| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/01505/И |
| Дугаар | 101/ШШ2024/03948 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2024/03948
|
2024 08 19 |
101/ШШ2024/03948 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: х О******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: До******* Н******* /рд: *******/-д холбогдох,
283,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "О******* ББСБ ХХК нь Д******* овогтой Н*******тэй 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 80456 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2021 оны 9 сарын 15-ний өдөр 40,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 275440 тоот зээлийг банк дахь 5035318314 тоот дансанд,
2. 2021 оны 9 сарын 15-ний өдөр 60,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 276366 тоот зээлийг банк дахь 5035318314 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч Д.Н******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.Н******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар:
1. 275440 тоот зээл 2022 оны 8 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 40,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 855 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 525 + 10 удаагийн сунгалтаар 300 хоног/-ийн хүү 112,860 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 39,600 төгрөгийг хасаж нийт хүү 73,260, Нийт дүн 113,260 төгрөг
2. 276366 тоот зээл 2022 оны 8 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 60,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 855 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 525 + 10 удаагийн сунгалтаар 300 хоног/-ийн хүү 169,290 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 59,400 төгрөгийг хасаж нийт хүү 109,890, Нийт дүн 169,890 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 100,000 төгрөг, нийт хүү 183,150 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг Бүгд нийлээд 283,150 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О******* ББСБ ХХК нь Д******* овогтой Н*******тэй 2021 оны 9 сарын 15-ний өдөр 40,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 275440 тоот зээлийг Хаан банк дахь 5035318314 тоот дансанд, 2021 оны 9 сарын 15-ний өдөр 60,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 276366 тоот зээлийг Хаан банк дахь 5035318314 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Д.Н******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.Н******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар, 275440 тоот зээл 2022 оны 8 сарын 11-ний өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 40,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 855 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 525 + 10 удаагийн сунгалтаар 300 хоног/-ийн хүү 112,860 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 39,600 төгрөгийг хасаж нийт хүү 73,260, Нийт дүн 113,260 төгрөг 276366 тоот зээл 2021 оны 09 сарын 15-ний өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 60,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 855 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 525 + 10 удаагийн сунгалтаар 300 хоног/-ийн хүү 169,290 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 59,400 төгрөгийг хасаж нийт хүү 109,890, Нийт дүн 169,890 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 100,000 төгрөг, нийт хүү 183,150 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, бүгд нийлээд 283,150 төгрөгийн үндсэн хүү болох 91,575 төгрөгөөс татгалзаж 191,575 төгрөгийг нэхэмжилж байна.гэв.
3. Нэхэмжлэгч шүүхэд хавтаст хэргийн 1-10 дахь хуудсан дахь баримтыг гаргаж өгсөн, хариуцагч шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, хэргийн бусад баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой баримтууд байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Д.Н*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 283,150 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүү 91,575 төгрөгөөр бууруулж, 191,575 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/05610 захирамжаар хариуцагч Д.Н*******ийг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам, хэргийн материалтай тус тус танилцуулсан байна.
4. Хариуцагч Д.Н******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №80456 дугаар цахим зээлийн гэрээгээр зээлийн эрх нээж, зээлдүүлэгч О******* К******* ББСБ ХХК-иас зээлдэгч Д.Н*******т 275440 тоот зээлийн гэрээний дагуу 40,000 төгрөгийг, сарын 9,9 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай,
276366 тоот зээлийн гэрээний дагуу 60,000 төгрөгийг, сарын 9,9 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, зээлдүүлж, зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 1.5 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож авахаар гэрээнд зааж, зээл эргэн төлөх хуваарь гаргажээ.
6.Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
7.Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,
453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч О******* К******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.
Хариуцагч Д.Н******* нь
-275440 гэрээний үүрэгт зээл 40,000 төгрөг, зээлийн хүү 112,860 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,0 төгрөг, нийт 152,860 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 39,600 төгрөгийг төлж, зээл 40,000 төгрөг, зээлийн хүү 73,260 төгрөг, нийт 113,260 төгрөг төлөх,
-276366 гэрээний үүрэгт зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 169,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,0 төгрөг, нийт 229,290 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 59,400 төгрөгийг төлж, зээл 60,000 төгрөг, зээлийн хүү 109,890 төгрөг, нийт 169,890 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ийнхүү бодогдсон хүү 183,150 төгрөгийн тал хувь болох 91,575 төгрөгөөс татгалзаж үлдэх мөнгийг шаардаж байна.
Иймд хариуцагч Д.Н*******ээс зээл 100,000 төгрөг, хүү 91,575 төгрөг, нийт 191,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 9,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191,575 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Д.Н*******аас зээл 100,000 төгрөг, хүү 91,575 төгрөг, нийт 191,575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 6,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ