Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0275/З |
Дугаар | 128/ШШ2024/0428 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0428
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нарыг оролцуулан, Б.Э*******ы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид тус тус холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б.Э*******ы нэхэмжлэлтэй, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхээ эдэлж, нэхэмжлэгч Б.Э******* би нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай үйлчлүүлэгч Б.Э******* нь Х******* ХХК-тай гэрээ байгуулж байрны төлбөрийг төлчихсөн. Х******* ХХК-иас гэрчилгээг нь Э******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******д олгоно гэхдээ урьдчилсан тэмдэглэл хийлгээд гэрчилгээнийхээ холбогдох хэсгийг хүчингүй болгочих юм бол байрыг нь өгч болно гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Иймд бидний зүгээс дутуу гүйцэтгэлтэй гэрчилгээ гарсныг мэдсэн учир өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн журмаар эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийхэд хувийн хэрэг дотор хэд хэдэн шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй байсан. Ингээд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй нь холбогдож өр төлбөр төлөлт ямар шатандаа явж байгаа талаар лавлахад гэрчилгээг шүүхийн шийдвэрээр эсхүл шийдвэр гүйцэтгэлийн холбогдох албан бичгээр гаргаж болно гэдэг. Тухайн орон сууцны барилгыг улсын комисс хүлээж аваагүй, техникийн нөхцөлүүд нь цуцлагдсан байдалтай байгаа. Хэрэв ашиглалтад орохыг хүлээх юм бол дахин 2-3 жил хүлээх асуудал яригдсан. Ингээд Х ХХК-иас нэхэмжлэгч Б.Э*******-д орон сууц худалдан авсан мөнгийг буцаан өгөхөөр тохиролцоонд хүрсэн. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүх нэхэмжлэл гаргагч Б.Э*******-с, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид тус тус холбогдуулан гаргасан 1 дугаартай мэдүүлгийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг даалгах
Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, *******, Дандарбаатарын гудамж ******* тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлтэй, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэхэмжлэгч миний Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалан бариулсан орон сууцанд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.
3.Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э*******ы нэхэмжлэлтэй, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Нийслэлийн улсын бүртгэлийн газарт тус тус холбогдох
1 дугаартай мэдүүлгийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхийг даалгах
Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, *******, Дандарбаатарын гудамж ******* тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай бүртгэлтэй, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс нэхэмжлэгч миний Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалан бариулсан орон сууцанд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Мөнхбатад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ