| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/06880/И |
| Дугаар | 101/ШШ2024/04176 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2024/04176
|
2024 09 06 |
101/ШШ2024/04176 |
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Г******* М******* /ИБД:*******/, хариуцагч Боржигон овогт Э******* А******* /ИБД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт М******* Б******* /ИБД:*******/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Боржигон овогт М******* Х /ИБД:/, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Боржигон овогт М******* С /ИБД:/, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Боржигон овогт М******* Г /ИБД:/ нарыг эх Т.А*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Боржигон овогт М******* С /ИБД:/, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Боржигон овогт М******* Г /ИБД:/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Г.М*******ар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагч Э.А******* нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Боржигон овогт М******* Б******* /ИБД:*******/, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Боржигон овогт М******* Х /ИБД:/ нарт тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Зохигч шүүхээр шийдвэрлэх эд хөрөнгийн маргаангүй, ипотекийн зээлийг нэхэмжлэгч хариуцаж төлж байгаа тул хүү М.Б*******, М.Х нарт тэтгэлэг тогтоолгохгүй, зээлийг төлж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлнэ, орон сууцанд хариуцагч хүүхдүүдийн хамт амьдрахаар тохирсон гэснийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Нямдаваад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ