| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01083/И |
| Дугаар | 155/ШШ2024/01046 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/01046
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/01046 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.З хүсэлттэй,
Гуравдагч этгээд: М.О холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай, 155/2024/01083/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.З( цахимаар)
Гуравдагч этгээд: М.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.З нь Д.О-той үерхэж байх хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү О.Б г төрүүлсэн юм. Тухайн үед нөхөр Д.О-той албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид өрх тусгаарлаж, тусдаа гараагүй, би оюутан, хүүхдээ өөрөө асран халамжлах боломжгүй байсан зэрэг нөхцөл байдпаас шалтгаалан өөрийн ээж М.О-т үрчлүүлсэн юм. Их сургуулиа төгсөөд нөхөр бид хоёр хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамтын амьдралын явцад дахин нэг хүүхэдтэй болсон. Одоо том хүү О.Б минь 9 настай бөгөөд өөрийн төрсөн эцэг, эхээ гэх болж, төрсөн дүүтэйгээ ижилдэн дасаж, өөрийн гэртээ амьдрах гэдэг боллоо.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би шүүх хуралдаанд очих гэсэн боловч Улаанбаатар хотод эмнэлгийн яаралтай ажилтай болчихоод цахимаар оролцож байна. О-той үерхэж байгаад хүүхэд төрүүлсэн бөгөөд тухайн үед оюутан байсан болохоор хүүхдээ ээж дээрээ үлдээх болоод үрчлэлт хийлгэсэн юм. Тэгээд одоо О-той гэр бүл болоод дахин хүүхэд төрүүлсэн. Одоо том хүү О.Б-г өөрийн гэртээ дүүтэй нь ижлээр нь өсгөх шаардлагатай болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч М.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.З-ын шүүхэд гаргасан үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гуравдагч этгээд болох түүний төрсөн ээж М.О миний бие гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний охин Б.З нь 2015 оны 9 дүгээр сарын өдөр хүү О.Б-г төрүүлсэн. Хүүхдээ төрүүлэхдээ оюутан байсан бөгөөд би ч гал дээр гарсан анхны зээ гээд өөрөө өсгөхөөр үрчилж аваад юм. Би өөрөө охин З, түүний дүү хүү Д гэсэн хүү, охин хоёртой юм. Одоо хүү О.Б нь аав О, ээж З, дүү Б нарын Х аймгийн Р суманд амьдардаг бөгөөд одоо тус сумынхаа ЕБС-ийн 4 дүгээр ангид сурдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байнаа. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байгаа. Үүнд О.Б огт хамаарахгүй гэв.
Нэхэмжлэгчээс Б.З, М.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хүү О.Б-н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О.Б-гийн үрчилсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжийн эх баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг,
Гуравдагч этгээд М.О-аас хариу тайлбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гуравдагч этгээд М.Оын ямар нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон талаарх лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.О-ын төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдийн лавлагаа, Х аймгийн Р сумын 4 дүгээр багийн засаг даргаас Б.З-ын ам бүлийн талаарх лавлагаа зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б.З нь төрсөн хүү О.Б-г эх М.О-т ... үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Б.З нь төрсөн хүү О.Б-г эх М.О-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулснаар хүү О.Б-г өөрийн асрамжинд авах, хүү О.Б-г төрсөн эх Б.З-аар овоглогдох зэрэг эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
3. Нэхэмжлэгч Б.З нь ...... өдөр хүү О.Б-г төрүүлсэн бөгөөд тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өөрийн төрсөн эх М.О-т үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн тайлбар,
.... өдөр төрсөн хүү О.Б төрсөн болох нь Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан CVL2467010001007331 дугаартай, регистрийн дугаар: ... Иргэний бүртгэлийн дугаар: ....., Эцэг /эх/-ийн нэр: З, Өөрийн нэр:О.Б, Хүйс: эрэгтэй, Төрсөн он, сар, өдөр: ...., Бүртгэсэн газар: Улаанбаатар, Сонгинохайрхан, Бүртгэлийн дугаар: ...., Эхийн регистрийн дугаар: ...., Иргэний бүртгэлийн дугаар: ...., Овог: Ц, Эцэг /эх/-ийн нэр: Б, Өөрийн нэр: З гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү О.Б-г эх М.О-т үрчилж авсан болох нь .... бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар үрчилсний бүртгэлийн лавлагаа,
Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газраас олгосон: Үрчлэхийн өмнө: Хүүхдийн овог: Ц, Эцэг (эх)-ийн нэр: З, Нэр:О.Б, Эхийн овог: Ц, Эцэг (эх)-ийн нэр: Б, Нэр: З, Үрчлэн авсан Эхийн Овог: Б, Эцэг (эх)-ийн нэр: Мөнхөө, Нэр:О-т О.Б-г үрчлэн авсныг ..... өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 02-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилт бүхий ..... дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч И.А-ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:М.О нь Б.З ын ээж бөгөөд О.Б-н эмээ нь юм. Энэ хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. О.Б нь одоо ээж З-ын асрамжид байдаг бөгөөд З нь сумандаа ирж суурьшин амьдарч Р сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаа. З-ыг суманд ирж амьдрахаас өмнө хүү О.Б эмээ О-ын асрамжид байсан. Эмээ нь хүү О.Б-г ёстой өөрийнхөө хайр халамжид өсгөсөн, хичээлд нь байнга хүргэж ирж, авдаг, юугаар ч дутаахгүй өсгөсөн гэж хэлэх байна. Ээж хүү хоёрын хоорондын харилцаа маш сайн. Ээж З-ын хувьд хүүхдэдээ тавих анхаарал халамж сайн, хүүхдийнхээ хичээл, сурлагын талаар байнга л асууж байдаг. Гэр бүлийн халамж анхаарал сайтай хүүхэд байдаг. Тийм ч учраас энэ шавь маань хичээлдээ дажгүй, ялангуяа математик, сэтгэн бодох чиглэлийн хичээлд илүү сайн, өөрөө ч сонирхолтой байдаг. Миний бодоход хүүхэд өөрийн төрүүлсэн ээжийнхээ асрамжид байх нь хүүхдэд илүү дээр байна байх гэж бодож байна. О.Б хувьд ээжийгээ суманд ирсэнээр хойш нэг гэртээ хамт амьдарч эхлэсэн бөгөөд энэ жил нэгдүгээр ангид орж байгаа дүүтэй. ... гэх мэдүүлэг (хх-ийн 7 дугаар тал) зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан бөгөөд хэдийгээр үрчлэлтийг тооцох хуульд тодорхойлон заасан үндэслэл байхгүй ч хүү О.Б нь одоо төрсөн эхийн хамт амьдарч байгаа, үрчлэн авагч М.О нь өндөр настай болсон, хүү өөрийн төрсөн эхтэйгээ байж эхээрээ овоглох хүсэлтэй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Б.З-ын хүү О.Б-г эх М.О-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, хүү О.Бг төрсөн эх Б.Зын асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар О.Б -гийн үрчлэгч эх М.О-т үрчлэгдсэн .... өдөр бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү О.Б-г төрүүлсэн эх Б.З-ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА