Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 140/ШШ2024/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар ..........хороо ..........тоотод оршин суух ......... овогт ........ нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....., нарийн бичгийн дарга ........нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ............нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 

Миний бие ........... нь 1963 онд төрсөн. 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........... сумын .......... нэгдэлд мал маллаж байсан.Мөн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ........... сумын ............ нэгдэлд малчин тууварчнаар ажиллаж байсан. Тэтгэврийн насанд хүрч байгаа тул ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...... нь 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ......... сумын ......... нэгдэлд мал маллаж байсан.Мөн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ..........сумын ......... нэгдэлд малчин тууварчнаар ажиллаж ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ....... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч .......... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ....... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ....... сумын .......... нэгдэлд мал маллаж байсан.Мөн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ..........нэгдэлд малчин тууварчнаар ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ........... тоот лавлагаа, Завхан аймгийн ........... нэгдлийн ...... багийн 1987 оны 70-р данс зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Хэдийгээр Аймгийн архивын лавлагаанд 1979-1981, 1984-1990 оны баримтад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс 1987 онд байх бөгөөд бусад онуудад байхгүй, харин түүний эцэг .......... нэр дээр 1980 онд хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг ........ мал маллаж туувар тууж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Мөн Завхан аймгийн ......... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ........ нэгдэл, Тууварчин, 1985 он гэх хэсэг,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ж........ өгсөн мэдүүлгийн: ...Би 1979 онд Завхан аймгийн ....... сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Тэр үед ........ нь аавынхаа хамт нэгдэлд мал маллаж, туувар хийж байсан... гэх хэсэг,

гэрч ......... өгсөн мэдүүлгийн: ...Би тухайн үед Завхан аймгийн ......... сумын барилгад ажиллаж байгаад 1979 оноос Завхан аймгийн ........сумын ...... нэгдэлд мал маллаж туувар тууж байсан. Тэр үед .......... нь аавынхаа хамт нэгдэлд мал маллаж, туувар хийж байсан болохоор сайн мэдэж байна ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч .....г дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ..........овогт ............г

-1979 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын ....... нэгдэлд мал маллаж байсныг

-.Мөн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ........... сумын ....... нэгдэлд малчин тууварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ