| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/06798/И |
| Дугаар | 102/ШШ2024/05113 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/05113
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/05113 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нь *ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,810,162 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 302,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 302,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 302,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 302,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 302,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 300,162 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 43,913 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 21,956.5 төгрөг, *аас 21,956.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА