Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0385

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд тус тус холбогдох Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/305, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-1/306 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны шийдвэрийн Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын үнэлгээний хороонд холбогдох шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т******* урилгыг дугаартай тендер шинээр зарласан байна. Уг тендерт оролцох багцуудад манай оролцох багц зарласан байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нараас Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын үнэлгээний хороонд холбогдох шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т******* урилгыг дугаартай тендер шинээр зарласан байна. Уг тендерт оролцох багцуудад манай оролцох багц зарласан байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нар нь бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын үнэлгээний хороонд холбогдох Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нарын нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын үнэлгээний хороонд холбогдох шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Т******* урилгыг дугаартай тендер шинээр зарласан байна. Уг тендерт оролцох багцуудад манай оролцох багц зарласан байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Х*******с ХХК, С******* ХХК, П******* ХХК нар нь бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ