| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08464/И |
| Дугаар | 184/ШШ2024/05781 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05781
| 2024 11 20 | 184/ШШ2024/05781 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*****
Хариуцагч: *****
3,954,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,954,075 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 21-317 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,113,910 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. /хх-ийн 8, 9/
Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч 1,968,000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 5-нд дууссан бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,110,435 төгрөг, зээлийн хүү 1,526,064 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 307,064 төгрөг, нийт 3,954,075 төгрөг гэж тодорхойлсон. /хх-ийн 14/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр зээлийг эргэн төлөх хуваарь, хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүү талаар тохиролцсон боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийг болон шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар гардуулж, мэдэгдсэн боловч хариу тайлбараа бичгээр гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд нь хянан хэлэлцсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *******өөс 3,954,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т 3,954,075 /гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,710 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 148,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ