Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04951

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04951

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч * нь *-ийн нэхэмжилсэн 1,405,335.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10 ны өдрийн дотор 352,000 төгрөг,2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 352,000 төгрөг,2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 352,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор   349,338.12 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37,435 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 18,717.5 төгрөг, *ас 18,717.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                         Ж.КУЛЬДАНА