| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01100/И |
| Дугаар | 142/ШШ2024/01025 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2024/01025
| 2024 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2024/01025 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК (хуучин нэр)-ийн охин компани болох РСЦ ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 14/172-08 дугаартай гэрээ байгуулсан.
******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тус үйлдвэрийн газарт 92,388,690 (ерэн хоёр сая гурван зуун наян найман мянга зургаан зуун ер) төгрөгийн авлага үүсээд байна. РСЦ ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компанийн статустай үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дүгээр тушаалаар тус үйлдвэрийн газрын Барилга засварын цех гэсэн бүтцийн нэгжээр үйл ажиллагаа явуулж байна.
Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 79/05-15 дугаартай Өр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу тус үйлдвэрийн газар ******* ХХК-аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн Эко хороололд баригдаж буй амины орон сууцаас 10 ширхэг, тус бүр гараашийн[kJ1] хамт авлагад тооцон хүлээн авсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ******* ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК нь 92,388, 690 төгрөгийн авлага үлдсэнийг талууд үлдэгдэл авлага болох тооцоо нийлж баталгаажуулсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 117/660 дугаар албан бичгээр авлага барагдуулах тухай Мэдэгдэл хүргүүлсэн.
Гэвч ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн холбоо тасарсан, мөн тус компанийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул эрэн сурвалжлах шаардлага үүсэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 заалтын дагуу оршин суугаа хаяг нь тодорхойгүй ******* ХХК-ийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гаргаж өгнө үү... гэжээ
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хурамж төлсөн баримт /хх-ийн 3/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4/, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 5/, 2024 оны 05 дугаар сарын 24 -ний өдрийн Итгэмжлэл олгох тухай хуудас /хх-ийн 6/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 7/, Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /хх-8-11/, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн РЦС ХХК-ийг барилга засварын цехийн бүтцээр ажилуулах тухай тушаал /хх-ийн 12/, 2019 оны 04 дүгээр сарын 02- ны өдрийн 88 дугаартай төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол /хх-ийн 13/, *******, зохион байгуулалтын бүтэцийн хуулбар /хх-ийн 14/, ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлэх хуудас /хх-ийн 15/, 2015 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн өр барагдуулах гэрээ /хх-ийн 16-18/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ нь:
1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүсэлтийн үндэслэлээ, ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК нь 92,388, 690 төгрөгийн авлага үлдсэнийг талууд үлдэгдэл авлага болох тооцоо нийлж баталгаажуулсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 117/660 дугаар албан бичгээр авлага барагдуулах тухай Мэдэгдэл хүргүүлсэн.
Гэвч ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн холбоо тасарсан, мөн тус компанийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул эрэн сурвалжлах шаардлага үүсэж байна. Иймд ******* ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэж тодорхойлсон.
2. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ******* ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бетон зуураг нийлүүлэх гэрээ байгуулагдсан, ******* ХХК, 92 388 690 төгрөгийн үлдэгдэл авлагыг тооцоо нийлж баталгаажуулсан баримтууд хэрэг ирсэн байна.
3. ******* ХХК-ийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4 ******* ХХК нь холбогдох дугаар тодорхойгүй, оршин суух хаяг тодорхойгүй байсан болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
[kJ1]Энэ бас зөвүү