Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01203

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01203

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 17а-41 тоотод оршин суух, *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Бат-Амгалангийн Энхтуяа /РД:ФЯ94100404, *******/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Батцэрэнгийн Тайван /РД:ЦВ68011201, утас:99690352/ нарт холбогдох,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум *******,******* тоотод оршин суух, ******* //, /утас:99690352/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 4 717 000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь иргэн , , нарт 2024 оны 01 сарын 05-нд 4 450 000 төгрөг 1 сарын хугацаатай 0.2% хүүтэй зээлсэн байна. Хүү нь 267 000 сарын үндсэн мөнгө 4 450 000 төгрөг нийт 4 717 000 мянган төгрөгийг надад гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч , нар нь миний гаргасан нэхэмжлэлтэй танилцаж хариу тайлбар өгсөн байна. Нэхэмжилсэн 4 717 000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэж сар бүр 500 000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь миний гаргасан нэхэмжлэлийг гардан авч 4 717 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч гаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч, хариуцагчы итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч , , нар нь аас 4 717 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Үүнийгээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгөөр төлж бүрэн барагдуулж дуусгана. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь , , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 717 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч , нар нь нэхэмжлэгч ын зээлийн үүрэгт 4 717 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч , нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ын зээлийн үүрэг 4 717 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч , нар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 622 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 45 811 төгрөг, төрийн сангаас 45 811 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА