Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2024/00591

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2024/00591

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 5 дүгээр хороо, Залуусын 31 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Багануурын *******-******* ХК-ийн гурилын цехэд операторчноор, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гар хивсний цехэд утас ээрэгчээр 1995 оныг хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас гарсан тушаал бичигдээгүй тул *******-******* ХК-д ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэхэд ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Иймд намайг 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл *******-******* ХК-д ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Х.******* хүсэлтээр Б.******* гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Х.******* нь 1974 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 50 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Х.******* хөдөлмөрийн дэвтэр ажиллаж байсан үйл баримтын талаар бүрэн тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Х.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч Х.******* нь Багануурын *******-******* ХК-ийн дэргэдэх гурилын цехэд 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл операторчоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №13 тоот тушаалаар Багануурын *******-******* ХК-ийн дэргэдэх гурилын цехэд операторчноор авч ажиллуулав, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №20 тоот тушаалаар мөн компанийн дэргэдэх гар хивсний цехэд утас ээрэгчээр шилжүүлэн ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 6 дугаар хуудас/

4.2.Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Багануур дүүргийн *******-******* ХК-ийн баримт хадгалагддаггүй тул ******* *******д лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 7 дугаар хуудас/

4.3.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануур дүүргийн *******-******* ХК байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн 8 дугаар хуудас/

4.4.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт: Тус дүүргийн 5 дугаар хорооны иргэн Х.******* нь Багануур дүүргийн *******-******* ХК-ийн дэргэдэх гурилын цех, гар хивсний цехэд 1993-1995 онд ажиллаж байсан тухай лавлагаа авахаар дүүргийн архивт хүсэлт ирүүлсэн. Дүүргийн архивын сан хөмрөгт тус байгууллагын баримт хадгалагдаагүй тул лавлагаа олгох боломжгүйг үүгээр уламжилж байна, /хх-ийн 9 дүгээр хуудас/

4.5.Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн лавлагаанд: ******* ******* /ХН7406/-ын ажиллаж байсан *******-******* ХК нь 1994 онд Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар нийгмийн даатгалын шимтгэлийг тус газрын тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно. Тус газрын архивд 1993 оны баримтууд хадгалагдаагүй байна, /хх-ийн 10 дугаар хуудас/

4.6.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 242700020049 дугаартай хуулийн этгээдийн лавлагаанд: Материал техник хангамжийн контор нь 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өмч хувьчлалын комиссын 112 дугаар тогтоолоор Оргил ХК-д хувьчлагдсан бөгөөд 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор *******-******* ХК болон өөрчилсөн. 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор *******-******* ХХК болгон хэлбэрээ өөрчилж байсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна гэжээ. /хх-ийн 11 дүгээр хуудас/

4.7.Гэрч Б. шүүхэд өгсөн: Би 1993-1995 оны хооронд ******* ******* ХК-д сахиулаар ажиллаж байсан. Намайг ******* ******* ХК-д ажиллаж байхад Х.******* гурилын цехэд ажилд орж байсан. Тухайн үед би манаач хийж байсан болохоор яг ямар ажил хийж байсныг сайн мэдэхгүй байна. *******-******* ХК өмнө нь Материал техникийн хангамжийн бааз нэртэй байсан, хэдэн онд *******-******* ХК болсон талаар мэдэхгүй, намайг ажилд ороход *******-******* ХК гэсэн нэршилтэй байсан, ******* намайг ажлаас гартал ажиллаж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно/хх-ийн 18 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х. Багануурын *******-******* ХК-ийн дэргэдэх гурилын цехэд 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл операторчоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овогт ******* Багануурын *******-******* ХК-ийн дэргэдэх гурилын цехэд 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл операторчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ