Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/03939

 

 

 

 

 

 

 

 

2024 08 12 101/ШШ2024/03939

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж******* Сууц өмчлөгчдийн холбоо /гд:*******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш******* овогт Ч******* Г******* /рд:/-д холбогдох,

 

695,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г******* нь Сууц өмчлөгчдийн холбооны харьяа 496 орон сууцанд оршин суудаг боловч 2021 оны 07 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацааны СӨХ-ын төлбөрийг барагдуулаагүй бөгөөд удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзах, утсаар ярих зэргээр төлбарийг барагдуулах тухай шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. 

Иймд олон жилээр төлбөрөө төлөхгүй байгаа нь СӨХ-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Ч.Г******* нь Хишиг нэртэй хүнсний дэлгүүрийн 2021 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Ч.Г******* нь дэлгүүрээ хүнд түрээсэлдэг, хүнд түрээсэлж байх хугацааны төлбөр бол төлөгддөг. Өөрөө хариуцаж байх хугацааныхаа төлбөрийг төлдөггүй. 2021 оны 07 дугаар сараас, 2024 оны 12 дугаар сар хүртэл 1 сарын төлбөр 43,160 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас, 2022 оны 02 дугаар сараас 03 дугаар сар хүртэл 46,160 төгрөг, 2023 оны 07 дугаар сар, 08 дугаар сарын төлбөр 46,710 төгрөг, 2023 оны 09 дүгээр сараас, 12 дугаар сарыг дуустал 58,880 төгрөг, 2024 оны 4 сард 58,880 төгрөг, нийт төлбөр 695,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. СӨХ-ын төлбөрийг барагдуулаагүй бөгөөд удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзах, утсаар ярих зэргээр төлбөрийг барагдуулах тухай шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул 695,940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Ч.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Өмнөх бүх нийтийн хурлаар СӨХ-н төлбөр тогтоосон энд нийт оршин суугчдад СӨХ-н төлбөрийн задаргаа тогтоох үндэслэлээ гаргаж ярьж тайлбарлаж тогтоосон байдаг. Бид үүнийг зөвшөөрч СӨХ-н төлбөрөө сар бүр төлж явдаг байсан. Түүнээс хойш хурал зарлахгүйгээр Нэхэмжлэгч Жаст49 СӨХ-ны Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал дур мэдэн СӨХ-н төлбөр нэмэгдүүлэх эрхгүй бөгөөд тэд оршин суугчдын бүх нийтийн хурал зарлахгүйгээр 3 удаа нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10-р бүлэгт Удирдах зөвлөл түүний эрх үүргийн талаар тодорхой зааж өгсөн. Удирдах зөвлөл дур мэдэн Оршин суугчдын хурал зарлаж төлбөр нэмэх үндэслэл тайлбараа тавихгүйгээр дахин дахин төлбөрөө нэмэхийг оршин суугчид болон ААНБ-д бүгд зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байгаа. Иймд дур мэдэн нэмсэн нэмэгдэл төлбөрийг хүчингүй болгож оршин суугчдын бүх нийтийн хуралаар тогтоосон төлбөрийг мөрдүүлж өгнө үү. Мөн дур мэдэн нэмж авсан төлбөрүүдийг хасаж тооцуулах шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 1-13, 24-26 талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж******* СӨХ нь хариуцагч Ч.*******-*******д холбогдуулан СӨХ-ийн төлбөр 695,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нь СӨХ-ийн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал дур мэдэн СӨХ-ийн төлбөрийг нэмэгдүүлэх эрхгүй бөгөөд тэд оршин суугчдын бүх нийтийн хурал зарлахгүйгээр 3 удаа нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, дур мэдэн нэмсэн нэмэгдэл төлбөрийг хүчингүй болгож оршин суугчдын бүх нийтийн хурлаар тогтоосон төлбөрийг мөрдүүлж өгнө үү, мөн дур мэдэн нэмж авсан төлбөрүүдийг хасч тооцуулж өгнө үү гэж маргажээ.

4.Нэхэмжлэгч Ж******* СӨХ нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49А, , 51А, 51Б, 53А байрны СӨХ-ны үйл ажиллагаа хариуцан ажилладаг, СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар С.Б******* бүртгэлтэй болох нь Ж******* СӨХ-ны гэрчилгээний хуулбараар, Ж******* Сууц өмчлөгчдийн холбооны дүрмээр тогтоогдож, хариуцагч нь байрны 1 тоотод хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

5.Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, байрны 1 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрийг

-2021 оны 07, 10, 11, 12, 2022 оны 01 саруудад, сард 43,160 төгрөг, нийт 215,800 төгрөг,

-2022 оны 2, 3 саруудад, сард 46,160 төгрөг, нийт 92,320 төгрөг,

-2023 оны 7, 8 саруудад, сард 46,710 төгрөг, нийт 93,420 төгрөг,

-2023 оны 9, 10, 11, 12, 2024 оны 4 саруудад, сард 58,880 төгрөг, нийт 294,400 төгрөг, нийт 695,940 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь байрны 01 тоот өрхийн СӨХ-ийн төлбөрийн тооцоо баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч СӨХ-ийн төлбөрийг СӨХ-өөс дур мэдэн нэмсэн гэж маргаж байгаа боловч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/23 тоот Ж******* Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, Ж******* СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээ сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, Ж******* Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тордруулга зэрэг баримтаар СӨХ-ийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сараас эхлэн тус хотхонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн засвар үйлчилгээний зардлыг кв.м тутамд 600 төгрөг байсныг 800 төгрөг болгосон талаар тусгажээ.

Иймээс дээрх тооцооллын баримтад заасан 2022 оны 2, 3, 7, 8 дугаар саруудад өмнөх саруудаас илүү авсан зөрүү 3000 төгрөг, нийт 4 сарын 12,000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /39,510-36,510=3000*4 сар=12,000 төгрөг/

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Ч.Г*******эс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 683,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 12,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 21,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 683,940 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 20,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1-т заасантай нийцнэ.

7.Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Ч.Г*******эс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 683,940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж******* СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 12,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20,956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ