Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 0055

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

         Нарийн бичгийн дарга Г.Билгүүн

         Улсын яллагч: Д.Уянга

        Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

        Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч :А.Зоригтбаатар

        Иргэний нэхэмжлэгч Г.А өмгөөлөгч : Г.Мөнхбат

        Хохирогч А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч : А.Мөнгөншагай

        Түүний өмгөөлөгч: Ц.Т

        Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д А холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201301022777 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянавал:

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт  Д А,19  оны  3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд  төрсөн,  настай, эмэгтэй,  бүрэн дунд  боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын  дугаар баг Ганган Орхон Дэнжийн  дүгээр гудамжны  тоотод оршин  суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: ЙР86031701,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.А нь давтан үйлдлээр  2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170/б байрны  тоот  өрөө сууцыг түрээслэн сууж байхдаа Б.Н зарна гэж 43.000.000 төгрөгийг,

        2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.Д дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм .2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг,

        2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Г гаалийн бичигтэй Ниссан каушкау маркийн автомашиныг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгөлгүйгээр Сайн ломбарданд тавьж 18.000.000 төгрөгийн,

          2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Нэргүйд 2 өрөө оронсууц зарна гэж 6.000.000 төгрөгийн,

          2013 оны 12 дугаар сард өөрийгөө гаалийн ерөнхий газарт ахлах нягтлан ажилтай чамайг гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө Т.Ц 1.400.000 төгрөгийг,

          2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Б хүүтэй зээлчих гэж хэлж 1.000.000 төгрөгийг тус тус залилан авсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Д.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэв.

              Хохирогч А.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 онд манай компани БАЗ компанид барилгын ажил гүйцэтгээд ажлын хөлсөндөө хоёр машин авсан юм. Тэгээд манай дүү Г нэг хүн машин авах гээд байна гээд албан бичиг авсан. Тэгээд энэ хүнд зарсан, одоо болтол мөнгөө аваагүй, машинаа ч аваагүй байна. Одоо  машиныг битүүмжлээд Г хариуцуулж өгсөн байгаа. Машинаа авах хүсэлттэй байна гэв.

      Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай нөхөр Н найз Г зарах машин байгаа та хоёр авахгүй юм уу гэхээр нь би тийм үү үзий гээд хамт очиж үзсэн. Н авахгүй зөндөө асуудал байна гэж хэлсэн. Тэгээд Н бид хоёр гэрлүүгээ яваад маргааш нь би дүү Л рүү утсаар яриад эгчдээ нэг машин аваад өгчих гэж хэлсэн чинь ямар учиртай машин юм бэ гэхээр нь би Н. бид хоёр тэр хүнээс 30 сая төгрөг авах ёстой тэгсэн чинь тэр хүн мөнгөө өгөхгүй машин зарагдахаар нь өгнө гээд байна машиныг чинь авья гэхээр зараад өгнө гээд байгаа гэж хэлээд  Л уулзаад Моннис орох замдаа би Л чамайг Жаст группд нярав хийдэг гээд хэлчихсэн шүү гэж хэлээд шууд яваад очсон. Тэгээд очоод байж байхад Г ирээд 35 сая төгрөгөөр машиныг авахаар тохироод мөнгийг нь машинаа нэр дээрээ шилжүүлээд зээл бүтэхээр нь өгнө гэж хэлж тохироод авсан. Машин худалдан авах явцад Л огт юм дуугараагүй би өмнөөс нь ярьж байгаад машиныг авахуулсан. Г Л өөрийгөө Жаст группд ажилладаг гэж хэлээгүй. Тэгээд машиныг Л нэр дээр шилжүүлсэний дараа Цайзын “Сайн” ломбарданд 18 сая төгрөгний барьцаанд тавиад 14 сая төгрөгийг нь Н өгсөн, 4 сая төгрөгийг нь Н байж байгаад Г мөнгөний хэрэг болоод байна гээд зээлж авсан. Би Н машин яаж ломбарданд тавьсан талаараа ерөөсөө хэлээгүй нууж байсан ба Н Жаст группд нягтлангаар ажилд орсон тэгээд юмкос зарсан мөнгө гэж хэлээд 14 сая төгрөг өгсөн. Энэхүү машин авах үйл явцад манай дүү Л оролцсон боловч тэр машиныг худлаа ярьж авч байгаа гэдгийг мэдээгүй. Энэхүү машиныг би залилж авсан. Н бид хоёр 150 сая төгрөгний өртэй байсан учир тэр өрөө дарах гээд би тийм зүйл хийсэн. Н надаас авсан 14 сая төгрөгөө Н гэж 100 сая төгрөг зээлж авсан хүндээ өгсөн. 2013 оны хавар Н бид хоёр ноолуурын наймаа хийгээд Г гэж хүнээс 50 сая төгрөг, Н ахаас 100 сая төгрөг зээлж аваад ноолуурын наймаа хийж байгаад ашиг ололгүй шатаад өрөнд орчихсон юм. Мөн ноолуур авч байхдаа Лүнгийн тэнд байдаг гуанзтай Н таньдаг ахаас 38 сая төгрөг зээлж авсан ба тэр мөнгөө өгч чадахгүй болоод Н таньдаг Архангай аймгийн Тариат сумын эгчээс 38 сая төгрөг зээлж аваад өгчихсөн. Одоо уг эгчийн мөнгийг өгч чадаагүй байгаа. Баянмонгол хорооллын  тоот гурван өрөө байрыг хуурамч ордер хийж 5.5 сая төгрөгөөр түрээслэсэн. Өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй гэжээ. /хх-ийн 205/

          Хохирогч  А.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай нутгийн найз Н гэж залуу 2012 оны хавар эхнэрээсээ салаад өөр хүнтэй сууж байгаа гээд А гэж хүүхнийг дагуулж ирээд анх танилцаж байсан. Н бид хоёр хамт морь уяад байнга хамт байдаг байсан ба А Н хамт явж байдаг байсан. 2013 оны хавар би найз нартайгаа хамт барилга бариад мөнгөгүи болчихоод 2013 оны 08 дугаар сард Н уулзаад мөнгө гуйсан чинь "...удахгүй хэдэн төгрөг ороод ирнэ, чи тэгэхээр нь ав" гэж хэлсэн. Тэрнээс хойш Н уулзаж учраад байж байсан. Н "...манай эхнэр Жаст ойлд нягтлангаар ажилд орсон чинь тэдний компаний барилгын ажил байна, чи хийх үү" гэхээр нь "...тэгэе, үзье" гээд "Блью мен" барилгын 6 дугаар давхрыг засуулна гэж үзүүлээд ажил хийхээр тохирсон. Тухайн үед би "...Надад нэг цоо шинэ машин байгаа, тэрийг авахгүй юм уу" гэж хэлсэн чинь А "...үзье" гээд би заруулах гээд Моннисийн гадаа тавьчихсан байсан "МззапОазгщаГ маркийн машиныг дагуулж очиж үзүүлсэн. Тухайн үед А "..маргааш хариу хэлье" гэхэд нь Н "...одоо машинаар яах юм бэ" гэж ярихаар нь би "..чи авчих л даа" гэж хэлж байсан.Маргааш  нь А  уулзсан  чинь "...машин  авахаа  больчихлоо, Н уурлаад байна" гэж хэлсэн. Тэгсэнээ тэр өдрийнхөө үдээс хойш А надруу утсаар яриад "...манай ажлын газрын нярав хүүхэн машин авах гээд байгаа юм" гэхээр нь "...тэг тэг очоод үзчих" гэж хэлсэн чинь удалгүй "...үзчихлээ эргээд хариу өгье гэж байна" гэж хэлсэнээ 17 цагийн үед А дахиж утсаар яриад "...нөгөө машиныг чинь үзэж хараад таалагдаж байна гээд авах гээд байна, чи хүрээд ир" гэхээр нь би Моннисийн гадаа яваад очсон чинь А Л гэж хүүхний хамт мөн Л нөхөр нь гэж нэг залуу байсан. Тэр өдөр 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байсан.Тэгээд уулзаж учирсан чинь Л гэж хүүхэн "...машиныг чинь авъя таалагдлаа, одоо шууд нотариат оръё" гээд хамт очсон чинь нотариатч "...энэ машин компаний нэр дээр байгаа учир та нар шууд авто тээврийн газар дээр очоод нэрээ шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө амжихаа болиод миний машиныг 40 сая төгрөгөнд бодож аваад машиныг нэр дээрээ шилжүүлчихээд 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банкны зээл бүтчихээр нь "...мөнгөө өгье" гэж хэлэхээр нь би "...за" гээд шууд машинаа өгөөд явуулсан 2013 оны 08 дугаар сарын 19-ний өглөө авто тээврийн газар дээр манай компаний менежер Э очоод эзэмшигчийн нэрийг нь шилжүүлжөгсөн. Мөн 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Анхтуяа "Жаст-Ойл" гэсэн тамгатай гэрээ авчираад "Блью мен" барилгын 6 дугаар давхрын засварын ажлыг хийх 120 сая төгрөгний гэрээ хийгээд одоо санхүүгийн албаны даргаар гарын үсэг зуруулаад танай компани руу мөнгө шилжинэ гээд явсан.Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй байж байгаад Л гэдэг хүүхэн нь холбоо сураггүй алга болчихоор нь би А, Н хоёртой зууралдаад "...Л надаа олж өг" гэхээр А "...Л захиралтай гадуур явж байгаа, хөдөө явчихсан" гэх зэргээр яриад байдаг байсан. Би А ажил дээр очихоор А "Жаст-Ойл"-ын оффисын гадаа би гадуур ажилтай явах гэж байна гэж яриад л зогсож байдаг. Сүүлдээ А худлаа яриад байгаа юм шиг санагдаад байхаар нь 2013 оны 08 дугаар сарын сүүлээр "Блью мен" барилга руу ороод "Жаст-Ойл"-ын ажилтангаас асуусан чинь "...А, Л гэж хүн огт ажилладаггүй" гэж хэлсэн.Тэгээд би А дээр очоод "...та нар худлаа ярьсан байна, "Жаст-Ойл"-д ажилладаггүй юм байна гэж хэлсэн чинь "...итгэхгүй бол болихгүи юу" гэж хэлээд уурлаад орчихсон.Тэгээд би машинаа хайгаад олохгүй болохоор нь авто тээврийн газар дээр арлын дугаараар нь шүүлгэсэн чинь Х Л гэж хүний нэр дээр 08-95 ӨВР улсын дугаар авчихсан байсан. Би "..."Жаст-Ойл"-той хийсэн гэрээгээ авъя" гэж А хэлсэн чинь "...байж бай, яг ажил бүтэх гээд байна" гэж хэлээд маргааш нь буюу 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр надруу 99298193 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн утсаар яриад "... "Жаст-Ойл"-оос ярьж байна таны гэрээний асуудал хурлаар орж шийдэгдэнэ, та битгий захирал дээр орж хэл ам хийгээч" гэж хэлэхээр нь би итгээд тэр өдрөө 16 цаг хүртэл хүлээгээд дахин "Жаст-Ойл" руу ороод "...А гэж хүн надтай 6 дугаар давхрыг засуулна" гэж гэрээ хийсэн" гэж хэлсэн чинь "...юу яриад байгаа юм, 6 дугаар давхар манайд ямарч хамаагүй, манай компани энэ барилгын 7 дугаар давхарыг түрээсэлдэг" гэж хэлсэн. Тэгэхээр нь би А гэрийн гадаа очоод би "...гэрээгээ авъя" гэсэн чинь А өгөхгүй ураад хаячихаар нь А орихоод шууд гэррүүгээ яваад маргааш нь өглөө эрт А гэрийн гадаа очоод утасруу нь залгаад "...хаана байна" гэсэн чинь "...ажил дээрээ байна" гэж худлаа яриад өөрөө гэр дотроо дугараад байсан. 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А "...манайх "Баян Монгол" хорооллын байраа зарах гэж байгаа би машины чинь 20 сая төгрөгийг эхний ээлжинд өгье" гэж хэлэхээр нь би тайвшираад "...за" гээд маргааш нь гэрт нь очсон чинь байраа суллаад нүүгээд явчихсан байсан. Мөн би А хайж байгаад "Жаст-Ойл"-оос ярьсан 99288193 дугаарын утасны эзэнтэй уулзсан чинь оюутан охин "...нэг эгч намайг энэ утас руу ингэж хэлээд өг" гэж цаасан дээр бичээд "...эгч нь нэгжийг нь өгнө" гэхээр нь би өөрийнхөө утаснаас залгаж тэр эгчийн цаасан дээр бичиж өгсөн зүйлийг танд уншиж хэлсэн" гэж хэлсэн. А"..."Сайн" гэж ломбарданд миний машиныг 18 сая төгрөгний барьцаанд тавиад Н 15 сая төгрөгийг аваад хүнд өгсөн байна" гэж хэлсэн.Тэгээд л би Сүхбаатар дүүргийн цагдаад өргөдөл гаргасан. А одоо Сүхбаатар дүүргийн цагдаа дээр байрны ордер хуурамчаар хийж хүн залилсан хэргээр байцаагдаж байгаа гэсэн. Би сураг сонсоход А маш олон хүнээс мөнгө төгрөг залилж авсан гэж байсан. Би машинаа А 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр зарахаар ярьж тохироод өгөөд явуулсан.Н уулзаж Л гэж хүний талаар яриад араас нь хөөцөлдсөн чинь Л нь А дүү гэдгийг Н бид хоёр мэдсэн. Л машин авахдаа юу ч яриагүй А л өмнөөс нь ярьж байгаад машиныг аваад явсан. Дараа нь Л нь утсаа авахгүй болохоор нь хөөцөлдөөд яваад байсан чинь А Л утас гэж өгсөн утас нь Л биш А өөрийнх нь барьдаг утасны дугаар байсан. А анхнаасаа намайг залилсан өөрийгөө "..."Жаст" групп-д нягтлан ажилтай гэж танилцуулан надаар засварын ажил гүйцэтгүүлнэ" гэж худлаа гэрээн дээр гарын үсэг зуруулж миний итгэлийг олж хэсэг хугацаа хожиж намайг хуурч мэхлэж явсан. А маш их гомдолтой байна, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хохирлоо барагдуулчих юм бол гомдол санал байхгүй. Хэрвээ хохирлоо барагдуулчих юм бол тэр А гэдэг хүнтэй уулзах нь битгий хэл нэрийг нь ч сонсохгүй хол баймаар байна... Миний "Ниссан каушки" маркийн бага оврын үйлдвэрээсээ гарсан 0 км заалттай машин, би үүнийгээ 40.000.000 төгрөгөнд бодож А дүү Л өгсөн, тэгээд би сураг сонсоход А нь Л худлаа яриулж миний машиныг авсан байсан, би энэ машины үнэ өртөг гэж нэг ч төгрөг А болон Л нараас аваагүй байгаа... Би ломбарданд битүүмжлэгдсэн өөрийн машинаа буцааж авах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 86-91 дүгээр хуудас, 3 дугаар хавтас 28 дугаар хуудас/

            Иргэний нэхэмжлэгч Я.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай компаний Харъяа 16 дугаар хороололд байдаг "Сайн" автоломбарданд 18 сая төгрөгний барьцаанд тавьсан 08-95 ӨВР улсын дугаартай "Ниссан куашкуа" маркийн автомашиныг цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байсан. Миний зүгээс байгууллагаа төлөөлж учирсан хохирлыг нэхэмжилж байна. Энэхүү машиныг анх 18 сая төгрөгний барьцаанд тавьсан түүний хүү 3,031,000 төгрөг, зогсоолын төлбөр өдрийн 1000 төгрөг 101 хоносон гээд 101,000 төгрөг. Ингээд өнөөдрийн байдлаар /2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр/ нийт 21,132,000 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 92-94 дугаар хуудас/

          Хохирогч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Архангай аймгийн Тариат суманд мал маллаж бизнес эрхлэдэг. 2008 оноос хойш Г.Н гэх залуу манай суманд ирж мал, мах авдаг байсан ба манайхаас хэд хэдэн удаа мал, мах худалдан авч байсан Тэр үеэс Н манай гэрийнхэн таньдаг болсон. 2013 онд Н манай сумаар ирэхгүй болохоор нь 91928889 дугаарын утас руу нь залгаж "...чи мал, мах авахгүй юм уу, эгчид нь мөнгөний хэрэг болоод байна, охиныхоо хуримыг хийж байр авч өгөх гэсэн юм" гэтэл Н "...би хүнээс асууж өгье" гээд салгасан. Ингээд хэд хоногийн дараа би Н гар утас руу залгаад "...чи хүнээс асууж өгнө гэсэн яасан бэ?" гэхэд "...манай найз хүүхний нэр дээр хоёр өрөө байр байдаг гэнээ. Тэрнийгээ зарна гэнэ" гэхээр нь "...ямар үнэтэй юм бэ" гэхэд Н "...2 өрөө байр нь 80,000,000 /наян сая/ танд бол хямдхан өгчихнө" гэж хэлсэн. Ингээд би хүргэн болох Түгжийг "...Улаанбаатар хотод Н уулзаад байрыг нь үз, таалагдвал авчих" гээд Н 91928889 дугаарын утсыг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа манай хүргэн надруу залгаж "...Н ах А гэх эмэгтэй дугаарыг нь өгсөн, би А гэх эмэгтэйтээ уулзаж байрыг нь үзлээ, уг байр надад таалагдлаа, уг байр нь А гэх хүний нэр дээр байдаг гэнэ, байрныхаа ордерыг хаячихсан гэж байна. Одоо ордерыг гаргаад өгнө гээд Д А гэсэн нарийхан цагаан хуудас өгсөн" гэж хэлэхээр нь би тайван байсан. 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Н надруу утсаар яриад "...нарийн цагаан хуудас танай хүргэнд өгсөн гэнэ" гэхээр нь би ойлгоод мөнгөө нэхэж авах гэж байна гэж бодоод" дансаа явуулчих гэхэд "А бичиг баримтаа алга болгосон гэнэ, миний өөрийн 5135628888 хаан банкны дансны дугаарыг өгөхөд нь би өөрийн 5142039520 ХААН банк/ дансанд бэлэн байсан 38,000,000 /гучин найман сая/ төгрөгийг Н данс руу 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Ингээд хэд хоногийн дараа манай охин надруу утсаар яриад "...А байшингийнхаа түлхүүрийг өгөөд манайд оч гээд Баянмонгол хороололд 3 өрөө байранд аваачаад энэ манай байр энэ байрыг зарна эгчид нь 5,000,000 /таван сая/ төгрөгний хэрэг байна" гэж хэлэхээр нь би ээжээр шилжүүлэх үү гэж хэлсэн гэсэн. Ингээд А миний гар утас руу залгаж 5133022857 дугаарын Хаан банкны дансыг өгөхөд би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг А дансруу шилжүүлсэн. Ингээд манай охин худалдан авсан байшиндаа ормоор санагдаад очоод түлхүүрээ хийхэд дотор талаас нь түгжсэн байсан хаалгыг нь тогшиход нэг хүүхэн онгойлгоод "...би байрны эзэн гээд ордероо үзүүлээд А гэх хүүхэн түрээслүүлсэн" гэж хэлэхэд нь залилуулсан гэдгээ мэдээд Н гар утасруу залгахад "...би Өвөрхангай аймаг руу баярт явж байна А надад хэлэхдээ уг байрыг А нэр дээр байдаг гэж хэлсэн, би А юу болоод байгааг асууя" гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Улаанбаатар хотод 2 өрөө байр зарна гэж хэлээд хүний байрыг надад зарж 43 сая төгрөгийг залилсан. Би Н 2008 оноос хойш мэднэ харин Н эхнэр гэх А мэдэхгүй. Н надад хэлэхдээ энэ байр А нэр дээр байдаг гэсэн гэхдээ энэ байрыг Н өөр хүний нэр дээр байдаг гэдгийг мэддэггүй юм шиг байна лээ. Манай хүргэн охин хоёр А гэх эмэгтэйн хамтаар явж байрыг үзсэн гэсэн Н надтай болон манай хүүхдүүдтэй уулзаагүй би Н, А хоёрыг хоорондоо ямар харьцаатай болохыг мэдэхгүй. Надад Н хэлэхдээ "...2 өрөө байр байгаа та авах уу" гэж асууж байсан, тэр байрыг А гэх эмэгтэйн нэр дээр байгаа гэснээс өөр хэрэгт оролцоо байхгүй, харин А гэх эмэгтэй худлаа ярьж манай хүүхдүүдэд байраа үзүүлж залилсан байна лээ. Би Н данс руу хийсэн 38 сая төгрөгөө авсан, одоо А 5 сая төгрөгөө авах дутуу байгаа..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 99-100 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 115 дугаар хуудас/

         Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр надтай хамт ажилладаг А гэж залуугийн найз хүүхэн гэх А гэж эмэгтэй "..."Шинэ дөл" хотхоны 15 давхарын 2 өрөө байрыг зарна, урьдчилгаа 6 сая төгрөг өгчих үлдэгдэлийг нь 3 жилийн хугацаанд 3 хуваагаад өгчих" гэхээр нь би их боломжийн юм байна гэж бодоод нөхөр болон хадам ээжийн хамт А зарах байрыг очиж үзэж хараад А ярилцаж тохироод тэр өдрөө 4,000,000 төгрөгийг А бэлэн өгөөд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин 2,000,000 төгрөгийг бэлэн өгсөн. Түүнээс хойш А дахиж уулзалдаагүй ба утсаар ярихаар янз бүрийн арга саам хийгээд "..ажилтай байна дараа больё, ордер одоо гарч байна" гэх зэргээр яриад байдаг байсан. А өөрийгөө төмөр зам болон гаальд нягтлан ажилтай гэж хэлж байсан. Би А хамт надаа зарна гэсэн байрыг очиж үзэхэд гар утсаараа гэрэл зургийг нь авсан ба энэхүү зурагнуудаа угаалгачихсан байгаа. Угаалгасан 4 кадр гэрэл зургийг эрүүгийн хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Энэхүү 4 кадр зурагны 1 зураг дээр нь А өөрийнх зураг байгаа. Гомдолтой байна. Би одоо А 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна... А нь байр зарнаа, тийм учраас чи байрны урьдчилгаа 6 сая төгрөг өгчих гэж хэлж аваад алга болсон, тэгээд би одоо А нэг ч төгрөгний хохирол нөхөн барагдуулж аваагүй Би Н гэх хүнийг танихгүй ээ, уулзаж учирч байгаагүй ээ, Л гэдэг хүнийг танихгүй ээ, уулзаж байгаагүй ээ....Надад нийт 6.000.000 төгрөгний хохирол учирсан, нэг ч төгрөгний хохирол нөхөж аваагүй байгаа....А ганцааранг нь байхад би 6.000.000 төгрөгөө өгсөн, дэргэд нь нэг ч хүн байгаагүй ээ....Би гомдолтой байнаа, өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 82-85, 101-104 дүгээр хуудас, 3 дугаар хавтас 27, 172-174 дүгээр хуудас/

         Хохирогч Т.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"... 2013 оны 12 дугаар сарын эхээр манай нөхөр О надруу яриад "...надтай хамт "Модерн номадс" зоогийн газарт ажилладаг А найз хүүхэн А гэж эмэгтэй Гаалийн ерөнхий газар ахлах нягтлан ажилтай хүн байдаг юм байна, чамайг Гаалийн ерөнхий газар ажилд оруулж өгч чадна гэж байна чи бичиг баримтаа бүрдүүлээд А гэж хүнтэй очоод уулзаадах" гэж хэлэхээр нь би хэлснээр нь бичиг баримтаа хуулбарлаад А гэж хүнтэй уулзсан чинь "...эгч нь гаальд гэрээтээр ажилладаг хүмүүсийг ажилд оруулж өгөөд 10,000,000 төгрөг авдаг гэхдээ эгч нь чамаас мөнгө авахгүй, чи хувцасны мөнгө 200,000 төгрөг, хүний нөөцийн даргад өгөхөд 200,000 төгрөг өгчих" гэхээр нь би итгээд 400,000 төгрөгийг А өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа А надруу утсаар яриад "...эгч нь Ногоон төгөл хотхонд 2 өрөө байр худалдан авсан чинь яг 500,000 төгрөг дутчихлаа эгчдээ 500,000 төгрөг өгчих" гэхээр нь би намайг ажилд оруулах гэж байгаа юм чинь өгөхгүй бол болохгүй байх гэж бодоод 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш А миний найз нарын дунд шинэ жил болох гэж байгаа ойр зуур хэрэглэх мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 200,000 төгрөг надаас авсан. Сүүлд шинэ жилийн үеэр А эгч нь хүний нөөцийн даргаа архидуулах гэж байна 300,000 төгрөг өгчих гэж хэлээд 300,000 төгрөг авсан. Ингээд А надаас нийт 1,400,000 төгрөгийг миний итгэлийг олж байгаад залилан мэхэлж авсан. Би маш их гомдолтой байна, А 1,400,000 төгрөгөө нэхэмжилж байна... А надаас чамайг гаалийн ажилтан болгоно, ажилд оруулж өгнө гэж хэлээд надаас увуулж цувуулж нийт 1.400.000 төгрөг авсан, би А нэг ч төгрөгний хохирол нөхөн барагдуулж аваагүй... Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү, хохиролоо барагдуулж авмаар байна, шүүх хуралд оролцоно, өөр нэмж ярих зүйл байхгүй ээ, ярьсан зүйлүүд бүгд үнэн ...." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 105-107, 3 дугаар хавтас 26, 178 дугаар хуудас/

         Хохирогч Э.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би Хархорингоос Улаанбаатар хот явахдаа А машинд сууж ирсэн ба замдаа би "...машинаа зарчихсан одоо машин авна" гэж ярьсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд А намайг гэрт хүргэж өгөөд явсан. Тэгээд хэдэн цагийн дараа А надруу утсаар яриад "...эгчдээ 2,500,000 төгрөг зээлчих яаралтай хэрэг болоод байна, эгч нь 2-3 хоногийн дараа буцаагаад өгье" гэж хэлэхээр нь би итгээд хорооллын "ХААН" банк дээр очоод А бэлэн 2,500,000 төгрөгийг өгсөн. Тэгтэл 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш А ор сураггүй алга болоод хааяа нэг утсаа авахаараа "...сүртэй ш дээ, тэр мөнгийг чинь хүүтэй нь өгчихнө" гэж хэлж уурлаад байдаг байсан. А бид хоёр хоёулаа Өвөрхангай аймгийн Хархорин сумынх болохоороо бие биенийгээ мэддэг мөн А миний төрсөн эгч Ц хамт 10 жилийн сургуульд сурч байсан болохоор А итгээд мөнгөө зээлүүлсэн. Сүүлд А мөнгөө авч чадахгүй явж явж байгаад Хар хоринд очсон чинь хүмүүс тэр А мөнгөө зээлүүлсэн бол одоо авч чадахгүй наад хүүхэн чинь жинхэнэ залилагч гэж ярьж байсан. Ер нь манай хар хорин сумынхан бүгдээрээ А залилан хийдэг гэдгийг мэддэг юм билээ. А оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэсэн юм гэж хэлээд мөнгө авсан. Би гомдолтой байна, А өгсөн 2,500,000 төгрөгөө нэхэмжилж байна... Би бэлнээр 2.500.000 төгрөг авч өгсөн, одоо миний бие А нэг ч төгрөгний хохирол аваагүй байгаа... Л гэх хүнийг танихгүй... Би учирсан хохирлоо нэхэмжилж байна... Хохиролоо хурдан барагдуулж авмаар байна, энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү, надад өөр нэмж ярих зүйл байхгүй, ярьсан зүйлүүд бүгд үнэн...." гэх мэдүүлэг/1-р хавтас 108-110 дугаар хуудас, 3-р хавтас 33, 180 дугаар хуудас/

       Хохирогч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А гэх эмэгтэй "...машин эдвэрсэн мөнгөний хэрэгтэй байна, нэг сая төгрөг зээлчих" гээд би түүнд 20%-ийн хүүтэй 1 сая төгрөг зээлсэн. 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр надаас зээлсэн мөнгөө өгнө гэж тохиролцсон. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би утас руу нь залгахад "...А гэж манай ажлын ахлах тогоочтой Сэлэнгэ аймагт ажил явдлаар явж байна, дансны дугаараа өгчих" гээд би түүнд дансны дугаараа өгсөн. Тэр орой нь би дансаа шалгахад миний дансанд мөнгө ороогүй байсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би А руу дахин залгахад "...дансны дугаар чинь устчихсан байна, дахиад явуулчих" гэхээр нь би Улаанбаатарт ирээд өгчих гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш А дахиж уулзаж, холбогдоогүй. А анх танилцахдаа А дамжуулан танилцсан ба А найз хүүхэн нь гэсэн. А өөрийгөө Төмөр замын нягтлан бас Гаалийн гэрээт нягтлангийн ажил хийдэг гэж ярьсан. Би гомдолтой байна, А өгсөн 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна... Надад 1.000.000 төгрөгний хохирол учирсан үүнээс би нэг ч төгрөгний хохирол А нөхөн барагдуулж аваагүй... Би учирсан 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 111-113 дугаар хуудас, 3 дугаар хавтас 32 хуудас/   

Гэрч Н.Ш  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: “ ...Би Л, А гэх хүмүүсийг би танихгүй. Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах "Сайн" авто ломбардны эрхлэгчээр Ж гэж хүн ажилладаг. 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ж амраад би оронд нь үүрэг гүйцэтгэж байсан чинь нэг хүүхэн ирээд "...ломбарданд машин тавих гэсэн юм. Өвөрхангай аймгаас ирлээ хурим хийх гээд яаралтай мөнгөний хэрэг болоод байна" гэж яриад 08-95 ӨВР дугаартай "Ниссан Куашкуа" маркийн хүрэн өнгийн машин үзүүлээд "25 сая төгрөгний барьцаанд тавих гэсэн" гэж хэлэхээр нь би машиныг үзэж хараад "18 сая төгрөгний барьцаанд авч болно" гэж хэлсэн чинь "за" гээд гарч нотариат орж гэрээ хийчихээд орж ирсэн. Тэгээд би 18 сая төгрөгийг өгөөд машиныг зогсоолд оруулж тавьсан. Надтай уулзаж яриад байсан хүүхэн мөнгийг нь авсан. Зээлийн гэрээг нотариат дээр хийж байгаа болохоор би хэн нь гэрээ хийсэн талаар мэдэхгүй байна. Нотариат дээр хийж байгаа юм чинь машины эзэн Л хийсэн байж таарна. Манай талаас Ж бичиг баримтыг өгөөд гэрээ хийлгүүлсэн, энэхүү нотариаттай манайх гэрээтэй ажилладаг болохоор Ж байхгүй байх үед нь бичиг баримтыг нь үндэслээд гэрээ хийсэн... уг машин нь одоо хүртэл байгаа, цагдаагийн газраас ирээд уг машиныг зарж болохгүй гээд битүүмжилсэн байгаа... Манайх үндсэн 18.000.000 төгрөг, мөн сар болгоны хүү 900.000 төгрөг нийт хүү 12.600.000 төгрөг, зогсоол өдрийн 1000 төгрөг нийт 425.000 төгрөг, бүгд нэхэмжлэх үнэ 31.025.000 төгрөг болж байнаа, үүнийгээ нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 119-120 дугаар хуудас, 3 дугаар хавтас 38 дугаар хуудас/

               Гэрч П.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...Л бид хоёр жилийн өмнө танилцаад тэгээд үерхэж эхэлсэн. Л бид хоёр үеэрхээд 1 жил гаран болж байгаа ба бид хоёр хамт амьдарч байгаа. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нарантуул зах дээр явж байхад Л бид хоёрыг явж байхад Л рүү түүний эгч А яриад "...би хүнээс машин худалдан авах гэж байна. чи ирээд өөрийнхөө нэр дээр аваад өг, одоо хүрээд ир" гэж хэлэхээр нь бид хоёр "Моннис" дээр өдрийн 15.00 цагийн үед очсон. Тэгсэн чинь А "...манай нөхөр энэ хүнээс авлагатай мөнгөө өгөхгүй байна, машин зарж байгаад өгнө гээд байна, тэгээд бид хоёр машиныг чинь авъя гэж хэлэхээр өгөхгүй зарж байгаад мөнгийг нь өгнө гээд байгаа" гэж хэлсэн. Тэгээд байж байхад "Ниссан Куашкуа" маркийн машины эзэн нь ирээд А тэр хүнтэй юм яриад байсан ба Л хажууд нь байж байсан би өөрт хамаатай зүйл биш байсан учир анхаарч яриаг нь сонсоогүй. Тэгсэнээ нотариат орно гэж яваад тэр үед би ажилтай болоод өөр тийшээ явсан. Тэгсэн чинь Л 16 цаг өнгөрч байхад над руу утсаар яриад би "Моннис"-ын энд ганцаараа байна "А эгч надаа машинаа үлдээгээд явчихлаа. чи ирээд авчих би машин барьж чадахгүй" гэж хэлэхээр нь би очоод машиныг нь бариад офицерт авчираад тавьсан. Тухайн үед эзэмшигчийн нэрийг шилжүүлж чадаагүй 1 дэх өдөр шилжүүлэхээр болсон гэж байсан. Тэгээд 1 дэх өдөр би машиныг бариад Л хамт Автотээврийн газарт очоод машин оношлогоонд оруулаад машины эзэн гэх хүн нь ирж шилжүүлж өгчихөөд улсын дугаараа авсаны дараа А тэр машиныг унаад явсан. Сүүлд нь тэр машиныг А "Сайн" гэж ломбарданд тавьсан гэж сонссон. Л нэр дээр А авсан. Ямарч мөнгө аваагүй. А ломбарданд тавиад мөнгийг нь өөрөө авсан гэсэн. А сайн мэдэхгүй. Л өнгөрсөн хавар сургуулиа төгссөн. Хүний хувьд даруухан, хүнд тусархуу зантай, сайн хүн. Машин зарж байгаа хүмүүст юу гэж ярьж байсныг мэдээгүй, Л дуугүй л байж байсан. А Л ярихдаа "...мөнгө авах ёстой оронд нь машин авч байгаа" гэх ухааны юм ярьсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 130-131 дугаар хуудас/

              Гэрч Х.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"... Д А буюу эцэг нэгтэй, эх тусдаа миний эгч 8 сарын дундуур байхаа 5 дахь өдөр таарч байсан эхлээд утсаар яриад "...нэг машиныг нэр дээрээ аваад өгөөч, би хүнээс мөнгө авах ёстой тэрнийхээ оронд авах гэж байгаа юм" гэж надад хэлсэн. Тэгээд намайг "...хаана яваа юм юу хийж яваа юм" гэж асуусан тэр үед би "...зах дээр 2 бага дүүдээ цүнх авах гээд явж байна, та өөрөө хаана яваа юм" гэж би асуусан чинь "...цайзын энд явна" гэж надад хэлсэн. Тэгээд би "...хаана очих юм" гэсэн чинь машин оруулж ирсэн мон-оор эхэлсэн нэртэй газар хэлсэн нэрийг нь сайн санахгүй байна гэж эгч надад хэлсэн. Би "..хаана явж очих юм бэ" гэсэн чинь "...энхтайвны гүүрний тэнд байдаг машин зардаг газрын тийшээ очиж бай" гэж хэлсэн. Би паркын тэнд явж байхдаа утсаар яриад "...замын урд талд машин зардаг газар байна, би тэгээд хаана очих вэ" гэхэд наанаа буучих би одоохон очлоо гэж хэлсэн. Тэгээд би паркын урд хүлээж байхад нэг такситай ирээд тэр такситай нь моннис дээр очсон. Тэнд очих замд "...би чамайг жастын нярав гээд хэлсэн. Чи очоод юу ч дуугарах хэрэггүй, би тэгэхээр нь тэгэж хэлэх хэрэг байгаа юм уу. хүн намайг нярав гэхэд итгэх үү. Би тэгээд тэр хүмүүст чинь юу гэж хэлэх юм" гэхэд "...юу ч дуугараад хэрэггүй, манайх нэг хүнээс 30 сая төгрөг авах ёстой, нэхээд ерөөсөө өгөхгүй жил гаран болж байгаа юм. Мөнгөө нэхэхээр энэ машиныг зарчихаад мөнгөө өгнө гээд байгаа юм. Энэ машин нь 40 саяын үнэтэй машин" гэж хэлэхээр нь "..та өөрөө авчихаар яагаад байгаа юм бэ" гээд асуусан чинь "..надад харин өгөхгүй байгаа юм. машинаа зарчихаад мөнгөө өгнө гээд байгаа юм. Энэ машин нь зарагдахгүй л байгаа юм шиг байна лээ. Д ах чинь өөрөө тэнэг юм шиг мөнгөө өөрөө нэхэж авч чадахгүй ингээд авчих гэсэн юм. Дүүгээ оролцуулаад муухай л юм даа гэж Д ах чинь ярьж байна лээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "...машиныг нь зарагдахаар хүлээж байгаад мөнгөө авахаар яагаад байгаа юм" гэсэн чинь "..Н шүүх хурал болох гээд мөнгө хэрэгтэй байгаа юм, би арыг чинь даана дуугүй л зүгээр нэр дээрээ авчих, би чамд ерөөсөө хамаагүй, гэрээ хийгээд утасны дугаар бичихээр бол миний утасны дугаарыг өгөөрэй. Н ах чинь тэр хүмүүстэй өөрөө ярих юм гэсэн" гэж А эгч надад хэлсэн. Юу гэж ярих юм гэсэн чинь "...хүний мөнгийг авсан шигээ өгөхгүй болохоор ингэж авсан юм" гэж нэг иймэрхүү утгатай юм ярьсан. Моннис дээр очтол эхлээд харахад хар л машин шиг харагдсан. Тэгээд моннисын ажилтан нь каталоги бариад гарч ирсэн. "..Энэ машиныг сонирхсон юм уу" гээд каталогио танилцуулсан. Тэр үед машины эзэн Г гэж хүн ирсэн. Тухайн үед би тэр машиныг би өөрөө авах гэж байгаа биш болохоор тэнд болж байгаа үйл явдалд нээх их анхаарал тавьж хараагүй. Машины эзэн машинаа танилцуулахад би яриаг нь анхааралтай сонсоогүй "за за" л гээд байсан. Ганболд тэгэхэд албан бичгүүд үзүүлсэн. Тэр бичиг баримтан дээр моннис оруулж ирээд пайопа! гээд телевиз авсан. Харин па1юпа1-аас Г "МПУМ" гээд барилгын компани юм хийж өгснийхөө хөлсөнд авсан гэж хэлсэн. Тэгээд моннисоос машинаа унаж гарсан. Тэгэхэд тэр машин дотор би, машины эзэн Г, манай эгч А, манай найз залуу Б нар байсан. Би өөрөө жолоо барьж чадахгүй учраас манай найз залуу барьж тэндээс гарсан. Тэндээс гараад хаашаа явахаа мэдэхгүй байсан. Би эгчээсээ "..одоо тэгээд яах уу, яаж нэр дээрээ шилжүүлдэг юм" гэж асуусан. Манай эгч Г "...одоо яах вэ, нотариат орох уу" гэж асуусан. Тэгэхэд Г тэгэх л байхдаа. Тэгээд Г "...одоо бол надад бичиг баримт тамга тэмдэг байхгүй дарга дээр байгаа учир та нар ярьж байгаад шилжүүлээд авчих. Би одоо ийшээ гараад буулаа" гээд шинэ гүүрэн доогуур хойшоо эргээд хуучин тээврийн товчоо байснаас жоохон хойно зогссон. Ертөнцийн зүгээр зүүн талд нь зогсоод нөгөө тийшээ зам гараад нотариат орсон. Орохдоо Г, А бид 3 явсан. Г манай найз залууг "...машинаа зогсоолгүй газар орхисон хүнгүй байлгаж болохгүй байх машиндаа байж бай" гэж хэлсэн. Нотариат ороод "...худалдах-худалдан авах гэрээ хийдэг юм уу, яаж шилжүүлэх үү" гэж нотариатын хүнээс асуусан, нотариатын хүн нь сайн ойлгохгүй "...албан байгууллагад шилжүүлэх гээд байгаа юм уу, иргэнд шилжүүлэх гээд байгаа юм уу" гэх зэрэг асуултууд тавьж байсан. Тэгэхэд Г тайлбарлаж өгсөн. Апбан бичгээр хийгдсэн юм байна. Нотариатаар худалдах худалдан авах гэрээ хийхгүи юм шиг байна. Тэр моннис чинь өөрөө нотиартын хүмүүстэй байх ёстой гэж хэлсэн. Тэр моннисоосоо өөрсдөө очиж асуу гэж хэлсэн. Тэгэхэд Г "...заавал ч гүй одоо авах гээд яараад байгаа юм уу" гэж надаас асуусан. Тэгэхэд би юу гэхээ мэдэхгүй "...харин тиймээ" гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эгч А хажуунаас "...энэ 2 харин зээл хөөцөлдөх гээд байгаа юм. Энэ машиныг нэр дээрээ авчихвал захирлын хурлаар ороод зээл нь болчих гээд байгаа юм" гэх ухааны юм ярьж байсан. Тэгээд "...зээлээ авчих юм бол мөнгийг чинь өгөх байх" гэж хэлсэн. Тэгэхэд Ганболд "...тэр захирлын хурал хэзээ болдог юм бэ" гээд надруу хараад асуухаар нь би юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй сууж байсан чинь А "...5 дахь өдөр болдог юм өнөөдөр болж байгаа" гэж хэлчихсэн. Г "за за" утасныхаа дугаарыг өгчих би ингээд явлаа "...би захирал руу ярьчихая, энэ манай захирлын дугаар" гээд захирлынхаа дугаарыг хэлсэн. Тэр захирлынх нь дугаарыг А өөрийнхөө утсан дээрээ тэмдэглэж авсан. "...Манай захирал М гэж хүн бий" гэж хэлсэн. "...одоо наашаа бараг ирж байгаа байхаа тэгээд тамга тэмдэгээ авчирна тэгэхээр нь шилжүүлээд авчаарай" гээд Г яваад өгсөн. Тэндээс манай найз залуу ажилтай болоод яваад өгсөн. Машинаа манай эгч бариад моннисын ард байдаг нийслэлийн зам тээвэр гэдэг газар луу явсан. Замдаа захиралтай нь яриад "...нийслэлийн зам тээврийн гадаа уулзъя" гэж яриад тэнд очоод байж байхад А эгч намайг машинтай маань ганцааранг орхиод "...Д уулзлаа" гээд явахаар нь би "..энэ машиныг авчихвал хаана аваачих юм бэ, танайд аваачих юм уу" гэсэн чинь "...үгүй ээ манайд аваачихгүй, чи хаана хонох юм гэхэд би офицерт хононо" гэсэн чинь тэгвэл тэндээ аваачаад тавьчих гэсэн. Тэгээд захирал нь ч ирэхгүи би ганцаараа хүлээж байгаад найз залууруугаа "...би ганцаараа үлдчихлээ" гэж дуудсан. Тэгээд байж байтал захирал нь ирсэн манай найз залуу ч ирсэн тэгээд нөгөө захирал чинь ирээд "...одоо яаацгаахуу" гэж надаас асуухаар нь би "...сайн мэдэхгүй байна. Одоо нотариат орох уу. Түрүүнд нэг нотариат орсон чинь сайн мэдэхгүй байна юу ч гэсэн дахиад 1 нотариат орж асуух уу" гэж би хэлсэн. Тэгээд тэндээс гараад ахиад 1 нотариат орсон. Тэр нотариат нь ажиллахгүй түрүүнийхээ нотариат дээр ахиад очсон. Тэр бичиг баримтаа ахиад үзүүлсэн чинь энэ түрүүний асуугаад байсан хүмүүс үү сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө захирал нь "...танай дарга гэж хүн байна уу тэрнээсээ асуугаадхаач" гэж хэлсэн. Тэгсэн чинь ахлах ажилтан нь "...манайхаар ингэж гэрээ хийх шаардлагагүй. Эхнээсээ албан бичиг бичсэн учраас албан бичгээр шилжүүлэх байх сайн мэдэхгүй байна" гэсэн. Ингэж явсаар байтал цаг нийлээн орой болж 17 цаг л болж байсан байх захирал гэх хүн одоо амжихгүй болчлоо 1 дэх өдөр больё гээд явсан. Тэгээд тэндээсээ шууд найз залуугаараа нөгөө машиныг бариулаад офицерлуу явсан. 1 дэх өдрийн өглөө нөгөө машинаа нэр дээрээ шилжүүлж дугаар авах гээд Баянзүрх дүүргийн авто вокзалын явахаар болоод байж байтал А эгч "...Н ахын чинь шүүх хурад болох гээд нөгөө гэрчээ олоогүй гэнээ. Би тийшээ явахаас" гээд яваад өгсөн. Явахдаа машинаа оношлогоонд оруулаад дугаар авахад нь хэрэгтэй байх гээд 60.000 төгрөг надаа өгсөн. Тэгэхээр нь би "...энэ мөнгө чинь хүрэх юм уу, дугаар ийм хямдхан байдаг юм уу" гэсэн чинь эгч "...хүрнэ ээ хүрнэ дугаар авах чинь гайгүй ш дээ" гээд офицер хүртэл хамт явчихаад яваад өгсөн. Машинаа унаж явж оношилгоонд орно гээд офицер явж машинаа аваад найз залуугийн хамт явсан. Оношлогоонд орох гээд оочирлоод байж байхад эгч байн байн залгаад яааруулаад байсан. Тэгээд ярьчихаад байж байгаад 2, 3 цагийн дараа буюу өдрийн 13 цагийн үед эгч "...шүүх хурал нь эхлэхээс нь өмнө машинаа унаад явчмаар байна" гээд байсан. Тэгээд оношлогоонд оруулчихаад дугаар авдаг газарлуу явсан. Тэнд очоод "...нэр дээрээ шилжүүлэх гэсэн юмаа" гээд асуусан чинь энэ "...МПУМ гэдэг газраас чинь албан бичиг хэрэгтэй юм байна" гэж дугаар өгдөг газар нь хэлсэн. Тэгэхээр нь захирал руу нь яриад "...та хаана яваа юм бэ, таны ажил дуусч байна уу, одоо таны хэрэг болоод байна, танай компаниас над дээр шилжүүлж байгаа гэсэн албан бичиг хийж өгөх хэрэгтэй байгаа юм байна" гэж хэлсэн чинь "...за одоохон ингэс хийгээд яваад очьё" гэж хэлсэн. Жоохон байж байгаад яриад "...та ирэх болж байна уу, хаана явж байна" гэсэн чинь "...өө би менежертээ хэлсэн удахгүй албан бичиг аваад очих байх" гэсэн. 16 цагийн үед менежер нь албан бичиг авчирч өгөөд явсан. Албан бичгээ бариад "...улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хэрэгтэй" гээд тэгээд дахиад нөгөө захирал руу нь ярьсан. Тэгсэн чинь "...бид нар эрлийн энд ажилтай байна" гэхээр нь би "...ямар нэгэн аргаар өгч явуулах боломж байна уу" гэхэд "за хүн явуулъя" гэсэн. Тэгэхэд манай эгч хажуунаас "..наадуулаа хурдал гэлдээ орой болоод бүх юм хаах гээд байна" гэхэд нь би ахиад захирал руу нь ярьсан чинь "...Г явуулсан" гэхээр нь би Г руу яриад яаруулсан. 17.30 цагийн үед Г нь ирсэн. Би уулзахад манай эгч түрүүлээд явчихсан байсан. Тэгээд Г "..та хоёрт эхлээд өгчих 10 сая төгрөг байхгүй юу, би харин хүнд өгөх гээд байгаа юмаа" гэж хэлсэн тэгэхээр нь би "...харин танд өгөх мөнгө байхгүй байна аа" гэж хэлсэн. "...За тэгээд машин тэргээ шилжүүлж авчаад яриарай" гээд Г яваад өгсөн. Дугаар авахад манай эгч байхгүй байсан. Тэгээд дугаараа аваад нэр дээрээ шилжүүлж аваад эгч рүү гээ ярьсан. "...Та хаана байгаа юм" гэхэд би Баянголын шүүхийн энд байна гэхээр нь эгчийг очиж авсан. 2013 оны 08 дугаар сарын 20-ны өглөө А эгч надаас машинаа аваад явсан ба "...хэрвээ машинаа ломбарданд тавихаар бол чамруу яръя" гэхээр нь "...та өөр дээрээ авчих юм бол надад хамаагүй болно биз дээ" гэхэд эгч "..тэгнээ тэгнэ, чамд ямар ч хамаагүй" гэсэн. Үдээс хойш 15-16 цагийн үед "...ломбарданд тавихаар болчихлоо хүрээд ир" гэсэн. Тэгээд би цайзын "Сайн" гээд ломбарданд очиход манай эгч танихгүй хүнтэй байсан. Намайг очиход ломбарданд тавьж байгаа гэрээгээ хийсэн гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан. Тухайн машиныг 18 сая төгрөгний барьцаанд тавихаар тохиролцсон байсан. Эгч тэгээд гарын үсэг зуруулчаад нотариат орчоод "...намайг мөнгөө тоолоод аваад ир" гэхээр нь би "...яршигөө яршиг би ямар авах юм биш та л явах юм чинь тэр их мөнгийг чинь хийх газар байхгүи" гэсэн чинь эгч тэр хүний машинд ороод мөнгөө авч ирсэн. Тэгээд сүүлд 2013 оны 08 дугаар сарын 25-нд буюу бүтэн сайн өдөр Н ах над руу утасдаад "...А чиний нэр дээр машин авсан юм уу, тэр машин нь одоо хаана байгаа юм бэ" гэхээр нь би "...миний нэр дээр нэг машин одоо Цайзын тэнд байдаг "Сайн" ломбарданд байгаа" гэсэн чинь тэр Н ах "...хэдэн төгрөгөнд тавьсан юм" гэхээр нь би "..18 саяд" гэж хэлсэн чинь "..өө тийм үү" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "..та мэдээгүй байсан юмуу, таныг мэдэж байгаа авах ёстой машин гэсэн шүү дээ" гэхэд Н ах "...үгүй ээ тэр машиныг авах ёсгүй байсан" гэж хэлэхээр нь би "...одоо яаанаа тэгвэл" гээд сандраад хэлсэн чинь ах "...за одоо яахав ах нь энүүгээр зохицуулна, А надаа ярихдаа чамайг Гранд марк-2 авсан гэж ярьж байсан"...гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 223-232 дугаар хуудас/ /хх-н 138-139/

        Гэрч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"... 2013 оны 06 дугаар сард манай ээж манай нутгаар ирж мал мах авдаг Н гэж ахтай утсаар яриад "...охиноо гэрлүүлэх гэсэн юм, байр авах гэж байгаа" гэж хэлэхэд "...надад байр байгаа ш дээ, танайд бол хямдхан өгнө, Бөхийн өргөөний тэнд байр байгаа" гэж хэлсэн. Тэгээд ээж "...хүргэн Түгжийг явж үзүүлье" гэж хэлээд дахиж утсаар нь залгахад "...Бөхийн өргөөний тэнд байдаг байрыг зарчихаж, Сандей төвийн хажуу талд байрлах байрыг зарахаар боллоо, очоод үзээ" гэхэд ээж манай нөхөр Түгжийг "...үзчих" гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай нөхөр "..."Ногоон төгөл" хотхонд байрлах хоёр өрөө байрыг үзчихээд боломжийн байр байна авъя" гэж хэлэхэд Н эхнэр А хамт ээж рүү залгаад "...танай байр болсон шүү, ордероо хаясан зарлуулсан байгаа. Түгжид буцаах хуудас өгсөн" гэхэд нь ээж Н ахын дансруу 38,000,000 төгрөг 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод ирээд буцаах хуудсыг үзэхэд А гэдэг нэрнээс өөр юмгүи овог нэрээ тавиагүй хуудас байхаар нь аав, Т хоёр Баянзүрх дүүргийн бүртгэлийн албан дээр очиход ийм буцаах хуудас өгдөггүй гэж хэлсэн. Тэрнээс хойш А гэж хүнтэй уулзахад "...ордер удахгүй гарна" гэж хэлээд ийш тийшээ явуулаад худлаа яриад байсан. Ингээд ээжээс нэмж 5,000,000 төгрөгийг "..Д ах нь шоронд явах гээд байна" гэж хэлээд авсан. 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул зах орчихоод байрлуугаа орж үзье гэж бодоод байрлуугаа ороход хаалга цоожтой, түлхүүрээ хийхэд болохгүй байхаар нь хаалгыг тогшиж үзэхэд "Б гэх эмэгтэй ордероо барьсан, би энэ байрыг худалдаж авсан эзэн нь байна" гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд ээж, нөхөртөө хэлээд тэр орой нь цагдаагийн байгууллагад хандсан. А хамт явахад "Н ах нь өмнөх авгайгаасаа салаагүй байгаа болохоор миний нэр дээр бүх эд хөрөнгөө болгосон энэ ордер нь миний нэр дээр байгаа" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 140-141 хуудас/

      Гэрч Б.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "... 2013 оны 07 дугаар сарын 10-ны үеэр байх манай хадам ээж Н надруу залгаад "...би та хоёрт байр авах гэж байгаа юм очоод үзчих" гээд Н гэх хүний 91928889 дугаарын утас өгөхөөр нь тэр утсаар холбогдоход "ах нь хөдөө явж байна, манай эхнэр байгаа юм" гээд эхнэр А 91996601 дугаарын гар утсыг өгөхөд нь тэр утсаар холбогдоод 2013 оны 07 сарын 16-ны үед А уулзаад А хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 170/Б дүгээр байр 76 тоотод очиход хоёр өрөө байр байсан ба А гэх эмэгтэй үзүүлээд "...Н ах чинь ээжийг чинь таньдаг юм гэсэн манайх энэ байраа 85,000,000 төгрөг гэж байгаа юм, таньдаг гээд 60,000,000 төгрөгөөр ав" гэсэн. "...Уг байр миний нэр дээр байдаг ордерыг өмнө нь таксинд мартаад алга болгосон" гээд А гэх нэртэй урт нарыхан буцах хуудас өгсөн. Ингээд байрыг үзээд авъя гээд хадам ээж болон эхнэртээ хэлэхэд ээж 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө данснаас 38,000,000 төгрөгийг Н дансруу шилжүүлсэн гэсэн. Эхнэр маань Архангай аймгаас ирсний дараа байраа үзүүлэх гээд очиход хаалганы голыг сольсон дотор талаас нь цоожилсон байхаар нь Н ярьж А утасыг авч ярихад "..хуучин байр түрээсэлж байсан хүн нь ирж архидаад байхаар нь голыг нь сольсон" гэж тайлбарлахаар нь Н руу залгаж ярихад "...та нарын байр, та нар наадахаа яана уу ийнэ уу та нарын дур наад хаалгаа эвдээд орсон ч яадаг юм бэ" гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд сүүлд А бид хоёртой уулзаад Д ах чинь ачигдах гээд байна, нэг хүн 5,000,000 төгрөгөөр аргалаад өгнө гэсэн 5,000,000 төгрөгний хэрэг болчихоод явж байна гэхээр нь би ээжрүү яриад "...Д ах сараар ачигдах гээд байна гэнэ. 5,000,000 төгрөгөөр хүн аргалаад өгье гэсэн эд нар мөнгөгүй юм шиг байна" гэхэд ээж А дансруу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сүүлд байрандаа ирэхэд байрны эзэн Б гэх эмэгтэй уулзаад ордероо надад үзүүлээд "...энэ миний байр байгаа юм А манай байрыг түрээсэлж байсан, түрээсийн мөнгөө өгөхгүй болохоор нь гаргасан" гэжхэлсэн..." гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас142-143 хуудас/

        Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:"...2012 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170/6 байрны 67 тоот 2 өрөө байрыг дүүгээсээ худалдан авч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс А гэж эмэгтэйд 6 сарын хугацаатай түрээслүүлсэн юм. 1 сарын 700,000 төгрөгөөр бодож 4,200,000 төгрөгийг бэлнээр авсан. 2013 оны 08 сарын 01-ний өдөр түрээсийн хугацаа дуусаад А 91996601 дугаарын утасруу залгахад утас нь холбогдохгүи байсан ба 2 хоногийн дараа А миний утас руу өөрөө залгаад "...нөхөр аваарт ороод бие нь муу байгаа. Танай байрыг дахиад 6 сар түрээслэх болсон, удахгүй мөнгө шилжүүлнэ" гэж хэлсэн. Ингээд А хүлээгээд мөнгөө өгөхгүй болохоор нь 2013 оны 08 сарын 16-ны үед байрандаа очоод хүмүүс дуудаж цоожны голыг нь солиулсан ба манай хөргөгч байхгүй бусад эд зүйл байсан. Хэд хоногийн дараа А надруу залгаад "...нөхөр маань нас барчихсан ажил явдал гарсан байгаа, би таньтай дараа уулзана та хаалганыхаа цоожийг сольсон юм уу, хэзээ гэртээ очих вэ хөргөгчийг чинь тавих гэсэн засварт өгсөн байсан" гэж хэлсэн. Тэгээд би А дараа нь "...хөргөгч аваачиж тавих гэсэн юм. Та нэг түлхүүрээ өгчих" гэхээр нь би түлхүүрээ өгсөн. 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооноос утасдаад "...байр, гэрэл, кабелийн төлбөр төлөгдөөгүи" байна гэхээр нь би А руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аягүй бол бусад эд зүйлээ алдаж магадгүй юм байна гэж бодоод байрандаа очоод байж байсан чинь гаднаас хүн түлхүүрдээд байхаар нь би А ирж байна гэж бодоод хаалгаа онгойлгосон чинь нэг эмэгтэй "...би энэ байрыг худалдан авсан та хэн бэ" гэхээр нь би учраа хэлэхэд тэр эмэгтэй гэрийнхнийгээ дуудаад цагдаад хандсан..." гэх мэдүүлэг /1 дүгээ хавтас 144-145 дугаар хуудас/

         Гэрч Т.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2013 оны 11 дүгээр сарын сүүлээр би хувийн машинтайгаа халтууранд явж байсан чинь үүрээр 5 цагийн үед 25 дугаар эмийн сангийн тэндээс нэг халамцуу хүүхэн гар өргөж суугаад "...хаашаа ч хамаагүи явна" гэж хэлсэнээ "...хоёулаа хамт "Зайсан" явж жоохон сууя" гэхээр нь би зөвшөөрөөд "Зайсан" яваад машин дотор хамт суусан чинь өөрийгөө "...А гэдэг Төмөр замд нягтлан ажилтай нөхрөөсөө салчихсан, манай нөхөр өөр хүнтэй яваад байна" гэж хэлээд еөрсдийнхөө тухай ойр зуурын юм ярьж танилцаад өглөө 07 цагийн үед "Богд ар хороолол"-ын тэнд буулгасан. А машинаас буухдаа "...би өнөөдөр Москва явна 7 хоногийн дараа ирнэ, тэгээд уулзъя" гэж хэлээд буусан. 7 хоногийн дараа А над руу яриад "...Москвагаас ирлээ "Ногоон төгөл"-д 2 өрөө байр авсан. Чи ирж туслаач" гэж хэлэхээр нь би очиж тэр байранд 3-4 хоног хамт хоночихоод хэсэг уулзалгүй байж байгаад А манай ажил дээгүүр ирээд манай ажлынхантай танилцсан. Тэгсэнээ А "..."Ногоон төгөл"-ийн байрнаасаа гарлаа. "Натур" төвийн урд талд байр авсан" гэж хэлээд би тэр байранд нь очоод 3 хоносон. Тэгээд А бид хоёр уулзаж учраад явж байсан чинь 2014 оны 01 дүгээр сард цагдаа нар А бариад аваад явсан. А өөрийгөө Төмөр замд нягтлан ажилтай, Гаалийн ерөнхий газарт гэрээт нягтлан хийдэг гэж ярьж байсан. Цагдаа нар А барьсаны дараа манай ажлын Б гэж залуугаас 1,000,000 төгрөг, мөн манай тогооч О эхнэр Ц ажилд оруулж өгнө гэж хэлээд 1,600,000 төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. Үүнээс гадна надтай хамт ажилладаг Н гэж хүүхэнд байр зарна гэж хэлээд 6,000,000 төгрөгийг А авсан. Энэхүү 6,000,000 төгрөгийг А Н байр зарна гэж хэлээд авч байсныг нь би мэдэж байсан. Цагдаа А барьсаны дараа хүн залилдаг хүүхэн гэдгийг нь мэдсэн. А нээх мөнгөтэй явдаггүй их л сайндаа 50,000 төгрөгтэй явдаг байсан. А надаа мөнгө өгөөгүй. Н зарна гэсэн байрыг би очиж үзээгүи Н өөрөө очиж үзсэн гэсэн. Би ямар ч байсан Н мөнгө авч байсаныг мэднэ. Б яг юу гэж хэлээд мөнгө авсан би мэдээгүй. Би Б дахиж ерөөсөө уулзаагүй. А би компаниудын хуурамч тайланг гаргаж өгдөг тэрнээс маш их мөнгө орж ирдэг гэж хэлдэг байсан. Манай ажлын хүмүүсээс авсан мөнгийг А гаргуулж буцаан өгүүлмээр байна..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 147-149 дүгээр хуудас/

         Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт :/хх-н 239/

              27. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт:

1.Д.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэхийг
нотлох баримт алга байна.

2.Д.А нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө
удирдан хянах чадвартай байсан байна. Д.А нь үйлдсэн хэргийнхээ
үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна.

Д.А нь одоо сэтгэцийн өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. Д.А албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна.

Д.А нь хэрэг хариуцах чадвартай байна.

Ниссан каушкау маркийн автомашиныг 40.000.000 төгрөгөөр үнэлсэн байна /хх-н 152/, Тоёотоа приус маркийн автомашиныг 13.800.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 153/

      Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол  /2-р хх-н 86-90/

       Их монгол хороололын 905 дугаар байрны 83 тоот 3 өрөө байрны Д.А нэр дээрх хуурамч гэрчилгээ /2-р хх-н 99/

     Д.А авсан таслан сэргийлэх арга хэмжээний захирамжууд /хх-н 154-194/, Д.А эрэн сурвалжилж байсан талаарх баримтууд /хх-н 243-250/

Д.А  сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 195-211/, яллаглагчийг байцаасан тэмдэглэл /2-р хх-н 161-164/

Д.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 233-234/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 235-236/, зэрэг болно.

             Д.А нь 2013 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170/б байрны 67 тоот 2 өрөө сууцыг түрээслэн сууж байхдаа Б.Н зарна гэж 43.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан болох нь хохирогч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн ... би Н гар утас руу залгаад чи хүнээс асууж өгнө гэсэн яасан бэ? гэхэд манай найз хүүхний нэр дээр хоёр өрөө байр байдаг гэнээ. Тэрнийгээ зарна гэнэ гэхээр нь ямар үнэтэй юм бэ гэхэд Н  2 өрөө байр нь 80,000,000 /наян сая/ таньд бол хямдхан өгчихнө гэж хэлсэн. Ингээд би хүргэн болох Түгжид  Н уулзаад байрыг нь үз, таалагдвал авчих гээд Н 91928889 дугаарын утсыг өгсөн. Т над руу Н ах А гэх эмэгтэй дугаарыг нь өгсөн, би А гэх эмэгтэйтээ уулзаж байрыг нь үзлээ, уг байр надад таалагдлаа, уг байр нь А гэх хүний нэр дээр байдаг гэнэ, байрныхаа ордерыг хаячихсан гэж байна. Одоо ордерыг гаргаад өгнө гээд Д А гэсэн нарийхан цагаан хуудас өгсөн гэж хэлэхээр нь би тайван байсан. А бичиг баримтаа алга болгосон гэнэ гээд өөрийнхээ 5135628888 хаан банкны дансны дугаарыг өгөхөд нь би өөрийн 5142039520 ХААН банк/ дансанд бэлэн байсан 38,000,000 төгрөгийг Н данс руу 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. А миний гар утас руу залгаж 5133022857 дугаарын Хаан банкны дансыг өгөхөд би 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг А дансруу шилжүүлсэн. Манай охин худалдан авсан байшиндаа ормоор санагдаад очоод түлхүүрээ хийхэд дотор талаас нь түгжсэн байсан хаалгыг нь тогшиход нэг хүүхэн онгойлгоод би байрны эзэн гээд ордероо үзүүлээд А гэх хүүхэн түрээслүүлсэн гэж хэлэхэд нь залилуулсан гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 99-100 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 115 дугаар хуудас/

          Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад өгсөн ...2012 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 170/6 байрны 67 тоот 2 өрөө байрыг дүүгээсээ худалдан авч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс А гэж эмэгтэйд 6 сарын хугацаатай түрээслүүлсэн юм. 1 сарын 700,000 төгрөгөөр бодож 4,200,000 төгрөгийг бэлнээр авсан. А миний утас руу өөрөө залгаад "...нөхөр аваарт ороод бие нь муу байгаа. Танай байрыг дахиад 6 сар түрээслэх болсон, удахгүй мөнгө шилжүүлнэ" гэж хэлсэн. Хэд хоногийн дараа А надруу залгаад нөхөр маань нас барчихсан ажил явдал гарсан байгаа, би таньтай дараа уулзана та хаалганыхаа цоожийг сольсон юм уу, хэзээ гэртээ очих вэ хөргөгчийг чинь тавих гэсэн засварт өгсөн байсан гэж хэлсэн. Тэгээд би А дараа нь хөргөгч аваачиж тавих гэсэн юм. Та нэг түлхүүрээ өгчих" гэхээр нь би түлхүүрээ өгсөн. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байрандаа очоод байж байсан чинь гаднаас хүн түлхүүрдээд байхаар нь би А ирж байна гэж бодоод хаалгаа онгойлгосон чинь нэг эмэгтэй би энэ байрыг худалдан авсан та хэн бэ гэхээр нь би учраа хэлэхэд тэр эмэгтэй гэрийнхнийгээ дуудаад цагдаад хандсан гэсэн мэдүүлэг

          Гэрч Д.О  мөрдөн байцаалтад өгсөн ... манай нөхөр Ногоон төгөл хотхонд байрлах хоёр өрөө байрыг үзчихээд боломжийн байр байна авъя гэж хэлэхэд Н эхнэр А хамт ээж рүү залгаад танай байр болсон шүү, ордероо хаясан зарлуулсан байгаа. Түгжид буцаах хуудас өгсөн гэхэд нь ээж Н ахын дансруу 38,000,000 төгрөг 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Би 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод ирээд буцаах хуудсыг үзэхэд А гэдэг нэрнээс өөр юмгүй овог нэрээ тавиагүй хуудас байхаар нь аав, Т хоёр Баянзүрх дүүргийн бүртгэлийн албан дээр очиход ийм буцах хуудас өгдөггүй гэж хэлсэн. Тэрнээс хойш А гэж хүнтэй уулзахад ордер удахгүй гарна гэж хэлээд ийш тийшээ явуулаад худлаа яриад байсан. Ингээд ээжээс нэмж 5,000,000 төгрөгийг Даваа ах нь шоронд явах гээд байна гэж хэлээд авсан. 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул зах орчихоод байр луугаа орж үзье гэж бодоод байр луугаа ороход хаалга цоожтой, түлхүүрээ хийхэд болохгүй байхаар нь хаалгыг тогшиж үзэхэд Б гэх эмэгтэй ордероо барьсан, би энэ байрыг худалдаж авсан эзэн нь байна гэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 140-141 хуудас/

      Гэрч Б.Т  мөрдөн байцаалтад өгсөн ... манай хадам ээж Н над руу залгаад би та хоёрт байр авах гэж байгаа юм очоод үзчих гээд Н гэх хүний 91928889 дугаарын утас өгөхөөр нь тэр утсаар холбогдоход ах нь хөдөө явж байна, манай эхнэр байгаа юм гээд эхнэр А 91996601 дугаарын гар утсыг өгөхөд нь тэр утсаар холбогдоод 2013 оны 7 сарын 16-ны үед А уулзаад А хамтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 170/Б дүгээр байр 76 тоотод очиход хоёр өрөө байр байсан ба Анхтуяа гэх эмэгтэй үзүүлээд Н ах чинь ээжийг чинь таньдаг юм гэсэн манайх энэ байраа 85,000,000 төгрөг гэж байгаа юм, таньдаг гээд 60,000,000 төгрөгөөр ав гэсэн.Уг байр миний нэр дээр байдаг ордерыг өмнө нь таксинд мартаад алга болгосон гээд А гэх нэртэй урт нарийхан буцах хуудас өгсөн. Ингээд байрыг үзээд авъя гээд хадам ээж болон эхнэртээ хэлэхэд ээж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө данснаас 38,000,000 төгрөгийг Н дансруу шилжүүлсэн гэсэн. А бид хоёртой уулзаад Д ах чинь ачигдах гээд байна, нэг хүн 5,000,000 төгрөгөөр аргалаад өгнө гэсэн 5,000,000 төгрөгний хэрэг болчихоод явж байна гэхээр нь би ээжрүү яриад Д ах сараар ачигдах гээд байна гэнэ. 5,000,000 төгрөгөөр хүн аргалаад өгье гэсэн гээд гуйхаар нь бид хоёр эд нар мөнгөгүй юм шиг байна гэхэд ээж А данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд сүүлд байрандаа ирэхэд байрны эзэн Б гэх эмэгтэй уулзаад ордероо надад үзүүлээд  энэ миний байр байгаа юм А манай байрыг түрээсэлж байсан гэсэн  мэдүүлэг/1 дүгээр хавтас142-143 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар

       Мөн  2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.Д дүүгийнхээ сургалтын төлбөрийг өгөх гэсэн юм, 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь хохирогч Э.Д мөрдөн байцаалтад өгсөн ... А над руу утсаар яриад эгчдээ 2,500,000 төгрөг зээлчих яаралтай хэрэг болоод байна, эгч нь 2-3 хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлэхээр нь би итгээд хорооллын ХААН банк дээр очоод Анхтуяад бэлэн 2,500,000 төгрөгийг өгсөн. А оюутан дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэсэн юм гэж хэлээд мөнгө авсан гэсэн мэдүүлэг/1-р хавтас 108-110 дугаар хуудас, 3-р хавтас 33, 180 дугаар хуудас/, шүүгдэгч Д.А би Э.Д энэ мөнгийг авсан үнэн  гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

       Мөн 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Г гаалийн бичигтэй Ниссан каушкау маркийн автомашиныг 40 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг ирэх нэг өдөр банкнаас зээл аваад өгнө гэж итгүүлэн авсан болох нь хохирогч  А.Г мөрдөн байцаалтад өгсөн...Би өөрийн нэг машинаа зарах гээд Н, А хоёрт үзүүлсэн юм. А уулзсан  чинь .машин  авахаа  больчихлоо, Н уурлаад байна гэж хэлсэн. Тэгсэнээ тэр өдрийнхөө үдээс хойш А над руу утсаар яриад .манай ажлын газрын нярав хүүхэн машин авах гээд байгаа юм гэхээр нь тэг тэг очоод үзчих гэж хэлсэн чинь удалгүй үзчихлээ эргээд хариу өгье гэж байна гэж хэлсэнээ 17 цагийн үед А дахиж утсаар яриад нөгөө машиныг чинь үзэж хараад таалагдаж байна гээд авах гээд байна, чи хүрээд ир гэхээр нь очиж уулзсан.Тэгээд  миний машиныг 40 сая төгрөгөнд бодож аваад машиныг нэр дээрээ шилжүүлчихээд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр банкны зээл бүтчихээр нь мөнгөө өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд шууд машинаа өгөөд явуулсан.Үүнээс хойш мөнгөө өгөхгүй байсан. 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр А манайх Баян Монгол хорооллын байраа зарах гэж байгаа би машины чинь 20 сая төгрөгийг эхний ээлжинд өгье гэж хэлэхээр нь би тайвшираад маргааш нь гэрт нь очсон чинь байраа суллаад нүүгээд явчихсан байсан. Мөн би А хайж байгаад Жаст-Ойл-оос ярьсан 99288193 дугаарын утасны эзэнтэй уулзсан чинь оюутан охин нэг эгч намайг энэ утас руу ингэж хэлээд өг гэж цаасан дээр бичээд эгч нь нэгжийг нь өгнө гэхээр нь би өөрийнхөө утаснаас залгаж тэр эгчийн цаасан дээр бичиж өгсөн зүйлийг танд уншиж хэлсэн гэж хэлсэн. А  надад Сайн гэж ломбарданд миний машиныг 18 сая төгрөгний барьцаанд тавиад Н 15 сая төгрөгийг аваад хүнд өгсөн байна гэж хэлсэн А нь өөрийн төрсөн дүү Л худлаа яриулж миний машиныг авсан байсан гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хавтас 86-91 дүгээр хуудас, 3 дугаар хавтас 28 дугаар хуудас/, гэрч Х.Л  мөрдөн байцаалтад өгсөн ... Д А буюу эцэг нэгтэй, эх тусдаа миний эгч 8 сарын дундуур байхаа 5 дахь өдөр таарч байсан эхлээд утсаар яриад нэг машиныг нэр дээрээ аваад өгөөч, би хүнээс мөнгө авах ёстой тэрнийхээ оронд авах гэж байгаа юм  гэж надад хэлсэн. Тэгээд намайг  хаана яваа юм юу хийж яваа юм гэж асуусан тэр үед би  зах дээр 2 бага дүүдээ цүнх авах гээд явж байна, та өөрөө хаана яваа юм гэж би асуусан чинь цайзын энд явна гэж надад хэлсэн. Би хаана явж очих юм бэ гэсэн чинь Энхтайвны гүүрний тэнд байдаг машин зардаг газрын тийшээ очиж бай гэж хэлсэн. Би паркын урд хүлээж байхад нэг такситай ирээд тэр такситай нь моннис дээр очсон. Тэнд очих замд  би чамайг жастын нярав гээд хэлсэн. Чи очоод юу ч дуугарах хэрэггүй, би тэгэхээр нь тэгэж хэлэх хэрэг байгаа юм уу, хүн намайг нярав гэхэд итгэх үү гэхэд чи юу ч дуугараад хэрэггүй, манайх нэг хүнээс 30 сая төгрөг авах ёстой, нэхээд ерөөсөө өгөхгүй жил гаран болж байгаа юм. Мөнгөө нэхэхээр энэ машиныг зарчихаад мөнгөө өгнө гээд байгаа юм. Энэ машин нь 40 саяын үнэтэй машин гэж хэлсэн.Би машиныг нь зарагдахаар нь мөнгөө авахад яагаад байгаа юм гэсэн чинь  Н шүүх хурал болох гээд мөнгө хэрэгтэй байгаа юм, би арыг чинь даана дуугүй л зүгээр нэр дээрээ авчих, би чамд ерөөсөө хамаагүй, гэрээ хийгээд утасны дугаар бичихээр бол миний утасны дугаарыг өгөөрэй. Н ах чинь тэр хүмүүстэй өөрөө ярих юм гэсэн гэж Анхтуяа эгч надад хэлсэн. Машины эзэн Г гэж хүн ирээд  машинаа танилцуулахад би яриаг нь анхааралтай сонсоогүй за за л гээд байсан. Манай эгч А хажуунаас энэ 2 харин зээл хөөцөлдөх гээд байгаа юм. Энэ машиныг нэр дээрээ авчихвал захирлын хурлаар ороод зээл нь болчих гээд байгаа юм гэх ухааны юм ярьж байсан. Тэгээд зээлээ авчих юм бол мөнгийг чинь өгөх байх гэж хэлсэн. Тэгэхэд Г  тэр захирлын хурал хэзээ болдог юм бэ гээд надруу хараад асуухаар нь би юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй сууж байсан чинь А .5 дахь өдөр болдог юм өнөөдөр болж байгаа гэж хэлчихсэн. Намайг дуудаад машинаа ломбарданд тавих боллоо хүрээд гээд би очиход ломбарданд тавьж байгаа гэрээгээ хийсэн гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан. Тухайн машиныг 18 сая төгрөгний барьцаанд тавихаар тохиролцсон байсан. Эгч тэгээд гарын үсэг зуруулчаад нотариат орчоод намайг мөнгөө тоолоод аваад ир гэхээр нь би яршигөө яршиг би ямар авах юм биш та л явах юм чинь тэр их мөнгийг чинь хийх газар байхгүи гэсэн чинь эгч тэр хүний машинд ороод мөнгөө авч ирсэн. 2013 оны 08 дугаар сарын 25-нд буюу бүтэн сайн өдөр Н ах над руу утасдаад А чиний нэр дээр машин авсан юм уу, тэр машин нь одоо хаана байгаа юм бэ гэхээр нь би  авсан мгээд одоо Цайзын тэнд байдаг Сайн ломбарданд байгаа гэсэн.Н ах  би мэдээгүй тэр машиныг авах ёсгүй байсан  гэж хэлсэн гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хавтас 223-232 дугаар хуудас/ /хх-н 138-139/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

          Мөн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Н 2 өрөө орон сууц зарна гэж урьдчилгаанд  6.000.000 төгрөг өгчих, үлдсэнийг нь 3 жилийн хугацаанд нь  хуваагаад төлчих гэж хууран авсан болох нь хохирогч Д.Н  мөрдөн байцаалтад өгсөн ... надтай хамт ажилладаг А гэж залуугийн найз хүүхэн гэх А гэж эмэгтэй Шинэ дөл хотхоны 15 давхарын 2 өрөө байрыг зарна, урьдчилгаа 6 сая төгрөг өгчих үлдэгдэлийг нь 3 жилийн хугацаанд 3 хуваагаад өгчих  гэхээр нь би их боломжийн юм байна гэж бодоод нөхөр болон хадам ээжийн хамт А зарах байрыг очиж үзэж хараад А ярилцаж тохироод тэр өдрөө 4,000,000 төгрөгийг А бэлэн өгөөд 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин 2,000,000 төгрөгийг бэлэн өгсөн. Түүнээс хойш А дахиж уулзалдаагүй ба утсаар ярихаар янз бүрийн арга саам хийгээд ажилтай байна дараа больё, ордер одоо гарч байна гэх зэргээр яриад байдаг байсан. А өөрийгөө төмөр зам болон гаальд нягтлан ажилтай гэж хэлж байсан. А ганцааранг нь байхад би 6.000.000 төгрөгөө өгсөн, дэргэд нь нэг ч хүн байгаагүй ээ гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хавтас 82-85, 101-104 дүгээр хуудас, 3 дугаар хавтас 27, 172-174 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          Мөн 2013 оны 12 дугаар сард өөрийгөө гаалийн ерөнхий газарт ахлах нягтлан ажилтай чамайг гаалийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө Т.Ц 1.400.000 төгрөгийг хуурч авсан болох нь хохирогч Т.Ц  мөрдөн байцаалтад өгсөн ... А гэж хүнтэй уулзсан чинь эгч нь гаальд гэрээтээр ажилладаг хүмүүсийг ажилд оруулж өгөөд 10.000.000 төгрөг авдаг гэхдээ эгч нь чамаас мөнгө авахгүй, чи хувцасны мөнгө 200.000 төгрөг, хүний нөөцийн даргад өгөхөд 200,000 төгрөг өгчих гэхээр нь би итгээд 400.000 төгрөгийг А өгсөн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа А надруу утсаар яриад эгч нь Ногоон төгөл хотхонд 2 өрөө байр худалдан авсан чинь яг 500.000 төгрөг дутчихлаа эгчдээ 500.000 төгрөг өгчих гэхээр нь би намайг ажилд оруулах гэж байгаа юм чинь өгөхгүй бол болохгүй байх гэж бодоод 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш А миний найз нарын дунд шинэ жил болох гэж байгаа ойр зуур хэрэглэх мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 200.000 төгрөг надаас авсан. Сүүлд шинэ жилийн үеэр А эгч нь хүний нөөцийн даргаа архидуулах гэж байна 300.000 төгрөг өгчих гэж хэлээд 300.000 төгрөг авсан. Ингээд А надаас нийт 1.400.000 төгрөгийг миний итгэлийг олж байгаад залилан мэхэлж авсан гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 105-107, 3 дугаар хавтас 26, 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

           Мөн  2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Х.Б хүүтэй зээлчих гэж хэлж 1.000.000 төгрөгийг  авсан болох нь хохирогч Х.Б  мөрдөн байцаалтад өгсөн ... 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр надаас зээлсэн мөнгөө өгнө гэж тохиролцоод нэг сая төгрөг зээлсэн. Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би утас руу нь залгахад А гэж манай ажлын ахлах тогоочтой Сэлэнгэ аймагт ажил явдлаар явж байна, дансны дугаараа өгчих гээд би түүнд дансны дугаараа өгсөн. Тэр орой нь би дансаа шалгахад миний дансанд мөнгө ороогүй байсан. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би А руу дахин залгахад дансны дугаар чинь устчихсан байна, дахиад явуулчих гэхээр нь би Улаанбаатарт ирээд өгчих гэж хэлээд өнгөрсөн. А өөрийгөө Төмөр замын нягтлан бас Гаалийн гэрээт нягтлангийн ажил хийдэг гэж ярьсан гэсэн  мэдүүлэг /1 дүгээр хавтас 111-113 дугаар хуудас, 3 дугаар хавтас 32 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

          Д.А  нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг итгэлийг нь эвдэн залилан авсан бусдад хохирол учруулсан үйлдэлд нь прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Д.А бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Шүүх Д.А нийт 6 үйлдэлд нь гэм буруутай гэж үзсэн учир  түүнээс учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс  гаргуулж 5.000.000  төгрөгийг  Б.Н,  2.500.000 төгрөгийг  Э.Д,  6.000.000 төгрөгийг Д.Н,  1.000.000 төгрөгийг  Х.Б, 1.400.000 төгрөгийг Т.Ц,  23.500.000 төгрөгийг А.Г тус тус  гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

          Д.А нь энэ хэргийн улмаас  1060 хоног цагдан хоригдсонг эдлэх  ялд нь оруулан тооцох нь зүйтэй               

 Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн  Ниссан куашка маркийн  улсын дугаартай автомашиныг НШШГАлбанд хүргүүлж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  Г.А Эрүүгийн  хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн тухайн зүйлийг үнэлж хохирлыг төлүүлнэ гэж заасныг үндэслэн олгохоор шийдвэрлэв. Прокуророос уг машиныг 23.500.000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн байх тул энэ үнийн дүнгээр нь төлүүлэхээр шийдвэрлэв.

Д.А нь анх 2013 оны  8 дугаар сарын 16-ны өдөр 2013 оны 8 дугаар сарын 21-нд  зээл бүтчихээр нь мөнгийг өгье гэж хэлж А.Г уг машиныг 40.000.000 төгрөгөөр  худалдан авахаар тохиролцож зээлээр өөрийн төрсөн дүү Л нэр дээр  авсан ба авсаны дараа автомашиныг Л нэр дээр болгож аваад Сайн ломбарданд 18.0 сая төгрөгийн барьцаанд тавьсан байна. Зээлийн хугацаа дуусан үед Сайн ломбард Г.А 27.000.000 төгрөгөөр зарсан байна. Г.А тухайн машиныг гэмт хэргийн замаар олж авсан машин гэдийг мэдээгүй, гэрээ хэлцэл хийж уг машиныг авсан учраас шүүх машиныг Г.А олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

А.Г нь уг машинтай холбоотой өөрт нь хохирол учирсан гэж үзвэл ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу Д.А нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13,38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Д А бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.А 2 жил 10 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А цагдан хоригдсон 1060 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хорих ялыг эдлэсэнд тооцсугай.

 

4.  Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Д.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн  Ниссан куашка маркийн  улсын дугаартай автомашиныг НШШГАлбанд хүргүүлж битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож  Г.А олгосугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.А 5.000.000  төгрөг гаргуулж Б.Н, 2.500.000 төгрөгийг гаргуулж Э.Д, 6.000.000 төгрөгийг гаргуулж Д.Н, 1.000.000 төгрөгийг гаргуулж Х.Б, 1.400.000 төгрөгийг гаргуулж Т.Ц, 23.500.000 төгрөгийг гаргуулж А.Г тус тус олгосугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Д.А авсан хувийн баталгаа гаргах   таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

 

 

                   ШҮҮГЧ                                         С.ПҮРЭВСҮРЭН