Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0077

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг

улсын яллагч:  Н.Анхбаяр

шүүгдэгчийн  өмгөөлөгч : Ж.Хандсүрэн

хохирогч: Т.У

түүний өмгөөлөгч : Г.Баяржаргал

шүүгдэгч: Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт О овогт Б О  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1703000010153 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Б О,  1976  оны 6 дугаар сарын 17-ны өдөр  Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй,  ХХК-д жолооч ажилтай,  ам бүл 6, нөхөр,  4 хүүхдийн хамт Сонгинохайрхан  дүүргийн  дүгээр хороо Зээлийн  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД: РД76061722,

       

Холбогдсон хэргийн талаар:

          Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11.00  цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түнелын автобусны буудлын хойд замд 75-44 УБҮ улсын дугаартай Hyundai Aero city -540 маркийн автобусыг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.У мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч  Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Хохирогч Т.У    шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:  2017 оны 11 дүгээр сарын 3-нд 11 цаг 30 минутын алдад байгууллагын машин ирэхийг хүлээгээд сансарын аюулгүйн тойргын урд хүрмэн эмийн сангийн урд замын баруун талд явган хүний зам дээр зогсож байсан. Шүүгдэгч О автобус ирж байсанг харсан. 2 дугаар эгнээнд явж байсан. Урд талд сигнаалын чимээ гарахаар нь эргэж хараад буцаад хойшоо харахад намайг тэр чигээр нь хамаад явчихсан. Нүүрэн дээр төө метрийн зайтай ороод ирсэн. Автобус хоёрдугаар эгнээнд зогсож байгаад нэгдүгээр эгнээрүү орж байсан би харсан. Сансарын тэнд нэгдүгээр эгнээнд автобусууд зогсоод байдаг болохоор тийшээ орох гэж байна гэж бодоод нөгөө тийшээ харчихаад 2 секундын дараа эргээд харахад өөдөөс ирж байсан. Мод, хашлага, намайг гээд бүгдийг нь хамаад явсан. Би нэг хэсэг хөдөлгөөн хийж чадахгүй байсан. Жолооч нь гарч ирэхгүй их удсан. Намайг хүмүүс тойроод гайгүй юу гэж байхад жолооч нь гарч ирэхгүй байж байгаад гарч ирсэн. Гарч ирээд би жолооч нь байна гайгүй юу гэсэн. Би тооромзоо дархад яадаг юм бэ сигнаалаа өгөхөд яадаг юм бэ гэж хэлээд гайгүй юм шиг байна ярьж болж байна хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Ингээд миний нарны шил, гар утас, түрүүвч унасан байна авчихаарай гэж хэлэхэд за гээд эхнээс нь авч байсан. Ингээд хүмүүс тэлээнээс татахад их өвдөөд түр хүлээж байя гээд байж байхад их өвдөөд байсан тул хоёр гурван хүний дэмжилэгтэй өөрөө зүтгэж байгаад гарсан. Гарсаны дараа намайг хүмүүс битгий хөдлөөрэй гэсэн тул хөдлөөгүй. Би гэр бүлийн хүнрүүгээ ярих гээд утсаа хайхад утас олдоогүй. Утас чинь байхгүй байна гэхээр нь жолооч авсан жолоочоос асуу гэхэд жолооч нь би аваагүй, энд хэвтэж байсан гэсэн. Тэгээд жолоочийн утсаар өөрийнхөө утсыг хайгаад залгахад миний утас дуудаад байгаа хэрнээ авахгүй, дуу гарахгүй байсан.  Тэгээд онцгой байдлыхан цагдаа ирсэн. Онцгой байдлын нэг хүн надтай ярилцаад тэгээд явсан. Б.О өөрөө бол надтай ярьсан. Гайгүй юу эгчийн дүү чамайг би дайрая гэж дайраагүй шүү сая сансарын клонкын энд тооромзгүй болоод механика дуудаад хийгээ янзлуулчихаад одоо зүгээрээ болно шалгаад үз энэ буудал дээрээс хүн аваад яахав гайгүй бол дараагийн буудал дээрээс хүнээ авчих гээд намайг хоосон явуулсан гэсэн. Дээшээ өгсөөд явж байгаа үед тооромзоо мэдэлгүй байж байгаад тооромзгүй болчилоо гээд уйлаад байсан. Би тооромзгүй машин орж ирсэн гэж ойлгож байгаа. Миний биед баруун түнх мултарсан. Баруун эгэм хугарсан, үүдэн доод гурван шүд хөдөлсөн, зүүн бүдүүн гуяндаа 20 орчим см хагалгаа хийлгэсэн, аарцаг цууралттай, нүд бол цус хуралттай байсан. Зөөлөн эд эсийн гэмтэлүүд бол зөндөө байсан. Нүүр бол нилээн хавдсан автобусан доороос битүү цус гарч ирсэн. Энэ хугацаанд 2 сар эмнэлэгт хэвтсэн. 5 эмнэлэг дамжсан. Гэмтэлийн эмнэлэгт түнхээ хийлгэсэн. Дараагийн эмнэлэг Монгол Huindaad хагалгаа мэс ажилбарт орсон. Сүүлийн гурван эмнэлэг дээр нь төөнүүр, хөдөлгөөний нөхөн сэргээх эмчилгээ хийгдсэн. Дотруураа цус алдалд явагдаад гемтон гэдэг нь болоод бүдүүн гуянаас 20 гаран см зүсэлт хийгээд 1 хил 420 гр нөж гарсан. Яаралтайгаар шөнийн 04.00 цагт хагалгаанд орсон. Нийт баримтаар бол 11.760.000 орчим төгрөг болж байгаа. Байцаагчид өгсөнөөс хойш ахиад баримт гарсан байгаа. байгууллагаас мөнгө төгрөг өгөөгүй. Хувийн хэвшилийн байгууллага байгаа. манайх оюутан солилцооны байгууллага байгаа. Солонгос улсруу явуулж эмчилгээ хийлгэхэд туслаж болно гэсэн. Ажлаа хийгээгүй 2 сар 6 хоног болж байна. Гар утасны мөнгө ороогүй байгаа. Гар утсаа 5 сард авсан. S7 маркийн утас тухайн үед 1.320.000 төгрөгөөр авч байсан. Баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Аваад 4 сар л болсон тул энэ үнээрээ нэхэмжилнэ. Утсыг одоо байгаа үнээр нь аваад өгвөл болно. Эмнэлгүүдэд хэвтэж байх хугацаандаа нарийн яг хэдэн төгрөг гарсаныг мэдэхгүй байна. Баримтаар нь байцаагчид өгсөн. 2 сар ажил хийсэн цалингаа аваагүй байгаа гэв.

         Шүүгдэгч  Б.О   мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн өглөө 07.00 цагт баазаас гарсан. Маршрутаар 2 удаа тойрсон. Тэгээд 11.30 цагийн орчимд Дарь- Эхээс уруудаж Мишээл орохоор Сансарын Тунелийн чиглэлд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү уруудаж 1 дүгээр эгнээгээр 40 км цагийн хурдтай уруудаж явахад цагаан өнгийн суудлын автомашин хажуу талаас шахах үед би баруун тал руу дараад зогсох гэтэл замын боржуур дээгүүр машин даваад явган хүний зам дээр явж байсан нэг залууг  түлхэж унагаад мод мөргөөд автобус зогссон. Тухайн үед би машинаа зогсоож чадаагүй. Тухайн осол гарах үед би зорчигчгүй түлш авах гээд явж байсан юм. Тэгээд автобуснаас буухад явган зорчигч урд талын дугуйны тэнхлэг доор орчихсон байсан. Явган зоричигч өөрөө урд дугуйны доороос мөлхөж гарч ирсэн ба цагдаа түргэн онцгой байдал дуудсан. Түргэн эхэлж ирээд явган зорчигчийг үзээд гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Дараа нь цагдаа ирсэн. Тухайн осол болох үед би сандраад автобусаа зогсоож чадаагүй. Автобусны тоормос тухайн үед ажиллаж байсан. Хүн алчихлаа гэж сандарсан гэжээ. /хх-ийн 48/

           Хохирогч  Т.У  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 11.00 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Багшийн дээд орохоор явж байсан. Ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гараад машин ирж авах байсан тул түүнийг хүлээгээд явган хүний зам дээр зогсож байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүгрүү уруудаж явсан автобус 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү орж ирэхийг би хараад урагшаа харчихаад хойш хартал автобус боржуур давж орж ирээд намайг мөргөсөн. Би хойш унах үедээ хашлага модыг мөргөсөн.  Автобус дээгүүр гарчих шиг болсон. Жолооч түргэн дуудсан байх. Би автобусны доороос өөрөө мөлхөж гарсан гэжээ.    /хх-н 11-18/

          Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр нь хийсэн хэмжилтийн бүдүүвч , зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-н 3-10/

        Т.У эмчилгээнд хэрэглэсэн мөнгөний баримт / хх-н 20-31/

        Иргэний хариуцагч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 12.00 цагийн орчимд жолооч Б.О хариуцсан хэсгийн дарга Батзориг над руу залгаад Хьюндай Сити 540 маркийн 75-44 УБҮ улсын дугаартай автобусны жолооч Б.О зам тээврийн осол гаргасан байна гэж надад мэдээлэл өгсөн.  Би О руу залгаад асуухад миний хажуу талаас жижиг автомашин шахаад би замын боржуур мөргөж замын хажуугийн хашлага дээр зогсож байсан явган зорчигчийг мөргөчихлөө. Мөргүүлсэн хүн нь гэмтлийн эмнэлэг явсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан үзлэг хийгээд явчихлаа би осолд орсон хүнийхээ араас гэмтлийн эмнэлэг орохоор явж байна гэж хэлсэн. Хохирлыг хуульд заасан журмын дагуу барагдуулж жолооч О дараа нь гаргуулж авах болно гэжээ.  / хх-н 39-43/

        Гэрч П.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн өглөө 07.00 цагийн орчимд жолооч О грааш дугаар нь 10-031 буюу  Хьюндай  авто 540 маркийн 75-44 УБҮ улсын дугаартай автобусыг жолоодон ажилд гарах үед жолооны үнэмлэх, гэрчилгээ, ажлын тоормос, зогсоолын тоормос, жолооны  механизм, сул авалт хий, шингэн согтолтын зэрэг, дугуйны хий толь урд хойд хаалгыг шалгаж  жолоочоор гарын үсэг зуруулсан. Би дээрх машиныг шалгаад өглөө ажлаас буусан. О жолооч осол гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр мэдсэн. Автобус тухайн өдөр бүх зүйл хэвийн ажиллаж байсан гэжээ.  / хх-н 44/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 49/

 Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13931 тоот актын

1.Т.У биед баруун эгэм ясны хугарал, зүүн талын умдаг ясны дээд доод салааны хугарал, баруун түнхний үений мултрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, 2 нүдний алимны салст, баруун бугалга, зүүн бугалга, баруун ташаа, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн гарын сарвуу, баруун шилбэн, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  дүгнэлт: / хх-н 51/

          ГССҮТөвийн өвчний түүхийн хуулбар: Т.У өвчний түүхийг хуулбарлан хавсаргасан байна./ хх-н 91-111/, скай мэдрэлийн эмнэлэгийн өвчний түүхийн хуулбар/ хх-н 114-124/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 52,56-58, 70, 73-74/

        Нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 53/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт  шинжилгээ 1303 тоот акт:

         1.Т.У биед баруун эгэм ясны хугарал, зүүн талын умдаг ясны дээд доод салааны хугарал, баруун сүүжний ясны тогооны дээд ар ирмэгийн хугарал, баруун дунд чөмөгний толгойн үений хонхорт бэхлэгдэх хэсэгт хугарал, баруун түнхний үений мултралт, өгзөгний том ба дунд булчин, гуяны өргөн хальсыг чангалагч  булчингийн тасрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал,  3 шүдний сулрал, 2 нүдний алимны салст, баруун бугалга, зүүн бугалга, баруун ташаа, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн гарын сарвуу, баруун шилбэн, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  зам тээврийн ослын улмаас үүссэн  байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.   / хх-н 51/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61/

         Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт:

1.Хьюндай загварын Аэро Сити 540 маркийн 75-44 УБҮ улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автобусны урд буфер доод хэсгээрээ дотогшоо бага зэрэг нугларсан, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талын дохионы гэрлийн гадна тал нь байхгүй АВS тоормосны системийн гэрэл нь  ассан, спидометр ажиллахгүй, хөдөлгүүрийн эргэлт хэмжигчийн заалт ажиллахгүй эвдэрэл гэмтэлтэй байна.

3.Уг автобусны урд буфер доод хэсгээрээ дотогшоо бага зэрэг нугаларсан, ухрах арааны  гэрэл асахгүй, зүүн талын дохионы гэрлийн гадна тал нь байхгүй, спидометр ажиллахгүй, хөдөлгүүрийн эргэлт хэмжигчийн заалт ажиллахгүй, эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй болно.

4.Автобусны АВS систем ажиллахгүй байгаа нь ослын үед тоормос гишгэхэд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боломжтой.

5.75-44 УБҮ улсын дугаартай автобусны тоормос нь хий шингэн хавсарган АВS системтэй.

6.Уг автобусыг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийхэд урд ба хойд дугуйны тоормосны хүчний зөрүү, тоормосны зогсоох хүч нь стандартын шаардлага хангаж байна. АВS систем ажиллахгүй байгаа нь тус осолд хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй гэжээ.  /хх-н 63-69/:

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 71/

2017.11.27-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, автобусны ослын дараах байрлал, замын байгууламжийн эвдрэл, жолооч, явган зорчигчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд жолоодож явсан Х.Аеросити 540 маркийн 75-44 УӨҮ улсын дугаартай автобусыг жолоодож явсан Б.О нь МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2.Зорчих хэсгийн хашлаганы гадна талд зогсож байсан гэх явган зорчигч Т.У нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.  /хх-н 72/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-н 76-81/

          Б.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 126/

    Б.О эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 127-132/       

    Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 135-136/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 142/, жолоочийн лавлагаа /хх-н 141/ оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-н 135/ зэрэг болно.   

      

       Б.О нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11.00  цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түнелын автобусны буудлын хойд замд 75-44 УБҮ улсын дугаартай Hyundai Aero city -540 маркийн автобусыг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зам дээр зогсож байсан явган зорчигч Т.У мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, автобусны ослын дараах байрлал, замын байгууламжийн эвдрэл, жолооч, явган зорчигчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд жолоодож явсан Х.Аеросити 540 маркийн 75-44 УӨҮ улсын дугаартай автобусыг жолоодож явсан Б.О нь МУ-ын ЗХД-ийн 9.2 дахь заалт Жолоч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зорчих хэсгийн хашлаганы гадна талд зогсож байсан гэх явган зорчигч Т.У нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэсэн   2017.11.27-ны өдрийн 604 дугаартай шинжээчийн дүгнэлт   /хх-н 72/

Т.У биед баруун эгэм ясны хугарал, зүүн талын умдаг ясны дээд доод салааны хугарал, баруун сүүжний ясны тогооны дээд ар ирмэгийн хугарал, баруун дунд чөмөгний толгойн үений хонхорт бэхлэгдэх хэсэгт хугарал, баруун түнхний үений мултралт, өгзөгний том ба дунд булчин, гуяны өргөн хальсыг чангалагч  булчингийн тасрал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал,  3 шүдний сулрал, 2 нүдний алимны салст, баруун бугалга, зүүн бугалга, баруун ташаа, зүүн ташаа, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн гарын сарвуу, баруун шилбэн, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  зам тээврийн ослын улмаас үүссэн  байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн нэмэлт  шинжилгээний  1303 тоот акт   / хх-н 51/

           Хохирогч  Т.У   мөрдөн  шалгах ажиллагааны үед өгсөн… Ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зам хөндлөн гараад машин ирж авах байсан тул түүнийг хүлээгээд явган хүний зам дээр зогсож байтал ертөнцийн зүгээр хойноос урд зүгрүү уруудаж явсан автобус 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээ рүү орж ирэхийг би хараад урагшаа харчихаад хойш хартал автобус боржуур давж орж ирээд намайг мөргөсөн. Би хойш унах үедээ хашлага модыг мөргөсөн.  Автобус дээгүүр гарчих шиг болсон. Жолооч түргэн дуудсан байх. Би автобусны доороос өөрөө мөлхөж гарсан гэсэн мэдүүлэг . / хх-н 11-18/

          Гэрч П.Ч  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … О гарааш дугаар нь 10-031 буюу  Хьюндай  авто 540 маркийн 75-44 УБҮ улсын дугаартай автобусыг жолоодон ажилд гарах үед жолооны үнэмлэх, гэрчилгээ, ажлын тоормос, зогсоолын тоормос, жолооны  механизм, сул авалт хий, шингэн согтолтын зэрэг, дугуйны хий толь урд хойд хаалгыг шалгаж  жолоочоор гарын үсэг зуруулсан. Би дээрх машиныг шалгаад өглөө ажлаас буусан.Автобус хэвийн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг / хх-н 44/

          Иргэний хариуцагч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед …Би О руу залгаад асуухад миний хажуу талаас жижиг автомашин шахаад би замын боржуур мөргөж замын хажуугийн хашлага дээр зогсож байсан явган зорчигчийг мөргөчихлөө. Мөргүүлсэн хүн нь гэмтлийн эмнэлэг явсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан үзлэг хийгээд явчихлаа би осолд орсон хүнийхээ араас гэмтлийн эмнэлэг орохоор явж байна гэж хэлсэн. Хохирлыг хуульд заасан журмын дагуу барагдуулж жолооч О дараа нь гаргуулж авах болно гэсэн мэдүүлэг   /хх-н 39-43/

         Шүүгдэгч  Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … Мишээл орохоор Сансарын Тунелийн чиглэлд ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү уруудаж 1 дүгээр эгнээгээр 40 км цагийн хурдтай уруудаж явахад цагаан өнгийн суудлын автомашин хажуу талаас шахах үед би баруун тал руу дараад зогсох гэтэл замын боржуур дээгүүр машин даваад явган хүний зам дээр явж байсан нэг залууг  түлхэж унагаад мод мөргөөд автобус зогссон. Тухайн үед би машинаа зогсоож чадаагүй. Тухайн осол гарах үед би зорчигчгүй түлш авах гээд явж байсан юм. Тэгээд автобуснаас буухад явган зорчигч урд талын дугуйны тэнхлэг доор орчихсон байсан. Явган зоричигч өөрөө урд дугуйны доороос мөлхөж гарч ирсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48/  зэрэг болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.                             

         Б.О нь автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

         Иймд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Б.О шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Г.О нь  ХХК-нд автобусны жолоочоор ажилладаг бөгөөд тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа осол гаргаж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул эхлээд  ХХК-аас учирсан хохирлыг гаргуулж  ХХК-нд Б.О гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Т.У эмчилгээний зардалд болон ажилгүй байсан хугацааны зардалд нийт 11.760.000 гаруй төгрөг нэхэмжилнэ гэснээс шүүх хэрэгт өгсөн нотлох баримтуудыг үндэслэн тооцож үзээд нийт 9.264.441 төгрөгийг гаргуулж хохирогчид төлүүлж, хохирогч цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 Хохирогч нэг сард 1.500.000 төгрөг авдаг 2 сарын цалин гэж 3.000.000 төгрөг нэхэмжилнэ гэснийг үзэхэд байгууллагаас сард 1.500.000 төгрөг авдаг гэсэн тодорхойлолт ирсэн боловч нийгмийн даатгал төлдөггүй, нийгмийн даатгалаас  хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж  авсан талаарх баримт гаргаж өгөөгүй тул  шүүх  цалин тэтгэмжийн зөрүүг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна.    Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 2 сарын хугацаанд 480.000 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       Б.О нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О овогт Б О автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д  зааснаар  Б.О 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.О нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг дурьдсугай.

4. Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.О хувийн баталгаа гаргах тухай   таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т ХХК-с 9.264.441 төгрөгийг гаргуулж Т.У олгох, Б.О 9.264.441 төгрөгийг гаргуулж Тэнүүн-Огоо ХХК-д олгох, Т.Ууганбаатар цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.О авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН