| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0117/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүгч С.Батжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч О.Мэндбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч Ж.Ганбаатарын өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч Д.Алтангэрэлийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч О.Хосбаяр, Б.Лийнээ, Н.Жавзандулам, О.Батбаяр, Т.Болдбаатар, Т.Хүрэлтулга,
шүүгдэгч Ж.Ганбаатар, Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жаргалсайханы Ганбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, Боржигин овогт Дашдоржийн Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080307 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, ахын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Зээлийн 23-51 тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 449 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ШУ89010717 дугаартай, Боржигон овогт Жаргалсайханы Ганбаатар.
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархад 3-57 тоотод оршин суух, урьд
- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, эдлээгүй үлдсэн 11 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн УК92081503 дугаартай, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт ёийн Алтангэрэл.
Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Алтангэрэл нь Ж.Ганбаатартай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ж.Ганбаатар нь Д.Алтангэрэлтэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж буй байшинд хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн яллагдагч Ж.Ганбаатар нь иргэн О.Хосбаярт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5035319384 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Б.Энхбаярт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5926010091 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн П.Цэндбаярт “автомашины сэлбэг 600.000 төгрөгөөр зарна гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Б.Лийнээд “автомашин 4.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5023300900 дугаартай дансаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Д.Чулуунд “автомашин 11.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Б.Золбаярт “автомашины сэлбэг 2.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5820140176 дугаартай дансаар 2016 оны 11 дугаар сарын 05-ны өдөр 400.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Н.Жавзандуламд “автомашин 8.100.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Н.Дамдинд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5005485096 дугаартай дансаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
unegui.mn сайтад “Япон автомашин хямдхан зарна” гэх зар байршуулж улмаар зарын дагуу холбогдсон иргэн О.Батбаярт “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн С.Галбадрахад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна” урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5019477512 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Д.Батсайханд “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн А.Төрцэцэгт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5020693493 дугаартай дансаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Р.Цэрэнлхагвад “автомашин 8.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Т.Болдбаатарт “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5166224878 дугаартай дансаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Т.Хүрэлтулгад “автомашин 9.000.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөг хуурч, залилан авсан,
иргэн Э.Оюун-Эрдэнэд “автомашин 9.500.000 төгрөгөөр зарна урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж ярьж итгүүлэн Хаан банкны 5429198985 дугаартай дансаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг ба нийт 16 хүний 36.300.000 төгрөгийг тус тус хуурч, цахим хэрэгсэл буюу Үнэгүй.мн, Унаа.мн зэрэг сайтыг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Ж.Ганбаатар, Д.Алтангэрэл нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Алтангэрэл, Ж.Ганбаатар нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж буй байшинд 03 цагийн орчим хууль бусаар нэвтэрч гар цүнх, мөнгөн бүс, нарны шил, уруулын будаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, санаатай хулгайлан авч 998.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Алтангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 07 сарын 01-ний орой Ганбаатар бид хоёр найзыгаа хайх гэж хотоос Тэрэлжийн амралт руу явсан. Найзыгаа хайж Тэрэлжийн амралтын хоёр, гурван газраар орсон. Амралтын газар луу хулгай хийх зорилгоор яваагүй. Ганбаатар амралтын газраас гарч ирэхдээ хоёр цүнх барьчихсан гарч ирсэн. Би дараа нь цүнхийг хулгайлсан гэдгийг нь мэдсэн. Жолооч Нямбаяртай гурвуулаа хот руу буцаж ирсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “Гэрэл нь асаалттай байшингийн цонх онгорхой байхаар цонхоор нь ороод орон дээр байсан цүнхийг нь авсан. S2 утсыг жолооч Нямбаярт өгсөн. Мөнгөн бүсийг маргааш нь ченжид 100.000 төгрөгөөр зараад Алтангэрэлд 80.000 төгрөг өгсөн. Хохирогч нарт би мөнгө төлөөгүй, Алтангэрэл хохирол төлсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Энхтуяагийн өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-ний шилжих шөнө ...миний цүнх алга болсон байсан ба Нямсүрэнгийн цүнх бас алга болсон байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 21-22 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Нямсүрэнгийн өгсөн: “...Өөрсдийн амралтын байшинд очтол гарахдаа хаагаад гарсан байсан вакум цонх нь нээгдчихсэн миний болон Д.Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 24-25 дугаар тал/
Мөрдөн байцаалтад Б.Нямбаярын сэжигтнээр өгсөн: “...тэр хоёрыг машинд орж ирэхээр нь та хоёр яг яах гээд юу хийх гээд яваад байгаа юм бэ гэсэн чинь тэр хоёр хүнд юм өгөх гээд хайгаад яваад байна гэхээр нь би тэгээд тэр хүн чинь хаана байгаа юм гэсэн чинь энэ амралтуудаар байгаа гэхээр нь би эхнэр хүүхэд 2-лаа байгаа би харимаар байна цаг шөнийн 03 цаг өнгөрч байна гэж хэлсэн чинь одоо удахгүй 20, 30 минут болох байх гээд 100 ламын агуйгаар дээшээ салаад уул руу байдаг амралтын чигтээ явсан тэгээд амралтын гадаа очоод намайг зогсож бай гэж хэлээд тэр хоёр амралт руу ороод бараг 1 цаг орчим болсон байх нэлээн удсан тухайн үед би тэр хоёрыг хүлээгээд унтчихсан байсан тэгсэн гэнэт машины хаалга онгойлгож орж ирээд за болчихлоо явъя гэх хэлэхээр нь би машинаа бариад хот руу орж ирсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 43 дугаар тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/1 хх-ийн 7-10 дугаар тал/
Хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын эд зүйлийн үнэлгээ,
/1 хх-ийн 47-48 дугаар тал/
Шүүгдэгч Д.Алтангэрэлийн хохирол төлсөн баримт,
/1 хх-ийн 53 дугаар тал/
Шүүхийн шатанд хохирогч Д.Энхтуяа, Ж.Нямсүрэнг нарын факсаар ирүүлсэн хүсэлт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Ж.Ганбаатар нь бусдыг цахим хэрэгсэл үнэгүй.мн сайт ашиглан өөрийн 90444464, 90333323, 90444454, 90666626 гэсэн дугаарыг байршуулан “хөх өнгийн тоёота аллион /8 сая төгрөг/, цагаан өнгийн премиог /9 сая төгрөг/, кровн /10 сая төгрөг/, старикс /11 сая төгрөг/ маркийн тээврийн хэрэгслүүдийг хямдхан зарна” гэсэн зар гарган эдгээр утас руу холбогдсон хүмүүст “автомашин авна гээд хүмүүс худлаа хэлдэг учир урьдчилгаа хэдэн төгрөг хийх хэрэгтэй” гэж итгэл төрүүлэн хуурч бусдын /карт, данс/ баримт бичгийг ашиглан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Энхбаяраас ХААН банкны 5926010091 гэсэн дансанд 2.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Чулуунаас 1.300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Жавзандуламаас ХААН банкны 5005485096 дансанд 1.500.000 төгрөг, мөн өдөр мөн дансаар иргэн Н.Дамдингаас 1.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Батбаяраас 5019477512 тоот ХААН банкны дансанд 3.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Галбадрахаас ХААН банкны 5019477512 тоот дансанд 8.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Батсайханаас ХААН банкны 5020693493 тоот дансанд 3.000.000 төгрөг, мөн өдөр мөн дансанд иргэн А.Төрцэцэгээс 2.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэн Р.Цэрэнлхагваас ХААН банкны 5166224878 дансанд 2.000.000 төгрөг, мөн өдөр мөн дансанд иргэн Т.Болдбаатараас 2.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Т.Хүрэлтулгаас ХААН банкны 5429198985 тоот дансанд 4.500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Э.Оюун-Эрдэнээс мөн дансанд 3.000.000 төгрөг,
иргэн О.Хосбаяр, Б.Лийнээ, П.Золбаяр нарын “үнэгүй.мн сайтад автомашины сэлбэг авна” гэсэн зарын дагуу шүүгдэгч Ж.Ганбаатар нь би таньд тус болох гэсэн юм гэж түүнээс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ХААН банкны 5035319384 тоот дансанд 1.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Лийнээгээс би танайхтай адил машинтай юм кабин нь үлдсэн гэж ХААН банкны 5023300900 тоот дансанд 1.000.000 төгрөг, мөн өдөр мөн дансанд иргэн П.Цэндбаяраас 600.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн П.Золбаяраас ХААН банкны 5820140170 тоот дансанд 400.000 төгрөг тус тус хуурч шилжүүлэн авч бусдад 36.300.000 төгрөгийн хохирол санаатай учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 2 сарын эхээр Соёлхүүгийн Мягмарбаатар гэдэг залуутай анх танилцсан. Мягмарбаатар намайг “Номин” дэлгүүр лүү ороод хүнээс картыг нь аваад 400.000 төгрөг АТМ-ээс аваадах гэж хэлэхээр нь авч өгсөн. Түүнээс хойш Мягмарбаатартай 3 сар хамт явсан. Залилангийн ийм аргаар мөнгө олдог гэдгийг нь мэдээгүй байсан. Би Мягмарбаатараас эхлээд 500.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг зээлсэн. Тэгээд мөнгөө төлж чадахгүй байсан чинь Мягмарбаатар “чи мөнгөө эргүүлж төлөх хэрэггүй, харин надад ХААН банкны карт олоод ир, таньдаг хүнийхээ картыг хэрэггүй шүү” гэж хэлсэн. Таксины жолоочид очоод “би оюутан байгаа юм, хөдөөнөөс аав мөнгө явуулах гэсэн чинь дүү нь картаа хаячихсан байна та картаа өгчих” гэж худлаа хэлээд картыг нь авах арга зааж өгсөн. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Мягмарбаатарыг ингэж залилан хийдэг гэдгийг мэдэж авсан. 2016 оны 5 сарын 28-ны өдөр буюу Мягмарбаатарыг баригдах хүртэл картыг нь олж өгдөг байсан. Мягмарбаатар “намайг чимээгүй байгаарай, би баригдсан ч гэсэн чамайг хамаар татахгүй” гэж надад хэлсэн. Баригдсаныхаа дараа 2016 оны 7 дугаар сарын эхээр намайг өмгөөлөгчийн мөнгө олж өг гэж хэлсэн. Тэгээд би Мягмарбаатарын өмгөөлөгчийн 3.000.000 төгрөг олох гэж анх залилан хийсэн. Алтангэрэл над руу “залгаад чамайг, Хан-уул дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дүгээр зүйл ангиар эрүү үүссэн гээд хайж байна шүү, өөрөө очиж уулзах юмуу, надаас асуугаад байна” гэхээр нь би айгаад зугтаад явсан. Зугтаж явах хугацаандаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл залилан хийсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Лийнээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Гоолд гэдэг машинтай байсан. Унаж явж байгаад Архангай аймагт унагачихсан чинь муухай болчихсон юм. Тэгээд кабинийг нь солино гэсэн зар интернетэд байршуулсан байсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр лүү залгаад “танайх Гоолдын кабин авна гэсэн үү манай найзад Гоолд машины кабин байна. Би моторыг нь авсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь та өөрөө ямар ажилтай хүн бэ гэхэд “Би Замын-Үүдийн гаалийн дарга Ёндон гэдэг хүн байна” гэж хэлсэн. Яагаад гааль дээр хураагдсан машиныг та зарж байгаа юм бэ гэж асуухад гааль дээр олон жил болоод хүн нь авч чадахгүй тэгээд зарж байгаа юм гэсэн. Эхлээд 80520144 утсаар залгаж ярихад 90666626 дугаар луу залгаад кабин авна гээд хэлчих гэсэн. Хэдээр зарах гэж байгаа юм бэ гэхэд 1.000.000 төгрөгөөр зарна, та тэвштэй нь хамт авахгүй юм уу, нэг ченж авна гээд 500.000 төгрөг шилжүүлнэ гэсэн. Та ченжээс түрүүлээд 1.000.000 төгрөг шилжүүлчихвэл би ачуулчихъя гэсэн. Өглөөнөөс хойш 30 минут тутамд холбогдож байсан. Нөхөртэйгөө ярьж байгаад бэлэн мөнгөө аваад Замын-Үүдэд аваад очъё гэхэд эндээс ачааны машин одоо гарах гэж байна. Та хэд наашаа гарвал зөрчих байх. Би тэвш, кабинийг чинь ачуулчихъя, та хэд Баянзүрхийн товчооноос тосоод авчих гэж хэлсэн. Ямар хүнээр явуулсан юм бэ гэхэд Цогтоо гэдэг жолоочид ачуулчихлаа. 90264244 утсаар холбогдож аваарай. Одоо мөнгөө шилжүүлчих жолоочид бензиний мөнгө өгөх гээд байна гэж хэлсэн. Бид хэд 1 жил гаран кабин хайсан. Урагшаа захихааар 8.000.000 төгрөг гээд үнэтэй байгаад байсан. Хямдхан кабин, тэвштэйгээ олдсон болохоор 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гаалийн байцаагч Ёндон гэдэг хүний нэр хэлээд яриад байсан. Таны дансны дугаар хэд билээ гэхэд өдөр 3 цагт өгч байсан 5023300900 дансаа орой 10 цагт асуухад яг л энэ дансны дугаараа өгч байсан. Маргааш утас нь холбогдохгүй болохоор нь ХААН банканд ажилладаг таньдаг хүнээсээ асуухад миний мөнгө шилжүүлсэн дансны дугаарын эзэн Ёндондаржаа гэдэг хүн байж таарсан. Модны 2-ын ХААН банкны хамгаалагч ажилтай хүн байна гээд утсыг нь олж өгсөн. Би цагдаагийн газар өргөдөл өгсөн байсан. Тэгээд байцаагчтайгаа очиж уулзахад настай хүн байсан. Тэгээд та худлаа хэлж мөнгө авлаа гэхэд Ёндондаржаа гэдэг хүн их сандарч байсан. Байцаагч над руу яриад Ёндон гэдэг хүнээс байцаалт авахад мөнгийг чинь төлж өгнө гэж байна гэсэн. Маргааш нь байцаагч энэ хүн камер шалгана гэж байна, жаахан залуу мөнгө авсан гэж хэлж байна гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс эхлэн залилан хийсэн байна. Байцаагч нар тэнд яваад оч, энд яваад оч гээд ийш тийшээ явуулаад байхаар нь би уурлаж байсан. Байцаагч нар хурдан хайсан бол олон хүнийг залилахгүй байсан байх” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Хосбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын эхээр машины сэлбэг авна гэж зар тавьсан юм. Тэгтэл нэг залуухан хүн яриад би Замын-Үүдээс машины сэлбэг авсан чинь тэнд таны хайж байгаа сэлбэг байна лээ та утсаар нь холбогдоорой, Замын-Үүдийн байцаагч хийдэг ах байсан гээд нэг утас өгсөн. Тэгээд нөгөө дугаар луу залгасан чинь машины сэлбэг байгаа нь үнэн гэж хэлсэн. Яагаад зарах гэж байгаа юм бэ гэхэд энд удсан болохоор актлаад гарч байгаа юм. 2.500.000 төгрөг шилжүүлчихвэл би ачаад явуулчихъя гэсэн. Миний таньдаг хүн Замын-Үүдэд байгаа очоод харуулчихъя гэтэл юун сүртэй юм бэ, дансаар мөнгө шилжүүлж байгаа юм чинь асуудалгүй ш дээ гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Би найз руугаа залгаад 2.500.000 төгрөг зээлчих гэсэн чинь надад 1.000.000 төгрөг байна гэсэн. Тэгээд манай найз 1.000.000 төгрөг орой нь шилжүүлсэн. Териллэрт ачаад явуулна гэж хэлсэн. Ганбаатар ганцаараа биш гэдгийг би сайн мэдэж байна. Намайг өглөө нь ярихад залуу хүний хоолойгоор задгай ярьж байсан. Дараа нь байцаагч гээд ярьсан хүн нь настай хүний хоолой байсан. Одоо хохирлоо барагдуулах саналтай байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Хүрэлтулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хуучин машинаа зараад шинэ машин авах гээд хайж байсан юм. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр Прима маркийн машин 9.000.000 төгрөгөөр хямд зарна гэсний дагуу залгаж ярьсан. Тэгтэл Замын-Үүдэд машин байгаа. Хүний бие муудаад яаралтай хагалгаанд орох гээд хямд зарж байна гэж хэлсэн. Тэр өдөр хагас сайн байсан. Хагас сайн өдөр банкууд амарч байхаар нь Сансрын “Голомт банк”-наас мөнгө аваад ХААН банкны АТМ орж Батаагийн Дашням гэдэг хүний данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь эхнэр, хүүхдээ аваад Замын-Үүд рүү явсан. Өглөө нь очоод залгахад утас нь холбогдохгүй болсон байсан. ХААН банк руу нь ороод асуусан чинь мөнгө авсан байна, өөр мэдээлэл өгөх боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаад мэдэгдэхэд та 3 дахь хүн нь ирлээ гэж хэлсэн. Орой нь буцаж суугаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирж өргөдөл өгсөн. Дараа нь цагдаагаас яриад Батаагийн Дашням гэдэг хүнийг олчихлоо гэхээр нь очиж уулзахад биш болж таарсан. Таксины жолооч приус 20-той хүн байна лээ. Хөдөөнөөс аав мөнгө хийх гээд байна гэж хэлээд надад 20.000 төгрөг өгөөд миний картыг аваад явсан гэж хэлсэн. Дараа нь жинхэнэ эзэн нь Ганбаатар гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Жавзандуламын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний шилжих шөнө манай нөхөр он залуу машин зарна гэж байна авъя гээд данснаасаа 1.500.000 төгрөг мөнгө шилжүүлсэн. Замын-Үүдийн гааль дээр байгаа гэсэн. Өөр зургийг нь харъя гэсэн чинь одоо шөнө болчихсон болохоор боломжгүй гэсэн. Манай нөхрийн найз нь Замын-Үүдэд байдаг болохоор очоод машиныг нь үзээдэх гэсэн юм. Замын-Үүдийн ХААН банкны үүдэнд уулзана гэж тохиролцсон. Маргааш өглөө нь утас нь холбогдохгүй болсон байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би машин авна гэж хайж байсан юм. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай найз интернетэд нэг зар байна гэж хэлэхээр нь би өөрөө хараад залгаж ярьсан. Намайг ярихад “би гааль дээр ажилладаг гаалийн байцаагч байна, эхнэрийн бие муу байна, чи 3.000.000 төгрөгийн урьдчилгаа хийчих, маргааш Замын-Үүдийн ХААН банкны урд уулзъя” гэхээр нь би ХААН банкны данс руу мөнгөө хийсэн. Орой эхнэрээ ажлаас нь аваад, Замын-Үүдийн нэг найзыгаа аваад гурвуулаа шөнөжин яваад Замын-Үүдэд очсон. Өглөө нь ХААН банкны үүдэнд очоод залгасан чинь “хуралтай байна, байж бай” гэсэн такси бариад очиход тэнд хүрээд ир гэсэн. Тухайн үед би залилуулсан гэдгээ мэдсэн. Тэгээд Замын-Үүдийн цагдаагийн газарт очиж мэдэгдсэн чинь “чи наад хүнээ ярьж л байвал яриулаад байгаарай” гэсэн. Цайны цагийн дараа залгасан тэнд хүрээд ир, энд хүрээд ир гэж нааш, цааш нь зөндөө явуулсан. Тэр үед утсаа салгахгүй байсан шалтгаан нь Өвөрхангай аймгаас хохирогч Галбадрахаас 8.000.000 төгрөг авч байсан юм байна лээ. Галбадрахын мөнгийг шилжүүлж авсан таксины жолооч Наранцэцэгийн Наранбаатар гэдэг залуу байгаа. Би Наранбаатарыг өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцоод өгөөч гэсэн чинь Гашуун сухайтад ажилтай болохоор ирж чадахгүй гэсэн. Наранбаатар болохоор Ганбаатарыг ганцаараа биш байсан, нэг хүүхэнтэй хамт явж байсан гэж хэлсэн. Тиймээс би Ганбаатарыг Алтангэрэлтэй хамт явж байсан байх гэж бодож байна. Тэр яриад байгаа Мягмарбаатарыг цагдаа нар сайн мэддэг юм байна лээ. Ганбаатар Мягмарбаатарын өмгөөлөгчийн мөнгийг олж өгөх гэж залилан хийсэн гэж мэдүүлж байна. Тэгвэл өнөөдөр энэ хоёрын өмгөөлөгчийн мөнгийг хэн олох гээд явж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ асуудлаас болж гэрт том асуудал үүссэн. Би эхнэрээсээ зөрсөөр байгаад мөнгө шилжүүлсэн. Би энэ мөнгийг зүгээр сууж байгаад олдоггүй юм.” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад Прима маркийн авто машин 9.000.000 төгрөгөөр хямд зарна гэсэн зарын дагуу утсаар нь холбогдсон. Эхнэрийн бие муу, хагалгаанд орох гээд машинаа хямд зарж байна гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр оройноо Замын-Үүд рүү явж очоод залгахад утас нь холбогдохгүй болсон. Зам-Үүд явсан зардалтайгаа нийлээд 2.300.000 төгрөг болсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Дамдины өгсөн: “...2016.11.30-ны өдөр 17 цагийн үед интернетээс машин хараад сууж байтал Тоёота аллион загварын 2008 оны хар өнгөтэй авто машиныг хямд зарна гэсэн зарыг олж хараад зар дээр тавигдсан 90333323 гэсэн дугаар луу өөрийн дүү Эрдэмтөгсийн 88132494 гэсэн дугаараас залгаж ямар автомашин байгаа талаар тодруулж асуухад 2008 оны аллион загварын машин байгаа мөнгөний хэрэг гарсан учраас хямдхан зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах талаар тодруулж ярихад миний өөдөөс 8.000.000 гэж хариулсан. Тэгэхээр нь хямдхан санагдаад авахаар тохироод өөрийн 5017291722 гэсэн данснаас Мобайл банкаар нэг сая төгрөгийг тухайн өгсөн 5005485096 гэсэн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 88-89 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч А.Төрцэцэгийн өгсөн: “...2016.12.28-ны өдөр үнэгүй.мн сайт руу ороод машин үзэж байтал цагаан өнгийн Тоёота примо маркийн машиныг 8 сая төгрөгөөр зарна гэсэн зарлал байсан. Ингээд би уг зарлал дээр бичсэн байсан 90444464 дугаарын утсаар залгаж ярихад нэг эрэгтэй хүн яриад би уг машины талаар асуухад уг эрэгтэй хүн Замын-Үүдийн гаалийн хашаанд одоо буусан байгаа уг машины зургийг цаанаас нь ачуулахаасаа өмнө авсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би ...урьдчилгаа гэж 2 сая төгрөг шилжүүлье болох уу гэхэд тэг гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байсан учир гэрээсээ ...өөрийнхөө Мобайл банкаар 2 сая төгрөгийг 5020693493 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 180-182 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч С.Галбадрахын мэдүүлэгт: "...Үнэгүй.мн сайтаар зар үзэж байхад 2016.12.05-ны өдөр 15 цаг 30 минутанд тавигдсан зарын дагуу цагаан өнгийн улсын дугааргүй, шинээр орж ирсэн 2008 оны прима маркийн авто машиныг яаралтай хямд зарна гэсэн зар байсан. Зар нь дээр 90333323 90444464 гэсэн 2 дугаар байхаар нь би залгаад зарын дагуу ярьж байна. Прима ямар үнэтэй юм бэ гэж асуусан чинь нэг эрэгтэй хүн утас аваад 8.000.000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгээд 2016.12.06-ны өдөр над руу машин зарна гэсэн залуу утсаар залгаад та мөнгөө шилжүүлэх үү гээд 5019477512 гэсэн Чулуунхүүгийн Сандагдорж гэсэн данс явуулсан Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-ээс шууд 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 232- 233 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Р.Цэрэнлхагвын өгсөн: “сайт руу машин хайгаад байж байхад 9 сая төгрөгөөр Тоёота прима маркийн дугаарыг нь аваагүй автомашиныг зарна гэсэн зар байхаар нь 90444464 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн утас авсан ба яагаад ийм хямд зарж байгаа юм бэ гэхэд би сайт дээр бүх юмыг нь тавьсан байгаа сайтаар хар гээд утсаа салгасан... Тэгээд хаана үзэх вэ гэхэд Замын-Үүдэд байна ирж үзнэ гэж хэлсэн. ...гэрээсээ би өөрийн 5018518245 дугаарын данснаас Мобайл банкаараа Баяртулга гэх хүний 5166224878 дугаарын данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 2 сая төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 63 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Золбаярын өгсөн: “би үнэгүй.мн сайтад машины сэлбэг авахаар зар тавьсан. Энэ зарын дагуу 2016.11.05-ны өдөр гэртээ байж байтал миний дугаар луу 95484775 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад өөрийн чинь дугаарыг зараас хараад залгаж байна. Би чамтай адилхан скайлайн машинтай. Би Замын Үүдээс кузов авсан, тэр машины мотор хроп нь гааль дээрээ үлдсэн. Тэр хүний дугаарыг авах уу юмыг яаж мэдэж байж магадгүй гэж хэлэхээр нь за тэгье авъя гэж хэлсэн. Тэр над руу залгасан үл таних залуу Замын-Үүдийн гаалийн даргынх нь дугаар гээд 90666626 гэсэн дугаарыг өгсөн. Би тэр дугаар луу нь залгаад учрыг нь хэлэхэд тэр хүн аан Болдоогоос дугаар авсан уу скайлайн машины мотор, хроп байгаа гэсэн. Тэр хүн ах нь энд гаалийн дарга хийдэг юм. механикаараа орой сэлбэгийг чинь суудлаар ачуулчихъя гэж хэлсэн. Би уг нь очоод авчихмаар байна гэхэд би гаалийн дарга хүн худлаа ярихгүй надад мөнгө хэрэгтэй учраас зарах гээд байгаан биш ингээд хэвтэж байхаар зарчихъя гэж бодож байна.Таарахгүй бол буцааж явуулаад мөнгөө аваа гэж хэлэхээр нь дансаар 400.000 төгрөгийг 2016.11.05-ны өдөр 14:54 цагт шилжүүлсэн. Хаан банкны 5820140176 дугаартай дансанд хийсэн.” гэх мэдүүлэг,
/2 хх-ийн 108-109 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батсайханы өгсөн: “сайтаас Тоёота прима маркийн машин хямдхан зарна гэсэн зар байсан. Тэгээд зарын дагуу 90444464 гэх дугаараар нэг эрэгтэй хүнтэй ярьсан. Гэтэл би Замын-Үүдийн гаальд ажилладаг юм. Би үнэ машиныг уг нь өөрөө унах гэж оруулж ирсэн юм. Гэтэл эхнэрийн бие муудаад байгаа учраас хямдхан зарах шаардлагатай болоод байна. Энэ машин одоо Замын-Үүдийн гаалийн хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрээр уг машин 8.000.000 төгрөгөөр зарна авахыг хүсэж байвал урьдчилгаа 3.000.000 төгрөгийг миний дансанд хий гэсэн... Тэгээд би түүний саналыг зөвшөөрч Мягмарсүрэн гэх хүний Хаан банкны дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 18-19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхбаярын өгсөн: “...Зар үзэж байгаад Тоёота кровн маркийн авто машин зарна гэсэн зарын дагуу 90666626 гэсэн дугаарын утас руу залгаж асуухад би Замын-Үүдийн Гаалийн дарга Цогтбаатар гэдэг хүн байна. Би хүүхдэдээ бэлэглэх гэж авсан автомашин боловч манай эхнэр ходоодны хорт хавдар өвчтэй болчихоод яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон учраас би авсан үнээрээ хямдхан зарах гэж байна гэж хэлсэн. Би тэр авто машиныг авах гээд сонирхоод асуухад би нэг хүнд зарах гээд урьдчилгаа 2.000.000 төгрөг авсан байгаа чи тэр хүнээс илүү мөнгөөр авна гэвэл ав тэр хүн түрүүн яриад налайх дээр явж байна гэж байсан би одоо буцааж болно гэж хэлсэн. Тэгээд би 10 сая төгрөгөөр зарах гэж байсан авто машиныг 12 сая төгрөгөөр худалдаж авахаар болоход би анхны зарах гэж байсан хүнээс урьдчилгаа 2 сая төгрөг авсан байсан чи тэр мөнгийг тэр хүний данс руу шилжүүлчих Замын-Үүдэд одоо ажиллаж байгаа банк байхгүй, надад мобайл банк байхгүй чи тэр хүнтэй яриад шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд над руу 95484745 гэсэн дугаараас залгаад та нар эрт хэлэхгүй гэж уурлаж байгаад надад 5926010091 гэсэн Х.Ханддорж гэсэн хүний Хаан банкны дансны дугаарыг өгсөн. Би хэлсэн данс руу мөнгө шилжүүлчхээд 90666626 гэсэн дугаар луу залгаж хэлэхэд өглөө ирээд авто машинаа авчих гэж хэлсэн. Би маргааш нь Замын-Үүд дээр очоод залгахад 90666626, 94474845 гэсэн дугаарууд холбогдох боломжгүй болсон.” гэх мэдүүлэг,
/З хх-ийн 45-46 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Чулууны өгсөн: “...2016.10.28-ны өдөр Үнэгүй.мн дээр байсан автомашин хямдхан зарна, би Замын-Үүдийн гаальд ажилладаг хүн байна авах хүн 90666626 гэсэн дугаар луу ярина уу гэж бичсэн байсны дагуу 90666626 гэсэн дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн аваад би Замын-Үүдийн гааль дээр ажилладаг хураагдсан машинууд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Старикс маркийн автомашиныг 11.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...та урьдчилгаа хэдэн төгрөг хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Намайг 2.000.000 төгрөг данс руу хий гэж хэлсэн боловч надад бэлэн 1.300.000 төгрөг байна гээд шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 48 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч П.Цэндбаяр өгсөн: “...Миний гар утас руу нэг хүн залгаад Замын-Үүдийн гааль дээрээс уг автомашины гүүзүү авсан юм. Тэнд мотор, хроп байгаа, гаалийн байцаагч Ёндон гэх хүнтэй холбогдоод асуу гээд 90666626 дугаарын утас руу залга гэж өгсөн юм. Тэрний дагуу би шууд 90666626 дугаарын утас руу залгаж, Ёндон гэх хүн мөн үү, гахай Пажеро авто машины мотор байгаа юм уу гэж асуусан чинь байгаа гэсэн. Тэгээд миний данс руу мөнгийг хийчих, би маргааш Вагоны тээшинд тавиад явуулчихъя. Чи маргааш Улаанбаатар хот Вокзал дээрээс тосоод авчих гэсэн. Тэгээд би маргааш өглөө нь 09 цаг 30 минутын үед Хаан банкнаас Ёндондаржаа гэх хүний 5023300900 дугаарын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 106-107 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Интернетээр би машин зарна гэсэн зарыг олж уншаад уг дугаар луу залгасан чинь эрэгтэй хүн утас аваад 2017 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн Тоёота примо маркийн машин 2017 оны 2 сард би хүүдээ унуулахаар Японоос оруулж ирсэн юм тэгээд мөнгөний хэрэг гараад 9 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...би өөрийнхөө гар утаснаас мобайл банкны үйлчилгээг ашиглаад өөрийнхөө 5552041758 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг 5429198985 дугаарын данс руу шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг,
/4-р хх-ийн 150-151 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мандхайн өгсөн: “...2016.11.30-ны өдөр 17 цагийн үед манай дэлгүүрээр үйлчлүүлдэг зүс таних залуу орж ирээд эгчээ байрны эзэн түрээсийн мөнгөө нэхээд байна аав руу ярьсан чинь мөнгө явуулъя гэж байна. Надад данс байхгүй та дансны дугаараа өгчих таны данс руу мөнгөө хийлгэе гэхээр нь зөвшөөрөөд дансаа өгсөн. Тэгтэл төд удалгүй нөгөө залуу залгаад таны дансанд мөнгө орсон уу гэхээр нь дөнгөж саяхан 1 сая төгрөг орж ирлээ чи саятан больчихлоо гэхэд миний өөдөөс би очоод таны картыг чинь авъя гэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл төд удалгүй орж ирээд миний картыг аваад явсан. Ингээд 1 сая төгрөгөө авчихаад миний картыг авчирч өгсөн. Тэгээд ажлаа хийгээд байж байтал төд удалгүй миний дансанд 1.500.000 төгрөг орж ирсэн бөгөөд гайхаад байж байтал нөгөө залуу дахиад залгаж таны дансанд 1.500.000 төгрөг орсон уу манай аав юм захиад мөнгө шилжүүлсэн байна гэхээр нь тийм дөнгөж саяхан 1.500.000 төгрөг шилжиж орж ирсэн байна гэхэд за гэж хэлээд удалгүй дэлгүүрт орж ирээд миний виза картыг авч яваад мөнгөө авчихаад авчирч өгсөн.” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 90-91 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2016.12.27-ны өдөр таксинд өөрийнхөө машинаар 15-16 цагийн орчим явж байтал Хорооллын эцсээс нэг жижигхэн биетэй 20 орчим насны залуу суугаад явж байх үедээ утсаа гаргаж ирээд 2 найзтайгаа ярьсан. Уг залуу ярихдаа надад дансны дугаараа өгчихөөч гэхэд нэг найз нь дансны дугааргүй гэсэн бас нэг найз нь карт байхгүй гэж хариу хэлж байсан. Би тухайн үед яриаг нь сонсож байгаад мөнгө авах гээд байгаа бол ахынхаа дугаарыг өгчих тэгээд би одоо аваад өгье гэхэд тэгье гээд би тэр залууг дансны дугаарыг өгсөн. Тэр залуу надад манай аав Замын-Үүдэд байдаг надад 5 сая төгрөг шилжүүлэх гэж байгаа би Багануур дүүргээс очиж примо худалдаж авах гэж байгаа гэж ярьсан. Тэгээд тэр залуу миний утасны дугаарыг эргэж холбоо барина Багануур луу явж машин авахдаа хамт явъя гэж тохиролцоод бид 2 харилцан утасны дугаараа солилцоод салсан. Ингээд 2 хоногийн дараа буюу 29- ны өдөр 19-20 цагийн хооронд миний 91098084 дугаарын утас руу 90444464 дугаарын утсаараа залгаад таны дансанд манай аав мөнгө хийсэн байна би мөнгөө данснаас чинь авах гэсэн юм гээд бид хоёр ярилцаж байгаад Богд-Арын Хаан банк нь дээр уулзсан тэгээд нөгөө залуу ирээд миний Хаан банкны 5020693493 дугаартай дансны картыг аваад 2.900.000 төгрөгийг гаргаж аваад дахиад үлдэгдэл мөнгө ирнэ хүлээж байя гэхээр нь би мөнгө чинь орвол дуудаарай гээд салаад явсан. Ингээд гэртээ хариад байж байтал нөгөө залуу надад өнөөдөр орой Багануур явъя би танд Багануур явах хөлсөнд чинь 200.000 төгрөг өгье гэж хэлсэн.Тэгээд би зөвшөөрөөд байж байтал 23 цаг өнгөрч байхад нөгөө залуу над руу утсаар яриад миний дансанд дахиад мөнгө орсон байна та хүрээд ир гээд бид 2 Ардын эрхийн Хаан банкны үүдэнд уулзаад 13 дугаар хорооллын Экспресс банк руу очоод мөнгө авах гэтэл 1 өдөрт гарах мөнгөний хэмжээ болсон байсан учир мөнгө гарахгүй байсан тэгээд тэр залуутай хамт хүлээж байгаад 00 цаг өнгөрөөд нөгөө залуу очиж 2.900.000 төгрөгийг дахин гаргаж авсан Ингээд дахиад 2 сая төгрөг ирнэ гэхээр нь би итгээд за за тэгээд чи мөнгөө аваал надтай хамт Багануур явах юм чинь эргээд уулзахдаа авъя чи миний картыг авчих гээд нөгөө залууд би өөрийнхөө эзэмшлийн картыг өгсөн.” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 188-190 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Сандагдоржгийн өгсөн: “...2016.12.26-ны өдөр би өөрийн дүү Сайнхүүгийн эзэмшлийн Верна Аксент маркийн автомашинтай хотоор халтуур хийгээд явж байсан юм. Гэтэл 16 цаг өнгөрч байхад 3,4-р хороолол эцэс орчмоос нэг 20-25 орчим насны эрэгтэй гар өргөн суусан.Тэрээр хуучнаар Од кино театр орчим хүргүүлээд буусан. Тэрээр миний машинд сууж явахдаа өөрийнхөө гар утсаар хоёр хүнтэй Хаан банкныхаа дансны дугаарыг өгч байгаач, би хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж ярьсан. Тэгээд нөгөө хоёр хүн нь түүнд данс байхгүй, эсвэл карт байхгүй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд би түүнийг шинэ жил болж байгаа болохоор бага хэмжээний мөнгө шилжүүлж авах гэж байгаа юм гэж бодсон. Тэгээд дүү ахынхаа картаар мөнгө шилжүүлж авч болно гэж хэлсэн. Гэтэл нөгөө хүү миний саналыг хүлээж аваад миний эзэмшдэг 5020693493 тоот Хаан банкны дансыг бичиж аваад мөн мессежээр хэн нэгэн хүнд өгсөн...Үүнээс хойш нөгөөдөр нь буюу 2016.12.28-ны өдөр 17 цагийн орчим 90444464 гэх дугаараас нөгөө залуу ярьж таны дансанд 3 сая төгрөг орсон байна. Та хаана байна, хаана уулзах вэ гэж ярьсан. Тэгээд би дансаа шалгатал 3 сая төгрөг орсон байсан. Гэтэл нөгөө эрэгтэй 2.900.000 төгрөг гаргуулан авсан.Тэгээд дүү нь бага зэрэг ажилтай байна гээд надаас салж явсан. Үүнээс хойш 23 цагийн үед дахин 90444464 дугаараас нөгөө эрэгтэй залгасан. Тэгээд ахаа дахин 2.800.000 төгрөг орсон авах хэрэгтэй байна. Мөн ахаа дахин 2.000.000 төгрөг удахгүй орох ёстой гэж хэлсэн. Тэгээд би түүнд ах нь дахин дахин ирж амжихгүй байх чи миний картыг авч байгаад эргүүлж өгөөрэй гэж хэлээд Хаан банкныхаа виза картыг өгсөн. Түүнээс хойш ямар ч сураггүй болсон.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 21-23 дугаар тал/
Мөрдөн байцаалтад Ч.Сандагдоржийн сэжигтнээр өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хороололд өөрийн эзэмшлийн 9477 УНО улсын дугаартай цагаан өнгийн аксент маркийн машинтай таксинд явах зам дээр нэг эрэгтэй хүн гараараа өргөхөөр нь авсан. Тэр залуу талбай явна гэсэн. Би тэр залууг суулгаад явж байсан чинь тэр залуу ахаа надад нэг зовлон байна урьд шөнө шовуудаж яваад бүх бичиг баримтаа хаячихлаа та картаа надад өгч туслаач дүү нь оюутан байгаа юм. Замын-Үүдээс ааваасаа мөнгө авах гэсэн юм гэж надад хэлсэн. Би тухайн үед танихгүй хүнд картаа өгөх үү гэж бодож байгаад хоосон карт яавал гэж бодсон харин тэр залуу надад 20000 төгрөг өгий би таны картыг өнөөдөр ашиглаад буцаагаад хаана байгаа газар чинь аваачаад өгий гээд гуйгаад байхаар нь би өөрийн хаан банкны виза картаа тэр залууд өгөөд 20000 төгрөгийг нь авсан. Харин тэр залуу би буцаад 11-р хороолол орох болчихлоо гээд хамт явсан. Тэр буцаад яг суусан газартаа буусан. Би тэр залууд чи карт хаячихваа би орой болгон наад картандаа хийдэг шүү гэж хэлсэн. Харин тэр залуу та надад итгэхгүй байгаа юм уу гээд буухдаа надад 5000 төгрөг нэмж өгсөн. Тэр залуу миний утасны дугаарыг аваад өөрөө надруу залгасан. Би машин дотор өөрийнхөө картны пин код 0117 гэсэн дугаар Хаан банкны 5019477512 дансны дугаарыг хэлж өгсөн. Тэр залуу өөрийнхөө нэрийг Мягмарсүрэн гэж хэлсэн. Би орой 23 цаг өнгөрч байхад Мягмарсүрэнлүү залгасан холбогдохгүй байснаа 20 минутын дараа залгасан чинь утсаа авсан. Би картаа авъя гэсэн чинь Мягмарсүрэн ахаа би өнөөдөр амжихгүй байна. Би маргааш өглөө 21 дүгээр хороололд аваачаад өгий гэж хэлсэн. Би маргааш нь Мягмарсүрэнлүү залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Харин 12 цагийн үед өөрөө залгаад би таны картыг залгуулчихлаа та банк ороод энэ данс руу 7,900,000 төгрөгийг нь надруу шилжүүлчих таны дансанд 8,000,0000 төгрөг байгаа. Та 100000 төгрөгийг өөрөө авчих гэхээр нь би банк ороод дансаа шалгах гэж байсан чинь Мягмарсүрэн надруу залгаад АТМ машиндаа байсан байна. Таны карт гараад ирлээ болчихлоо та наанаа байж бай би яваад очий гэж хэлсэн. Харин Мягмарсүрэнгийн утас эргээд холбогдохгүй болсон над дээр ч ирээгүй” гэх мэдүүлэг,
/1 хх-ийн 240 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад Н.Ёндондаржаагийн сэжигтнээр өгсөн: “2016.10.20-ны өглөө ажилдаа гараад байж байтал үдээс өмнө яг хэдэн цагт гэдгийн мэдэхгүй байна 20 гаран насны залуу гаднаас орж ирээд өөрийгөө оюутан гэж танилцуулаад би ааваасаа сургалтын төлбөрөө авах гэсэн юм. Би бичиг баримтаа алдчихсан юм та надад туслаач гэхээр аав чинь хаана байдаг юм гэж асуусан чинь аав Замын-Үүдэд амьдардаг тэндээс мөнгө явуулна гэсэн юм гэхээр нь аавыгаа надтай яриул гэсэн чинь тэр гарч яваад хэсэг хугацааны дараа орж ирээд таньтай аав яръя гэж байна та утасныхаа дугаарыг өгчих гэхээр нь би өөрийн 99463796 дугаараа өгсөн чинь миний дугаарт 90666626 гэсэн дугаараас над руу залгаад нэг эрэгтэй хүн яриад би ажлаасаа оройхон тарна та дансаа өгчих би орой таны данс руу хүүгийнхээ сургалтын мөнгө болох нэг сая төгрөг шилжүүлье гэхээр нь хэдэн цагт юм гэхэд 10-аас хойш гэхээр би тийм орой авч өгч чадахгүй авах бол өглөө ирээд ав гэж хэлсэн тэгсэн чинь за тэгье та дансаа хүүд өгчих гэж хэлэхээр нь би өөрийн 5023300900 тоот Хаан банкны дансны дугаараа залууд өгсөн...Маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь араас өчигдрийн оюутан гэж хэлсэн залуу орж ирэхээр нь АТМ-ээс өөрийн виза картаар 1.000.000 төгрөгийг уншуулаад за мөнгөө ав гээд нөгөө залуугаар авхуулсан. Тэр залуу мөнгөө аваад надад баярлалаа гээд 20.000 төгрөг өгөхөөр нь тэрийг нь авсан.” гэх мэдүүлэг,
/3 хх-ийн 101-103 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Дашнямын өгсөн: “19-29 орчим насны 165 см өндөртэй туранхай залуу таксигаар хүргүүлэхдээ замдаа ахаа таны картаар мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Манай аав Дорноговь аймгаас мөнгө шилжүүлж авна гээд байгаа юм гэж хэлээд та дансныхаа дугаарыг өгчих гэж хэлээд аав руу залгаад дансны дугаар явуулчих гээд байсан. Тэгээд миний картыг авна гэхээр нь тийм зүйл байхгүй би өөрөө авна гэж хэлтэл та картаа кодтойгоо өгчих барьцаанд нь 20000 төгрөг өгнө гэхээр нь за тэгвэл хурдлаарай гэж хэлээд утасны дугаар болох 90333313 гэсэн дугаарыг авч үлдээд зогсож байтал утсаа авахгүй болчихсон” гэх мэдүүлэг,
/4 хх-ийн 53-54 дүгээр тал/
Ч.Мандхай, Ж.Мягмарсүрэн, Ч.Сандагдорж нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
/1 хх-ийн 94, 194, 248-250 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 235 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Гучдугаар бүлэг буюу тусгай ангийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөнө. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Гэтэл Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь шүүгдэгч Д.Алтангэрэл, Ж.Ганбаатар нарын бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газар амарч байсан иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын байрлаж байсан байшинд 03 цагийн орчим хууль бусаар нэвтэрч тэдгээрийн 998500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр ангилалын гэмт хэрэг,
шүүгдэгч Ж.Ганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 18-наас 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөхөөс өмнө бусдыг хуурч бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулан 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 16 иргэний 36.300.000 төгрөгийг залилан авч 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүнд ангилалын гэмт хэргийг тус тус үйлдсэн байхад Д.Алтангэрэл, Ж.Ганбаатар нарын хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ялын дээд хэмжээ 8 жил болж мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилал буюу тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ж.Ганбаатарын залилах гэмт хэргийг өмнөх хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид байгаагүй шинэ хуулиар байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй хорих ялын дээд хэмжээ 12 жил болсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэн Д.Алтангэрэл, Ж.Ганбаатар нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Алтангэрэл, Ж.Ганбаатар нарын бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө “Хаадын тамга” амралтын газрын байранд хууль бусаар нэвтэрч бусдад 998500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар, Ж.Ганбаатарын залилах гэмт хэргийн 8 жил хорих ял болж хүндэрсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ж.Ганбаатарын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл бусдыг хуурч бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглан 16 удаагийн үйлдлээр нэр бүхий 16 иргэний 36.300.000 төгрөгийг залилах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл заалтаар шүүгдэгч Д.Алтангэрэлийн эдлээгүй үлдсэн ялыг 2015 оны 11 дүгээр сард өршөөн хэлтрүүлсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй тул Д.Алтангэрэлийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн мөн түүнийг цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн нэр бүхий 16 хохирогч нар замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй ба шүүгдэгч Ж.Ганбаатарын нэр хөрөнгөнөөс хохирогч Н.Жавзандуламд 1.500.000 төгрөг, хохирогч Р.Цэрэнлхагвад 2.000.000 төгрөг, хохирогч Н.Дамдинд 1.000.000 төгрөг, хохирогч А.Төрцэцэгт 2.000.000 төгрөг, хохирогч С.Галбадрахад 8.000.000 төгрөг, хохирогч Т.Болдбаатарт 2.000.000 төгрөг, Б.Золбаярт 400.000 төгрөг, О.Хосбаярт 1.000.000 төгрөг, О.Батбаярт 3.000.000 төгрөг, хохирогч Д.Батсайханд 3.000.000, хохирогч Б.Энхбаярт 2.000.000, хохирогч Д.Чулуунд 1.300.000 төгрөг, хохирогч П.Цэндбаярт 600.000 төгрөг, хохирогч Б.Лийнээд 1.300.000 төгрөг, хохирогч Т.Хүрэлтулгад 4.500.000 төгрөг, хохирогч Э.Оюун-Эрдэнэд 3.000.000 төгрөг, хохирогч Ж.Нямсүрэнд 305.000 төгрөг, хохирогч А.Төрцэцэгийн замын зардалд баримттай нэхэмжилсэн 400.680 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жаргалсайханы Ганбаатар, Боржигин овогт Дашдоржийн Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгож, Боржигон овогт Жаргалсайханы Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгож тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ж.Ганбаатар, Д.Алтангэрэл нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Ж.Ганбаатарыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Ганбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Д.Алтангэрэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Ж.Ганбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж биечлэн эдлэх эдлэх ялыг 7 жил хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбаатарт оногдуулсан 7 хорих ял, Д.Алтангэрэлд оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Ганбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 219 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ганбаатараас хохирогч Н.Жавзандуламд 1.500.000 төгрөг, хохирогч Н.Дамдинд 1.000.000 төгрөг, хохирогч А.Төрцэцэгт 2.400.680 төгрөг, хохирогч С.Галбадрахад 8.000.000 төгрөг, хохирогч Р.Цэрэнлхагвад 2.000.000 төгрөг, хохирогч Т.Болдбаатарт 2.000.000 төгрөг, Б.Золбаярт 400.000 төгрөг, О.Хосбаярт 1.000.000 төгрөг, О.Батбаярт 3.000.000 төгрөг, хохирогч Д.Батсайханд 3.000.000, хохирогч Б.Энхбаярт 2.000.000, хохирогч Д.Чулуунд 1.300.000 төгрөг, хохирогч П.Цэндбаярт 600.000 төгрөг, хохирогч Б.Лийнээд 1.300.000 төгрөг, хохирогч Т.Хүрэлтулгад 4.500.000 төгрөг, хохирогч Э.Оюун-Эрдэнэд 3.000.000 төгрөг, хохирогч Ж.Нямсүрэнд 305.000 төгрөг тус тус гаргуулан олгосугай.
9. Д.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нар хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, хохиролд 450.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
10. Хохирогч нар замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Алтангэрэлд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, түүнийг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Алтангэрэлд урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ
ШҮҮГЧИД С.БАТЖАРГАЛ
Б.ДУЛАМСҮРЭН