Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/05023

 

 

 

 

 

 

 

2024 11 01 1/ШШ2024/0*******0*******

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Ерөнхий сайд ******* гудамж, ******* байр хаягт байрлах "*******" ХК /РД:2*******7*******697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух овогт /РД:ИЭ63122*******77/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,011,*******64.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Тамжид оролцов.

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С. нь *******тай 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан *******,000,000 /найман сая/ төгрөгийг жилийн 1*******.00 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр С.ын ******* дахь *******0027********************* тоот дансанд *******,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,1*******1,*******39.62 төгрөг, зээлийн хүүд 1,*******0*******,176.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,*******9*******.24 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 20******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй, 2024 оны *******-р сарын 20-ны нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 293 хоног хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний *******.2.1, *******.2.******* дахь заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр *******4*******,160.3******* төгрөг, 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 140,4*******3.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,2*******1.19 төгрөг нийт 1,011,*******64.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр гардан авч, мөн өдөр хариуцагчид зохигчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, итгэмжлэл /хх *******/, "*******" ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6/, ******* Гүйцэтгэх захирлын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А-120 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 7/, ******* Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А-270 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх *******/, ******* Гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 9/, ******* Иргэдийн банк хариуцсан захирлын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А*******-3*******6 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх /, ******* Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 2 дугаар сарын 2*******-ны өдрийн б/211 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 11/, 2021 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн эрх нээх гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 12-1*******/, дансны хуулга /хх 16-1*******/ гэх баримтуудыг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч С.оос талуудын хооронд 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр *******4*******,160.3******* төгрөг, үндсэн хүү 140,4*******3.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,2*******1.19 төгрөг нийт 1,011,*******64.76 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч С. нь 2024 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба мөн өдөр хариуцагчид хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 0.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

6. "*******" ХК болон хариуцагч С. нар 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан *******,000,000 /найман сая/ төгрөгийг жилийн 1*******.00 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хоороонд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. /хх-ийн 1-2, хх 12-17/

 

6.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******1.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6.2. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан.

 

6.3. Нэхэмжлэгч "*******" ХК нь зохигчийн хооронд байгуулагдсан 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний дагуу 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр хариуцагч С.ын ******* дахь *******0027********************* тоот дотоодын цалингийн карт бүхий данс руу *******,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хариуцагч зээлийн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. /хх 1*******/

 

6.4. Иргэний хуулийн 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

6.6. Нэхэмжлэгч "*******" ХК нь зээлдэгч буюу хариуцагч С. зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь арилжааны банкны үйл ажиллагааг эрхлэх 6419 код бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0002*******92************** дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 6/

 

Тайлбарлавал, банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгээс гадна үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болдог хуулийн зохицуулалттай.

 

 

7. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.*******.1-т Зээлдэгчээс зээл, хүү, болон нэмэгдүүлсэн хүү, энэхүү гэрээний 2.11-т заасан төлбөрийг төлөхийг зээлдэгчээс шаардах. *******.2.1-т Зээлдэгч нь энэхүү гэрээ болон 2.9.2-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. *******.2.*******-т Зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон. нөхцөлд Банк санаачлан хугацаанаас нь өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана гэж зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдүүлэгч шаардах эрхтэй.

 

*******. Нэхэмжлэгч "*******" ХК нь 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдөр *******,000,000 төгрөгийг шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул уг мөнгөн дүнгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 2024 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл *******4*******,160.3******* төгрөг, 293 хоногийн зээлийн хүүгийн төлбөр 140,4*******3.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр *******,2*******1.19 төгрөг, нийт 1,011,*******64.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

*******.1. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнийн 2.1-т зааснаар үндсэн зээлийн дүн *******,000,000 төгрөгөөс хариуцагч 7,1*******1,*******39.62 төгрөг төлсөн тул үлдэх *******4*******,160.3******* төгрөгөөс зээлийн гэрээний 2.3-т зааснаар жилийн 1******* хувь, сарын 1.******* хувийн хүү, гэрээний 2.4-т зааснаар хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, эсэргүүцэж маргаагүй, талуудын байгуулсан гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

 

9. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.

 

. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.3 дахь хэсэг, мөн хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-т зааснаар тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг зохигч талуудын эзгүйд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,*******34.7******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******,*******34.7******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1, 22******* дугаар зүйлийн 22*******.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч С.оос 2021 оны 0******* дугаар сарын 12-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,011,*******64.76 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,*******34.7******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос улсын тэмдэгтийн хураамжид 2*******,*******34.7******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "*******" ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР