Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2024/04847

 

 

 

 

 

 

 

202******* *******0 2******* *******0*******/ШШ202*******/0*******8*******7

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр *******0 мянгат, *******2 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овгийн ******* ******* /рд:/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгаар хороо, хороолол, 2*******3 дугаар байр *******608 тоот хаягт байрлах - ХХК-д /рд:/-д холбогдох,

 

Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай L2022/3******* дугаартай гэрээний *******.******* дэх заалт буюу гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангид 6*******,6*******6,5************** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Б., Ө. нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Д.******* миний бие зээ хүүгийнхээ сурдаг сургуулийн ойролцоо орон сууц авахаар төлөвлөн хайж байх хугацаандаа " ХХК-ийн хэрэгжүүлж буй 2023 оны 3-р улиралд ашиглалтад орох дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хотхоны төсөлтэй танилцсан. Тухайн орон сууцны төлбөрийг *******00 хувь төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэх

нөхцлийг гүйцэтгэгч тал тавьсан учир миний бие нэн ялангуяа орон сууцны байршлыг харгалзан тухайн нөхцлийг хүлээн авч, гэрээ байгуулсан. Тухайн барилгаас хотхоны А2 блок барилгын 5 давхарт 508 тоот *******9.8 м.кв тайлбай бүхий орон сууцыг сонгон захиалсан. ХХК-тай гэрээ байгуулахдаа гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах талаар санал хэлэхэд "манай компани бүх захиалагч нартай нэг стандарт гэрээгээр гэрээлдэг. Таны саналыг тусгах боломжгүй, таалагдахгүй бол та зурахгүй байж болно шүү, хугацаандаа ашиглалтад орохгүй бол танд алданги төлнө, заалт нь *******.3-т байгаа" гэж хэлсэн. Ингээд бидний хооронд 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн NoL2022/3******* дугаар "Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ" байгуулагдсан. Захилагч болон гүйцэтгэгч талын тохирсон "төлбөрийг *******00 хувь төлвөл нийт үнийн дүнгээс 20 хувь хөнгөлнө гэх тохиролцоо нь тус гэрээгээр зохицуулагдаагүй болоод гэрээний *******.3.*******-ийн аль ч нөхцөлд хамаарахгүй тохиролцоо юм. Миний бие төлбөрийг тухайн жилийн Цагаан сарын амралтын өдрүүд өнгөрсний дараа 2022.02.07-ны өдөр гүйцэтгэсэн болно. Миний төлбөрийн нөхцөл *******.3.*******-ийн "Захиалагч тал дээрх үнийн дүнгээс төлбөр төлсөн хугацаанаас хамаарч дараахь хөнгөлөлт эдлэнэ гэсэн заалтад хамаарах байсан бол ХХК-ийн санхүүгийн алба надад *******5 хувийн хөнгөлөлт эдлүүлж, нэмэлт гэрээ байгуулан тооцоо нийлсэн байх учиртай. Гэтэл би гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн хөнгөлөлт эдлэж нэмэлт гэрээ байгуулаагүй. Мөн *******.3.*******-ийн дээрх үнийн дүнгээс" гэсэн нь төлбөрийг хэсэгчлэн хуваарийн дагуу гүйцэтгэх захиалагч нарт хамаарана гэж ойлгогдож байна. Гэрээний *******.3-т Барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 9******* дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан учир захиалагч нар удаа дараа алдангийг асуудлыг шийдвэрлэхийг гүйцэтгэгч талаас шаардсан болно. төслийн захиалагч нартай хийсэн 2023 оны ******* дүгээр сарын *******-ний уулзалтын үеэр ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х. алдангийг хэдүүлээ сар болгон тооцоо нийлээд түлхүүр хүлээлцэхдээ тохиролцож болно" гэж хэлсэн (Хавсралт 8) учир миний бие 70****************************22 утсаар холбогдож "алдангийн тооцоог хэнтэй нийлэх вэ? гэж асуухад хөнгөлөлтөд хамрагдсан захиалагч нарт алданги тооцохгүй гэж хэлээд утсаа тасалсан. Дахин залгахад утсаа аваагүй. Миний төлбөрийн нөхцлийг гэрээний *******.3.*******-т хамааруулж гэрээний *******.******* заалтын дагуу алданги эдлэх эрхгүй гэсэн учир миний бие гэрээний *******.******* заалтыг хүчингүйд тооцуулах, мөн тус заалтын суурь нөхцлийг агуулсан гэрээний *******.3.******* дүгээр заалтыг шударга ёс болоод хууль дээдлэх, тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэдгийг шүүхээр нотлуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь гэрээний *******.3.******* заалт нь хөнгөлөлт эдлэж буй сэтгэгдэл төрүүлэх захиалагчдыг төөрөгдүүлэх заалт гэдэг нь *******.3.5, *******.3.6-ийн хөнгөлөлтийн дүнг тооцсон тооцоо нийлсэн акт үйлдэж, тус шинэчилсэн үнийн дүнгээр нэмэлт гэрээ хийнэ, нэмэлт гэрээний үнэ нь энэхүү үндсэн гэрээний үнэ байх ба тус дүнгээр НӨАТ-ын баримтыг олгоно гэсэн заалтуудаар батлагдах нь эрүүл саруул сэтгэх хэн бүхэнд ойлгомжтой. Захиалагч бодитоор хөнгөлөлт эдлэхгүйн зэрэгцээ ХХК нь НӨАТ-аа бууруулсан дүнгээр мэдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа нь тодорхой. ХХК нь анхнаасаа алданги төлөхгүй байх зорилгоор иргэдийг мэхлэн, төөрөгдүүлсэн заалт бүхий гэрээний төсөл бэлтгэн, нэгэнт орон сууц, м.кв, давхар зэргээ сонгон, төлбөрийн нөхцлөө тохирч захиалагч тал шийдвэрээ гаргасны дараа гэрээний заалт өөрчлөхгүй гэж тулган шаардаж гэрээг байгуулдаг. Гүйцэтгэгч тал нь захиалагч бүртэй нэг стандартаар, байнга хэрэглэх шинжтэй, гүйцэтгэгч талд бүхий л талаар ашигтай, гэрээний хариуцлагаас зайлсхийх, өөр байдлаар тайлбарлан хэрэглэх боломжтой нэг ижил гэрээний төслөөр гэрээ байгуулж байгаа учраас хуулийн заалтыг тодотгосон буюу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.*******-д заасан гэрээний стандарт нөхцлөөр гэрээ байгуулж байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээний нэг тал нь барилга угсралтын чиглэлээр байнга тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, нөгөө тал нь иргэн Д.******* би бөгөөд гэрээний санал болгосон нөхцөлийг зөвшөөрөн гарын үсэг зурсан тул стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр "хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч алданги төлөхөөр тохиролцсон байхад "хөнгөлөлт эдэлсэн гэх үндэслэлээр алданги шаардах эрхийг хязгаарлах, гэрээний хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн боломжгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаа, төлбөрийн нөхцлийг харьцуулан үзвэл:

*******. Албан ёсоор хүлээлгэн өгөх хугацаа:

Гэрээний *******.2-т Гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2023 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. /Ашиглалтанд орсон гэдгийг барилгыг улсын комисс ашиглалтанд хүлээн авсан эсхүл захиалагч түлхүүрийг хүлээн авсан өдрийн аль өмнөхөөр нь тооцно/" гэж заасан.

Гэрээний *******.3-т "Барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 9******* дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2%-тай тэнцэх алдангийг захиалагчид төлнө" гэж заасан.

Гэрээний *******.*******-т "Захиалагч төлбөрийн хуваарийн дагуу /хавсралт-02/ төлбөрөө төлөлгүй болон төлбөрийг бартераар төлсөн, тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэж заажээ. *******.3.*******-T Гэрээний дээрх заалт нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үндсэн үүргийн хариуцлагыг зохицуулсан байх тул Захиалагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үндсэн үүргийн хариуцлагыг зохицуулсан заалттай харьцуулвал,

2.Төлбөрийн хугацаа хэтрэлт:

Гэрээний 3.3-т "гэрээний үнийг төлөх хуваарьт заасан хугацаанд төлөх төлбөрийг дор дурьдаснаас бусад тохиолдолд төлөхгүй бол ээлжит төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.2%-ийн алдангийг хэтэрсэн хоног тутам тооцож гүйцэтгэгч талд төлнө" гэж,

Гэрээний *******.5-д Захиалагч төлбөрийн хуваарийн дагуу /хавсралт-02/ төлбөрөө төлөлгүй ************** хоногийн хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгэгч тал гэрээг цуцлах болсноо албан ёсоор мэдэгдэж 30 хоногийн дараа гэрээг дангаар цуцална. Гэрээг цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг өөр этгээдэд борлуулсны дараа, төлөх ёстой үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн алданги дээр гэрээний үнийн дүнгээс *******5 хувийн торгууль суутган авч үлдэгдэл мөнгийг захиалагчид шилжүүлж өгнө гэжээ. Дээрхээс үзвэл, ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулах эрхийг өөртөө олгосон төдийгүй ийнхүү хойшлуулсан хугацаанд үүсэх эрсдэл, хариуцлагыг хүлээхгүй байхаар, харин захиалагчид төлбөр төлөх хугацааг хойшлуулах эрхийг олгоогүй, ямар ч нөхцөлд алдангийг 0.2% төлөхөөр, захиалагч төлбөрөө гүйцэд төлөөгүй тохиолдолд ************** хоногийн дотор мэдэгдэж 30 хоногийн дотор гүйцэтгэгч тал гэрээг дангаар цуцалж, захиалагч алданги дээр нэмж *******5% торгууль төлөхөөр, гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа үлдэх төлбөрөө буцаан авахаар заасан нь захиалагч миний эрхийг гэрээгээр ноцтой хязгаарласан байна гэж харж байна. 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн NoL2022/3******* дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний ******* дүгээр зүйлийн *******.*******-т Захиалагч төлбөрийн хуваарийн дагуу /хавсралт-02/ төлбөрөө төлөлгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.*******-т тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэж заасан энэхүү нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.*******-д Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж, мөн 202.2-д Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна. 202.2.*******-д "гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан, 202.2.8-д нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн, 202.2.*******2-д үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан" гэх үндэслүүдэд хамаарч байна. Иймд "Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай" 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн NoL2022/3******* дугаар гэрээний *******.******* дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хоёр. Гэрээний үүргийн зөрчлийн улмаас хариуцлага тооцуулах тухай: Иргэн Д.******* миний бие 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдөр ХХК-тай байгуулсан "Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх" тухай No2022/3******* дугаартай гэрээний *******.3.3-т зааснаар орон сууцны ******* м.кв-ыг 3,700,000 төгрөгөөр тооцож нийт гэрээний үнийн дүн болох *******8*******,0,000 төгрөгийн төлбөрийг *******00 хувь хийсний төлөө 20 хувийн хөнгөлөлт эдэлж, **************7,*******08,000 төгрөг төлөхөөр, гүйцэтгэгч тал нь гэрээний *******.2-т зааснаар 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтанд хүлээн өгөхөөр тохиролцсон. Дээрх гэрээний үүргээ захиалагч хугацаанд нь шударгаар бүрэн биелүүлж, 2022.02.07-ны өдөр **************7,*******08,000 төгрөгийг ХХК-ийн Төрийн банкин дахь 3**************30333*******7************** тоот дансанд төлсөн болно. Гүйцэтгэгч ХХК нь хотхоны А2 блок байрны барилга угсралтын ажлыг гэрээний *******.2-т заасан хугацаанд буюу 2023 оны 3 дугаар улиралд дуусган ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл захиалагч Д.******* надад захиалсан ажлын үр дүн болох үл хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй байна. Иймээс гүйцэтгэгч " ХХК-д амаар болон бичгээр удаа дараа хандаж гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх, алданги тооцуулах тухай хүсэлт, шаардлагыг хүргүүлсэн боловч хүлээн аваагүй өдий хүрсэн. Бидний хооронд 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн NoL2022/3******* дугаар Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ-ний *******.3-т Барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 9******* дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө" гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу барилга угсралтын ажлын үнийн дүн болох **************7,*******08,000 төгрөгөөс алданги тооцно. Учир нь, гүйцэтгэгч барилгын ажлыг бүрэн гүйцэтгэн дуусгаж, улсын комисс ашиглалтанд хүлээн авч 508 тоот байрны түлхүүр гардуулж өгснөөр гүйцэтгэгчийн гэрээний үүрэг дуусгавар болно. Иймээс гүйцэтгэгч тал нь талуудын хооронд байгуулсан гэрээний *******.2-д зааснаар орон сууцыг " ХХК нь надад 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэрээний *******.3-т "Барилга ашиглалтанд орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 9******* дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан тул *******2-р сарын 3*******-ний өдрөөс алданги тооцохоор байна. 2023.*******2.3*******-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн буюу гэрээний үнийн дүн болох **************7,*******08,000 төгрөгийн 0.2 хувь нь хоногт **************,8*******6 төгрөг, 2023.*******2.3*******-202*******.07.08-ны өдөр хүртэл 209 хоног (209 хоног***************,8*******6 төгрөг=6*******,6*******6,5**************) алдангид 6*******,6*******6,5************** төгрөгийг төлүүлэхээр шаардлага гаргаж байна. Барилгын ажил хугацаандаа ашиглалтад ороогүйгээс захиалагчийн зүгээс тодорхой хэмжээний хохирлыг амсч байна. Тухайлбал, холоос хүүхэд зөөхөд унаа тээврийн зардал, түгжрэлд удаан явснаас даарах, өвчлөх, түрээсийн байрны төлбөр, хаалалт, тог цахилгаан зэрэг төлөвлөгдөөгүй зардлууд гарсаар байгаа хэдий ч миний зүгээс зөвхөн алдангийг тооцуулан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч " ХХК болон Д.******* нарын хооронд байгуулсан 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн NoL2022/3******* дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ-ний ******* дүгээр зүйлийн *******.*******-т "Захиалагч төлбөрийн хуваарийн дагуу /хавсралт-02/ төлбөрөө төлөлгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.*******-т тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэж заасан гэрээний стандарт нөхцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, ХХК-иас алдангид 6*******,6*******6,5************** төгрөгийг гаргуулж, Д.******* надад олгуулж өгнө үү, Д.******* нь дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - ХХК-ийн гүйцэтгэж байгаа 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтад орох хотхоны А2 блок барилгын 5 давхар 508 тоотод *******9.8 м.кв талбайтай орон сууцыг сонгож, 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн 2022/3******* дугаар Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч тал захиалсан орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч тал төлбөр төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Захиалагч төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүтэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл жил гаран хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулахгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. захиалагчийн эрхийг хязгаарлаж байгаа тул шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг - ХХК нь захиалагчдын хөрөнгийг ашиглана, санхүүжилт босгоно барилга угсралтын ажлыг явуулж байгаа, баригдаагүй барилгын захиалгын гэрээгээр бусдын эд хөрөнгийг удаа хугацаанд ашиглана, өсгөн нэмэгдүүлж орон сууц бий болсны дараа захиалагч нарийг залхааж, үл тоомсорлож, доромжлох, гэрээг дандаар цуцлах байр суурьтай байгаа ингэж захиалагчдын мөнгийг угаах байдлаар зах зээлийн үнийг өсгөн дараагийн этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулдаг, эндээс гүйцэтгэгч тал бүх байдлаар хугацаа хожиж байна. Захиалагч тал цаг хугацаа, сэтгэл санаа, хөрөнгө санхүү, зээлийн хүү, торгууль, татвар хураамж төлөх зэргээр хохирч, гажиг тогтолцоо газар авсаар байна. Гэрээний үүрэг шаардах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хандахад гэрээг цуцалдаг, эсвэл байрыг хүлээлгэж өгдөггүй, цахилгаан, дулаан, ус зэрэг бусад байдлаар хавчдаг байдал нийтлэг үзэгдэл болсон байна. захиалагчийн хувьд тухайн орон сууцыг захиалах болсон шалтгаан нь орон сууцны байршил, ашиглалтад орох хугацаа байсан. Гэрээ байгуулахад захиалагч тал байрны сонголтоос өөр тохиролцоо хийх эрх олгогдоогүй түүний ашиг сонирхлыг харгалзан үзэхгүйгээр гүйцэтгэгч тал өөртөө бүх талаараа ашигтай, өөр өөр байдлаар тайлбарлан хэрэглэж болох байнга хэрэглэх боломжтой стандарт нөхцөлтэйгэрээнд гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл энэ нь захиалагч нарын амыг барьж, эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн *******.*******-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуун хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзнэ. Хуулиар хориглосон заалтыг зөрчсөнийг хууль зөрчсөн гэж үзнэ. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ гэдэг хүмүүсийн амьдралд уламжлалт тогтсон хэм хэмжээнээс гажууд хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгоно. Улсын дээд шүүхийн 2005 оны тайлбарт хэлцэлд оролцогч эсрэг талын чөлөөтэй байдал хүсэл зоригоо илэрхийлэх, бие даасан байдлаа, бүрэн буюу үндсэнд нь алдахад хүргэсэн хэлцлийг ам барьж хязгаарласан гэрээ тохиролцоо гэнээ. 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн 2022/3******* дугаартай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ"-ний ******* дүгээр зүйлийн *******.*******-т захиалагч төлбөрийн маргааны дагуу, хавсралт 2 төлбөрөө төлөөгүй, төлбөрийг бартераар хийсэн, гэрээний *******.3.2-т заасан хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд, гүйцэтгэгч алданги төлөхгүй гэсэн нөхцөл нь Иргэний хуулийн 202.*******-т зааснаар Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэн гэж заасан, 202.2.Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна, 202.2.*******.гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан, 202.2.8.нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн, 202.2.*******0.санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон, гэх үндэслэлүүд хамаарч байна. гэв.

 

*******. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар, болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа. " " ХХК нь дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгын А *******, А 2 блокын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууц гэрээний хугацаа хэтэрсэн алданги гаргуулах, гэрээний *******.******* дэх заалт буюу гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Талуудын хооронд 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдрийн 2022/3******* тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд иргэн Д.******* нь дүүргийн дугаар хороонд баригдаж буй хотхоны А2 блок, 5 давхрын *******9.8 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан. Орон сууцны м.кв 3.700.000 төгрөг бөгөөд нийт *******8*******,0,000 төгрөг үүнээс захиалагч Д.******* нь гэрээний *******.3.*******.*******-т заасны дагуу 20 хувийн хөнгөлөлт эдлэн **************7,*******08,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан байдаг.  төслийн ажлын явцын талаарх мэдээллийг бид захиалагч иргэдэд өгч байсан ба уулзалт товлох хүсэлтийг хүлээн авч, барилгын ажлын явцыг өгч явсаар ирсэн. Барилгын ажлыг дан ганц компани гүйцэтгэх боломжгүй буюу бид бусад туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран ажилласан. Ажлын явцад туслан гүйцэтгэгч ХХК-ийн зүгээс барилга угсралтын ажил удаашрах нөхцөл байдлыг үүсгэсний улмаас барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оролгүй хугацаа алдсан.  төслийн барилгыг хүлээн авах улсын комисс 202******* оны 08 дугаар сарын *******2-ны өдөр ажилласан. Улсын комиссын бүрэлдэхүүний зүгээс 2******* хоногийн хугацаанд биелүүлэх үүрэг даалгаврыг өгсөн тул үүрэг даалгаврыг тогтсон хугацаанаас өмнө биелүүлэхээр ажиллаж байгаа болно. Харин нэхэмжлэгч Д.*******гийн хувьд орон сууцны 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний *******.*******-т зааснаар барилга ашиглалт орох хугацаа хэтэрсэн алдангийг төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.******* дэх заалтад тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч төлөхгүй байх тухай заасан ба нэхэмжлэгч нь *******.3.******* дэх заалтад тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн тул энэхүү заалт үйлчлэх юм. Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******-т заасны дагуу чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр, гэрээний заалттай уншиж танилцан гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бүхий гэрээ юм. Иймд талуудын харилцан тохиролцсон гэрээний *******.******* дэх заалтын нэхэмжлэгчийн алданги шаардах эрх хязгаарлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 8 дугаар зүйл заасан үндэслэлээр үүрэг нь үүсэн гэж заасан ямар үндэслэлээр үүргийн харилцаа үүсэж байгаа вэ гэхээр Иргэний хуульд заасан *******89 дүгээр зүйлд зааснаар иргэн Д.******* болон - ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Орон сууц захиалгын гэрээ гэдэг бол өөрөөр хэлбэл талууд энэ гэрээний чөлөөт байдлыг зарчмыг хангах үүднээс гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хүчээр гарын үсэг зуруулсан мэтээр ийм тайлбар гаргаж байна. Гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр нэхэмжлэгч гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Алданги шаардаж байгаа бол гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд бол маргаагүй байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа заалт бол гэрээний стандарт нөхцөл биш энэ бол байнгын хэрэглэгддэггүй, урьдчилан тогтоогоогүй заалт тул гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй байгаа. Гэрээнд заасанчлан нэхэмжлэгч бол тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлсэн тухайн гэрээний 20 хувь буюу 36,852,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, 20 хувийн хөнгөлөлт эдлэх саналыг хариуцагч талаас оруулсан. Энэ хөнгөлтийг нэхэмжлэгч эдэлсэн байгаа, хөнгөлөлт эдлүүлж байгаа нь гэрээний аль аль талдаа ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангасан гэрээ юм. Алданги гэдэг бол нэхэмжлэгчийн хэлээд байгаа учирсан хохирол бол биш Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл. Алдангийн талаар талууд гэрээндээ заасан байх ёстой, гэрээнд заасан тохиолдолд хэрэгждэг. Талуудын хоорондох гэрээгээр алданги зохицуулалтыг бол харилцан тохиролцож тусгаагүй гэж харагдаж байна. Гэрээний *******.3.*******-т захиалагч бол хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд алданги төлөхгүй гэдэг нь нөгөө талаараа талууд алдангийн талаар тохиролцоогүй, нөгөө талдаа алданги төлөх үүргийг - ХХК нь хүлээгээгүй байна. Гэрээний стандарт нөхцөл гэж үзэж байвал харилцан итгэлцэл шударга ёсны зарчим нөгөө талдаа худалдан борлуулах нөхцөл байдал хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой. Гэрээ бол гэрээний стандарт нөхцөл биш энэ гэрээнд гарын үсэг албадаж зуруулж байгаа зүйл бол биш, гэрээний эрх чөлөөний зарчим гэдэг бол гэрээ байгуулах эсэх ээ гэрээ байгуулж байгаа талууд гэрээний заалтыг нөхцөлөө тохирдог. Хариуцагч - ХХК-ийн зүгээс орон сууц борлуулах гэрээний саналыг Д.*******д тавьсан тухайн гэрээг Д.******* нь хүлээн зөвшөөрөөд гэрээний нөхцөл байдлаас татгалзахгүйгээр гарын үсгээ зурсан. Хөнгөлөлт эдэлсэн бол алданги тооцохгүй байхаар тохиролцож тухайн гэрээг байгуулсан дараа нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээг бол цуцлаагүй одоо улсын комисст хүлээлгээд захиалагч нартаа түлхүүрийн гардуулж өгөх гэж байгаа, Гэрээг тохиролцоод татгалзах эрх байсан хэдий ч татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй мөн хариу санал тавих эрх байсан үүнийгээ хэрэгжүүлэхгүй гэрээнд гарын үсэг зураад хүчин төгөлдөр болсны дараа хожим нь 2022 оны гэрээг 202******* онд хүчин төгөлдөр бус гэрээ стандарт бус байсан гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа Иргэний хуулийн 222 дугаар зүйл 222.*******-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй гэж заасан, Бодит байдал дээр гэрээнээс татгалзах, гэрээг өөрчлөх агуулга яригдаагүй. 202.2.8-т зааснаар эрх үүргийг хязгаарласан зүйл бол байхгүй, 202.2.*******2-т зааснаар үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэдэг бол тусдаа өөр ойлголт анз, алданги бол тусдаа ойлголт, хохирол тусдаа ойлголт, анз заавал хэрэглэх ёстой гэсэн ойлголт байхгүй, анз, алданги асуудлыг талууд сонгох уу сонгохгүй юу гэдэг нь талуудын тохиролцооны асуудал тухайн үед бол 20 хувийн хөнгөлөлт үзүүлээд, анз алдангийн асуудал гаргахгүй байхаар тохиролцсон тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй байна. Иймд алдангитай холбоотой нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

*******. Нэхэмжлэгчээс өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх 9/, Улсын тэмдэгтийн хураамжид 60*******,536 төгрөг төлсөн баримт, Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ /хх **************-**************/, нэхэмлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх *******5/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, тооцоо нийлсэн акт /хх *******6/, - ХХК-ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийн **************9 дугаартай албан бичгийн хуулбар /хх *******7/, - ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.д гаргасан уулзалт товлуулах тухай хүсэлтийн хуулбар /хх *******8-*******9/, хурлын тэмдэглэл цахим шуудангаар илгээсэн баримтын хуулбар /хх 20/, 202******* оны 02 дугаар сарын *******-ний өдрийн захиалагч нартай уулзах хурлын протоколын хуулбар /хх 2*******-2*******/, хурлын тэмдэглэл цахим шуудангаар илгээсэн баримтын хуулбар /хх 25/, 202******* оны ******* дүгээр сарын 0*******-ний өдрийн оршин суугчдын хурлын протоколын хуулбар /хх -27/, - ХХК-ийн 202******* оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн 282 дугаар албан бичгийн хуулбар /хх 28-*******/, - ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 30/, - ХХК-д хүргүүлсэн захилагчдын шаардлагын хуулбар /хх 3*******/, хурлын тэмдэглэл цахим шуудангаар илгээсэн баримтын хуулбар /хх 32/, 202******* оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захиалагч нарын уулзалтын протоколын хуулбар /хх 33-3*******/, - ХХК-ийн 202******* оны дугаар сарын **************-ний өдрийн *******07 д угаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 35/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх 36/, Хасбанкны Ард салбар-*******37, дансын хуулга /37-39/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх *******0/, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэл тогтоолтын хуудас /хх **************-*******3/ баримтуудыг, хариуцагчаас - ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, - ХХК-ийн 202******* оны 08 дугаар сарын *******3-ны өдрийн 530 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг /хх *******9/, хариуцагчийн хариу тайлбар /хх 55/, - ХХК-ийн 202******* оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн 282 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 56-57/, - ХХК-ийн 2023 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдрийн **************9 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 58-59/, - ХХК-ийн 202******* оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******3******* дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 60/, - ХХК-ийн 202******* оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 32******* дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6*******/, - ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 62/, - ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын **************-ний өдрийн *******07 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 63/, - ХХК-ийн 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдрийн **************0 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6*******/, 202******* оны ******* дүгээр сарын 0*******-ний өдрийн оршин суугчдын хурлын протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 65-66/,202******* оны 02 дугаар сарын *******-ний өдрийн захиалагч нартай уулзах хурлын протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 67-7*******/, 202******* оны 06 дугаар сарын 06-ны өдрийн захиалагч нарын уулзалтын протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 72-73/, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас /хх 75-76/, - ХХК-ийн 202******* оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 562 дугаартай Итгэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай албан бичиг /хх 77/, - ХХК-ийн 202******* оны *******0 дугаар сарын 0*******-ны өдрийн 6************** дугаартай албан бичиг /хх *******32/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 202******* оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 202*******/************** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх *******0*******-*******03/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 202******* оны 8 дугаар сарын *******2-ны өдрийн тэмдэглэлийн нотариатчаар хуулбар /хх *******0*******-*******08/, Барилга байгууламжийг ашигалалтад оруулах комиссын үүрэг даалгаварын биелэлтийн хуудсын хуулбар /хх *******09-*******2*******/ баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээний *******.******* дэх заалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах замаар хүчингүй болгуулж, Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангид 6*******,6*******6,5************** төгрөг гаргуулахаар шаардаж, дээрх заалт нь Иргэний хуулийн 202 зүйлийн 202.*******-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ., 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна:, 202.2.*******-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан, 202.2.8-т нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн, 202.2.*******2-д үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан тус тус заасан үндэслэлүүдэд хамаарч байх тул хүчинтөгөлдөр бус, гэрээг шахалтанд орж байгуулсан гэж маргасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч орон сууцны үнээс 20 хувийн хөнгөлөлт эдэлсэн, ийнхүү хөнгөлөлт эдэлсэн тул хариуцагч буюу гүйцэтгэгч алданги төлөх үүрэг хүлээхгүй, талууд Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******-т заасны дагуу талууд чөлөөт хүсэлт зоригийн үндсэн дээр, харилцан тохиролцож гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр гэжээ.

 

*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.*******. Зохигчдын хооронд 2022 оны 0******* дүгээр сарын 3*******-ний өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, Улаанбаатар хотын дүүргийн дугаар хороонд баригдаж буй Santo life хотхоны А2 блок 5 давхрын *******9,9 м.кв талбайтай, 508 тоот барилгын ажлыг гүйцэтгэгч өөрийн материалаар гүйцэтгэх, захиалагч тал уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийхээр тохиролцжээ. /хх **************-**************/

*******.2. Гэрээнд зааснаар орон сууцны ******* м.кв талбайн үнийг 3,700,000 төгрөгөөр тооцож, *******9,8 м.кв талбайн үнийг *******8*******,0,000 төгрөгөөр байхаар харилцан тохиролцож, 2022 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор төлсөн нийт дүнгээс 20 хувийн хөнгөлөлт олгож, захиалагч орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр болсон байна.

 

Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.*******-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Тодруулбал, хариуцагч - ХХК нь зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу *******9,8 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд орон сууцыг өмчлөх эрхийн хамтаар нэхэмжлэгч Д.*******д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ.

*******.3 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.******* нь зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний *******.3.*******.*******-т заасны дагуу төлсөн төлбөрийн нийт дүнгээс 20 хувийн хөнгөлөлт эдэлхээр харилцан тохиролцож, *******8*******,0,000 төгрөгөөс 20 хувийн хөнгөлөлт /36,852,000 төгрөг/-ийг эдэлж, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр **************7,*******08,000 төгрөгийг төлж, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хх *******6/

 

5. Талуудын маргааны зүйл нь *******.******* дэх заалт буюу Захиалагч хавсралт 02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.******* дэх заалтанд тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй. гэх заалт нь хүчин төгөлдөр эсэх болон гэрээний стандарт нөхцөл эсэх талаар байх бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гагцхүү ажил гүйцэтгэх гэрээний *******.******* дэх заалттай холбоотой маргасан тул шүүхээс уг гэрээний маргаан бүхий заалттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ.

 

6.*******. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний *******.3-т Барилга ашиглалтад орох хугацаанаас 90 хоног хэтэрсэн тохиолдолд 9******* дэх хоногоос эхлэн гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд барилгын болон орон сууцны гүйцэтгэгдээгүй хувь хэмжээний үнийн дүнгээс тооцон 0,2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* нь алданги шаардах эрхтэй боловч дээр дурдсанчлан 20 хувийн хөнгөлөлтийг нэгэнт эдэлсэн тул гэрээний *******.*******-т Захиалагч хавсралт 02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.******* дэх заалтанд тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэж зааснаар алданги шаардах эрхгүй болжээ.

 

Тодруулбал, зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж зааснаар анзын талаар гэрээнд тохиролцсон байх боловч нэхэмжлэгч хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд гүйцэтгэгч анз төлөх үүрэг хүлээхгүй байх талаар нэмэлт нөхцөлийг тусгаж, дээр дурдсанаар нэхэмжлэгч хөнгөлөлт эдлэх тохиролцоо бүрэн биелэгдсэн байх тул анз шаардах эрхгүй юм.

 

7. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.*******-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. гэж заажээ. Өөрөөр хэлбэл, харилцан хэлэлцэн тохиролцох бус санал хүлээн авагч талд тулгах замаар тогтоогддог, хуульд тодорхойлж заагаагүй, эсхүл түүнийг тодотгон тогтоож буй зохицуулалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 200.2-т Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгч буюу захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 20 хувийн хөнгөлөлт эдэлнэ, ийнхүү хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд хариуцагч буюу гүйцэтгэгч хөнгөлөлт олгосныхоо хариуд алданги төлөх үүрэг хүлээхгүй гэж тохиролцсоныг нэг бүрчлэн харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний *******.******* дэх заалтыг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй. Хэдийгээр гэрээний урьдчилан тогтоосон нөхцөлтэйгээр гэрээ байгуулах хэлэлцээнд талууд оролцсон гэж үзэж болох боловч гэрээний дээр дурдсан заалтуудыг нэг бүрчлэн тохиролцсон байх тул гэрээний стандар нөхцөл гэж үзэхгүй юм.

 

9. Нэхэмжлэгч Д.******* нь зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний *******.******* Захиалагч хавсралт 02-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болон төлбөрийг бартераар төлсөн, *******.3.******* дэх заалтанд тусгагдсан хөнгөлөлт эдэлсэн нөхцөлд гүйцэтгэгч алданги төлөхгүй гэх заалтыг гэрээний стандарт нөхцөл тул Иргэний хуулийн 202.2.8-д нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолсонгүй.

 

9.*******. Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 202.2.8-д нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн заасан үндэслэлээр тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

*******0. Нэхэмжлэгч нь шахалтанд орж гэрээ байгуулсан, алданги шаардах заалт *******.3-т байгаа гэж хариуцагч тайлбарласны дагуу гэрээ байгуулсан гэж тайлбарлаж буй боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.*******-т хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн заасан үндэслэлд хамаарахгүй юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-т Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр, эсхүл цахим хэлбэрээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна гэж заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч нь хариуцагчтай хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан талаараа маргаагүй тул шахалтанд орж, төөрөгдсөний улмаас гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

**************. Иймд талуудын хоорон байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний *******.******* дэх заалт Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд тухайлан заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй буюу нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэл нотлогдоогүй, талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.*******.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасантай нийцсэн гэж нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

*******2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 58 дугаар зүйлийн 58.*******-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60*******,536 төгрөгөөс 536,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,303 төгрөгийг дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.*******, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч - ХХК-д холбогдох Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай L2022/3******* дугаартай гэрээний *******.******* дэх заалт буюу гэрээний стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангид 6*******,6*******6,5************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 58 дугаар зүйлийн 58.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 7.*******.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.******* /рд:ХГ6302276*******/-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60*******,536 төгрөгөөс 536,233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,303 төгрөгийг дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.АЗБАЯР