| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04349/И |
| Дугаар | 184/ШШ2024/05292 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/05292
2******* 23 1*******/ШШ2*******/05292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Шинэ , тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ХЙ50*******2903/-д холбогдох,
Нотариатчийн бүртгэлийн *******059 дугаарт бүртгэгдсэн, 22 оны дугаар сарын -ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтаар илэрхийлсэн өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Л.д холбогдуулан нотариатчийн бүртгэлийн *******059 дугаарт бүртгэгдсэн, 22 оны дугаар сарын -ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтаар илэрхийлсэн өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: О.******* миний бие 22 оны дугаар сарын -ны өдөр өөрийн дүү ын хамт зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан. Энэ зээлийн гэрээг байгуулах үед Л. нь надад 71,500,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд уг гэрээг батлуулах зорилгоор хоёр ч удаа нотариат ороход баталж өгөхгүй гэх талаар хэлдэг байсан тул Л.гийн таньдаг нотариатч дээр очин батлуулсан юм. Одоо дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний байрыг хурааж авахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Тус шүүхэд миний зүгээс тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Л.тай байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгосноор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох юм. гэж тайлбарласан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: Миний бие О.*******, нарт найз гэр бүлийн мөнгө болох 71,500,000 төгрөгийг цувуулан зээлж 22 оны дугаар сарын -ны өдөр нэгтгээд зээлийн гэрээ байгуулсан. Дээрх 71,500,000 төгрөгийг 22 оны 01 дүгээр сараас 22 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд бэлэн болон дансаар О.******* болон ын /516633515/ тоот данс руу шилжүүлсэн. Миний бие уг мөнгийг О.******* болон нараас нэхэхэд нотариат орж зээлсэн мөнгөө баталгаажуулсны дараа гэрээ хийх санал тавьсны дагуу дээрх зээлийн гэрээг хийсэн. Нэхэмжлэгч тал таньдаг нотариат дээрээ ороод байгуулсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч надад таньдаг нотариатч байхгүй юм. О.*******, нар ярилцаж зээлийн гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан ба миний зүгээс хүчилсэн зүйл байхгүй. О.*******, нарт зээлдүүлсэн 71,500,000 төгрөг нь миний найз болох н., хоёрын мөнгө ба миний зүгээс тэднийг мөнгө авсныг нь нотлох зорилгоор гэрээ байгуулж өгсөн. Миний бие О.*******, нараас мөнгө нэхэмжлээгүй ба тэд мөнгө өгч авалцахдаа дансаар болон бэлнээр өгч авалцаж байсан. Нэхэмжлэгч О.*******ын дүү нь хоригдож байгаа учраас дүүгээрээ халхавч хийгээд зээл төлөх үүргээсээ зайлсхийх гэж байна гэж би ойлгож байна Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, 22 оны 0 дугаар сарын -ны өдрийн *******059 дугаартай Зээлийн гэрээ, О.*******ын Хаан банкны дансны хуулга, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2******* оны дугаар сарын 2-ны өдрийн 2*******/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоол.
*******. Хариуцагч тал шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Л.гийн банкны дансны хуулга.
5. Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2/АБ2*******/033 дугаартай албан тоот түүнд хавсарган ирүүлсэн дүүргийн, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол // Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах Ү-2503250 дугаартай үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 22 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 161******* дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 22 оны 0 дугаар сарын -ны өдрийн *******059 дугаартай Зээлийн гэрээ, 22 оны дугаар сарын 25-ны өдрийн 0*******13 дугаартай Итгэмжлэл О.*******ын Хаан банкны дансны хуулга, 2******* оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/ШЗ2*******/06277 дугаартай дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, гэрч , Л., нарт хууль тайлбарласан баримт, гэрч ын мэдүүлэг, 2******* оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн 2/ШЗ2*******/07******* дугаартай дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, ХХК-ийн 22 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/0*******/2 дугаартай барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай мэдэгдэл, Гэрч Л., нарын мэдүүлэг, 2******* оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2/ШЗ2*******/09*******35 дугаартай дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж, 2******* оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Samsung S маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга, Л.гийн банкны дансны хуулга, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/АБ2*******/03559 дугаартай албан тоот түүнд хавсарган ирүүлсэн Нэхэмжлэл, дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2******* оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2/ШЗ2*******/0150******* дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Сөрөг нэхэмжлэл, дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2******* оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тэмдэглэл, дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2******* оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2/ШЗ2*******/11973 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар
1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Л.д холбогдуулан, тэдний хооронд байгуулагдсан гэх 22 оны дугаар сарын -ны өдрийн *******059 дугаартай зээлийн гэрээг ямар нэг үр дагавар арилгахгүйгээр, зөрчигдсөн гэх эрхийн талаар дурдалгүйгээр зөвхөн хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.
1.1 Шүүх нэхэмжлэлийг хянаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчигдсөн эрх ашиг, шүүхээр сэргээвэл зохих эрх ашиг, нэхэмжлэлийн үндэслэл зэргийг тодруулах боломжтой гэж үзээд иргэний хэрэг үүсгэсэн.
1.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэргийг шийдвэрлүүлэхэд ач холбогдолтой тул нэхэмжлэгч О.******* болон хариуцагч Л. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.
1.3 Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд мөнгө авалгүйгээр зээлийн гэрээ байгуулсан, /энэ үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1. дахь хэсэгт заасан хууль зөрчсөн, мөн дүр үзүүлсэн хэлцэл гэж тодорхойлсон/, түүнчлэн зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн дүүг Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад авч ирэхийг батлан даах гэж ойлгож гарын үсэг зурсан /шүүхийн зүгээс агуулгын хувьд төөрөгдсөн буюу Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдсөн гэх үндэслэл дурдсан гэж үзсэн/ гэх үндэслэлүүдийг дурдаж, талуудын хооронд байгуулагдсан 22 оны дугаар сарын -ны өдрийн *******059 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу зөвхөн өөрийн илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээ /хамтран зээлдэгч гэх д холбогдох хэсэг хүчин төгөлдөр үлдэнэ гэж тайлбарласан/ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан.
1.******* Мөн нэхэмжлэгч нь дээрх үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлээ шийдвэрлүүлснээр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой / хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1./, түүнчлэн ирээдүйд хариуцагч Л. зээлийн гэрээний үүрэг шаардахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн ач холбогдолтойгоороо зайлшгүй шүүх шийдвэрлэвэл зохих маргаан мөн гэж үзсэн.
1.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах бүхий л арга хэмжээг авсан ба удаа дараагийн шүүх хуралдаанд маргааны зүйлийг тогтоох, мэтгэлцээнд талуудыг чиглүүлэх арга хэмжээ авсны үндсэн дээр нэхэмжлэгчийн сүүлд бичгээр тодорхойлж өгсөн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
2. Нэхэмжлэгчийн зүгээс эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч Л.д гардуулж өгсөн боловч хариуцагчийн зүгээс нотлох баримт цуглуулах, хариу тайлбар гаргах, мэтгэлцэх хугацаа /1******* болон түүнээс дээш хоног/-г авахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх буюу шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан болно.
3. Түүнчлэн шүүхийн зүгээс маргааны зүйлийг тодорхойлж, талуудыг мэтгэлцээнд чиглүүлсний үндсэн дээр эрх зүйн харилцаанд оролцсон байж болзошгүй этгээд болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах эсэхийг тодруулахад нэхэмжлэгч тал татгалзсан. Мөн зохигчид хэн аль нь түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан. хувьд тэрээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдсэн боловч гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг өөрөө гаргаагүй.
*******. Шүүх эцсийн байдлаар, нэхэмжлэгчийн тодорхойлсны дагуу *******059 бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 22 оны дугаар сарын -ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурах болсон нэхэмжлэгч О.*******ын хүсэл зоригийн илэрхийлэл хууль зөрчсөн эсхүл дүр үзүүлсэн эсэх, түүнчлэн ноцтой төөрөгдлийн улмаас нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх талаарх маргааныг хууль хэрэглэж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримт, эрх зүйн үндэслэлийн талаар
5. Нэхэмжлэгч О.******* нь ажил хэргийн шугамаар гэгчийг 22 оноос хойш таних болсон ба энэ үеэс хойш О.*******, түүний дүү болон нарын хооронд эрх зүйн шинжтэй ажил хэргийн харилцаа үүссэн болох нь:
- Нэхэмжлэгч О.*******ын: Миний дүү гэх хүнд анх бүүвэйлэгч зарж танилцаж байсан. Дүүд маань хүүтэй мөнгө зээлдүүлдэг гэж хэлсэн тул улмаар мөнгө зээлж эхэлсэн байсан. гэх тайлбар,
- Хариуцагч Л.гийн: ... нэхэмжлэгч О.******* болон нар бие биенийгээ таньдаг, эдгээр хүмүүс нь миний найз эс мөнгө зээлдэг байсан. Миний найз нь нөхөртөө мэдэгдэхгүйгээр О.******* болон нарт мөнгө зээлдүүлэхийн тулд мөнгөө миний данс руу шилжүүлж, улмаар би түүний өмнөөс гэрээ байгуулж, мөнгийг нь О.******* болон нарт өгдөг байсан ... гэх тайлбар,
- Гэрч : Анх миний бие 22 онд Ковид-19 цар тахлын үед аас бүүвэйлэгч авч танилцсан. Гэтэл бүүвэйлэгч нь эвдрээд руу залгахад Би Бүгд Найрамдах Солонгос улсад байна гэсэн. Яаж ковидын үед Бүгд Найрамдах Солонгос Улс руу гарсан юм бэ гэхэд Би визийг найдвартай гаргана гэснээр илүү дотно танилцаж, улмаар мөнгө зээлдүүлэх болсон гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх үндэслэл болдог.
6. Нэхэмжлэгч О.*******ын хувьд хариуцагч Л.тай биш, түүний найз гэх тэй харилцан тохиролцож байгаагаа ойлгож байсан болох нь О.*******ын: ... зээлийн гэж яригдаад байгаа мөнгө нь Л.гийн найз болон түүний нөхөртэй холбоотой. нь найз Л.гаа гуйгаад түүнээр дамжуулж мөнгө шилжүүлдэг байсан. Энэ яригдаад байгаа зээлийн гэх мөнгө нь Л.гийн мөнгө биш болон түүний нөхрийн мөнгө тул энэ харилцаанд Л. хамааралгүй юм ... гэх тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үнэн гэж үзнэ.
7. Нэхэмжлэгчийн дээрх тайлбартай холбогдуулан хариуцагч Л.: болон түүний нөхрийн мөнгө надаар дамжиж О.******* болон нарт шилжиж, би тэдний өмнөөс зээлийн гэрээ байгуулсан нь үнэн гэх тайлбарыг гаргасан. Энэ тайлбарыг мөн дээрх үндэслэлээр үнэн зөв гэж үзнэ.
. Зохигчдын дээрх тайлбар болон гэрч мэдүүлэг зэргээс үзвэл талуудын маргаж буй эрх зүйн шинжтэй харилцаа нь болон О.******* нарын хооронд үүссэн байх ба хариуцагч Л. нь энэ харилцаанд зөвхөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан төлөөлөгчийн хувиар оролцжээ.
.1 Тодруулбал, Иргэний хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1-д: Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл эрх зүйн харилцаанаас гарах үр дагавар төлөөлөгч /Л./-д биш, төлөөлүүлэгч //-д үүсэх юм.
9. Хэлцэл хүчин төгөлдөр эсэх, түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох эсэхийг тогтоохыг тулд талуудын хооронд юун түрүүнд хэлцэл хийгдсэн байх ёстой буюу тэдний хооронд эрх зүйн харилцаа үүссэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч О.******* болон хариуцагч Л. нарын хооронд хэлцэл хийгдээгүй, тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
. Дээрх тохиолдолд, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчид /О.******* болон Л./-ын хооронд мэтгэлцээнийг үргэлжлүүлж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэм хэмжээг хэрэглэж маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй.
11. Иймд нэхэмжлэгч О.******* болон хариуцагч Л. нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу тэдний хооронд хэлцэл хийгдээгүй үндэслэлээр Л.д холбогдуулан гаргасан О.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
12. Нэхэмжлэгч нь зохих этгээд /эрх зүйн үр дагавар үүссэн/-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан хариуцагч Л.д холбогдуулан гаргасан нотариатчийн бүртгэлийн *******059 дугаарт бүртгэгдсэн, 22 оны дугаар сарын -ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтаар илэрхийлсэн өөрийн хүсэл зоригийн илэрхийллээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай О.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 515,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР