| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0120/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч С.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жаран овогт *******ийн Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000550029 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улаанбаатар ******* ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, Жаран овогт *******ийн Энхболд нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* 14 дүгээр байрын 18 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч З.*******тэй өөрийн найз хамт ажилладаг Т.ыг хардан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан газар унаган дэвсэж зүүн талын 4, 5, 7 дугаар хавиргыг хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* 14 дүгээр байрын 18 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч иргэн З.*******ийг өөрийн найз хамт ажилладаг Т.тай хардан зодож байсныг салгах гэхэд мөн дээрх шалтгаанаар З.*******ийг хардаж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн нүүрэн тус газар 1 удаа цохиж газар унасан хойно нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч С.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Энхболд нь 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч З.*******ийн хамт амьдрах ******* 14 дүгээр байрын 18 тоот оршин суух гэртээ З.******* болон Т. нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хамт ажилладаг ыг хамтран амьдрагч З.Алтанцэцэгтэй хардаж зодож байсныг салгах гэсэн түүнийг мөн шалтгаанаар хардан хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь цохиж унаган өшиглөх зэргээр ы эрүүл мэндэд гурван хавирганы хугарал бүхий хүндэвтэр, З.*******ийн эрүүл мэндэд зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул дотор салст, зүүн бугалга, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхболдыг өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хашаанд юм хийж байтал эхнэр залгаад , Мягмарсүрэн хоёр томилолтоор ирсэн, би хоол хийж байна чи архи аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би архи авч очоод түүнийгээ ууж дуусаад дахин нэг шил архи авч уусан. Тэр үед нэлээн согтсон байсан. *******, хоёр намайг гэрээс гарч бай ярих зүйл байна гээд байсан. Тэгэхээр нь ыг чи яах гээд байгаа юм бэ гээд шилэн хүзүүн дээр нь цохисон. Тэрнээс өмнө танай эхнэрийн бөгс ямар сайхан юм бэ чи хар л даа гээд байсан. Тэгээд би уурлаж ы шилэн хүзүүн дээр нь хоёр, гурван удаа цохисон чинь хөл муутай болохоороо унасан. Би биеэ барьж чадалгүй зүүн цээжинд нь хөлөөрөө дэвссэн. Тэгтэл ******* “чи хүн аллаа ш дээ боль” гээд ирэхээр нь *******ийг цохиод доошоо тонгойход нь хөлөөрөө чамархай руу нь цохисон. Тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9167 дугаар:
“1. З.Алтанцэцэг-н биед зүүн нүдний алимны салст, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул дотор салст, зүүн бугалга, баруун бугалганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /хх-ийн 29 дүгээр тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9166 дугаар:
“1. Т.ы биед 3 хавирганы хугарал, дух, зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жаран овогт *******ийн Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Энхболдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч З.*******, Т. нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Энхболдод холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаран овогт *******ийн Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******5 /дөрвөн зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******5.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу буюу*******0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 905 /есөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 905.000 /есөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Энхболдод мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Энхболдод оногдуулсан 905 /есөн зуун тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 905.000 /есөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
6. С.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Энхболдод оногдуулсан ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ