| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0016/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/24 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч М.Ц, Д.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц, Д.О нарт холбогдох эрүүгийн 201722000295 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Ц, Д.О нар нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Ц.Бсууцны байшинд нэвтэрч 39 инчийн Prima маркийн зурагт, төмөр бурхан, зэс аяга, мөнгөн аяга зэргийг хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Ч.Чсууцны байшинд нэвтэрч 4 ширхэг цагаан зэс аяга, 32 инчийн Haier маркийн зурагт зэргийг хулгайлж 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн зах ... тоот хашаанд иргэн Б.Исууцны байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Ц, Д.О нар нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... тоотод оршин суух Ц.Бсууцны байшинд нэвтэрч 39 инчийн Prima маркийн зурагт, төмөр бурхан, зэс аяга, мөнгөн аяга зэргийг хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод иргэн Ч.Чсууцны байшинд нэвтэрч 4 ширхэг цагаан зэс аяга, 32 инчийн Haier маркийн зурагт зэргийг хулгайлж 490.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн зах ... тоот хашаанд иргэн Б.Исууцны байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагт, мөнгөн ээмэг, бөгж зэргийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би Оын хамт Бгийн гэрт орж 2 мөнгөн аяга, нэг бурхан авсан, мөн Оын хамтаар 3-9-15 тоот хашаанд байрлах цагаан өнгийн байшинд ороод 32 инчийн хар өнгийн зурагт, 4 ширхэг цагаан зэс аягыг авсан. Яллах дүгнэлтэд дурдсан бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна....Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Миний М.Ц ахтай хийсэн үйлдлүүд бүгд үнэн хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг хийсэн нь миний өөрийн буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Имөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2017 оны 05 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед гэртээ орж ирсэн чинь баруун талын гал тогооны порчик онгорхой байхаар нь гайхаад гэртээ орсон чинь манай телевизор алга болсон байсан. Манай охины мөнгөн бөгж, колон алга болсон байсан. Алдсан эд зүйлсээ төлүүлмээр байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манай гэрээс телевизор, жижиг төмөр бурхан, нэг зэс аяга, нэг мөнгөн аяга алга болсон... О манай гэрээс хулгайлсан аяга бурханаа өөрөө авчирч өгсөн. Харин зурагтыг маань мөрдөн байцаагч Даваацэрэн Хатгалаас олж ирээд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-23 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Манай гэрийн мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн зурагт, гурван ширхэг бага гарын зэс аяга, гал тогооны өрөөнд шүүгээнд байсан дунд гарын цагаан зэсэн аяга алга болсон. Би цагдаагийн байгууллагаас 32 инчийн зурагт болон бага гарын цагаан зэсэн 3 ширхэг аягыг бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо би дунд гарын цагаан зэсэн аягаа нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 121-122 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Зах дээр О нэг зурагт барьчихсан явж байсан. Би Цогтоо гэдэг найзтайгаа уулзаад энэ зурагтыг яах гэж байгаа юм бол гэсэн чинь зарах гэж байгаа юм байна лээ гэхээр нь О гэж залуугийн араас очоод Hair брендийн 29 инчийн зурагтыг 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэний зурагт юм гэсэн. Хөгшнийх нь зурагт эхнэр, хүүхдээсээ салчихсан архи ууж явна гэсэн... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би түүхийн эдийн хашаан дотор Хатгал явах хүмүүс хараад зогсож байтал 50 орчим насны эрэгтэй ирээд зурагт сонирхох уу гэхээр нь ямар зурагт юм гэсэн 32 инчийн зурагт байгаа хямдхан 80.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгээд би Тоюу дэлгүүр очтол ягаан цамцтай залуу засварын хүнээр шалгуулаад өгөхөөр нь би энэ зурагт чинь буруу гарын зурагт юм биш биз гэсэн чинь нөгөө ягаан цамцтай залуу миний зурагт байгаа юм гэж байсан. Би тэр засвар дотор 4 ширхэг 20.000 төгрөг тоолж өгөөд зурагтыг авсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Рашаан булаг дэлгүүрийн хажууд явж байтал хөх өнгийн якан цамцтай нэг залуу гарч ирээд такси бариад Рашаант булгийн ар талын 2 дахь хашаан дээр очоод зогстол 50 орчим насны нэг хүн зурагт бариад гараад ирсэн. Тэгээд шууд зах дээр ирээд Тэнхлэг плазагийн ард зогссон. Машинаас хоёулаа буугаад нэг жижигхэн бурхан, 2 мөнгөн аягаа ирснээ тэр хоёр хүн маргалдаад байсан. ...Түүхий эдийн захын хашаан дотор зогсож байхад тэр хоёр хүн нэг өндөр бор залууд зурагтаа зарах юм болоод шалгуулна гээд аваад явсан. Би тэндээс яваад билльяард тоглоод үлдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-8, 15, 18 117-118 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ 177, 183, 188 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 113-114, 125 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000295 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Ц, Д.О нар нь Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлджээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж болох бөгөөд шинэ хуулиар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлсэн байх тул шүүгдэгч М.Ц, Д.О нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан хэрэглэсэн нь буруу гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц, Д.О нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.Ц, Д.О нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч М.Ц-с 25000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Ч-т, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Г-т, шүүгдэгч Д.О 25000 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ч-т, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д, 40.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Г-т, 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ид тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ц нь 1986 онд 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 1991 онд Эрүүгийн хуулийн 123.3, 278.3-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорх ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 онд өршөөлөөр суллагдсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 79-80, 83-93 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 онд өршөөлөөр суллагдсан, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 81-82, 94-101дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Ц нь ам бүл ...зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Цийн цагдан хоригдсон 61 хоногийг, шүүгдэгч Д.Оын цагдан хоригдсон 111 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ц, Д.О нарт аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч М.Ц, Д.О нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч М.Ц-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.О-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-ийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг, шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Цээс 25000 /хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Ч-т, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Г-т, шүүгдэгч Д.О 25000 /хорин таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ч.Ч-т, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Төд, 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Г-т, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.И-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн 201722000295 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР