Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01206

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2024/01206

Орхон аймаг

 

 

 

                   

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, “М ББСБ” ХХК-ийн /РД: *******/, /утас:*******,*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг, 6-13 тоотод оршин суух, Сансар овогт*******/, /утас:89636600/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э-т холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 823,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  Э нь “М ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 04 сарын 01-ний өдөр 140000622797 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Эрдэнэ- Очир нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэй, 2022 оны 05 сарын 14-ний өдөр төлж барагдуулахаар зээлсэн ба хугацаанд нь төлж барагдуулаагүй болно. Эын одоогийн ашиглаж байгаа дугаар болох 89636600 дугаараар холбоо тогтоож 2023 оны 12 сард багтаан төлөхөөр хугацаа тохирсон боловч төлөлт хийгээгүй болно. Эын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар үдсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 271,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,075 төгрөг, нийт 823,664 төгрөг байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Эоос гэрээний үүрэгт нийт 823,664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э нь “М ББСБ” ХХК-аас 500 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Үлдсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 271,589 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,075 төгрөг, нийт 823,664 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь Эт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 823,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э нь нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн 823,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иймд хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эоос 12 159 төгрөг, төрийн сангаас 12 159 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн 823,664 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 318 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эоос 12 159 төгрөг, төрийн сангаас 12 159 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА