Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Д /РД:/,

Нэхэмжлэгч: М.Ц/РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Маргааны төрөл: Б дүүргийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Анх шүүхэд нэхэмжлэгч Г.Ч, Ш.Д, М.Ц нараас Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн Г.Ч, Ш.Д, М.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2*******4/******* дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г.Чын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, улмаар мөн өдрийн 128/ШЗ2*******4/3034 дугаартай захирамжаар Г.Ч-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг үндэслэн хүлээн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.3.Ш.Д, М.Ц нараас Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай захирамжийн Ш.Д, М.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Б дүүргийн Засаг даргын 20******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр захирамжийг үндэслэн иргэн С.Г-д тус дүүргийн 9 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн хойно 3******* м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар засварын газар, гараашийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 20******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[1] байгуулж, 20******* оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[2] олгосон байна.

2.2.Улмаар иргэн С.Г-с дээрх газрын 144.0 м.кв талбайд 8 гараашийн барилга барьж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт бүртгүүлэн 20******* оны ******* дугаар сарын 14-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*******2856 дугаартай гэрчилгээ[3] авчээ.

2.3.Дээрх үл хөдлөх эд хөрөнгө /144 м.кв талбайтай Ү-2205*******2856/-ийг 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлийн төлбөрт шилжүүлэх гэрээ байгуулан Хадгаламж банкид шилжүүлсэн, 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хадгаламж банк-иас иргэн Ж.А-д худалдаж, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн *******16079 дугаар гэрчилгээг4 газрын албанаас олгосон байна. 

2.4.Нэхэмжлэгч Ш.Д нь 2*******1 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр5 иргэн Б.С-с 18 м.кв талбай бүхий гараашийг худалдан авч Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2*******1 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ү- дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч М.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр6 иргэн П.Сос 18 м.кв талбай бүхий ******* тоот гараашийг худалдан авч, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ү-225*******2856 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулан авчээ.

2.5.Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд үүнд Б дүүргийн 19 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн хойно байрлах 15 гарааш багтсан байна.

2.6.Улмаар Б дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2*******3 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэх хуудсаар, тогтоосон хугацааны дотор зөрчил арилгаж газар чөлөөлөхийг нэр бүхий 15 гарааш эзэмшигч нарт мэдэгджээ.

2.7.Нэхэмжлэгч нараас дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргад хандан ...гараашийг буулгах, газар чөлөөлөхтэй холбоотой, 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний ******* дүгээр захирамжийн холбогдох хэсэг хууль болон зорилгодоо нийцэж гарсан эсэх талаарх асуудлаар дахин нягталж, хяналт тавьж, шийдвэрлэж өгөх... талаар хүсэлт гаргахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2*******3 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01- дугаартай албан бичгээр ...Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2*******2 оны дугаар тушаалаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашны судаг гаргах, саналыг боловсруулах тухай ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэг хуралдаж эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа тул шийдвэр гарсны дараа танд эргэж хариу мэдэгдэх болно. гэж, 2*******3 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай албан бичгээр ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт гэж заасны дагуу таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна... гэх агуулгатай хариуг тус тус өгчээ.

2.8.Нэхэмжлэгч нараас маргаан бүхий актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2*******3 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгч Ш.Д, М.Ц нараас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжийг Ш.Д миний бие миний өмчлөлийн /гэрчилгээний дугаар , өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-/ ******* тоот гараашийн үүдэнд дугааргүй, иргэний овог, нэргүй, газрын байршлын хаяггүй, хүлээлгэн өгсөн хүний нэргүй, гарын үсэггүй байдлаар тоосгон гараашийг албадан буулгах тухай мэдэгдэх хуудас наасан байсныг 2*******3 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гараашдаа юм хийх гэж очихдоо мэдсэн. Миний бие мэдсэн даруйдаа буюу 2*******3 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зэргэлдээ гараашуудыг эзэмшдэг М.Ц, Г.Ч нарт утасны дугаараар нь залгаж мэдэгдсэн. Улмаар 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжийн холбогдох хэсэг хууль болон зорилгодоо нийцэж гарсан эсэх талаарх асуудлаар Нийслэлийн Засаг даргад Ш.Д миний бие 2*******3 оны 08 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр хандаж, 2*******3 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуг хүлээн авсан. Харин нэхэмжлэгч Ч.Ц, Г.Ч нар нь 2*******3 оны 08 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, 2*******3 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуг тус тус хүлээн авсан. Ингээд бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2*******3 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж хандсан.

Ш.Д нь өөрийн өмчлөлийн /гэрчилгээний дугаар , өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-/ ******* тоот гараашийн хууль ёсны өмчлөгч,

Ч.Ц нь өөрийн өмчлөлийн /гэрчилгээний дугаар Y-2205*******2856/ ******* тоот гараашийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тоосгон гараашаа хүчээр албадан буулгуулж, эд материал, эд хөрөнгө, цаг хугацаа болон сэтгэл санааны хохиролд ороод байна. 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай захирамжийн 2.1-д Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан газар чөлөөлөх ажлыг даалгасугай гэжээ. Бидний зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй гарааш бариагүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий зөвшөөрөлтэй гараашийг өмчилж байхад зөвшөөрөлгүй мэтээр захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор үнийг төлнө гэж заасны дагуу өмч хөрөнгөө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа бөгөөд бидний хувийн өмчийг чөлөөлж, буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцээгүй. Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосноороо бидний хуулийн дагуу олж авсан өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий зөрчигдөөд байгаа өмчлөх эрх сэргэх юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргаж буй Ш.Д, М.Цо нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.Бо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны ******* дүгээр захирамжийг өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд газрын зөрчил арилгахаар гаргасан болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжид тусгасан. Иймд Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь маргаан бүхий захиргааны акт буюу ******* дүгээр захирамж нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор гарсан зөрчил арилгах, нийтийн эрх ашгийн хүрээнд гарсан захиргааны акт юм. Уг захиргааны актын хавсралтад дурдагдсан нэхэмжлэгч нарын гарааш нь хэдий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гэж байгаа боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгэхдээ газрын нэгж талбарын дугаарт үндэслэнэ гэж зааснаар бүртгэгдсэн гэрчилгээ биш гэж харж байна. Учир нь газрын нэгж талбар болон газрын гэрчилгээг үндэслэсэн баримт хэргийн материалд авагдаагүй байна. Мөн дээрх хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангаагүй, зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг чеклэсэн баримт хэргийн материалд байна. Эдгээр гараашнуудын газар эзэмших эрхийн гэрчилгээ 20******* онд 5 жилийн хугацаатайгаар олгогдоод, гэрчилгээний хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд байна гэж үзсэн учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Маргаан бүхий ******* дүгээр захирамж нь нийт 2300 ширхэг гарааш буулгах захирамж бөгөөд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байгаа эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан, захирамжийн хавсралтын 16 дугаарт Б дүүргийн 9 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн хойд талд байршилтай 15 тоосгон гарааш багтсан бөгөөд нэхэмжлэгч нараас *******, гараашийн хувьд маргаж байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Б дүүргийн Засаг даргын 20******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг үндэслэн иргэн С.Гэд тус дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай 3******* м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар засварын газар, гараашийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 20******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 20******* оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

3.Улмаар иргэн С.Гээс дээрх газрын 144.0 м.кв талбайд 8 гараашийн барилга барьж, 20******* оны ******* дугаар сарын 14-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-2205*******2856 дугаартай гэрчилгээ авчээ.

4.Иргэн С.Г нь Х******* ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө зээлийн төлбөрт шилжүүлэх гэрээ байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн.

5.2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Х******* ХХК-иас иргэн Ж.Ад Б дүүргийн 9 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн хойд талд байрлалтай 144 м.кв талбай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалджээ.

6.Б дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* шийдвэрийг үндэслэн иргэн Ж.Ад тус дүүргийн 9 дүгээр хороо, дугаар цэцэрлэгийн хойд талд засварын газар, гараашийн зориулалтаар 144 м.кв талбайтай, нэгж талбарын дугаар бүхий газрыг 5 жилийн хугацаатай олгосон байна. Уг газар ашиглах эрхийн хугацаа дууссан, сунгагдаагүй үйл баримттай талууд маргаагүй.

7.Дээрх 18 м.кв талбай бүхий гараашийг Ж.Агаас Ж.Б******* 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Автомашины гарааш, худалдах, худалдан авах гэрээгээр, Ж.Б*******гаас Б.С 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр, Б.Сээс Ш.Д нь 2*******1 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тус тус худалдан авч, Ш.Д улсын бүртгэлд бүртгүүлж, 2*******1 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ү- дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

8.Харин 18 м.кв талбайтай ******* гараашийг Ж.Агаас П.С 2013 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн Автомашины гарааш, худалдах, худалдан авах гэрээгээр, П.Сос М.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, мөн улсын бүртгэл бүртгүүлэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ү-225*******2856 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

9.Нэхэмжлэгч нараас ... нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй гарааш бариагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага буюу Эд хөрөнгийн улсын бүртгэлээс олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий зөвшөөрөлтэй гараашийг өмчилж байхад зөвшөөрөлгүй мэтээр захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасны дагуу өмч хөрөнгөө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгч нарын гарааш нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх шаардлагыг хангаагүй, ...гараашнуудын газар эзэмших эрхийн гэрчилгээ 20******* онд 5 жилийн хугацаатайгаар олгогдоод, гэрчилгээний хугацаа дууссан, өнөөдрийн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшиж байна гэж үзсэн учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

10.Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулахаар байна.

11.Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэгч нарын тайлбараар Ш.Д, М.Ц нарт маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрх үүсээгүй, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ аваагүй, Б дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* шийдвэрээр иргэн Ж.Ад 144 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлснийг нэхэмжлэгч нарт шилжүүлэн олгоогүй, уг газрыг Ж.А эзэмших эрх 2013 онд дууссан, улмаар эрхийн гэрчилгээгүйгээр маргаан бүхий газрыг ашиглаж байсан тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй.

12.Нийслэлийн Засаг даргын 2*******3 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дүгээр захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зохих зөвшөөрөлгүй эзэмшсэн газрыг бусдын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасантай нийцсэн байна.

13.Иймд нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.3, 1*******.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ш.Д, М.Ц нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2*******4 оны 04 дүгээр сарын 04-ний ******* дүгээр захирамжийн Ш.Д, М.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны баримтлан нэхэмжлэгч Ш.Д, М.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, нийт 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 137 дахь тал

[2] Хавтаст хэргийн 141 дэх тал

[3] Хавтаст хэргийн 150 дахь тал

4 Хавтаст хэргийн 153 дахь тал

5 Хавтаст хэргийн 118 дахь тал

6 Хавтаст хэргийн 192 дахь тал