Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/05740

 

 

 

 

 

 

 

 

    2024             11              19                                            184/ШШ2024/05740

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,006,335.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн ******* нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ӨР-БЗГ/2022-77033 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,299,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Самсунг Галакси S22 128gb загварын гар утсыг “Пи Си Молл” ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч ******* нь ӨР-БЗГ/2022-77033 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 09-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,136,783.19 төгрөгийг төлөх байснаас 392,700 төгрөг төлж, 4,744,083.19 төгрөг төлөөгүй 580 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачлагаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч ******* нь зээлийн гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч ******* нь ӨР-БЗГ/2022-77033 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 3,041,904.76 төгрөг, үндсэн хүүнд 1,820,928.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 143,501.99 төгрөг нийт 5,006,335.53 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч *******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,006,335.53 төгрөгийн өр төлбөрийг “******* *******” ХХК-ид гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,006,335.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,006,335.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ .

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,006,335.53 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,006,335.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,006,335.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,006,335.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 47,526 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,052 төгрөгөөс 47,526 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                       ******