Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/04165

 

 

 

 

 

 

 

 

 

 

202 09 06 *******1/ШШ202/0165

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  дүүрэг, Х дүгээр хороо, ******* ******* Б ******* ******* давхар *******02 тоот хаягт байрлах "******* ******* ББСБ" ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, дугаар хороо, хэсэг, гал тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт , төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Аззаяа нар оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: овогт нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 230313*******01262 дугаартай , төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй 216 хоног хугацаа хэтрүүлсэн байдалтай байна. 202 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл , төгрөг, үндсэн зээлийн хүү 33,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,133 төгрөг нийт , төгрөгийг хариуцагч Б.гөөс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн хувийг 202 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гардан авч, мөн өдөр хариуцагчид зохигчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх /, "******* ******* ББСБ" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 5/, Б.д мөнгө шилжүүлсэн баримт /хх 6/, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ /хх 7/, "******* ******* ББСБ" ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх ТЗ*******1/686 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 20-21/, Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч "******* ******* ББСБ" ХХК нь хариуцагч Б.гөөс талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 230313*******01262 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 202 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл , төгрөг, үндсэн зээлийн хүү 33,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,133 төгрөг нийт , төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Б. нь 202 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба мөн өдөр хариуцагчид хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан байна.

 

. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн *******0.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

. "******* ******* ББСБ" ХХК болон хариуцагч Б. нар 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 230313-*******01262 дугаартай цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хоороонд Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /хх-ийн 1-2, хх 6/

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан.

 

5.1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 230313-*******01262 дугаартай цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээний дагуу 2023 оны ******* дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч Б.гийн Хаан банк дахь 575125733 тоот данс руу 630, төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хариуцагч зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

6.1. Зээлдүүлэгч ******* ******* ББСБ" ХХК нь зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны ******* дугаар сарын 03-ны өдөр олгосон ТЗ*******1/686 дугаартай тусгай зөвшөөрлийн хүрээнд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

7. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний .1.6-т Зээл болон зээлийн хүүг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний хавсралтад заасан нэмэгдүүлсэн хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг төлүүлэх буюу эргэн төлүүлэхэд шаардлагатай хуульд заасан бүхий л арга хэмжээг авах эрхтэй. гэж зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй.

 

8. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ" ХХК нь 2023 оны ******* дугаар сарын 17-ны өдөр 630, төгрөгийг шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг мөнгөн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 202 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл , төгрөг, 216 хоногийн зээлийн хүүгийн төлбөр 33,8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,133 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, талуудын байгуулсан гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.

 

12. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоо шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 225 дугаар зүйлийн 225.1, тус тус баримтлан хариуцагч Б.гөөс 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 230313-*******01262 дугаартай цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээний үүрэгт , төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ" ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гөөс улсын тэмдэгтийн хураамжид 27,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ" ХХК-д олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР