Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01205

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01205

Орхон аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ******* ******* *******,*******,*******,*******-ийн /РД: *******/, /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,, Олонхууд овогт , / /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: -ийн нэхэмжлэлтэй, д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 256,458 төгрөг гаргуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Мобифинанс ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 12 сарын 31-ний өдөр 140000597423 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 27-ны өдөр 220,000 төгрөгийг сарын 3,3%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 10 сарын 27-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. 2023 оны 09 сард зээлдэгч одоогийн ашиглаж байгаа 95208799 дугаарын утасаар холбоо барьж хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч төлөлт хийгээгүй болно. гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 143,850 төгрөг, зээлийн хүү 105,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,502 төгрөг, нийт 256,458 төгрөг байна. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул гаас гэрээний үүрэгт нийт 256,458 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч О.Саруултуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Саруултуяа нь -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. -ийн нэхэмжилсэн 256,458 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь О.Саруултуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 256,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Саруултуяа нь нэхэмжлэгч -ийн 256,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 344 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч гаас 4 172 төгрөг, төрийн сангаас 4 172 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч -ийн 256,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 344 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Саруултуяагаас 4 172 төгрөг, төрийн сангаас 4 172 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА