Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 567

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ө.Б,

Нэхэмжлэгч:х С.*******эжаргал,

Нэхэмжлэгч:  Ж.Э,

Нэхэмжлэгч:  Н.Х, 

Нэхэмжлэгч:С.У,

Нэхэмжлэгч: Ж.Жгма, 

Нэхэмжлэгч:  Д.Б*******,

Нэхэмжлэгч:  Д.Б,

Нэхэмжлэгч:  Д.Э,

Нэхэмжлэгч:  Д.Ц,

Нэхэмжлэгч: Ж.Ган-*******э,

Нэхэмжлэгч:  С.М,

Нэхэмжлэгч: А.С,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Гуравдагч этгээд: С.Н,

Гуравдагч этгээд: А.Ж,

Гуравдагч этгээд: Ц.Т,

Гуравдагч этгээд: Г.А, 

Гуравдагч этгээд: Б.П,

Гуравдагч этгээд: П.А,

Гуравдагч этгээд: Л.Б,

Гуравдагч этгээд: Н.Б,

Гуравдагч этгээд: Ш.И, 

Гуравдагч этгээд: М.Э

Гуравдагч этгээд: М.Г,

Гуравдагч этгээд: Л.Б, 

Гуравдагч этгээд: А.Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, Д.Б*******, С.*******эжаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч А.С, Ж.Ган-*******э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Б, Д.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэннар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Ж.Жгма, Д.Б*******, Д.Э, Д.Ц, С.М, Д.Б, Ж.Ган-*******э, А.С болон тэдгээрийн өмгөөлөгч Д.У*******, С.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тохиолдлыг заасан байдаг тул Хөдөлмөрийн сайд С.Ч******* дээрх хууль бус үйлдлийг өөрийн эрх хэмжээний хүрээнд залруулах үүднээс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласан. Бид хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэний үндсэн дээр бүртгүүлэн 2015 оны 05 дугаар сарын 02, 03, 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцон, шалгалтын дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7, 8, 9-д заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын Б/94, Б/95, Б/98, Б/101, Б/102, Б/104, Б/105, Б/107, Б/111 Б/115, Б/121, 2015 оны 07 дугаар сарын Б/137, 138 дугаар тушаалуудаар аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн сайдтай “Үр дүнгийн гэрээ”-г байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.*******э нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б/144 дүгээр тушаалыг гаргаж, нэхэмжлэгч бидний ажилд албан ёсоор томилогдсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын Б/94, Б/95, Б/98, Б/101, Б/102, Б/104, Б/105, Б/107, Б/111 Б/115, Б/121, 2015 оны 07 дугаар сарын Б/137, 138 дугаар тушаал, Б/98, Б/101, Б/102, Б/104, Б/105, Б/107, Б/111 Б/115, Б/121, 2015 оны 07 дугаар сарын Б/137, 138 дугаар тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. 

Тухайлбал, маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй, өмнөх чөлөөлсөн, томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж байгаа боловч сонгон шалгаруулалт хууль бусаар зохион байгуулагдсан гэх асуудал нь нотлогдоогүй байхад Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.*******э өөрийн үзэмжээр хууль бус гэж үзсэн. Сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу эрх бүхий этгээд болох Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан ба шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан бөгөөд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй тул Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу зохион байгуулагдаагүй, өмнөх чөлөөлсөн, томилсон тушуул хууль зүйн үндэслэлгүй гарсан” гэж шүүхийн эрх хэмжээний үүднээс шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Маргаан бүхий тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг баримталсан байх боловч Хөдөлмөрийн хэлтсийн даргыг томилохдоо тухайн шатны засаг дарга нартай зөвшилцөөгүй нь тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

Мөн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар томилогдсон хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг 2015 оны 03 дугаар сард Хөдөлмөрийн сайд С.Ч*******ийн тушаалаар чөлөөлсөн тухай шийдвэрүүд нь хууль бус эсэхийг нягтлан шалгаж, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.*******э нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/145 дугаар тушаалыг “ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул” гэж гаргаж, шүүхээс нотлогдоогүй асуудлыг үндэслэл болгон энэхүү тушаалаараа үүрэг гүйцэтгэгч нарыг эгүүлэн томилсон.Мөн Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” журамд байгууллага дотроо ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчтай өөртэй нь тохиролцон түр орлон гүйцэтгэгчээр томилохоор заасан. Гэтэл хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн статусгүй хүмүүсийг эгүүлэн томилсон нь холбогдох хууль тогтоомж, сонгон шалгаруулалтын дагуу томилогдсон бидний эрх ашгийг ноцтой хохироосон, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.*******ийг томилсон бөгөөд үүрэг гүйцэтгэгч төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх эрхгүй гэж үзэж байна. 

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Гэтэл дээрх хуулийн заалтыг баримтлахгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн албанаас халагдахгүй байх нэмэлт баталгаагаар хангагдах хууль зүйн үндэслэлтэй. Мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг зөрчсөн, түүнчлэн хариуцагч нь шүүхэд маргаан хянагдаж байхад буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд нарыг жинхлэн томилсон тул уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь чөлөөлөгдсөнөөс хойш ихэнх нь ажил эрхлээгүй боловч зарим нэхэмжлэгч нар нь өөр газар, албан тушаалд ажиллаж байгаа ч энэ нь ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нар нь сонгон шалгаруулалтад орж, тэнцэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн албан хаагчийг 2015 оны Б/144 дүгээр тушаалаар хууль бусаар халсан, уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн маргаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг авах эрхтэй. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн дагуу албан ёсоор томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч бидний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.*******ийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өмнөх маргаанд Хөдөлмөрийн яамыг төлөөлж оролцож байхад Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг шүүхээс түдгэлзүүлсэн захирамж гарсан боловч захирамжийг бид нарт мэдэгдэхгүй байж байгаад сонгон шалгаруулалт болсноос хойш 7 хоногийн дараа түдгэлзүүлэх шийдвэр гарсан. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөр эрхлэхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Зарим нэхэмжлэгч нарын хувьд энэ хугацаанд бага цалинтай ажил эрхэлж байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар зөрүү цалинг бодож олгох нь зүйтэй.Иймд  нарын 13 иргэний гаргасан Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, 2015 оны Б/185-Б/191, Б/193, Б/196-Б/198, 2016 оны Б/26 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайд эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн сайд нөхөн томилогдох хүртэл тус сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.*******эд түр хариуцуулахаар шийдвэрлэж, үүрэг гүйцэтгэгч нь эрх хэмжээний хүрээнд 2015 оны Б/144, Б/145 дугаар тушаалуудыг гаргасан.

Гуравдагч этгээд нар нь анх Хөдөлмөрийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл Хөдөлмөрийн сайд 2015 оны 03 дугаар сарын 24-ни өдөр гуравдагч этгээд нарын Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр хэлтсийн мэргэжилтнүүдийг томилсон байдаг. Улмаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байран дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй байдлаар зарласан. Үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээд нар нь Хөдөлмөрийн сайдын дээрх тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргаж байсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Ерөнхий сайдад хандан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 521 тоот албан бичгийг хүргүүлж байсан. Улмаар гуравдагч этгээд нараас өөрсдийг нь Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын тушаалыг хууль бус гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээрх Б/144, Б145 дугаар тушаалуудыг гаргаснаар шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалттай холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн байхад Д.Б*******ийг Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилсон, мөн Ө.Б, Ж.Ган-*******э нар нь аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод явж байх үедээ буюу албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байхдаа сонгон шалгаруулалтад орж тэнцэн, томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг зөрчсөн. 

Гуравдагч этгээд нар нь өөрсдийг нь жинхэлж томилох талаар удаа дараа Хөдөлмөрийн яаманд хандаж байсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн даргын албан үүргийг гүйцэтгэх ёстой Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статустай ажиллаж байсан тул уг хугацаанд Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй. Үүний улмаас гуравдагч этгээд нарыг жинхэлж болохгүй байсан. Иймд Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй буюу захиргааны байгууллагын буруута үйл ажиллагааны улмаас Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүсийг жинхэлж томилж чадаагүйн хариуцлага, хор хохирлыг тэдэнд үүрүүлэх нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. 

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн үед Засгийн газрын 2011 оны  62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх” тухай журамд Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тус журмын 4 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү заалтыг үндэслэн Хөдөлмөрийн сайд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг гаргасан бөгөөд энэ нь Засгийн газрын 2012 оны 26 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байхад гарсан. Нийтээр заавал дагаж мөрдөхөөр тогтоосон шийдвэрийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тухай хэм хэмжээ тогтоосон шийдвэрт өөрчлөлт орсон нь өмнө гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй тул 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу гарсан хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх бөгөөд түүнийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журамд нийцээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн сайдын өөр нэг тушаалаар хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн Хөдөлмөрийн сайд 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гуравдагч этгээд нарыг албан үүргээс нь чөлөөлөхдөө эдгээр хүмүүсийг өмнө ажилд томилсон тушаалыг хууль зүйн ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй. Гуравдагч этгээд нар нь тухайн албан үүргийг түр орон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаанд тухайн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх хууль зүйн үндэслэл бий болоогүй. 

Түүнчлэн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг албан үүргээс нь чөлөөлсөн атлаа оронд нь дахин түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Төрийн жинхэнэ албаны сул орон тоотой холбоотой Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх” журмын дагуу тухайн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлж, дахин түр орлон гүйцэтгэгч томилж байгаа нь дээрх хууль тогтоомжтой нийцэхгүй байна. улмаар түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлснөөр үүсэх үр дагаврыг захиргаа урьдчилан тооцолгүй шийдвэр гаргасан нь төрийн байгууллагын зохих шийдвэрийн дагуу томилогдсон албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн. 

Мөн сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д нийцээгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын 14 дүгээр зүйлд “энэ журмын 11-д зааснаар бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь тухайн 14-р зүйлийн 14.(а), 14.(б), 14.(в) заасны дагуу шат дараатайгаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжтой байхад 14.(в) зааснаар буюу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах захиалга өгсөн нь Төрийн албаны тухай хууль болон УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолд заасан шат дараалсан эрэмбийг зөрчиж, дур мэдэн, эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан хууль бус шийдвэр болсон. 

Түүнчлэн 2013 онд уг хэлтсийг анх бий болсон үеэс хойших хугацаанд тухайн албыг удирдан ажиллаж байсан албан хаагчдыг хөдөлмөрийн сайд тушаал гарган чөлөөлснөөр тухайн хүмүүсийн хувьд уг албан тушаалд давуу эрхтэйгээр буюу хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орох хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөд хүрсэн. 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн сайдын тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр байсан тул түүнийг бүхэлд нь хүчингүй болгож, гуравдагч этгээд нарыг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, гуравдагч этгээд нарыг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/144, 2015 оны Б/185-Б/191, Б/193, Б/196-Б/198, 2016 оны Б/26 дугаар тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан 1 нь нас барсан, 1 нь ажлаасаа чөлөөлөгдсөн тул энэ хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Ж.Жгма, Д.Б*******, Д.Э, Д.Ц, С.М, Д.Б, Ж.Ган-*******э, А.С нар нь тус шүүхэд  “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн Б/145 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх төлбөрийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөн нэмэгдүүлж, “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд: Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2015 оны 05 дугаар сарын 02, 03, 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулж, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05, 06, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08, 09, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21, 22 дугаар тогтоолуудаар шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэн, нэгээр шалгарсан иргэд буюу нэхэмжлэгч нарыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналыг хүргүүлжээ. Улмаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/94, Б/95, Б/98, Б/101, Б/102, Б/104, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/105, Б/106, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/107, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/111, Б/115, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/121, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/137 дугаар тушаалуудаар нэхэмжлэгч нарыг аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, үр дүнгийн гэрээг  байгуулсан байна. 

Гэтэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.*******э 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох” тухай Б/144 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн тушаалын нэг дэх заалтаар Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан Өмнөговь, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс аймаг болон Багахангай, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хууль, журмын дагуу зохион байгуулагдаагүй, мөн өмнөх чөлөөлсөн, томилсон тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас үүдэн шүүхэд хэрэг маргаан үүссэн нөхцөл байдлыг харгалзан 2015 оны Б/94, Б/95, Б/98, Б/101, Б/102, Б/104, Б/105, Б/106, Б/107, Б/111, Б/115, Б/121 дүгээр тушаалуудыг хүчингүй болсонд тооцож, тушаалын хоёр дахь заалтаар шүүхийн шийдвэрээр сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байхад Булган, Төв аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг томилсон нь хууль бус байх тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/137, Б/138 дугаар тушаалуудыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн. 

Мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалуудаар  тус хэргийн гуравдагч этгээд П.П, Ц.Т, А.Ч, Л.Б, М.Э, Ш.И, М.Г, Г.А, С.Н, А.Ж, Н.Б, Л.Б, П.А нарыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1“Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, шалгалтын дүнгээр нэгдүгээрт эрэмбэлэгдэн аймаг, нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1. “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасны зөрчиж, маргаан бүхий 2015 оны “Тушаал хүчингүй болгох тухай” Б/144 дүгээр тушаалаар нэхэмжлэгч нарыг төрийн албанд томилогдон ажиллаж буй харилцааг дуусгавар болгож байгаа /чөлөөлсөн/ атлаа маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр буюу “тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар төрийн албаны харилцааг өөрчилж, дуусгавар болгож нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар тушаал гаргах эрхтэй хэдий ч төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг дээрх харилцаанд хэрэглэх үүрэгтэй байна.

Нөгөөтээгүүр шүүхэд Өмнөговь, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Төв аймаг болон нийслэлийн Багахангай, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалаас нэхэмжлэгч Ө.Б, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Ж.Жгма, Д.Б*******, Д.Э, Д.Ц, Ж.Ган-*******э, С.М, А.С, Д.Б нарыг чөлөөлсөнХөдөлмөрийн сайдын 2015 оны Б/144 дүгээр тушаал, мөн дээрх албан тушаалд С.Н, А.Ж, Ц.Т, Г.А, П.П, П.А, Л.Б, Н.Б, Ш.И, А.Ч, М.Г, М.Э, Б.Ганпүрэв нарыг томилсон Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/145 дугаар тушаалууд нь үндэслэлтэй эсэх талаар маргаан хянагдаж дуусаагүй байхад Хөдөлмөрийн сайд нь С.Н, А.Ж, Ц.Т, Г.А, П.П, П.А, Л.Б, Н.Б, Ш.И, А.Ч, М.Г, М.Э, Л.Б нарыг маргаан бүхий албан тушаалд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалуудаар жинхлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ” гэж заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Н, А.Ж, Ц.Т, Г.А, П.П, П.А, Л.Б, Н.Б, Ш.И, А.Ч, М.Г, М.Э, О.Баярхүү нарыг томилсон, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 4.3.21-дэх заалтыг Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 145 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж, нэхэмжлэгч нарыг уг албан тушаалд томилох /нөхөх/ хүртэлх хугацаанд дээрх иргэд нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-д “хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан” бол аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Б нь дээрх хуулийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан , мөн Ж.Ган-*******э Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24/05 дугаар тогтоолоор  чөлөөлөгдсөн, үүнээс хойш дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцоогүй болох нь Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01/22 тоот албан бичгээр  тогтоогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”-ийг төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон заалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бус төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдохыг хориглосон, заалт байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн“...Ө.Б, Ж.Ган-*******э нар нь аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдоод явж байх үедээ буюу албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байхдаа сонгон шалгаруулалтад орж тэнцэн, төрийн албанд томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасныг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч нарыг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг хүчингүй болгосон, чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй,энэ нь нэхэмжлэгч нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/144 дүгээр тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг, мөн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан Өмнөговь, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Төв аймаг болон нийслэлийн Багахангай, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: “Ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагын тухайд: Хариуцагч Хөдөлмөрийн сайд нь нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Ж.Эт 14.006.654 төгрөг, Д.Б*******т 14.006.654 төгрөг, С.Уад 12.367.187 төгрөг, С.*******эжаргалд 11.634.314 төгрөг, Н.Хд 9.509.763 төгрөг, Д.Бд 9.918.193 төгрөг, С.Мад 10.532.482 төгрөг, Ж.Ган-*******эд 7.375.379 төгрөг, А.Ст 8.113.233 төгрөгийг ажилгүй байсан 11 сар 16 хоногоор, нэхэмжлэгч Ж.Жгмд 1.985.094 төгрөгийг 22 хоногоор, Ө.Бөд 10.234.106 төгрөгийг 10 сар 24 хоногоор, Д.Цад 4.077.491 төгрөгийг 3 сар 16 хоногоор, Д.Эд 11.286.130 төгрөгийг 10 сар 16 хоногоор тус тус тооцож, хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч нарыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдож, ажилд нь эгүүлэн тогтоосон хэдий ч зарим нэхэмжлэгч болох Ж.Жгма нь 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарыг дуустал Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан, мөн нэхэмжлэгч Д.Ц нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарыг дуустал Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, нэхэмжлэгч Д.Э нь 2015 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, нэхэмжлэгч Ө.Б нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон тул дээрх хугацаанаас өмнө болон хойдох хугацааг хасаж тооцох нь зүйтэй. 

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилгүй байсан бүх хугацаа ...” гэдэгт хамаарахгүй, нэхэмжлэгч Ө.Бийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны, нэхэмжлэгч Ж.Жгмын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны, нэхэмжлэгч Д.Цын 2015 оны 11 дүгээр сараас 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны, нэхэмжлэгч Д.Эы 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төрийн албанд ажилласан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох, тооцох үндэслэлгүй гэж үзэж дээрх нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “... эрүүл мэндийн даатгалын дэвтэр ... бичилт хийх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь дээрх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг хуулиар хүлээсэн байх тул нэхэмжлэгч Ө.Б, Ж.Жгмад, Д.Ц, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Д.Б*******, Д.Э, Ж.Ган-*******э, С.М, А.С, Д.Б нарын Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэж үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/144 дүгээр тушаалын Ө.Б, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Ж.Жгма, Д.Б*******, Д.Э, Д.Ц, Ж.Ган-*******э, С.М, А.С, Д.Б нарт холбогдох хэсэг, мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/185, Б/186, Б/187, Б/188, Б/189, Б/190, Б/191, Б/193, Б/195, Б/196, Б/197, Б/198, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож,Ө.Бийг Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.*******эжаргалыг Хэнтий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.Эийг Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Н.Хыг Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.Уыг Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.Жгмыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.Б*******ийг Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.Бг Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.Эг Багахангай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Д.Цыг Багануур дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, Ж.Ган-*******ийг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, С.Мыг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын, А.Сийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжэлэгч Ө.Б, Ж.Жгма, Д.Ц, С.*******эжаргал, Ж.Э, Н.Х, С.У, Д.Б*******, Д.Э, Ж.Ган-*******э, С.М, А.С, Д.Б нарын “Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага, мөн нэхэмжлэгч Ө.Б, Ж.Жгма, Д.Ц, Д.Э нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах шаардлагын төрийн албанд ажилласан хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нэхэмжлэгч Ж.Эт 14.006.654 төгрөг, Д.Б*******т 14.006.654 төгрөг, С.Уад 12.367.187 төгрөг, С.*******эжаргалд 11.634.314 төгрөг, Н.Хд 9.509.763 төгрөг, Д.Бд 9.918.193 төгрөг, С.Мад 10.532.482 төгрөг, Ж.Ган-*******эд 7.375.379 төгрөг, А.Ст 8.113.233 төгрөг, Ж.Жгмд 1.985.094 төгрөг, Ө.Бөд 10.234.106 төгрөг, Д.Цад 4.077.491, Д.Эд 11.286.130 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ОДМАА