролцогчдоос “их харьцуулах үнэтэй” байх тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, “хамгийн бага үнэ”-ийн санал ирүүлсэн “С******* о*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгожээ.

2.3.Ингээд нэхэмжлэгч нь захиалагч “Т ” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны “С******* о*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ:

“Тус шүүхэд нэхэмжлэгчээс "Т ” ХХК-д холбогдуулан Үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар дүгнэлтийн "С******* о*******" ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, "М******* м******* э*******" ХХК-ийн ирүүлсэн тендер нь "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгох тухай, “Таван толгой ” ХХК, “С*******-О*******" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай "Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "С******* о*******" ХХК-с тоос шорооноос хамгаалах хошуувчийг нийлүүлж дууссан учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нөхцөл байдал бий болсон.

Учир нь тус гэрээнд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сүүлийн нийлүүлэлтээ хийхээр заасан болон гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сүүлийн 100 ширхгийг нийлүүлэх үлдсэн байгаа гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгчийн хувьд тоос шорооноос хамгаалах хошуувч үйлдвэрлэдэг, тендерт байнга оролцдог учир дараагийн тендер нь хуулийн дагуу явагдахад энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3, 36.1.4-д тус тус Захиалагч нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болохоор заасан бөгөөд уг зүйлд заасан нөхцөл байдал бий болж магадгүй юм. Учир нь тоос шорооноос хамгаалах хошуувч нь өвлийн улиралд илүү их хэрэглэгдэх бөгөөд "Таван толгой ” ХХК-ийн хошуувчны нөөц дуусвал нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж хууль бусаар шалгарсан компаниас дахин худалдан авалт хийх нөхцөл байдал бий болох учир нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа юм. Мөн "С******* о*******" ХХК нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр дүгнэлтээр илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг тогтоон нийтэд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлсэн байдаг. /Линкийг оруулав. /https://www.tender.gov.mn/mn/bidder/blacklist?supplierName=undefined&page=3/       Бусад үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч компани нь "Таван толгой ” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч" нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Т дугаартай тендерт оролцсон. "Таван толгой ” ХХК-ийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн 01/654 тоот бүхий албан мэдэгдлээр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хуулийн 28 зүйлийн 28.7.3-т заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос их харьцуулах үнэтэй байх тул танай тендерээс татгалзаж байна" гэж шийдвэрлэсэн учир эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасан. Гэтэл М******* Улсын Сангийн яамны 2023 оны 0 дугаар бүхий хариугаар гомдол үндэслэлгүй гэж үзэн, улсын байцаагчид шилжүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага болон бусад зүйлд заасныг зөрчиж байхад "С******* о*******" ХХК-ийн тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-т "шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн ерөнхий, санхүүгийн, техникийн болон туршлагыг энэ хуулийн 14-16- р зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана", 12 дугаар зүйлийн 12.4-т "хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхын шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно", " 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “М******* Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө төлөөгүй" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч нь татвараа үнэн зөв тодорхойлж хуулийн дагуу өр төлсөн, тендерийн материалд үнэн зөв мэдээллээ хүргүүлж шударга ил тод өрсөлдөхөөр хуульчилсан байна. Харин “С******* о*******" ХХК нь татвараа үнэн зөв төлөөгүйн дээр тухайн тендерт тааруулан үнэн зөв биш материал ирүүлсэн нь өөрсдийн илгээсэн бичиг баримтаас илт харагдаж байгаа. Үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-н 37-д “Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа нэг цагийн дотор татаж авах" гэж заасны дагуу тодорхойлолт татсан нь тайлангаар ногдуулсан татварын өр байхгүй гэж харагдахаас М******* Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө төлсөн явдал биш юм.

Мөн "С******* о*******" ХХК нь тендерт өөрсдийн үйлдвэрлэсэн тоос шорооноос хамгаалах хошуувч санал болгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2019-855, 2021-153, 22-363 дугаартай дүн, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын г 2023-431 дугаартай шинжилгээний дүн, стандарт, хэмжил зүйн г УБД222 дугаартай тохирлын гэрчилгээ тус тус ирүүлсэн. Тендерийн бичиг баримтын ТШЗ 18.6.8-т " Барааны үйлдвэрлэгчийн болон барааны гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанар стандартын сертификат, ..." гэж заасныг л хангаж байгаа болохоос Тендерийн бичиг баримтын ТШЗ 18.6.8-н үргэлжлэл үзлэг, туршилт баталгаажуулалтын акт зэргийг баталгаажуулан ирүүлнэ" гэж заасныг хангаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасны дагуу “С******* о*******" ХХК-ийн илгээсэн 2022 онд 596,591,452 төгрөгийн борлуулалт тусгаснаар харагдах бөгөөд ижил төстэй ажлын гэрээний 2022 оны талаарх мэдээлэлд “... "Э " ХХК-д 530,400,000 төгрөг НӨАТ ороогүй, "С " ХХК-д 49,000,000 төгрөг НӨАТ орсон, “Р" ХХК-нд 70,002,800 төгрөг НӨАТ орсон, "М " ХХК-нд 150,000,000 төгрөг НӨАТ орсон, “М Б М" ХХК- нд 36,000,000 төгрөг НӨАТ орсон, "Их г ” ХХК-нд 105,000,000 төгрөг НӨАТ орсноор гэрээ байгуулсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссанаар тусгасан бол шууд борлуулалтаар "М" ХХК-нд 5,500,000 төгрөг, 71,896,000 төгрөг, “” ХХК-нд 11,418,220 төгрөгийн буюу нийт 1,029,217,000.02 төгрөгийн борлуулалт хийснээр тендерийн материалд тусгасан нь тендерт оролцогч нь мэдээллээ худал тусгасныг нягтлуулан илт худал мэдээлэл ирүүлснийг тогтоолгохоор улсын байцаагчид уламжилж өгөхийг хүссэн боловч Сангийн яам "С******* О*******" ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланг ааар цахимд баталгаажсан эсэхийг, 2022 онд тайлагнасан борлуулалтын орлого 2022 онд байгуулсан гэрээ, түүний гүйцэтгэл зөрж байгаа нь тендерийн материалын шаардлагыг хангахын тулд илтэд хуурамч материал илгээснийг тогтоож, холбогдох арга хэмжээ авахыг хүссэн боловч арга хэмжээ авахгүй байгаа нь хуульд нийцэхгүй юм.

" " ХХК-тай байгуулсан гэрээний дагуу татвараа төлөөгүй, НӨАТ ногдуулаагүй, татвар ногдох орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан талаарх гомдолд дурдсан асуудал нь Сангийн яамны улсын байцаагчид шилжүүлэх үндэслэлгүй гэж үзэх нөхцөл үүсэхгүй бөгөөд харин Сангийн Яам нь дээрх гомдлыг бүхэлд нь авч үзэх ёстой байсан. Нөгөөтэйгүүр "С******* О*******" ХХК нь дээрх гэрээг үйлдэн тендерийн материалд ирүүлэхдээ бүх гэрээ "Хас" банкны 5 тоот харилцах дансаар орлогоо авснаар харагдаж байгааг зөрчилд тооцон үзээгүй байна.

Харин захиалагч "Таван толгой ” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, (ТӨХ)-ийн ТШЗ 18.2.5-д Санхүүгийн чадавхи, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт 2-т “банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн ор, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ" гэж шаардсан. "С******* О*******" ХХК нь "Голомт” банкны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10/01/429 албан тоотоор тодорхойлолтоос өөр тодорхойлолт ирүүлээгүй нь мөн л зөрчил юм.

"Таван толгой ” ХХК, “С*******-О*******" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай "Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус гэрээ байсан болохыг тогтоолгох тухайд:

"Таван толгой ” ХХК, "С*******-О*******" ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай "Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, “Таван толгой ” ХХК-ийн үнэлгээний хорооны 05 сарын 12-ны өдрийн 0 дугаар дүгнэлтийн “С******* о*******” ХХК-д холбогдох дүгнэлт нь хууль бус гэж үзэн шаардлага гарган хянагдаж байгаа бөгөөд хууль бус дүгнэлтийг үндэслэж хийгдсэн гэрээ нь хууль ёсны байх боломжгүй юм. Мөн “С******* о*******" ХХК-ийг хязгаарлалт тогтоосон компаниудын жагсаалтад оруулсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн эрх ашиг байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “М******* м******* э*******” компаниас “Т ” ХХК-ийн Үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн “С******* о*******” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн бага харьцуулгатай, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт үзсэн дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох, “М******* М******* Э*******” компанийн ирүүлсэн тендерт хамгийн сайн батлагдсан тендер байсан болохыг тогтоолгох, “Т ” компани, “С******* О*******” компанийн хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тоос, шорооноос хамгаалаах хошуувч худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ учраас хууль бус байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг акт маргаан бүхий актыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр 2005 оны хуучин Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “М******* Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэж заасны дагуу татвараа төлсөн, татварын ямар нэгэн өр төлбөргүй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дүгээр зүйлд “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж зааснаар хамгийн эхэнд хянаж үзэх зүйл нь тухайн татвартай холбоотой асуудлыг хянаж үзэх хуулийн шаардлага тавигдсан. Мөн үүнтэй холбоотой баримтыг захиалагч өөрөө гаргуулж авсан байдаг. Энэ өөрсдийнх нь гаргуулж авсан баримт материал нь учир дутагдалтай, яагаад гэхээр гуравдагч этгээд “С******* о*******” ХХК-иас “Э ” компанитай гэрээ байгуулахдаа нийт үнийн дүнгээ 530,400,000 төгрөг гэж тодорхойлоод үүнийгээ “нэмэгдсэн өртгийн албан татвар” ороогүй дүн гэж гэрээндээ тусгасан байдаг. Гэтэл гуравдагч этгээд “С******* о*******” компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани, тендерт ирүүлсэн баримтаас харвал нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөр гэдэг дээр тэг гэсэн заалт байдаг. Тэгэхээр “нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөгч компани мөртлөө яагаад нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй гэж гэрээн дээр тодорхойлж байгаа нь  борлуулалтын орлого, “нэмэгдсэн өртгийн албан татвар”, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасны дагуу тайлагнахгүй байх ийм зорилготой нөхцөл байдал харагдаж байна. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг” гэж зааснаар “нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөгч гэж хэн юм гэдгийг тодорхойлсон. Борлуулалтын орлого нь тухайн жилдээ 50 сая төгрөг буюу түүнээс дээш гарсан бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна. Мөн “нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөгчийн үүргийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д мөн адил зааж өгсөн байгаа. Тэгэхээр 50 сая төгрөгөөс дээш гарсан борлуулалтын орлоготой байвал “нэмэгдсэн өртгийн албан татвар” суутгаж өгмөөр байна. Тэгэхээр 530,400,000 төгрөг нь “нэмэгдсэн өртгийн албан татвар” ороогүй гэж байгаа нь хууль зөрчиж байгаа. Ийм нөхцөл байдал байгаа учраас үүнд захиалагчаас тодорхойлолт авахад “тэг” гэж гарч ирэх аргагүй ийм нөхцөл байдал байгаа. Хэрвээ 530,400,000 төгрөгийн “нэмэгдсэн өртгийн албан татвар”-тай байсан бол суутган төлөгдөх хуульд заасан хувь хэмжээгээрээ данснаасаа суутган төлөгдөх ийм нөхцөл байдал байдаг. Хэрэгт авагдсан баримт болон тендерт нөлөөлсөн баримтаас ийм зүйл харагдлаа.

Хоёрдугаарт 2020, 2022 оны санхүүгийн тайлан зөрүүтэй харагддаг. Тодруулбал 2020 он, 2022 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогоо 596,591,452 төгрөг гэж тодорхойлдог боловч тендертээ ирүүлсэн баримтад нь нийт борлуулалт хийсэн орлогын үнийг нэмээд үзэхээр Давж заалдах шатны шүүхийн магадлалд нийт 8 гэрээ, нийт 964,180,620 төгрөг байна дүгнэгдсэн.

“Э ” компанийн гэрээг хүчин төгөлдөр бус эсвэл хууль бус гэрээ гэдэг талаар гуравдагч этгээд маргасан, маргаад шүүх тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй байна гэдгийг тогтоогоод ирсэн. Гэхдээ Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр борлуулалтын орлого 596 сая гэж,  964 саяын  хооронд зөрүүтэй байгаа нь алдаатай юу, зөрүүтэй юу гэдэг нь тухайн талуудын баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хамааралтай болохоос биш гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хамааралгүй гэж дүгнэсэн. Тэгэхээр тухайн нөхцөл байдал нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж байгаа.

Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.6.8 барааны үйлдвэрлэгчийн болон барааны гарал үүслийн гэрчилгээг, үйлдвэрлэгчийн чанар, стандартын сертификат, үзлэг, туршилт, баталгаажуулалтын акт зэргийг баталгаажуулан ирүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт дотор үзлэг туршилт хийсэн, баталгаажуулсан акт байдаггүй.

Энэ нь ямар зүйл байдаг гэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байх үед үйлдвэрлэлийн явц тэр үйлдвэрлэж байх үед явагдаж байгаа зүйлийг үзлэг хийж баримтжуулж, байх ийм шаардлагыг тавьсан. Гуравдагч этгээд “С******* о*******” компаниас тохирлын гэрчилгээ, бас шинжилгээний хариунуудыг хавсаргаж өгсөн байдаг  ч эдгээр нь үйлдвэрлэгдсэнээс хойш хийгдэж байгаа зүйлүүд.

Дараагийн нэг асуудал нь харилцагч банктай өртэй эсэх талаарх тодорхойлолт баримт бичгийг шаардсан. Гэтэл гуравдагч этгээд компани нь эдгээр 8, 9 компанитай гэрээ байгуулахдаа Хас банкны 5004847831 дугаартай дансны дугааруудыг гэрээнүүддээ бичдэг. Тэгсэн мөртлөө тендерийн ирүүлсэн баримтдаа Голомт банкнаас өр төлбөргүй, Голомт банкнаас баталгаа гаргах боломжтой гэсэн баримтуудыг ирүүлсэн нь харилцагч банкнаас гэж байхад, өөр банкнаас ингэж авчирч байгаа нь шаардлагад нийцэхгүй. Гуравдагч этгээд компани Хас банктай харилцаад байгаа учраас Хас банкнаасаа тус баримтуудаа гаргаж өгөх ёстой байсан.

Мөн хариуцагч нь эдгээр баримтуудыг шаардаж байгаа нь иймэрхүү зөрүү болон ийм алдаатай, дутагдалтай зүйл байна уу гэдгийг хуульд заасны дагуу хянан үзэх ёстой. Гэтэл эхний ээлжид хянан үзэх чиг үүргээ биелүүлэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр, гуравдагч этгээд компанийг шалгаруулсан нь эдгээр хууль болон тендерийн баримт бичигт заасан заалтаа ийнхүү зөрчиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

1/"С******* о*******" ХХК нь тендерт өөрийн үйлдвэрлэсэн "Тоос шорооноос хамгаалах хошуувч" санал болгож, 2023 оны 5 дугаар сарын 02-ны 23/53 тоот албан бичгээр ирүүлсэн "Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл", 2023 оны 5 дугаар сарын 02-ны 23/56 тоот албан бичгээр ирүүлсэн "М******* Улсын гарал үүсэл", Мэргэжлийн хяналтын ерөнхий г 2019-855, 2021-153, 22-363 дугаартай шинжилгээний дүн, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын г 2023-431 дугаартай шинжилгээний дүн, Стандарт, хэмжил зүйн г УБД 222 дугаартай тохирлын гэрчилгээ тус тус ирүүлсэн бөгөөд эдгээр албан бичиг, шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээ зэргийг үндэслэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн болно.

2/"С******* о*******" ХХК нь ирүүлсэн тендертээ өөрийн компанийн 2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланд "К Дөл А" ХХК хараат бус аорын тайлан, дүгнэлтийг баталгаажуулж ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзсэн. "С******* о*******" ХХК нь ижил төстэй гэрээний туршлага дээр "Э трэйд" ХХК-тай 2022 онд байгуулсан 530,400,000 төгрөгийн гэрээний дүн бүхий "Хөдөлмөр хамгааллын м******* ЕМ9501" нийлүүлэх "22/01-01" тоот гэрээг ирүүлсэн ба гэрээний хуулбар, бараа хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолт, гэрээний дагуу төлбөр төлсөн баримт зэргийг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн болно.

3/"С******* о*******" ХХК-ийн татварын тодорхойлолтыг Худалдан авах ажиллагааны цахим системээс Татварын ерөнхий г лавлагаанд үндэслэн шалгахад 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 12:46 цагт татсан тодорхойлолтод “С******* о*******" ХХК нь татварын үлдэлгүй гэж заасан нь Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтад нийцсэн гэж үзсэн.

4/"С******* о*******" ХХК-ны борлуулалтын орлогын хэмжээг худалдан авах ажиллагааны цахим системээс татаж шалгахад "С******* о*******" ХХК-ны борлуулалтын орлого нь 2020 онд 236,586,900 төгрөг, 2021 онд 138,681,800 төгрөг, 2022 онд 542,355,800 төгрөг байсан ба 2022 оны борлуулалтын орлого нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-д заасан "ТШЗ-ны 18.3-т заасан хугацааны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсө өртгийн 30 хувиас багагүй байх" гэсэн шаардлагыг хангасан болно. “Т ” ХХК-иас зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх" ТТ дугаартай тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан болохыг тогтоож, Сангийн яамны 0 дугаартай шийдвэрийг гаргасан. Иймд Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгч "М******* м******* Э*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Тендер сонгон шалгаруулалтыг хууль журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Татварын асуудал яригдаж байна. Татварын асуудал нь тендер нээсэн өдрийн байдлаар цахим системээс татварын тодорхойлолт татдаг тухайн тодорхойлолт дээр өр төлбөргүй гэж гарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар цахим системээс татсан тодорхойлолтыг үндэслэл болгож явдаг. Татварын өргүй гэж тодорхойлолт байгаа учраас бид татварыг нь цаашаа татварын өртэй байна уу өргүй байна уу гэдгийг шалгах шаардлагагүй. Тендер нээсэн өдөр татагддаг. Санхүүгийн тайлан мөн адил цахим систем дээр баталгаажна бид нар бас аын дүгнэлтийг нь авсан. Бидний шаардсан борлуулалтын хувийн тэдэн хувийг хангана гээд тухайн шаардлагыг хангасан. Түүнчлэн тайлангийн үнэн зөвийг шалгахгүй. Тэр үзлэг туршилт баталгаажуулалтын акт гэдэг маань эд нарын ярьж байгаа зөв. Тухайн үйлдвэр нь өөрсдөө үйлдвэрлэлээс гарч байгаа юман дээрээ ийм акт үйлддэг юм. Гэхдээ бид нар энийг яг урьдын тендер шалгаруулалтуудын явж байсан процедурын дагуу импортын бараан дээр нэхдэг юм. Яагаад гэхээр энд үйлдвэрлэл нь байхгүй,  Хятадад байж байгаа ч гэдэг юм уу өөр улсад байж байгаа тэр үйлдвэрлэлүүдээс бараа нийлүүлж байгаа тохиолдолд заавал туршилт баталгаажуулалтын актыг ирүүл гэдэг юм. Үндэсний үйлдвэрлэлээсээ эдгээрийг нэхдэггүй. Тэртээ тэргүй тохирлын гэрчилгээ, шалгалт, тохирол гээд зүйлүүд, тендерийн материал, бичиг баримтууд нь ирчихсэн учраас шаардлага байхгүй гэж үзсэн.

Тухайн үеийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар угаасаа харилцагч банкнаас тодорхойлолт авчирна гэж байгаа боловч тэр нь тухайн тендерт оролцож байгаа компанийн ямар банкнаас тодорхойлолт авчрах нь тэд нарын эрх, тэр харилцагч нь байна уу, үгүй юү гэдгийг бид нар лавлах шаардлага байхгүй. Банкнаас авчирсан тодорхойлолтыг бид нар бусад банкнаас тодорхойлолт авчрах ёстой гэсэн шаардлага тавих эрх байхгүй. Тэгэхээр тэр авчирсан тодорхойлолтыг л бид нар авч үзнэ. Бид тендерээ шалгаруулсан, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл болон шалгаруулалт олгох тухай мэдэгдлүүд дээр “М******* м******* э*******” ХХК-иас, Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам бүгдийг нь хянаж үзээд “М******* м******* э*******” ХХК-иас гарсан гомдол үндэслэлгүй байна, тендер шалгаруулалтаа үргэлжлүүл гэдэг албан бичиг ирсэн. Тус албан бичгийн дагуу бид нар гомдлынхоо хугацааг дуусгаад хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад явсан. Гэрээний үүргээ оны өмнө хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлээд дуусчихсан. Бүх бараагаа ерөнхийд нь зохицуулж, бүх процесс дуусаж байгаа гэж ойлгож болно” гэв.

3.5.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

”Таван толгой ” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарласан "Тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ТТ дугаартай тендерт оролцон шаардлага хангасан тендер ирүүлсэн 2 компанийн нэгээр шалгарсан. Захиалагч хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн компаниар "С******* о*******" ХХК-ийг шалгаруулсан байдаг. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтад заасны дагуу хамгийн бага харьцуулах үнэтэй "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.

"С******* о*******" ХХК-ийн хувьд хамгийн бага харьцуулах үнэтэй "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулан ажиллаж өнөөдрийн байдлаар 200,000 ширхэг "Тоос шорооноос хамгаалах хошуувч" нийлүүлээд байгаа бөгөөд гэрээ байгуулсантай холбоотойгоор гэрээнд заасан тоо ширхгээр, заасан хугацаанд нийлүүлэх үүргийг хүлээн үүргээ биелүүлэхээр зээл авч, бараа материал, түүхий эдийг БНХАУ-аас худалдан авч бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа болно. Гуравдагч этгээд болох "С******* о*******" ХХК нь захиалагчтай нийт 500,000 ширхэг м******* нийлүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 14-ны өдөр 200,000 ширхэг, 9 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 200,000 ширхэг, 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 100,000 ширхэг м******* нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 200,000 ширхэг м*******ыг нийлүүлээд байна. Тодруулбал, "Таван толгой " ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт 84,500 ширхэг, Баруун бүсийн үйлдвэрт 115,500 ширхэг м*******ыг нийлүүлэн өгсөн бөгөөд мөнгөн дүнгээр тооцвол 454,955,600 төгрөгийн өртөг бүхий барааг нийлүүлсэн байна. /Холбогдох анхан шатны баримтыг хавсаргав/.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар "С******* о*******" ХХК-ийн болон хариуцагч "Таван толгой ” ХХК-ийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулах үр дагавартай гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.3-т “түдгэлзүүлэх нь төрийн эрх бүхий байгууллага, эсхүл захиалагч болон бусад тендерт оролцогчдод илтэд хохиролтой биш бол" гэж зааснаас үзвэл актын биелэлтийг түдгэлзүүлэх нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд түдгэлзүүлсний улмаас Захиалагч болон гүйцэтгэгчид учрах хохирлыг хэн хариуцах вэ гэсэн ойлгомжгүй байдлыг бий болгож байна” гэв.

3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн байр суурьтай ижил байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа тэр шалгалт тохируулгын акт гэдэг асуудлыг яриад байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг энэ хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дурдаж байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий г шинжилгээний дүн, үнэлгээ хийсэн хяналтын г үнэлгээний дүн, Стандарт хэмжил зүйн г тохирлын гэрчилгээг тус тус ирүүлсэн байна. Үнэлгээний дүнг, тохирлын гэрчилгээ зэргийг үндэслэн тендерийн баримт бичгийг өргөдлийн гүйцэтгэлийн 18.6.8.2-т заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн.

Тэгэхээр 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлд дурдсаны дагуу техникийн зохицуулалт, хохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуультай танилцсан. Энэ хуульд нийцүүлж өрсөлдөөн байгуулж бусад баталгаажуулалтын акт гэж олон улсын бус дотоодын тогтоосон стандарт шаардлага, техникийн бүтэц, гарц үзүүлэлтийг бүрэн хангаж буй эсэхийг тухайн тогтоол, санал 3 аргаар тодорхойлон, үзлэг хийж үйлдэх бичиг баримт болон тухайн он болох тухай үзлэг хийж үйлддэг. Ийм баримт бичиг болох тухай хариу заагаагүй. Мөн захиалагч дээрх тендер шалгаруулалт тогтмол үзлэг хийсэн талаарх баримт бичиг ирүүлэхийг шаардаагүй байна гээд нэг ёсондоо хариуцагчийн үйл ажиллагааг хянасан Сангийн яам тухайн хариу тайлбараараа нэхэмжлэгчийн гаргаад байгаа асуудлыг, нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгээд байж байгаа.

Дараагийн дугаарт татварын асуудал яригдаад байна. Татварын асуудал дээр хуульд заасны дагуу тухайн үед яг бодит, тендер нээх цаг хугацааны хувьд ямар нэгэн өр төлбөргүй байхыг хуульд буюу журам дүрэм бус хуульд заасан. Дээрээс нь бид нарын баримтлаад байгаа гол тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт энэ талаар тодорхой тусгачихсан байж байгаа. Баримт бичгийн хүрээнд л шалгалт хийсэн. Тийм учраас уг баримт бичгийн хүрээнд шаардсан зүйлийг хариуцагч бид нараас нэхсэн, бид шалгалт өгсөн бичиг баримтын шаардлага, энэ зүйлийг хариуцаж хүлээлгэж өгч байж тус тендерт шалгарсан.  Бид тухайн үед татварын өргүй байгаа. Тэгэхлээр “өр” гэдэг тусдаа ойлголт юм гэдгийг анхан шатны шүүх анхаарна биз.

Дараа нь “Э ” гэдэг компанитай хуурамч гэрээ байгуулсан гэдэг. Ямар нэг хуурамч баримт гэдгийг бид энд тогтоох ямар ч үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, хуурамч мөн эсэх асуудлаар мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлтээ хийсэн. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны г улсын байцаагч 2023 онд гаргасан дүгнэлт дээрээ хуурамч байсан гээд тогтоогоод ирсэн байдаг.

Гэтэл мөн Сангийн яам анх 2023 оны 06 дугаар сарын 29-нд, шүүхэд нэхэмжлэл гаргаж хариу тайлбар гаргахдаа бид шалгадаг байгууллага биш. Манай Худалдан авах ажиллагааны газарт энэ гэрээг шалгаж тогтоодог газар биш, хууль хяналтын бусад байгууллага нь шийдвэрлэх зүйтэй гэсэн ийм тайлбарыг хэлсэн байсан.

“М******* м******* э*******” компани танил талтай юм уу, нэг гаргасан гомдлоо Сангийн яаманд 2 дахиа гаргасан. Мөн дээрээс нь гомдол гаргаагүй байхад Сангийн яам нь манай компанийг удирдамж гаргаад шалгаж байгаа. Энэ ашиг сонирхол байгаа юм биш биз. Иймэрхүү асуудлаар 2, 3 удаа гомдол гаргаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүртэл нэхэмжлэл гаргаж бүр 2 ч удаа нэхэмжлэл гаргаад явж байсан ийм компани. Тэгэхээр удаа дараа шийдэгдчихсэн асуудал байхад дахин яриад байна.

Дараагийн үндэслэл нь бол “Э ” ХХК компанитай холбоотой тодорхойлолт, гэрээ бол хүчин төгөлдөр байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт нь тендерийн үнийн дүнгийн 30%-тай тэнцэх босго шалгуурыг санхүүгийн чадвартай компани мөн үү гэдгийг л нотлох зорилгыг агуулж байгаа.

Гэтэл өнөөдөр бид нар санхүүгийн чадвартай гэдгээ нотлоод 2023 оны бараг 11 сард бүр 500.000 мянган м******* үйлдвэрлэлээ, хошуувчаа үйлдвэрлэлээ хүлээлгэж өгөөд нийлүүлээд цаг хугацаанд нь бүгдийг нь нийлүүлээд тооцоогоо, гэрээгээ дуусгавар болгочихсон, гэрээгээ дүгнэчихсэн.Тэгэхээр өнөөдөр эргээд энэ нөхцөл байдлыг харахаар тендер шалгаруулалтын бичиг баримтад тавьсан 30%-ийн босгыг бид нар давсан хариуцагч өөрөө үүнийгээ хэлж байна. Дээрээс нь бид нар бодит үйлдлээрээ харуулчихсан ийм л асуудал байгаа юм. Энэ асуудлаар улсын ерөнхий байцаагч худалдан авах ажиллагаандаа улсын ерөнхий байцаагч дүгнэлтээ гаргаад өгчихсөн. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр та бүхний гаргасан гомдлыг бол “Т ” компани болон та бүхэнд хариуг нь өгчихсөн байдаг. Энэ албан бичиг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа.

 “М******* м******* э*******” компани өөрөө тухайн тендерт сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй этгээд байсан. Үүнийгээ нуун дарагдуулаад худал тодорхойлолт гаргуулан авч “Т ” компанид хүргүүлэн шаардлага хангасан тендер ирүүлсэн хуулийн этгээд болж жүжиглэж байгаа. “М******* м******* э*******” компани 2021 он, 2022 онуудад “Т ” компанид зарласан тендер сонгон шалгаруулсанд шалгараад тоос шорооноос хамгаалах зөвшөөрөл биш нийлүүлсэн нийлүүлэх чанар байдалд ажилтан албан хаагчдын зүгээс гомдол гаргаад, захиалагчийн зүгээс энэ асуудлыг дотооддоо шийдэж байсан. Гэтэл “М******* м******* э*******” компаниас дахин чанаргүй бараа бүтээгдэхүүн авахаас татгалзаж байсныг нуун дарагдуулаад, тодорхойлолт гаргуулаад гарчихсан зүйл байгаа.

Тийм болохоор нэхэмжлэгч “М******* м******* э*******” компанийн эрх ашиг хөндөгдөөгүй юм байна. Зориуд хуурамчаар энэ нөхцөл байдлыг бий болгоод орж ирээд нэг их нэхэмжлэл гаргаад яваад байна. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн 18.6-д заасан тухайн бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь чанартай нийлүүлсэн эсэх талаар захиалагчийн тодорхойлолтыг хуурамчаар гаргуулж авсан, учраас сонгон шалгаруулалтад оролцох ч эрх байхгүй этгээд харин ямар арга замаар оролцчихсон юм. Оролцуулаад гомдол гаргаад явж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.

Дараагийн дугаарт харилцагч банк гэдэг нэг асуудал яригдаад байна. Бид нар тухайн үед аль ч банкнаас авах нь зөрчил болоод байгаа асуудал бол байхгүй. Тухайн тендерийн асуудал байгаа, саяын миний яриад байгаа 30%-тай бусад санхүүгийн чанартай холбоотой асуудлаар ямар банктайгаа харилцаж байна, ямар банкнууд харилцахад их хялбар байна тухайн үеийнхээ тодорхойлолт юмнуудыг авдаг. Яагаад Голомт банкны тодорхойлолт гаргасан гэхээр бид Голомт банкны бойжуулах, бойжигч байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ маргаанд “тендер шалгаруулалт”-ийн үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.”Таван толгой ” ХХК /Төрийн өмчит хуулийн этгээд/-ийн тендерийн Үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа ТТ дугаартай “Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээг явуулж, “С******* о*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн, ялагчаар шалгаруулж, “М******* м******* э*******” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч “их харьцуулах үнэтэй” гэдэг үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 141-154 дэх тал/

2.2.Уг тендерт “С******* о*******” ХХК 1,036,600,000 төгрөгийн үнийн санал,  “М******* м******* э*******” ХХК 1,363,750,000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлжээ. /ХХ-1ийн 154 дэх тал/

2.3.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийн “С******* о*******” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ:

2.3.1.”С******* о*******” ХХК-ийн 2022 онд тайлагнасан борлуулалтын орлого нь 2022 онд  байгуулсан гэрээ, түүний гүйцэтгэл зөрж байхад Үнэлгээний хороо үүнийг шалгаж хянаагүй;

2.3.2.Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д “барааны үзлэг, туршилт баталгаажуулалтын акт ирүүлнэ” гэж заачихаад “С******* о*******” ХХК ийм баримт ирүүлээгүй байхад шалгаруулсан;

2.3.3. “С******* о*******” ХХК санхүүгийн болон татварын тайланд орлогоо бүрэн тусгаагүй, “Э ” ХХК-тай хийсэн худалдан авалтын 530,400,000 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтгүй, татвар ногдох орлогоо санаатай нуусан байхад тендерийн Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ харгалзан үзээгүй гэж;

2.3.4.“Таван толгой ” ХХК нь тендерийн баримт бичигтээ харилцагч банк болгоноос өр, зээлгүй талаар тодорхойлолт авч ирүүлэх шаардлага тогтоосон атлаа “С******* о*******” ХХК-ийг харилцагч “Хас” банкнаасаа өр зээлгүй талаар лавлагаа авч ирүүлээгүй байхад шалгаруулсан нь тендерийн баримт бичгийг зөрчсөн гэж тодорхойлсон тул эдгээр үйл баримтад дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэнэ.

2.4.“Таван толгой ” ХХК нь  тендерийн ялагч “С******* о*******” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 01/653 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож байгаагаа мэдэгдэж, улмаар бараа худалдан авах гэрээ байгуулсан, “С******* о*******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, тоос шорооноос хамгаалах амны хаалт /м*******/-ыг нийлүүлж дуудсан болох нь хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдлоо.

2.5. “М******* м******* э*******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23/118 дугаар албан бичгээр Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газарт хандан “С******* о*******” ХХК-ийг  энэ шийдвэрийн 2.3-т заасан үндэслэлээр “илт хуурамч материал” тендерт ирүүлсэн болохыг тогтоолгох, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан байна. /ХХ-2-ийн 82-86 дахь тал/

2.6.“М******* м******* э*******” ХХК-ийн хүсэлтийн  дагуу Сангийн яамнаас хяналт шалгалт явуулаад, тус яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр дүгнэлтээр “С******* о*******” ХХК-ийг “... тендерт ирүүлсэн 9 гэрээний үнийн дүн 964,180,620.0 төгрөг буюу 2022 оны санхүүгийн тайланд зааснаас зөрүүтэй байх тул илт худалд мэдээлэл ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй”, мөн “... тендерт “Э ” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 22/01-01 дугаартай Бараа худалдах, худалдан авах” гэрээ /гэрээний үнэ 530,400,000.0  төгрөг/, “Э ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт ирүүлсэн, “...гэтэл гэрээндээ төлбөр төлөх арга хэлбэрээ бэлнээр гэж тодорхойлоогүй атлаа бэлнээр авсан, дээрх бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд бүгд ижил дугаартай, холбогдох гүйлгээ хийсэн санхүүгийн баримт ирүүлээгүй” гэсэн дүгнэлтийг хийж, “С******* о*******” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоогдсон” гэх дүгнэлт гаргаж, үүнийг үндэслэн Сангийн сайд  нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаараа “С******* о*******” ХХК-ийг тендер оролцохыг хязгаарласан этгээдийн жагсаалтад бүртгэжээ.

2.7.“С******* о*******” ХХК нь дээрх Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын тушаалыг  бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2024 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалыг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/0 дугаар магадлалаар анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэснээр эдгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /ХХ-2-ын 149-153 тал/

2.8.Дээрх шүүхийн  шийдвэрт “... Татварын Улсын байцаагчаас “С******* о*******” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланг хүлээн авсан, татварын алба тус компанийн гаргасан санхүүгийн тайланг буруутгаагүй, эсхүл хуурамч гэж үзээгүй, ийм шийдвэр гараагүй” гэж, “... “С******* о*******” ХХК-ийн   Татварын албанд гаргасан санхүүгийн тайланг эрх бүхий этгээд нь хуурамч гэж  дүгнээгүй байхад өөр бусад этгээдээс хуурамч гэж дүгнэх ч эрх зүйн боломжгүй” гэж тус тус дүгнэсэн /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2024 оны  02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0 дүгээр шийдвэрт/ зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.           

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн болон үйл баримтыг үнэлсэн үндэслэлийн тухайд:

3.1.Улсын Их Хурлаас  2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд уг хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр хуульд заасан байна.

3.2.”Таван толгой ” ХХК-ийн тендерийн зарласан ТТ дугаартай “Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдан авах” тендер шалгаруулалт нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр явагдаж, мөн ондоо тендерийн ялагч “С******* о*******” ХХК барааг нийлүүлж дууссан байгаа тул энэхүү маргаанд 2005 онд Улсын Их хурлаас баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэглэнэ.

3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-т “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно” гэж, мөн зүйлийн 15.3-т “Санхүүгийн чадавхыг дараахь баримт бичгээр нотолж болно” гээд мөн зүйлийн 15.3.1-т “харилцагч банкны мэдэгдэл”, 15.3.2-т “тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аын дүгнэлтийн хамт” гэж заасан байна.

3.4.Хуулийн дээр заалтын зохицуулалтын зорилго нь тендерт оролцогчийг  шударгаар өрсөлдүүлэх, тэгш боломжоор хангах, төрийн өмчийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагаа заавал биелэгдэх нөхцөлийг хангасан байх зорилгыг хангах, энэ зорилгын үүднээс тендерт оролцогчдын санхүүгийн чадавхыг тогтоох зорилготой ба  захиалагч “Таван толгой ” ХХК болон Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалт явуулахдаа шударга өрсөлдөөнийг хязгаарласан, талуудын тэгш байдлыг алдагдуулсан, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль зөрчсөн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Тодруулбал:

3.5.Тендерийн баримт бичигт нийт төсө өртгийг 1,567,500,000 төгрөг байхаар зааж, ТШЗ-ийн 18.2-т тендерт оролцогчийн борлуулалтын орлогын хэмжээг “ТШЗ-ны 18.3-т заасан хугацааны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсө өртгийн 30 хувиас багагүй байна” гэж заажээ. /ХХ-1-ийн 74, 76 дахь тал/

3.6.Тендерийн баримт бичигт зааснаар ТШЗ-ийн 18.2-т тендерт оролцогчийн борлуулалтын орлогын хэмжээ нь 1,567,500,000 төгрөгийн 30 хувь буюу 470,250,000 төгрөгөөс багагүй байхаар тогтоосон байгаа бөгөөд “С******* о*******” ХХК нь борлуулалтын орлогоо 2022 онд 596,591,452 төгрөг гэж тусгасан байна.

3.7.Нэхэмжлэгч нь “С******* о*******” ХХК-ийг “Э ” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүн болох 530,400,000 төгрөгтөө нэмэгдсэн өртгийн албан татварын оруулж тооцоогүй, тооцсон бол энэ дүнд хүрэхгүй гэж маргаж байгааг хүлээн авахгүй.

3.8.Учир нь “С******* о*******” ХХК-ийг “Э ” ХХК-тай хийсэн худалдан авалтын 530,400,000 төгрөгийн үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх 10%-ийг буюу 53,040,000 төгрөгийг хасаж тооцоход уг татварын дараахь борлуулалтын орлого нь 477,360,000 төгрөг болохоор байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.1, 15.3.2-т заасныг болон Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 18.2-т заасан шаардлагыг “С******* о*******” ХХК зөрчөөгүй, нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй  байна.

3.9.Нөгөө талаас дүгнэхэд “С******* о*******” ХХК нь “Э ” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн дүндээ нэмэгдсэн өртгийн албан татварын оруулж тооцоогүйгээр гэрээ байгуулсныг Үнэлгээний хорооны хянах, эсхүл тендерээс нь татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.10.“С******* о*******” ХХК нь 2022 оны санхүүгийн тайланг,  хөндлөнгийн хараат бус аын дүгнэлтийн хамт Тендерийн материалдаа хавсаргаж ирүүлсэн байгаа ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Үнэлгээний хороо нь санхүүгийн тайлан болон татварын албаны цахим системээс тус компанийн мэдээллийг шалгаж үзэхэд татварын өргүй, санхүүгийн тайлан нь баталгаажсан байсан учраас санхүүгийн чадавхтай гэж үзсэн” гэх тайлбарыг буруутгах үндэслэл байхгүй.

3.11.Учир нь эрх бүхий татварын байцаагч, хөндлөнгийн  а нь “С******* о*******” ХХК-ийн 2022 оны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж үзсэн, аливаа тохиолдолд Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн санхүүгийн тайлангийн хуурамч гарсан эсэх, татвар ногдох орлогоо дутуу тайлагнасан эсэхийг  шалгах эрх болон үүрэггүй юм. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг тайлангийн холбогдох хэсэгт дүгнэлтийг өгсөн байгаа учраас энэ хэрэгт дахин дүгнэлт өгөхгүй.

3.12.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 14.1.2-т “М******* Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамж төлбөрөө төлөөгүй" гэж заасан байна.

3.13.Хуулийн энэ заалтыг нэхэмжлэгч “тендерт оролцогч нь татвараа үнэн зөв тодорхойлж хуулийн дагуу өр төлсөн байх шаардлагыг тогтоож байгаа, үүнийг Үнэлгээний хороо шалгах ёстой” гэж тайлбарлажээ.

3.14.Хуулийн энэ заалтаар “татвараа үнэн зөв төлсөн байх” шаардлагыг тогтоосон нь Үнэлгээний хороог “тендерт оролцогч бүрийн татварын тайланг үнэн зөв гаргасан эсэх, татварын өрийг үнэн зөв татварын албанд мэдүүлсэн эсэхийг шалгаж тогтоох” эрх олгож, үүрэг болгож байгаа явдал биш юм.

3.15.Үнэлгээний хороо нь хуулийн энэ зохицуулалтыг ойлгож хэрэгжүүлэхдээ “татварын тайланг хүлээн авч шалгадаг эрх бүхий этгээдийн бүртгэл, мэдээлэлд үндэслэж дүгнэлт хийх боломжтой”, харин татварын албанаас гадуур шалгалт хийх, дүгнэлт гаргах эрхгүй болно.

3.16.Иймд нэхэмжлэгчийн “С******* о*******” ХХК-ийн талаар гаргасан “санхүүгийн болон татварын тайланд орлогоо бүрэн тусгаагүй, “Э ” ХХК-тай хийсэн худалдан авалтын 530,400,000 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтгүй, татвар ногдох орлогоо санаатай нуусан байхад тендерийн Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ харгалзан үзээгүй гэж гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

3.17.Нэхэмжлэгчийн гаргасан “... “С******* о*******” ХХК барааны үзлэг, туршилт баталгаажуулалтын актыг ирүүлээгүй байхад шалгаруулсан” гэх  тайлбарыг няцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д заасан “барааны үзлэг, туршилт баталгаажуулалтын акт ирүүлнэ” гэсэн шаардлагыг дотоодын үйлдвэрлэгч компанийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий г Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн, Стандарт хэмжил зүйн г тохирлын гэрчилгээгээр ирүүлснээр хүлээн авч шаардлага хангасан гэж үздэг гэж тайлбарласныг  үндэслэлтэй гэж үзлээ.

3.18.Тухайлбал, Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д Техникийн чадавхи болон туршлагыг шалгуур үзүүлэлт, шаардлагыг тогтоох зорилготой байгаа бөгөөд “..., барааны үзлэг, туршилт баталгаажуулалтын акт”  нь уг зорилгын дагуу шаардсан, захиалагч энэхүү шаардлагаа лабораторийн шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээгээр хангагдана гэж үзсэнийг шүүх  буруу гэж үзэх үндэслэл байхгүй байна.

3.19.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг” гэж заажээ.

3.20."С******* о*******" ХХК нь тендерт 2023 оны 5 дугаар сарын 02-ны 23/53 тоот албан бичгээр ирүүлсэн "Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл", 2023 оны 5 дугаар сарын 02-ны 23/56 тоот албан бичгээр ирүүлсэн "М******* Улсын гарал үүсэл", Мэргэжлийн хяналтын ерөнхий г 2019-855, 2021-153, 22-363 дугаартай шинжилгээний дүн, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын г 2023-431 дугаартай шинжилгээний дүн, Стандарт, хэмжил зүйн г УБД 222 дугаартай тохирлын гэрчилгээ тус тус ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо нь эдгээр албан бичиг, шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээ зэргийг Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д заасан техникийн чадавхи болон туршлагыг шалгуур үзүүлэлт, шаардлагыг нотолсон нотолгоо гэж үзсэнийг хууль зүйн зөрчил гэж үзэхгүй.

3.21.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байна.

3.22.Захиалагч “Таван толгой ” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5-ийн  2-т “Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлэх” гэж заажээ.

 3.23.Гуравдагч этгээд “С******* о*******” ХХК нь тендерийн материалдаа “Голомт” банкны тодорхойлолтыг ирүүлсэн байна, харин “Хас” банкнаас тодорхойлолт авч ирүүлээгүй гэдгээ  няцаахгүй байна.

3.24.Гуравдагч этгээд “С******* о*******” ХХК-ийн тендерийн материалд хавсаргаж  ирүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээнүүдээс харвал тэрээр  “Хас” банкны  харилцагч болох нь тогтоогдож байгаа ба “харилцагч банк биш” гэж маргаагүй болно.

3.25.Харин  Үнэлгээний хороо нь үнэлгээ хийхдээ “С******* о*******” ХХК-ийг  “Хас” банкны харилцагч гэдгийг мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байгаач, үүнийг зөгөх эрх зүйн үндэслэл байхгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.

3.26.Иймд Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу болон Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5-ийн  2-т заасны дагуу “С******* о*******” ХХК-иас “Хас” банкны  тодорхойлолтын шаардах, нэмж тайлбар тодруулга авах ёстой байхад шаардаагүй буруу байсан боловч тендерийн ялагчаар “С******* о*******” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актын зорилго биелэгдчихсэн учраас одоо шүүхээс буруутгах нь хууль зүйн үр дагавар авчрахгүй  болно.

3.26.Ийнхүү “Т ” ХХК-д тоос шорооноос хамгаалах амны хаалт /м*******/ нэгэнт нийлүүлэгдээд дуусчихсан, нөгөө талаас нэхэмжлэгч “М******* м******* э*******” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг “хууль бус байсан болохыг тогтоолгох”  шаардлагынхаа хүрээнд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэдгээ нотолж чадахгүй байгаа тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

3.27.Тодруулбал, нэхэмжлэгч нь “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа” гэдгээ “дараагийн тендер шалгаруулалтыг шударга явуулах ёстой” гэх агуулга бүхий тайлбар гаргасан ба дараагийн тендер шударга явагдахгүй гэх нотлох баримт байхгүй, нөгөө талаас тендерийг шударга явуулахыг шаардах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдаж, хариуцагчид үүрэг нь үүсч байгаа учраас шүүх нэхэмжлэгчийг уг тайлбарыг “нэхэмжлэгчийн ашиг  сонирхол байна” гэж үзээгүй болно.

3.28.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “М******* м******* э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх тайлбарын талаар:

5.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж тайлбарлан бичгээр:

1.“Т ХХК-ийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар дүгнэлтийн “С******* о*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М******* м******* э*******” ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох;

            2.“Т ” ХХК, “С******* о*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай “Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн хоёр  шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж өгснийг хянахад, энэхүү өөрчилсөн гэх шаардлага нь нэхэмжлэгчийн өмнө 2023 оны 12  дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас /ХХ-2-ын 71-75 дахь тал/ өөрчлөгдсөн гэж дүгнэх үндэслэл байхгүй байна гэж үзсэн.

5.2.Учир нь нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон үндэслэлээ “... тоос шорооноос хамгаалах хошуувчийг нийлүүлж дууссан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нөхцөл болж байна” гэж /ХХ-2-ын 72 дахь тал/ буюу захиргааны акт биелэгдсэн учраас  “маргаан бүхий гэж тодорхойлсон актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

5.3.Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийн “хамгийн сайн үнэлэгдсэн тендер болохыг тогтоолгох” гэснийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох” гэж буюу “байсан” гэдэг үгийг нэмсэн нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын утга агуулгаараа “байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй агуулгын хувьд зөрөөгүй учраас өөрчилсөн шаардлага гэж үзэх үндэслэлгүй, талуудын гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.4.Энэхүү үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн бусад оролцогчоос нэмж тайлбар гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.1, 15.3.2 дахь хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М******* м******* э*******” ХХК-ийн гаргасан “Т ” ХХК-ийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаар дүгнэлтийн “С******* о*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М******* м******* э*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Т ” ХХК, “С******* о*******” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “М******* м******* э*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЭРДЭНЭЧИМЭГ