Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 140/ШШ2024/00425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч Завхан аймгийн ........ сумын ........ багт оршин суух ......... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон Завхан аймгийн ..... багт мал маллаж байхдаа .......... нэрээр 1995 онд 135 толгой мал, 1996 онд 150 толгой мал, 1998 онд 173 толгой мал, 1999 онд 200 толгой мал, 2000 онд 349 толгой мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга ......... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...1985 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 10-р сарын 14-ний өдөр хүртэл, 1989 оны 07-р сарын 10-ны өдрөөс 1989 оны 10-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ....... нэгдлийн ...... бригадад малчнаар, 1989 оны 11-р сарын 01-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ...... сумын ..... нэгдлийн ............. ажилчнаар, 1990 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын ......... нэгдлийн ....... бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Мөн .......... намайг ......... нэрээр 1995 онд 135 мал, 1996 онд 150 мал, 1998 онд 173 мал, 1999 онд 200 мал, 2000 онд 349 мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ....... нь ...... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. Мминий бие нь Завхан аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай давхацсан тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш........нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох болон мөн хуулийн 135.2.14-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..... сумын ....... нэгдлийн ....... бригадад малчнаар,

-1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын ............ нэгдлийн тэжээлийн цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 2 дугаар сарын 03-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ....... сумын .......... нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 48 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, Аймгийн архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай лавлагаа, 1985, 1986, 1987, 1989, 1991, 1992 онуудын Завхан аймгийн ..........сумын ....... нэгдлийн цалингийн цэсний баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн ...... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Завхан аймгийн ...... сумын ........ нэгдэл, .........бригад малчин, 1989 он гэх, мөн хаягийн хуудас №7 баримт, уг бримтын 10-т Завхан аймгийн ..........сумын .......... бригадад хоньчин гэх баримт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч ....... өгсөн мэдүүлгийн: ............ нь Завхан аймгийн ....... сумын 8 жилийн сургуулийг төгсөөд тус сумын ....... нэгдлийн ......... бригадад ээж, аавынхаа хамт мал маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдан 1989 онд халагдаж ирээд л эргээд тус бригаддаа мал маллаж байгаад 1992 онд гэрлэсэн. Одоо хүртэл малаа маллаж байгаа... гэх хэсэг,

гэрч ........ийн өгсөн мэдүүлгийн: .......... нь Завхан аймгийн .... сумын 8 жилийн сургуулийг төгсөөд тус сумын ....... нэгдлийн ....... бригадад ээж, аавынхаа хамт мал маллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдан халагдаж ирээд л эргээд тус бригаддаа мал маллаж байгаад 1992 онд бага хувьчлал болоход малаа хувьчилж аваад одоо хүртэл малаа маллаж байгаа... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч ........дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч ...... нь Завхан аймгийн ....... сумын ...........багт мал маллаж байхдаа ......... нэрээр 1995 онд 135 толгой мал, 1996 онд 150 толгой мал, 1998 онд 173 толгой мал, 1999 онд 200 толгой мал, 2000 онд 349 толгой мал тоолуулж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ......... тоот лавлагаагаар нотлогдож байна.

Түүнийг ....... гэж дууддаг байсан болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.

Харин .....д анх Завхан аймгийн С......... багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягтуудыг нээхдээ түүний эцгийн нэрийг ........ гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1995-1996, 1998-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд ....... нь .......... нэрээр 1995 онд 135 толгой мал, 1996 онд 150 толгой мал, 1998 онд 173 толгой мал, 1999 онд 200 толгой мал, 2000 онд 349 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6 дэх заалтыг баримтлан ........ овогт ......г 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, мөн 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........... сумын ......... нэгдлийн ............бригадад малчнаар,

-1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ..........нэгдлийн тэжээлийн цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан .......... нь Завхан аймгийн ........... багт мал маллаж байхдаа ........... нэрээр 1995 онд 135 толгой мал, 1996 онд 150 толгой мал, 1998 онд 173 толгой мал, 1999 онд 200 толгой мал, 2000 онд 349 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .............гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ