Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05082

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

    Дугаар 102/ШШ2024/05082

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                   

                                           ТОГТООХ нь:

                                                                                           

             1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  *,  *нарын гэрлэлтийг цуцласугай.               

        2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү *, 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин * нарыг эх *ийн  асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар  2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү *, 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин *, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин * нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг *оор тэжээн тэтгүүлсүгэй.  

        4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

      

 

                            

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.КУЛЬДАНА