| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00243/И |
| Дугаар | 103/ШШ2024/00580 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00580
| 24 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ24/00580 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* байранд оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт холбогдох арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэ 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 8 дугаар сарын 21-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.,
Хариуцагч Я.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Я. холбогдуулан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, орон сууцны үнэ 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагуудаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. овогтой нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууцанд 1995 оноос эхлэн өвөг эцэг Ж., эх Б., дүү Д. нарын хамт амьдарч байсан билээ. Өвөг эцэг Ж. нь өндөр настай, ахмад дайчин, улс нийгэмд олон жил үр бүтээлтэй ажилласан зэрэг нөхцөл байдлыг үнэлж үзэн дүүргээс тус орон сууцыг анх өгч байсан бөгөөд түүний ганц охин болох ээж минь нас барсан учир өвөө минь өндөр настай болсон байдлаа харгалзан үзэж Д. миний бие насанд хүрээгүй бага байсан зэргээс шалтгаалан зээ охин Д.ын нэр дээр байрыг өмчлөн авсан байсан.Өвөө маань ч удалгүй нас барж эгч Д., дүү Д. бид орон сууцандаа үлдсэн. Д. миний бие гэмт хэрэг үйлдсэний улмаас 1999 онд ял шийтгэгдэн хүүхдийн хорих ангид явсны дараа эгч Д. ганцаараа тус байранд амьдарч байсан. Амьдрал ядуугийн дээр боловсрол мэргэжил байхгүй ганц бие эмэгтэй хүний хувьд амьдралын нөхцөл маш хүнд байсан бөгөөд олон удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн дүү Д. миний гэмт хэрэг үйлдсэн хохирол төлөх асуудал байнга нэхэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг дуудлагаар зарна гэж хүртэл айлгаж дарамталдаг байсан тухай яригдаж байсан байдаг. Миний эгч болох Д.ын хувьд нийгмийн харилцаанд оролцох чадамж муутай, юмны утга учрыг ухаж ойлгох, хүнтэй үг хэлээ ололцох хэл ярианы чадвар муу байсан бөгөөд Багануур дүүрэгт тулж түшээд явах ах дүү байхгүй, дүүгээ шоронд нэг ч удаа эргээд очих чадалгүй байсан зэрэг олон шалтгааны улмаас байраа түгжээд 2000 оны орчимд хот руу явсан байдаг. Үүнээс хойш Багануур дүүрэгт огт ирээгүй бөгөөд Улаанбаатар хотод ойр зуур ажил төрөл хийж өөрийн нь түшиж тулах ах дүүгээ хайсаар байгаад сүүлд Дархан-Уул аймаг руу шилжиж, огт холбоо харьцаагүй байдаг байсан ах ийнд очиж тэдний ойр зуур ажилд нь тусалж амьдрах болсон байна. Эгч Д. нь өөрийн орон сууцаа үгүйлэх, эргэж хөөцөлдөх боломжгүй байсны дээр миний төлбөрт байрыг нь хурааж авна гээд байсан тэгээд хураагдсан байж ч магадгүй гэдэг ойлголттой явсан бөгөөд төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, нийгмийн харилцаанд оролцож өөрийгөө илэрхийлэх, хууль эрх зүйн үр дагаврыг ойлгох чадамжгүйн улмаас Багануур дүүрэгт орхисон байрны талаар огт ойлголтгүй явж иржээ. Д. миний бие хорихоос суллагдсанаас хойш Багануур дүүрэгт ирэхэд өөрийн байр нь цоожтой хүнгүй байсан бөгөөд хажуу талын 2 айлаас асуухад хэн байдгийг нь сайн мэдэхгүй, хүнгүй л байгаад байдаг гэсэн хариу өгсөн тул эхний ээлжид өөрөө амьдрах газар олж амьдралаа залгуулах, эгчийгээ олж уулзах зорилгоор хот руу явсан. Ингээд шоронд олон жил байсан хүн нийгмийн өөрчлөлтөд дасах, ажил олж хийн өөрийгөө тэжээх /шоронд ял эдлээд гарсан хүнийг ажилд авахгүй байсан/ гэх мэт олон шалтгаанаар цаг хугацаа өнгөрсөөр байсан ба энэ хугацаанд эгчийгээ хайж сурагласаар л байсан. Ингээд 3 жилийн дараа 2014 онд эгчийгээ Дархан-Уул аймагт байхад нь олж уулзсан бөгөөд тухайн үедээ олон жил уулзаагүй хүмүүс бүх нарийн юмаа ярьж амжаагүй, би өөрөө амьдралын шаардлагаар Сэлэнгэ аймагт үр тарианы ажил хийхээр явсан. Эргэж нэлээд хугацааны дараа уулзахдаа Багануур дүүрэг дэх байр юу болсон талаараа асуухад тухайн үед захиргаанаас ч юм уу, хаанаас ч юм хүмүүс ирээд хураана гээд байдаг байсан тэгээд би айгаад түгжээд яваад өгсөн гэдгээ хэлсэн бөгөөд дүү миний хувьд ч өөрөө олон хэрэг үйлдсэн хохирол төлбөр ихтэй байсан учраас төлбөрт нь хураагаад авчихсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Миний бие 20 оны 12 сард Багануур дүүрэгтээ ажиллаж амьдрахаар эргэн ирээд өөрийн орон сууцыг ер нь ямар журмаар хэнд шилжээд очсон юм бол, одоо ямар хүмүүс амьдарч байгааг мэдэж сураглахаар очиход эзэн нь гэж эмэгтэй байдаг талаар СӨХ-оос хэлсэн бөгөөд өөр эмэгтэй хүн түрээсэлж суудаг байдалтай байсан. Ингээд тус орон сууцны өмчлөгч байсан хүний хувьд эгчийнхээ нэр дээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасны дагуу "Орон сууцны арилжааны гэрээ"-г тус газраас 23 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Энэхүү гэрээ нь 1999 оны 12 дугаар сарын -ны өдөр хийгдэж Н. гэж нотариатчаар батлагдсан Д.аас тус орон сууцыг овогтой гэдэг хүнд хаана нь үл мэдэгдэх хашаа байшингаар сольсон тухай гэрээ байсан. Эгч Д.ын хувьд Я. гэж хүнийг огт мэдэхгүйн дээр ийм гэрээ хэзээ ч хийгээгүй, хэзээ ч ямар нэгэн хашаа байшин аваагүй гэдгээ надад хэлсэн. Гэрээн дээрх түүний гарын үсгийг хуурамчаар татлан зурсан байгаа бөгөөд Д. нь гарын үсгээ таталж зурах нь битгий хэл арай гэж нэрээ зөв бичих, хальт мулт л унших чадвартай хүн юм. Ингэхээр боловсрол нимгэн, оюуны чадамж муутай Д.ын ойлгож байснаар орон сууцыг нь ямар нэгэн төрийн байгууллагаас хураан авсан зүйл огт байхгүй бөгөөд нэгэн зальт этгээд нотариаттай хамтран хуурамч гэрээ хийж түүнийгээ ашиглан бидний орон сууцыг өөрийн болгон авсан нөхцөл байдал илэрсэн билээ. Орон сууцыг хэн гэж хүн хэзээ ямар байдлаар нэр шилжүүлж аваад ямар хүмүүсээр дамжаад одоо ямар хүний өмчлөлд байгаа талаар тус орон сууцны түүхчилсэн лавлагааг гаргаж өгнө үү гэж дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргасан боловч танд арилжааны гэрээг гаргаж өгсөн өөр бичиг баримт гаргаж өгөх боломжгүй, та шүүхэд хандвал шүүхээс албан бичгээр хэрэгтэй баримтуудыг авдаг гэж хэлсэн. Иймээс бидний хувьд МУ-ын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар Д., Я. гэж хоёр хүний хооронд хийгдсэн гэх хуурамч арилжааны гэрээг хүчингүй болгуулж, гэрээ хүчингүй болсон тохиолдолд мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх буюу өөрийн орон сууцыг буцаан авах хүсэлтэй байгаа боловч энэхүү орон сууц нь тухайн хэлцлээр Я. очсоноос хойш олон хүнд дамжуулагдан шилжсэн байх тул орон сууцыг буцаан авах боломжгүй гэж үзэж орон сууцны үнийг гаргуулах хүсэлтэй байна. Одоо манай Багануур дүүрэгт нэг өрөө байрны үнэ 100 хүртэлх сая төгрөгөөр зарна гэсэн зараар 70-80 сая төгрөгийн ханшинд борлуулагдаж байгаа гэж үнэлгээний газраас авсан мэдээлэл байгаа бөгөөд бидний хувьд орон сууцны үнийг 70,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байна. Миний эгч Д. нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103 дугаартай шийдвэрээр төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой, өөрт хохиролтой хэлцэл хийх зэрэг хэлбэрээр иргэний акт, гэрээ, үйлдсэн тохиолдолд иргэний эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй, иргэний эрх зүйн зарим чадамжтай" гэж үзэн иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцогдож харгалзан дэмжигчээр Д. миний бие тогтоогдсон билээ. Миний эгч Д. нь төрөлхийн оюуны хомсдолтой байсан гэдэг нөхцөл байдал нь ийнхүү сая тогтоогдсон бөгөөд эрх зүйн чадамжгүйн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцаа хэнд хэрхэн алдсан талаар ойлгох чадваргүй олон жил явсан нөхцөл байдал нь хэргийг хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй нөхцөлтэй байсан байна гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Д.ыг төлөөлж харгалзан дэмжигч Д. миний бие нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байгаа бөгөөд өмгөөлөгчөөр Л.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болно. Иймээс дээр дурдсанаар Д., Я. нарын хооронд хийгдсэн гэх арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Д.ын өмчлөлийн орон сууцны үнэ болох 70.000.000 /далан сая/ төгрөгийг Я.аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа: овогтой миний бие тус шүүхэд иргэн Я. болон Д. нарын хооронд байгуулсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Д.ын орон сууцны үнэ болох 70.000.000 төгрөгийг Я.аас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Тус нэхэмжлэлд шүүхээс Иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэх явцад Багануур дүүрэгт нэг өрөө /арктай/ орон сууцны одоогийн үнийг тогтоолгохоор эрх бүхий үнэлгээний газраар үнэлгээг гаргуулсан бөгөөд одоогийн зах зээлийн ханшаар Багануур дүүрэгт нэг өрөө орон сууц нь 95.000.000 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Иймээс нэхэмжлэгч миний бие хуульд заасан эрхийн дагуу нэг өрөө орон сууцны үнийг өмнө нэхэмжилсэн 70,000,000 төгрөг биш одоогийн зах зээлийн үнэлгээ болох 95.000.000 төгрөгөөр үнэлэн өмнө гаргасан нэхэмжлэл дээр 25.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэн хариуцагч Я.аас нэхэмжилж байна гэжээ.
3.Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнөөдрийн зах зээлийн ханшаар үнэлэгдсэн 95,000,000 төгрөгийн орон сууцыг хариуцагч Я.аас гаргуулах хүсэлтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ дэмжиж байна. Би удаа дараа ахаасаа та үнэхээр эгч бид хоёрын байрыг хариуцагчид зарсан уу? гэж асуухад надад зарах боломж байхгүй байсан, би зарсан гэж огт хэлээгүй, байрыг чинь зараад машиныг чинь бүр аваад ингээд сольж байгаа гэсэн зүйл хэлээгүй, харин манай дүү гарч ирнэ, та тэр болтол ойрын хэдэн жил тайван амьдарч бай гэж хэлэхэд Я. надад бэлэн мөнгө байхгүй, энэ машиныг унаад явж болно гэсэн, түүнээс ах нь байрыг нь зарж үрээгүй гэж хэлсэн. Хууль зүйн талаасаа ч тэр манай ахад энэ байрыг зарах эрх байхгүй гэж хэлсэн болохоор би энэ нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.
4.Хариуцагч Я. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би гэдэг хүнтэй наймаа хийсэн, нэхэмжлэгчийг танихгүй, зохих журмын дагуу л энэ орон сууцыг худалдаж авсан. Хариуцагч намайг хулгай хийж байгаад энэ байрыг авсан юм шиг ярьж байна, гэдэг хүн зарах эрхтэй байсан болохоор л орон сууцыг зарсан байх, би зохих журмын дагуу л худалдаж авсан. 1998 онд 400,000 төгрөгөөр худалдаж авсан, би машинаа 1,000,000 төгрөгөөр үнэлсэн, харин ч надад 600,000 төгрөг өгөх ёстой байсан, миний машиныг аваад л сураггүй болсон. Энэ гэдэг хүн нэхэмжлэгчийн төрсөн ах нь, надаас мөнгө нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна, энэ хүн ахтайгаа л энэ талаар ярилцах нь зөв байх, ах дүү нар байраа юу гэж ярьсныг мэдэхгүй, ах нь худлаа ярьдаг юм уу? дүү нь худлаа ярьдаг юм уу? би мэдэхгүй байна гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ24/001 дугаартай шийдвэр, Үндэсний төв архивын лавлагаа, Орон сууцны арилжааны гэрээ-ний хуулбар, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,
Хариуцагчаас хариу тайлбар, фото зураг зэргийг тус тус ирүүлсэн.
6.Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Сэлэнгэ эстимэйт ХХК-г тус тус шинжээчээр томилж дүгнэлтүүд гаргуулсан.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Я. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Миний эгч Д.ын гарын үсгийг хуурамчаар зурж түүний өмчлөлийн орон сууцыг Я.ын өмчлөлд шилжүүлсэн байх тул Д., Я. нарын хооронд хийгдсэн гэх арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны зах зээлийн үнэлгээгээр 70,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон,
Хариуцагч Я. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Анх 1999 оны 11 дүгээр сард нэхэмжлээд байгаа байрыг гэх хүнээс арилжаа хийж өөрийн өмчлөлд авсан. Би Д.ыг байрны асуудлаа ахтайгаа ярьж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 25,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 103/ШШ24/001 дугаартай шийдвэрээр ******* овогт ******* ыг иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтайд тооцож, Д.ын харгалзан дэмжигчээр Д.ыг тогтоосон байх ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-д Хэрэв иргэний эрх зүйн чадамжгүй буюу бүрэн бус чадамжтай этгээдэд хууль ёсны төлөөлөгч байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол тухайн этгээд иргэний эрх зүйн чадамжтай болсон, эсхүл хууль ёсны төлөөлөгч томилогдсоноос хойш зургаан сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж заасны дагуу Д. нь шүүхэд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргажээ. /хх-7-8 дугаар хуудас/
2. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууц нь анх 1999 онд иргэн Д.ын өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2000 онд 50 дугаартай нотариатчийн гэрчилсэн арилжааны гэрээгээр иргэн Я.ын өмчлөлд, 2001 онд 50 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэх гэрээгээр иргэн Н. өмчлөлд, 2000 онд 99 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэх гэрээгээр иргэн Г. өмчлөлд, 20 онд 125 дугаартай нотариатчийн гэрчилсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр иргэн Т.гийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн болох нь Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 23 оны 10 дугаар сарын -ны өдийн 354 дугаартай албан бичиг, Д.ын эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-11-12 дугаар хуудас/
2.1.Д., Я. нарын хооронд 1999 оны 12 дугаар сарын -ны өдөр байгуулагдсан гэх Орон сууцны арилжааны гэрээ-нд зурагдсан гарын үсэг Д.ын гарын үсэг биш гэж, харин хариуцагч Я. нь бичиг баримтыг Д.ын том ах миний нэр дээр шилжүүлж, би гэрээнд гарын үсэг зурсан, Д.ыг танихгүй, гэрээ хийхэд Д. байгаагүй гэж маргаж байна.
2.2.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 24 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1733 дугаартай шинжээчийн дүгнэлтээр .., Д.ын гэх гарын үсгийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ. /хх-35-37 дугаар хуудас/
2.3.Дээрх шинжээчийн дүгнэлтээс харахад 1999 оны 12 дугаар сарын -ны өдөр орон сууцны арилжааны гэрээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.ын зөвшөөрөлгүйгээр, түүний гарын үсгийг өөр хүн зурж үл хөдлөх эд хөрөнгийг Я.ын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд тухайн үйл баримт болох үед Д. нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй, хууль эрх зүйн хувьд бусадтай иргэний эрх зүйн харилцаанд орох, түүний үр дагавар, үүсэх хор хохирлыг тооцох чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
2.4.Хариуцагч Я. нь уг орон сууцыг гэх хүнээс 400,000 төгрөгөөр арилжааны гэрээ хийж, өөрийн өмчлөлийн Wartburg маркийн 65- УБО улсын дугаартай, 1,000,000 төгрөгийн үнэтэй автомашин өгч худалдан авсан, хашаа байшингаар арилжаагүй, Д.ын гарын үсгийг хэн зурсныг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан Зохигч.., нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэснийг хэрэгжүүлж чадаагүй байна
3.Иймд Д., Я. нарын хооронд хийгдсэн 1999 оны 12 дугаар сарын -ны өдрийн орон сууцны арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Маргааны зүйл болох орон сууц нь хариуцагч Я.ын өмчлөлд арилжааны гэрээгээр шилжсэнээс хойш Н.Ганчимэг, Г.Гомбожав, П. нарын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр болон өв залгамжлалаар дамжин шилжигдсэн нь Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байгаа орон сууцыг биет байдлаар буцаан гаргуулах боломжгүй учраас хариуцагч Я. нь хуульд зааснаар орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээнэ.
5.Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 24 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэлд: ..., Багануур дүүрэгт нэг өрөө сууцны өнөөгийн зах зээлийн үнэ энгийн 1 өрөө 90,250,000 төгрөг, арктай 1 өрөө 95,000,000 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.
6.Дээрх үндэслэлээр , Я. нарын хооронд хийгдсэн гэх 1999 оны 12 дугаар сарын -ны өдрийн орон сууцны арилжааны гэрээг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсанд тооцож, хариуцагчаас арктай 1 өрөө орон сууцны үнэ 95,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7.Хариуцагч Я. уг орон сууцыг гэх хүнээс 400,000 төгрөгөөр арилжааны гэрээ хийж, өөрийн өмчлөлийн Wartburg маркын 65- УБО улсын дугаартай, 1,000,000 төгрөгийн үнэтэй автомашин өгч худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг машины мөнгө болох 400.000 төгрөгийг Д. аваагүй тул машины үнэ болох 400,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах боломжгүй, хариуцагч нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болно.
8.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 861,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууцыг ******* овогт ******* ын өмчлөлөөс ******* ******* овогт ын өмчлөлд орон сууцны арилжааны гэрээгээр шилжүүлсэн 1999 оны 12 дугаар сарын -ны өдрийн хэлцлийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоот, улсын бүртгэлийн Ү-0801 дугаарт бүртгэгдсэн 18 м.кв орон сууцны үнэ 95,000,000 төгрөгийг хариуцагч Я.аас гаргуулж нэхэмжлэгч Д.т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 861,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.аас 861,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ