| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08703/И |
| Дугаар | 184/ШШ2024/05784 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05784
| 2024 11 20 | 184/ШШ2024/05784 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: "******* ******* ******* ******* ББСБ" ХХК нь *******тай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗГ-2023081700330 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-20230817001330-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 2,801,000 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 5,801,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗБГ-20230817001330 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн *******, 34 дүгээр хороо, 103 дугаар гудамж 24-а тоот хаягт байрлах 000670016 гэрчилгээ дугаартай, Г-2201025470 улсын бүртгэлийн дугаартай, 699 м.кв талбайтай газар тус хаягт байрлах 56 м.кв талбайтаа хувийн сууцыг тус тус барьцаалсан болно. барьцаалсан болно.
Зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч *******, 34 дүгээр хороо, 103 дугаар гудамж 24-а тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* ******* ******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг нотолсон баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ын /РД: / нь хамгийн сүүлд ******* дүүрэг, 34-р хороо, 103-р гудамж, 24а тоот хаягт бүртгэлтэй болохыг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ын /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* дүүрэг, 34-р хороо, 103- гудамж, 24а тоотод бүртгэлтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****