| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/09038/И |
| Дугаар | 184/ШШ2024/05741 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/05741
2024 11 19 184/ШШ2024/05741
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 965,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулна: Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2023 оны 01 сарын 14-ний өдөр 140000849943 тоот “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” байгуулж, зээлийн гэрээгээр 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2 удаа нийт 880,000 төгрөгийг сарын 2.7-3.4 хувийн хүүтэй, 1-2 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн байдаг. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2023 оны 01 сарын 14-ний өдөр 140000849943 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлэгдэлд 741,980 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 186,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36,645 төгрөг нийт 965,615 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 965,615 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 965,615 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 480,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 485,615 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 965,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 480,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 485,615 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******гээс 13,862.5 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,725 төгрөгөөс 13,862.5 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ *****