| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00347/И |
| Дугаар | 143/ШШ2024/00371 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 143/ШШ2024/00371
2024 оны 10 сарын 29 өдөр Дугаар 143/ШШ2024/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД: 6153283/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , 4, 21б тоот /Гүйцэтгэх захирал /
Хариуцагч: ******* ******* ******* ХХК /РД: 3626784/, , , 8-р баг Цагаан булаг, Нанзадын 03-04 тоот /Гүйцэтгэх захирал *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Зам тээврийн хөгжлийн яам болон ******* тээвэрчдийн холбоо ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу ******* тээвэрчдийн холбоо ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Менежментийн гэрээ-г байгуулан ажиллаж байсан.
Энэхүү Эко, жишиг тээвэр төслийн хүрээнд аймгийн Цогтцэций аас Говьсүмбэр аймгийн Чойр чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу тээврийн компаниуд нь Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөр, хандиваас санхүүжилт бүрдэхээр тогтоосон.
Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан ******* Могойн Чуулган ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-г амаар харилцан тохиролцож байгуулсан ба төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн.
******* Могойн Чуулган ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7 523.85 тонн нүүрс тээвэрлэж, нийт 84 004 850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17 600 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 66 404 850 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн бөгөөд бид үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар компанийн удирдлага, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярьж мөн албан бичгээр шаардаж байсан. Гэтэл ******* Могойн Чуулган ХХК нь хураамжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс манай компани бусад хуулийн этгээд, аж ахуй нэгжид төлвөл зохих өр төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсч, хохирч байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иймд ******* Могойн Чуулган ХХК-иас Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь Зам тээврийн хөгжлийн яам болон ******* тээвэрчдийн холбоо төрийн бус байгууллага нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд уг гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу ******* тээвэрчдийн холбоо төрийн бус байгууллагатай 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдөр менежментийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. Энэхүү Эко, жишиг тээврийн төслийн хүрээнд аймгийн Цогтцэций аас Говьсүмбэр аймгийн Чойр ын чиглэлийн улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийг хяналттай, хариуцлагатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах мөн уг замын засвар, арчлалт, хяналтын үйл ажиллагааны зардлыг төслийн үр шимийг хүртэгчид буюу нүүрс тээврийн компаниуд нь Эко, жишиг тээврийн төслийн үр шимийг хүртэгч, худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлөх хандив, санхүүжилт бүрдэхээр тогтож, энэ хүрээнд ******* ******* ******* ХХК нүүрс тээврийн үйл ажиллагааг явуулсан.
Ингээд ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр биш амаар харилцан тохиролцож ******* ******* ******* ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг менежментийн компанийн зүгээс ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн. ******* ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7 523.85 тонн нүүрс тээвэрлэж, 84 004 850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17 600 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 66 404 850 төгрөгийг төлж барагдуулалгүй нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацааг өнгөрөөсөн. Энэ хугацаанд менежментийг хийж байгаа ******* ******* ХХК-ийн зүгээс мөн адил өөр бусад компаниудаар зам засварын ажиллагаа хийлгэх, Смарт ийзи логистик ХХК буюу бүртгэлийн компанийн тээврийн хөлстэй холбоотой зардал зэрэг бусад төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл төлж чадахгүй байдалд хүрээд байна.
******* ******* ******* ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захирлын зүгээс гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын татгалзал дээрээ хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийдэггүй. Зөвхөн Баян зам тээвэрчдийн холбоо, ******* ******* ХХК-тай холбоотой эрүүгийн хэрэг авлигатай тэмцэх газар шалгагдаж байна, бид нар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, хохирсон байгаа гэдэг боловч өнөөдрийн байдлаар уг хэрэг дээр ******* ******* ******* ХХК иргэний нэхэмжлэгчээр, эсвэл хохирогчоор тогтоогдсон зүйл огт байхгүй. Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Нийслэлийн эрүүгийн цагдаагийн газарт очсон. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явсан байдалтай зогсчихсон. Хариуцагчийн зүгээс нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор нүүрс тээвэрлээгүй, тээвэрлээгүй байхад хөрөнгө нэхлээ гэдэг асуудлаар татгалзал огт гаргаагүй. Энэ тээвэрлэлтээ хийснийг хүлээн зөвшөөрдөг. Харин төлбөр мөнгө төлөх болохоор үндэслэлгүйгээр баахан төлбөр тооцоо авч байсан гэдэг тайлбар гаргадаг. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгч болон "******* ******* *******" ХХК-ийн хооронд албан ёсны хууль зүйн үндэслэл бүхий ямар ч гэрээ байгуулаагүй тул "******* ******* *******" ХХК нь '******* *******" ХХК-ийн өмнө хүлээсэн аливаа үүрэг байхгүй.
2. Баян зам ТББ болон түүний менежментийг гүйцэтгэдэг "******* *******" ХХК-ийн зохион байгуулж, үйлдсэн Эко жишиг тээвэр төсөл" гэх үйл ажиллагаа нь
А. Хууль зөрчсөн шийдвэр /Зам, тээврийн хөгжлийн сайдын 134 тоот тушаал/-т үндэслэсэн тул анхнаасаа хууль бус, бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар хуулийн үндэслэлгүй төлбөр хураамж цуглуулж хөрөнгө мөнгө завших гэсэн санаа зорилготой залилан мэхлэх үйлдэл
Б Үндэслэлгүйгээр бусдаас их хэмжээний төлбөр, хураамж авсан, энэ мөнгөний зарцуулалт нь тодорхой бус байсан. Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан гэрээний үүргийг огт биелүүлээгүй...гэх мэт олон нөхцөл шалтгааны улмаас тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэрээр 2021 оны 09 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яам, "Баян зам" ТББ-ын хооронд байгуулсан гэрээг цуцалж, "Эко жишиг тээвэр төсөл" гэх үйл ажиллагааг дуусгавар болгосон,
В. Улмаар Зам, тээврийн хөгжлийн сайд холбогдох хууль хяналтын байгууллагад Баян зам ТТБ болон ******* ******* ХХК-ийг шалгуулах гомдол гаргаж шалгуулж эхэлсэн,
Г. "******* ******* ******* ХХК нь Баян зам" ТББ болон "******* *******" ХХК-д хууран мэхлэгдэж, үйл ажиллагаа цаг хугацаа, эд материал хөрөнгө мөнгө, ажил хэргийн нэр хүнд зэргээр багагүй хохирсон бусад олон аж ахуйн нэгжүүдийн нэг учир эдний нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэгдэж хариуцагч болон аливаа төлбөр төлөх бус, харин "Баян зам" ТББ болон ******* ******* ХХК-д холбогдуулан Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж байгаа болно.
3 А. Баян зам" ТББ болон ******* *******" ХХК-ийн зохион явуулж байсан "Эко жишиг тээвэр төсөл гэгчийн хууль зүйн үндэслэл болсон тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 тоот тушаал нь хууль зөрчсөн захиргааны акт болохын хувьд энэхүү тушаалыг гаргасан тухайн үеийн сайд Б.Энх-Амгаланд холбогдуулан "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжсэн, одоо шүүхийн процесс үргэлжилж байна.
Б. Баян зам ТББ болон ******* ******* ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрт үндэслэн бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө татаж зарцуулалт нь тодорхой бус байгаа.. гэх зэрэг үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах процесс үргэлжлэн хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт заасныг баримтлан "******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамран ажиллах гэрээ-ний хуулбар, Эко, жишиг тээвэр төслийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21/01 дугаартай Менежментийн гэрээ-ний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХАГ-21/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний хуулбар, авлага өглөгийн тооцооны баримт, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/223 дугаартай албан бичиг, Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Авлигатай тэмцэх газрын 2024 оны 07 сарын 04-ний өдрийн албан бичгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай компани нь Зам, тээврийн хөгжлийн яам болон ******* тээвэрчдийн холбоо ТББ нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төслийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлын хүрээнд мөн гэрээний 1.5, 1.6, 1.7-д тус тус заасны дагуу ******* тээвэрчдийн холбоо ТББ-тай 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Менежментийн гэрээ-г байгуулан ажиллаж байсан. Үүний дагуу тус чиглэлд нүүрс тээвэрлэлт хийж байсан ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-г амаар харилцан тохиролцож байгуулсан ба хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7 523.85 тонн нүүрс тээвэрлэж, нийт 84 004 850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17 600 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 66 404 850 төгрөгийг төлж барагдуулаагүй гэжээ.
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь ...нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд албан ёсны ямар ч гэрээ байгуулаагүй тул ******* ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн өмнө хүлээсэн аливаа үүрэг байхгүй. Баян зам ТББ болон түүний менежментийг гүйцэтгэдэг "******* *******" ХХК-ийн зохион байгуулж, үйлдсэн Эко жишиг тээвэр төсөл гэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн шийдвэрт үндэслэсэн тул хууль бус, бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар хуулийн үндэслэлгүй төлбөр хураамж цуглуулж хөрөнгө мөнгө завших гэсэн санаа зорилготой залилан мэхлэх үйлдэл.
Иймд Баян зам ТББ болон ******* ******* ХХК-д холбогдуулан Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж байгаа болно. Баян зам ТББ болон ******* ******* ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрт үндэслэн бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө татаж зарцуулалт нь тодорхой бус байгаа гэх зэрэг үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах процесс үргэлжлэн хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон ******* тээвэрчдийн холбоо төрийн бус байгууллага нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эко, жишиг тээврийн хамтран ажиллах гэрээ, мөн ******* тээвэрчдийн холбоо ТББ болон ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 21/01 дугаартай Менежментийн гэрээ тус тус байгуулагдсан байна.
Нэг талаас Чойр зөвлөл холбоо, нөгөө талаас ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ХАГ-21/01 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Хом ******* ******* ХХК-ийн авлага, өглөгийн тооцоо гэх баримтаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт төлбөл зохих 84 004850 төгрөгөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 600 000 төгрөгийг төлж, 66 404 850 төгрөгийн үлдэгдэлтэй талаар ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч Ц.Болортуяа нь тооцоо гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/223 дугаартай албан бичгээр төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/11512 дугаар албан бичгээр Тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан хэрэг бүртгэлтийн 210200461 дугаартай хэргийг харьяаллын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэх мөрдөгчийн саналтайгаар 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна гэжээ.
5. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй гэж маргадаг.
6. ******* ******* ХХК, ******* ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба мөн зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэжээ.
Нэхэмжлэгч тал ...******* ******* ******* ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-г амаар харилцан тохиролцож байгуулсан ба төслийн хураамжийг менежментийн компанид урьдчилан төлөх байсан боловч уг компани нь тээвэр хийх явцад төслийн хураамжийн төлбөрийг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргасны дагуу бид итгэж тээвэрлэлтийг нь ямар нэгэн саадгүйгээр явуулж ирсэн. ******* ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 7 523.85 тонн нүүрс тээвэрлэж, нийт 84 004 850 төгрөгийн төлбөр төлөхөөс 17 600 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 66 404 850 төгрөгийг төлж барагдуулаагүй гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд хариуцагч тал энэ тайлбарыг баримтаар болон тайлбараар няцаахгүй байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.
Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно, 42.9 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж тус тус заажээ.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нүүрс тээвэрлэж, нийт нэхэмжилсэн дүнгээс 17 600 000 төгрөгийг төлсөн бодит үйлдлээр илэрхийлсэн тул хэлцэл хийгдсэн гэж үзэв.
7. Аливаа гэрээ, хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд нийт 7 523.85 тн нүүрс тээвэрлэж, нийт 84 004850 төгрөгийн төлбөр төлөхөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 600 000 төгрөгийг төлж, 66 404 850 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нягтлан бодогчийн тооцооны баримтаар нотлогдож байна.
Хуульд зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлөх үүрэгтэй байна.
8. Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбар болон тооцооны баримт зэргийг хариуцагч тал нь баримтаар болон тайлбараар няцаахгүй байх тул хариуцагчаас 66 404 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч нь ... ******* ТББ болон ******* ******* ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрт үндэслэн бусдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгө мөнгө татаж зарцуулалт нь тодорхой бус байгаа гэх зэрэг үйлдэлд нь холбогдуулан Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэх, мөн хэрэг бүртгэлтийн 210200461 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч, эсхүл иргэний нэхэмжлэгч эсэх талаарх нотлох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас Эко, жишиг тээвэр төслийн үр шимийг хүртэгч худалдан авагч компанитай хамтран ажиллах гэрээ-ний дагуу төлөх төлбөрт 66 404 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 489 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзул нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх талаар бичгээр хүсэлт ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 66 404 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 489 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН