Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1155

 

                                                 Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

шүүгдэгч Б.Д,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/711 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ний  гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009 01677 1261 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ны Д, 20... оны ........... аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД............/,

Шүүгдэгч Б.Д нь:

а/ 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Ц.Б-н “Ц Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож түүний эхнэр, найз нөхөд рүү зургийг явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлэн заналхийлсэн,

б/ мөн үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүк цахим хаягт “Pubg Elite RP” үнэгүй нээж өгнө”, “Royal pass” үнэгүй нээж өгнө”, “Dota2 тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулан улмаар 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хооронд хохирогчоор тогтоогдсон дараах нэр бүхий иргэдийн фэйсбүүкийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг  хууль бусаар авч улмаар  цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон. Үүнд:

1. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.Оюунбатын “Z Z” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

2. 2020 оны 03 дугаар сард хохирогч Н.О “Н О-” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

3. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Б.Х-ын “Х.Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

4. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч У.Ц-н “У-н Ц” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

5. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Н.О-н “Н.О” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

6. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Ө.М-н “Ө.М” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

7. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.Н-н “Н Н” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

8. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Е.Б-ын “E B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

9. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Б.С-О-н “Б-н С” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

10. 2020 оны 04 дүгээр сард хохирогч Н.Отгонсүрэнгийн “Цэцэгсийн хүрээлэн” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

11. 2020 оны 04 дүгээр сард “хохирогч А.О-н “F O” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

12. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Н.О-н “О О” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

13. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Б-н “Б.Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

14. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Б-ний “B B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

15. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Э-н “E E” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

16. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Д.П-н “Ф П” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

17. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч С.Э-ны “Э С” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

18. 2020 оны 05 дугаар сард Б.А-н “Б.А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

19.  2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хохирогч Ш.Э-н “Э Энхээ” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

20. 2020 оны 5 дугаар сард хохирогч Б.С-н “S sky” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

21. 2020 оны 5 дугаар сард хохирогч Д.Э-н “Д.Э” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

22. 2020 оны 5 дугаар сард хохирогч Г.Т-н “G T” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

23. 2020 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Г.Б-н “B B” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

24. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Ба-йн “Б Ба” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

25. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Ха-н “Г Х” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

26. 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Б.Б-ны “T T T T” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

27. 2020 оны 6 дугаар сард хохирогч Э.Т-н “З Т” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

28. 2020 оны 6 дугаар сард хохирогч Т.М-н “Mu Go” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

29. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Э.Г-н “G G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

30. 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Г-н “B G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

31. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Г.Ж-н “Г Ж” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

32. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.А-н “Д.А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

33. 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Н.Ж-ны “Боржигон овогт Н-н Ж” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

34. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Э.У-н “Э У” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

35. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогч М.Г-н “Г Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

36. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н.Б-н “Е E” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

37. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Х.Х-н “Х” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

38. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Г.О-н “O G” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

39. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр З.Г-н “З.Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

40. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Э-ний “Б.Э гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягийн,

41. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр С.Б-н “С.Б” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

42. 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч С.А-н “С-н А” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

43. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-н “Б.Г” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт,

44. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Э.Ц-н “Тs e” гэсэн нэртэй фэйсбүүкийн цахим хаягт тус тус;

в) Б.Д нь өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд бусдын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тухайн иргэний фэйсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух дор дурдсан нэр бүхий иргэдийг залилсан. Үүнд:

“А” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г.Л-Ё-с 60.000 төгрөг,

“Н.М” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Г.О-с 19.700 төгрөг, А.Баярхүүгээс 141.000 төгрөг,

 “Д.Г” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.О-с 153.000 төргөг шилжүүлэн авсан,

“B B” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б-с 450.000 төгрөг, О.Г-с 51.700 төгрөг, Б.Н-с 200.000 төгрөг шилжүүлэн авсан,

 “E E” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Л.Д-с 200.000 төгрөг, Б.З-с 500.000 төгрөг, Н.Д-с 200.000 төгрөг,

 “F O” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 сард А.М-с 200.000 төгрөг,

 “b h p” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-с 150.000 төгрөг,

   “D t гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б.А-с 270.000 төгрөг,

“G T” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.О-с 500.000 төгрөг, С.Э-с 250.000 төгрөг, Б.О-с 537.500 төгрөг,

  “Э С” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Д.Б-с 250.000 төгрөг, Н.О-с 550.000 төгрөг, Г.Б-с 250.000 төгрөг, Э.Т-с 250.000 төгрөг,

 “Э Э” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдөр П.М-с 200.000 төгрөг, П.Өс 100.000 төгрөг, Г.А-с 100.000 төгрөг, Ж.Б-с 100.000 төгрөг, Д.Д-с 40.000 төгрөг, Д.Э-с 250.000 төгрөг, Б.Б-с 50.000 төгрөг, А.Б-с 50.000 төгрөг, Д.Г-с 60.000 төгрөг, Ж.М-с 200.000 төгрөг, Ж.А-с 50.000 төгрөг,

“Н Н” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Б*с 100.000 төгрөг, Г.Батаас 350.000 төгрөг,

“E B” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.А 100.000 төгрөг, Д.У-с 350.000 төгрөг,

 “Б.Г” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Б.Г-с 200.000 төгрөг,

“M G” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 5 сарын 15-ны өдөр Э.Д-с 100.000 төгрөг,

 “T T T T” фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр М.Н-с 2 удаагийн гүйлгээгээр 800.000 төгрөг, Ж.Н-с 2 удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөг,

 “G L” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Т-с 2 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг,

 “В G” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан түүний фэйсбүүкийн найзууд руу мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулж, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр М.Э-с 550.000 төгрөг, А.Ц-с 450.000 төгрөг, Л.Н-с 200.000 төгрөг, Б.Э-с 350.000 төгрөг, Н.Э-с 500.000 төгрөг,

 “З Т” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 6 сард А.Э-с 100.000 төгрөг,

 “Ц Б” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Ц.М-с 722.500 төгрөг, П.Б-с 450.000 төгрөг, А.Ж-с 500.000 төгрөг, Б.Н-с 100.000 төгрөг,

 “Д.А” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Д.А-с 450.000 төгрөг, 

 “Боржигон овогт Н Ж” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр Ц.Т-с 360.000 төгрөг, Б.Б-с 3.500.000 төгрөг, Б.М-с 1.181.000 төгрөг, Х.Цэ-с 600.000 төгрөг, Б.Б-с 500.000 төгрөг, Д.О-с 350.000 төгрөг,

 “Э-ын У” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 17, 19-ний өдөр Б.Б-с 200.000 төгрөг, Д.Ц-с 300.000 төгрөг,

“Г Ж” нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр О.Э-с 100.000 төгрөг, Су-н Са-с 100.000 төгрөг,

  “B Ch” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ж.Б-с 500.000 төгрөг, 

 “C B” гэсэн фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 6 дугаар сарын 20, 23-ны өдөр Б.Б-с 300.000 төгрөг, С.Э-с 1.450.000 төгрөг,

 “У Ж” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 6 сарын 25, 26-ны өдөр С.М-с 500.000 төгрөг, А.А-с 500.000 төгрөг,

“Г Г-Э” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Ө-с 500.000 төгрөг,

“А.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Ч.С-с 200.000 төгрөг,

 “O B” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 8 дугаар сарын 19, 21-ний өдөр Ш.Э-с 300.000 төгрөг, С.Л-с 260.000 төгрөг,

 2020 оны 8 дугаар сарын 18, 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Б-н “Б.Б” фэйсбүүк цахим хаягийг хуурч аван, улмаар хаягийг сэргээж өгнө гэж түүнээс 50.000 төгрөг, мөн түүний фэйсбүүкийн найз Ц.Ө-с 224.000 төгрөг,

 “Е E” гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Б-с 500.000 төгрөг, П.С-с 300.000 төгрөг,

 “M n” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаяг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Б.Б-с 600.000 төгрөг,

 “Б-И” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Ур-с 300.000 төгрөг,

 “Г П” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр П.Ц-с 4 удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөг,

 “A A” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Д.Ц-с 300.000 төгрөг,

 “А” гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Э-с 300.000 төгрөг,

 “S M” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.О-с 300.000 төгрөг,

 “D o” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Э-с 250.000 төгрөг,

 “Г Т” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ц.М-с 300.000 төгрөг, У.Э-с 600.000 төгрөг, 

 “Г.М” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр М.М-с 300.000 төгрөг,

“M E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдөр Б.Ү-с 600.000 төгрөг, Ж.Э-с 300.000 төгрөг, Г.Г-с 300.000 төгрөг, Б.У-с 300.000 төгрөг,

“Х” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 14, 16-ны өдөр Б.А 300.000 төгрөг, Б.П-с 1.100.000 төгрөг,

 “У У” гэх нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Л.Б-с 300.000 төгрөг, Е.У-с 300.000 төргөг Ц.Б-с 300.000 төгрөг,

 “Л М” гэсэн фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 сарын 23, 24, 26-ны өдөр Б.П-с 300.000 төгрөг, Д.Н-с 150.000 төгрөг, Н.Су-с 300.000 төгрөг, С.О-с 300.000 төгрөг, Н.Хү-с 150.000 төгрөг, Ч.Н-с 300.000 төгрөг, Г.Э-с 300.000 төгрөг, Б.М-с 300.000 төгрөг,

 “S E”, “С.Х” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Х-с 300.000 төгрөг, С.Х-с 200.000 төгрөг, Д.Г-с 100.000 төгрөг, М.М-с 100.000 төгрөг, 

 “E E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 02-ны өдөр Б.Г-с 300.000 төгрөг,

 “B B” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр У.А-с 480.000 төгрөг,

 “O G” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Б-с 200.000 төгрөг,

“B B” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдөр Г.Э-с 500.000 төгрөг,

 З.Г гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр В.Т-с 150.000 төгрөг,

 “O Ch Z” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А.О-с 300.000 төгрөг,  

 “Б.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Ч-с 300.000 төгрөг, Б.М-с 300.000 төгрөг,

“A b” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдөр Б.Б-с 300.000 төгрөг, Д.Р-с 300.000 төгрөг,

“N-O E” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдөр Т.П-с 300.000 төгрөг, О.Ан-с 400.000 төгрөг, Э.Г-с 80.000 төгрөг,

 “С.Б” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр С.Т-с 60.000 төгрөг, А.Б-с 50.000 төгрөг, Д.Г-с 60.000 төгрөг,

 “С-н А” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдөр Д.М-с 60.000 төгрөг, Б.З-с 60.000 төгрөг, С.А-с 260.000 төгрөг, С-н С-с 60.000 төгрөг, Б.Э-с 60.000 төгрөг, Ч.А-с 80.000 төгрөг,

“b b” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.Б-с 200.000 төгрөг, 

 “S a d” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Б-с 200.000 төгрөг,

 “Тs e” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Б-с 200.000 төгрөг, Э.Б-с 200.000 төгрөг,

“B B” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Б-с 1.000.000 төгрөг,

 “А.Т” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр А.О-с 500.000 төгрөг,

 “Д А” гэсэн нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Н.Н-с 400.000 төгрөг, 

 “B H” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Э.Н-с 1.000.000 төгрөг,

 “N D” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 2021 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдөр Н.Дс 200.000 төгрөг, Б.М-с 400.000 төгрөг, Б.О-с 500.000 төгрөг, Л.Д-с 700.000 төгрөг, Ж.Ц-с 100.000 төгрөг, С.Х-с 130.000 төгрөг, М.О-с 999.000 төгрөг, Б.Х-с 1.000.000 төгрөг,

 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-112 тоотод байсан хохирогч Н.Т-с “N D” гэсэн нэртэй фэйсбүүк цахим хаягийг ашиглан 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 144 хохирогчийн 51.269.400 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Д-ний  үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хавчуу овогт Батсайханы Б.Д-нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, нийт 44 иргэний цахим хаягт хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-ний г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ний  цагдан хоригдсон 438 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Д-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тусд нь эдлүүлж, Б.Д нь “Залилах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 51.269.400 төгрөгийн хохирол төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нар болох нэр бүхий хохирогч нарт тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдэж шүүхээс 1 жил 6 сарын хорих ял, 1 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн. Би 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нийт 460 хоног буюу 1 жил 3 сар 5 хоног цагдан хоригдож байна. Энэ хугацаанд хоригдохдоо өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг хангалттай ойлгож ухамсарласан бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би уг гэмт хэргийг үйлдэж бусдад 50.796.400 төгрөгийн хохирол учруулж, нийт 81 хохирогчид 29.026.400 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдэгдэл хохирол төлбөрийг бусад хохирогч нарт чадах хэмжээгээрээ яаралтай төлж барагдуулна.

Б.Д би цагдан хоригдохын өмнө  .....сургуулийн 1 дүгээр курсын оюутан байсан. Одоогоор чөлөө авсан бөгөөд 2022 оны 12 сарын дундуур хичээлийн 2 дугаар улирал эхэлнэ. Үүнээс өмнө эндээс гараад хичээлийн 2 дугаар улирлаас эхлэн сургуульдаа суралцан, боловсрол эзэмших хүсэл эрмэлзэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Д миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн оногдуулсан 1 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр үлдээж, 1 жил 6 сарын хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж цагдан хоригдсонтой дүйцүүлэн суллаж, сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгнө үү. ... Би Улаанбаатар хотод сурч байгаа тул зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Архангай аймагт биш, хотод болгож өөрчилж өгнө үү. ...”  гэв.

 

Прокурор А.Оргилбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн төлөгдөөгүй учраас Б.Д-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв

  ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Ц.Батдоржийн “Ц Б” гэсэн нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн улмаар садар самуун зургуудтай холбож, түүний эхнэр, найз нөхөд рүү нь зургийг нь явуулна гэж 450.000 төгрөг нэхэх буюу тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

мөн үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүк цахим хаягт “Pubg Elite Rp” үнэгүй нээж өгнө, “Royal pass” үнэгүй нээж өгнө, “Dota2 тоглоомын ITEM хувцас хэрэгсэл сайжруулж өгнө” гэсэн хуурамч мэдээлэл оруулан улмаар  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд 44 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын фэйсбүүк цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч улмаар цахим мэдээллийг өөрчилж, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг,

өөрийн цахим тоглоом тоглох хүсэл сонирхлоо хангахын тулд бусдын фэйсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч тухайн иргэний фэйсбүүкийн найзууд руу түүний өмнөөс мөнгө шилжүүлэхийг хүссэн мессеж явуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд 1-4 удаагийн гүйлгээгээр, 144 хохирогчид 51.269.400 төгрөгийн хохирол буюу бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Энхтөр /1 хх 64-65, 70, 83/, Б.Золжаргал /1 хх 72-73/, Л.Дашчимэг /1 хх 75-76/, Н.Дашням /1 хх 78-79/, Б.Хатанбаатар /1 хх 204-207/, Н.Отгондаваа /1 хх 226-229/, Б.Ганбаяр /1 хх 249-250, 2 хх 1/, М.Эрдэнэ /2 хх 3-4/, А.Цэнд-Аюуш /2 хх 9-10/, Л.Нарангэрэл /2 хх 13/, Б.Энхчимэг /2 хх 20/, Ц.Батдорж /2 хх 46-48/, А.Жавзандолгор /2 хх 52/, П.Баяраа /2 хх 60/, Б.Нямсүрэн /2 хх 63/, Д.Ариунбаяр /2 хх 67-68/, Д.Пүрэвсүрэн /2 хх 91-92/, Ө.Нямцэцэг /2 хх 122/, О.Ганчимэг /2 хх 128/, С.Энхсайхан /2 хх 151-154/, Д.Баттулга /2 хх 161-162/, А.Төрбаяр /2 хх 169/, Г.Баярмаа /2 хх 172, 6 хх 171-172/, З.Төгсжаргал /2 хх 198/, А.Эрдэнэбилэг /2 хх 202/, Т.Мөнхсүх /2 хх 218-221/, Э.Доржпалам /2 хх 227/, Н.Оюунбаатар /2 хх 248-250, 3 хх 1/, У.Цэрэннамжил /3 хх 20-23/, Б.Нарангэрэл /3 хх 39-43/, Б.Билгүүн /3 хх 44-45/, Г.Батаа /3 хх 47-48/, Д.Ариунбаяр /3 хх 67-68/, Г.Жавхлан /3 хх 70/, Д.Ариунжаргал /3 хх 78/, Г.Болдбаяр /3 хх 96-98/, Б.Билгүүн /3 хх 115-119/, Ө.Мөнхбаяр /3 хх 122-125/, Б.Тэмүүлэн /3 хх 127-128/, А.Саруулбилэг /3 хх 147-150/, Д.Энхням /3 хх 170-173/, Ц.Мөнхсувд /3 хх 194-195/, Ш.Энхцэцэг /3 хх 221-224/, Б.Сэр-Од /3 хх 244-246/, Б.Батбуян /3 хх 249-250/, Г.Тулгабаатар /4 хх 23-24/, О.Энхцэлмэг /4 хх 51-52/, С.Санжаажамц /4 хх 56/, Б.Батзаяа /4 хх 89-90/, Б.Төмөрбаатар /4 хх 122-124/, Н.Оюун-Эрдэнэ /4 хх 218-219/, О.Оюунбаатар /5 хх 20/, С.Энхбат /5 хх 52/, Б.Оюунболд /5 хх 68/, Б.Болормаа /5 хх 130-131/, Е.Батнамбар /5 хх 186-189/, Э.Ууганцэцэг / 5 хх 209-212/, Н.Отгон-Эрдэнэ /21 хх 126-127/, Н.Отгонсүрэн /5 хх 229-231/, А.Оргилбаяр /6 хх 3/, Н.Жаргалсайхан /6 хх 19-22/, Ц.Төрбаяр /6 хх 29-30/, Г.Алтантуяа /6 хх 82/, П.Мөнхцэцэг /6 хх 84/, П.Өлзиймаа /6 хх 86/, Ж.Бямбажав /6 хх 88/, Б.Анхзаяа /6 хх 176, 7 хх 26-27/, У.Баасанжаргал /6 хх 183/, Б.Алтандөш /6 хх 227-230/, Д.Ууганцэцэг /6 хх 247/, Д.Бадамцэрэн /6 хх 250/, А.Мөнх-Эрдэнэ /7 хх 2-3/, Б.Батсайхан /7 хх 6/, Б.Мөрөн /7 хх 9/, Х.Цэвэлмаа /7 хх 12/, Б.Бат-Эрдэнэ /7 хх 15/, Д.Дүүрэнжаргал /7 хх 18/, Д.Отгонтуул /7 хх 20-21/, Д.Эрдэнэням /7 хх 34/, Б.Баярмаа /7 хх 41/, А.Баярхүү /7 хх 44/, Д.Ганчимэг /7 хх 47/, Ж.Мөнхтогоо /7 хх 54/, Ж.Ариунболд /7 хх 59/, Б.Анхзаяа /7 хх 242-243/, Х.Хосбаяр /8 хх 41/, Б.Гомбожав /8 хх 59/, Д.Баярмагнай /8 хх 95-96/, Б.Ариунбилэг /8 хх 182-183/, С.Батзаяа /8 хх 226, 9 хх 4/, Д.Нарангэрэл /9 хх 43-44/, Б.Урангоо /9 хх 135/, Н.Сувдаа /9 хх 188-189/, Б.Баяржаргал /10 хх 105-106/, А.Бүрэнтогтох /10 хх 155/ П.Сайнмандах /10 хх 162-163/, Н.Бямбасүрэн /10 хх 165/, Ж.Балжинням /11 хх 42, 45/, Б.Пүрэвжаргал /11 хх 95/, Д.Цэвэлмаа /11 хх 162/, Ч.Сэргэлэнбаясгалан /11 хх 229/, Д.Отгончулуун /12 хх 27/, Б.Баатардорж /12 хх 76-77/, Ц.Өлзийсүрэн /12 хх 79/, Ш.Эрдэнэжаргал /12 хх 198/, С.Лхагвасүрэн /12 хх 203/, С.Анхбаяр /13 хх 2/, М.Мөнгөнтуул /13 хх 50-51/, С.Хишигжаргал /13 хх 82/, С.Хишигбаяр /13 хх 87-88, 122/, Г.Гантөгс /13 хх 150-1511/, М.Мөнхболд /13 хх 189/, Б.Үрэлмаа /14 хх 88/, Ж.Энхбаатар /14 хх 89/, Г.Ган-Эрдэнэ /14 хх 92/, Л.Батболд /14 хх 213/, Ц.Мөнхзаяа /15 хх 85-86/, С.Мягмарсүрэн /15 хх 164/, А.Азжаргал /15 хх 167/, М.Ган-Эрдэнэ /15 хх 193/, Б.Өнөрхишиг /15 хх 196/, Т.Пүрэвдулам /16 хх 78/, Д.Рэнцэнхорлоо /16 хх 142/, О.Анхбаяр /16 хх 220/, Э.Ганчимэг /17 хх 30/, Б.Чинбаатар /17 хх 90/, М.Мөнхзаяа /17 хх 145/, Д.Мягмардорж /17 хх 185/, Г.Эрдэнэ /17 хх 219/, Б.Пүрэвсүрэн /18 хх 55-58/, С.Тэмүүжин /18 хх 120/, С.Буянхишиг /18 хх 125/, А.Бархас /18 хх 161/, С.Энхмаа /18 хх 224-228/, Б.Зориг /13 хх 33-34/, А.Оюунномин /19 хх 85/, Г.Энхжаргал /19 хх 194-195/, Б.Батчулуун /20 хх17/, Г.Лувсан-Ёндон /20 хх 65/, Г.Отгонбаяр /20 хх 133/, А.Баярхүү /20 хх 134/, Б.Уранцэцэг /20 хх 230/, Ч.Эрдэнэчимэг /21 хх 25/, Г.Одсүрэн /21 хх 100-103/, Г.Оюунбат /21 хх 150/, Д.Одонтунгалаг /21 хх 192/, З.Ганпүрэв / 22 хх 55-57/, В.Тайвандорж /22 хх 63/, Д.Цэцэгжаргал /22 хх 130-130/, Н.Энхжаргал /22 хх 166/, Г.Хаштулга /23 хх 126-127/, Э.Ганбат /23 хх 152-153/, Б.Ганбилэг /23 хх 180-181/, Б.Гантуяа /23 хх 186/, Е.Ууганбаатар /24 хх 2/, Д.Гансүх /24 хх 71/, С.Алтансэлэм /25 хх 225/, П.Цэцгээ /26 хх 27-29/, Ц.Батхүү /26 хх 90-91/, С.Санжаажамц /26 хх 224/, Б.Эрдэнэчулуун /27 хх 11-12/, Б.Батжаргал /27 хх 120-125/, У.Эрдэнэтулга /27 хх 167, 170/, М.Наранцэцэг /27 хх 220-222, 28 хх 137/, Н.Долгормаа /28 хх 8/, Б.Мишээл /28 хх 59-60/, Б.Очирбат /28 хх 87/, Ж.Нарантуяа /28 хх 203/, Э.Цэгц /29 хх 13/, Б.Бөхбат /29 хх 96/, С.Оюунчимэг /29 хх 165-166, 192/, Н.Хүрэлчулуун /29 хх 197-198/, Ч.Наранцогт /29 хх 205-503/, Г.Эрдэнэбаяр /29 хх 212-213/, Б.Мөнгөнзул /29 хх 223/, Э.Нямдаваа /30 хх 66, 81/, Л.Дэлгэрцэцэг /30 хх234/, У.Аззаяа /31 хх 44/, Ч.Ариунболд /31хх 107/, Ж.Цэцгээ /31 хх 170/, Б.Хонгорзул /31 хх 212/, С.Хоролмаа /31 хх 244/, Д.Батболд /32 хх 26-27/, Б.Баатар /32 хх 75/, А.Оюун-Эрдэнэ /32 хх 137/, Н.Нямсүрэн /32 хх 185-186/, Э.Болдбаяр /32 хх 218/, Д.Бат-Очир /33 хх 11/, Н.Түмэн-Өлзий /33 хх 13/, М.Одончимэг /33 хх 232/,

гэрч Г.Жавхлан /3 хх 70/, Д.Лхагвацэрэн /4 хх 125/, М.Сүхбат /4 хх 224/, Б.Төмөрсанаа /5 хх 73-74/, У.Ховор-Эрдэнэ /6 хх 101/, Ч.Содовжамц /9 хх 49/, Г.Баасанжав /10 хх 52-53/, Э.Минжин, Б.Ананд /10 хх 168, 172/, Б.Мөнхбилэг /12 хх 31/, О.Ууганжаргал /15 хх 172/, У.Мөнгөндалай /15 хх 198/, А.Бат-Эрдэнэ /16 хх 143/, Ж.Тайванжаргал /18 хх 128-129/, Ц.Оргил /20 хх 180/, Г.Гансүх /20 хх 201/, Н.Ананда /20 хх 207/, М.Төгөлдөр /27 хх 129/, М.Очирпүрэв /29 хх 16/, Ү.Эрдэнэбаяр /29 хх 22/, Б.Анужин /29 хх 24/, Х.Батхишиг /29 хх 169/ нарын мэдүүлгүүд,

хохирогч нарын фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 14-19, 37-40, 54-58, 4 хх 70, 6 хх 42-46, 7 хх 237-240, 248-250, 8 хх 156-172, 234-243, 9 хх 68-77, 138-141, 227-250, 10 хх 1-10, 198-234, 12 хх 245-248, 13 хх 38, 14 хх 99-118, 15 хх 79-82, 16 хх 96, 107-116, 17 хх 234-242,18 хх 31-44, 21 хх 38-65, 22 хх 9-27, 28 хх 214-218, 29 хх 17-25, 31 хх 171-175, 200-203, 33 хх 24-50/, фэйсбүүк цахимаар харилцсан талаарх зурвасууд /13 хх 38/,

хохирогч нарт өөрсдийн фэйсбүүк хаягийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /1 хх 199, 6 хх 222, 21 хх 152/,

эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1 хх 23-52, 2 хх 29-32, 21 хх 103, 152, 23 хх 154-155, 131/,

банкны дансны хуулгууд /4 хх 144-145, 5 хх 36, 56, 76, 79-80, 83-88, 6 хх 78, 101-103, 105-123, 139, 161, 169, 199, 8 хх 82, 117-119, 174-176, 239-243, 9 хх 57-67, 80-82, 10 хх 8-85, 183-196, 11 хх 163, 169-170, 173-180, 182-183, 185-192, 12 хх 35-65, 80, 184-186, 13 хх 31, 15 хх 152, 205-210, 212-250, 16 хх 1-10, 242, 17 хх 52, 169, 19 хх 161-162, 219-238, 20 хх 64, 75-98, 140-173, 21 хх 29, 181, 22 хх 89-91, 171, 174, 184-186, 26 хх 43, 103, 27 хх 104, 109-110, 28 хх 59-60, 163, 211-213, 29 хх 48-68, 133-135, 220, 224, 228, 230-231, 244-246, 30 хх 240-242, 31 хх 34-36, 116, 204-205, 32 хх 101/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Б.Д-ний г бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг, цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн, бусдын цахим хаягт хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөн, цахим сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Д-ний  үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4, 8.5 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Харин анхан шатны шүүх Б.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон атлаа ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх, Эрүүгийн хуулийн Хорин зургадугаар бүлэг буюу Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бүхэлд нь өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчилсан байх тул уг хуулийг хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Д-ний  үйлдсэн залилах гэмт хэрэг нь 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн бөгөөд уг үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдох ба хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд ч мөн адил хамаарахгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналын дагуу Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай прокурорын зөвшөөрлөөр А.Болор-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5959203404 дугаартай дансны шилжилт хөБ.Д-нийг хязгаарласан /8 хх 9/ байна.

Гэтэл анхан шатны шүүх уг дансыг битүүмжлэлээс гаргасан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байх тул давж заалдах шатны шүүх магадлалаар зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.  

Шүүгдэгч Б.Д-с “... Сурч боловсрох нөхцөлөөр хангаж, шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж, цагдан хоригдсон хоногтой дүйцүүлэн суллаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Учир нь, шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан боловч түүний гэмт үйлдлийн давтамж, хохирогч нарын хохирсон байдал, тоо зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Үүнээс гадна, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад оногдуулахаар заасан хорих ялын хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Д нь бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлүүлэх талаар дурдаагүй боловч тэрээр давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотод байхаар тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн боломжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд оршин суух хаягийн бүртгэлтэй байх ба одоогийн байдлаар Улаанбаатар хотод байнгын болон түр оршин суух газрын хаяг байхгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг өөрчлүүлэх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар үндэслэл бүхий хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Д нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 9 дүгээр сарын 21ий өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/711 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай Хөрөнгийн шилжилт хөБ.Д-ний хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ний  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 21ий өдрөөс хойш 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР