Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00595

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00595

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 27 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 913,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******, Ё.*******,

Хариуцагч: Х.*******,

Нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Х.******* холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 913,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Манай байгууллага нь иргэн Х.*******ай Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Хариуцагч нь 2023-2024 оны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Х.*******аас ******* эрчим хүчний төлбөр 742,970 төгрөг, алданги 170,843 төгрөг нийт 913,813 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй хүлээн зөвшөөрч байна, харин хариуцагчийн хэлж байгаа паар задрах асуудал бол СӨХ-ны хариуцах ёстой өмч учир манайхтай хамааралгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм гэв.

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, гол нь шүүх хуралдаанд орж албаны хүмүүстэй уулзаж хэлэх зүйл байсан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Манай байрны паар задарч байсан, олон айл өрх хохирсон энэ асуудлаар л ярих гэсэн юм түүнээс нэхэмжлэлийн шаардлага болох ******* мөнгө 913,813 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 26,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 913,813 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,482 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ