Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/03836

 

 

 

 

 

 

2024 08 07

101/ШШ2024/03836

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э******* Ц******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах, Н******* *******т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будхандыг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Ц******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэбиш овогтой Ц******* миний ганц хүний өмчлөлийн орон сууц болох Баянзүрх дүүргийн хорооны ******* ******* 25 тоотод 2024.03.28-нд хийсэн 4-167/7429 дугаартай В үнэлгээ ХХК хөрөнгө үнэлгээний компанийн албан бичгээр өгсөн мэдэгдлийг үл зөвшөөрч ШШГТХуулийн 55-р зүйлийн 55.7-д зааснаар гомдол гаргаж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4-т заасан Бодитой байх зарчмыг хангаагүй. 3.1-д заасан аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ, үнэ цэн зохих үндэслэлтэй, тодорхой байх гэх шаардлагуудыг хангаагүй тул В компаны хийсэн тайланг үндэслэл бүхий тайлан гэж үзэх боломжгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаж байж тухайн үнэлгээг ашиглах боломж нээгдэнэ. Гэтэл Улаанбаатарын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 900 метрт орших гаднаа автомашины зогсоолтой, 223мкв талбайтай, 20 хан айлын сууцыг зайны хувьд хол, хүн амын нягтаршил их орон сууцуудтай харьцуулж үнэлэхдээ манай гэрээс 700-800 метрт орших Ш Ла, О Р гэх мэт орон сууцуудын үнийг огт тусгаж харьцуулаагүй байгаа нь үнэлгээг бодитой хийсэнгүй гэж үзэхэд хүргэж байна.

Иймээс би ШШГГ-ыг хариуцагчаар татан миний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү хэмээн хүсэж байна.. гэжээ.

 

2. Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/Ш2022/02815 дугаар захирамжаар Э.Ц*******оос 53,748,831 төгрөгийг гаргуулж Х банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 22261326 дугаар тогтоолоор үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Э.Ц*******ын өмчлөлийн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ М Д гудамж ******* 25 тоот 223.62 м.кв талбайтай орон сууцыг тус газрын 2022 оны 04-164/22429 дүгээр албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Э.Ц*******т шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ М Д гудамж ******* 25 тоот 223.62 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 17-ны едрийн 22261326/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23261326/02 дугаартай тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Э.Ц*******т 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4- 164/6391 дугаартай албан бичгээр гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд орон сууцаа 1.582.000.000 /Нэг тэрбум таван зуун наян хоёр сая/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Х банкинд танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/101 тоот Шинжээч томилох тогтоол -оор В- Вэй ХХК-ний О.Б******* шинжээчээр зах зээлийн үнийг тогтоолгоход 829.630.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4- 164/7429, 4-164/7428 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч гардуулан өгч тэмдэглэлээр баталгаажуулсан.

Анхны албадан дуудлага хнд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ М Д гудамж ******* 25 тоот 223.62 м.кв талбайтай орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 580.741.000 төгрөгөөр оруулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 дугаар тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4-164/10369, 4-164/10368 дугаар мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч, авагч нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн.

Анхны албадан дуудлага хнд оруулахаар нийтэд зарлахад Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/Ш32024/13068 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага хнд оруулаагүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч, төлбөр төлөгч Э.Ц*******ын үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тайланд ямар аргаар хийсэн талаар бичсэн байгаа.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрээр хариуцагч Э.Ц*******оос мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь битүүмжилж хураагдсан эд хөрөнгийг дуудлага хнд оруулахаар үнэлгээ гаргасан боловч Ц******* нэхэмжлэл гаргасан байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй, үнэлгээнд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02815 шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Ц*******оос 53,501,003.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,828 төгрөг гаргуулж х банк ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол М Д гудамж ******* 25 тоот 223,62 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд хураагдаж, битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гарсан, дуудлага хнд орохоор үнэлгээ гарсан боловч, үнэлгээг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч нэхэмжлэл гаргасан байна. Төлбөр төлөгчтэй холбогдох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, үнэлгээнд гомдол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч хавтаст хэргийн 1-2 хуудас дахь баримтууд, хариуцагч хавтаст хэргийн 43-102 дахь хуудсан дахь баримтуудыг бүрдүүлж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч Н******* *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Н******* ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч Э.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02815 дугаартай шийдвэрээр, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 53,501,003.23 төгрөгийг хариуцагч Э.Ц******* төлөхийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 25-ны өдөр 13,501,003.23 төгрөгийг тус тус төлж барагдуулах, Э.Ц*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 хороо, хороолол, /13373/ М д гудамж, ******* ******* 25 тоот хаягт байршилтай, 223,62 м.кв м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Ц******* сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

4. Дээрх шийдвэрийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/20994 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2022/02191 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

5. Шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н******* ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22261326 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

Улмаар төлбөр төлөгч Э.Ц*******т 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгч, түүнтэй уулзаж тэмдэглэл хөтөлсөн баримтууд хэрэгт авагдсан байна.

6. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22261326/164 тогтоолоор төлбөр төлөгч Э.Ц*******ын үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тогтоолыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

7.Төлбөр төлөгч Э.Ц*******т шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор Н******* газрын дансанд тушааж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн байна.

8.Н******* газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22261326/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Э.Ц*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 хороо, хороолол, /13373/ М д гудамж, ******* ******* 25 тоот хаягт байршилтай, 223,62 м.кв м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэх хугацаа тогтоож өгсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг тогтоож өгсөн талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх баримтуудыг төлбөр төлөгч Э.Ц*******т тухай бүрт мэдэгдэж, тэрээр гарын үсэг зурсан баримтууд авагдсан байна.

9.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага хгаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага х явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.

Үнэлгээчнийг дуудлага х явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар анхны албадан дуудлага хнд оруулах үнийн саналаа ирүүлэхийг өмчлөгч буюу төлбөр төлөгч Э.Ц*******т 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4-164/6391 албан бичгээр мэдэгдсэний дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Э.Ц******* нь орон сууцаа 1,582,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн ба төлбөр авагч Х банк нь уг үнэлгээг зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн 164-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/101 дугаартай тогтоолоор В-Вэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилж, шинжээчид хууль тайлбарлах ажиллагаа хийсэн байна.

11.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага хгаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага х явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 829,630,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт үйлджээ.

12. Н******* газрын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-164/7429 албан тоотоор төлбөр төлөгч Э.Ц*******т үнэлгээний мэдэгдлийг мэдэгдэж, албан тоотыг гардуулан өгч гарын үсэг зуруулан, тэмдэглэл мөн хөтөлсөн байна.

13. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага хнд оруулахаар шийдвэрлэж энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн баримтууд хэрэгт авагджээ.

14. Э.Ц******* нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн байна.

15. Нэхэмжлэгч тал гомдлын шаардлагын үндэслэлээ, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4-т заасан Бодитой байх зарчмыг хангаагүй. 3.1-д заасан аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ, үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэх шаардлагуудыг хангаагүй, Улаанбаатарын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 900 метрт орших гаднаа автомашины зогсоолтой, 223 м.кв талбайтай, 20-хон айлын орон сууцыг зайны хувьд хол, хүн амын нягтаршил их орон сууцуудтай харьцуулж үнэлэхдээ манай гэрээс 700-800 метрт орших Ш Ла, О Р гэх мэт орон сууцуудын үнийг огт тусгаж харьцуулаагүй байгаа нь үнэлгээг бодитой хийгүй гэж тайлбарлаж байна.

Үнэлгээний тайланг Өртгийн хандлагын арга, Орлогын хандлагын арга, Зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус тооцон гаргаж, арга тус бүрийн зохих итгэлцүүрээр үнэлж, дээрх 3 аргаар тооцоологдож гарсан үнээс хамгийн өндөр буюу 829,630,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.

Уг тайланд Сүхбаатар дүүргийн байрнуудыг Баянзүрх гэж бичсэн алдаа байгаа боловч энэ аргаар үнэлсэн үнэлгээгээр үнэлгээг гаргаагүй тул үнэлгээнд нөлөөлсөн гэж үзэхгүй юм.

Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Н******* ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан байна.

Иймд Н******* *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Ц*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Н******* *******т холбогдуулан гаргасан Э.Ц*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 хороо, хороолол, /13373/ М д гудамж, ******* ******* 25 тоот хаягт байршилтай, 223,62 м.кв м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн В үнэлгээ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ш-3/3 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Э.Ц*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2024/13068 дугаартай захирамж хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ