| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08733/И |
| Дугаар | 184/ШШ2024/05785 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05785
| 2024 11 20 | 184/ШШ2024/05785 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч: *****
Зээлийн гэрээний үүрэгт 3,139,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102776691 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,134,111 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 3,139,111 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү .
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,139,111 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулах”-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,139,111 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,139,111 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 139,111 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2024 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,139,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,139,111 төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 139,111 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2024 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,588 төгрөгийг хариуцагчаас 32,588 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ *****