Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 143/ШШ2024/00376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр Дугаар 143/ШШ2024/00376 Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:******* ******* ******* ХХК /РД: 2698072/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр *******, ******* ******* *******-15 /Гүйцэтгэх захирал *******/

 

Хариуцагч: ******* ХХК /РД: /, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан 3 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн баруун тал /Гүйцэтгэх захирал Б.Бат/

 

Хариуцагч: овогт ийн Бат /РД: /, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр *******, Санзай гудамж 2-19 тоот

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 142 993 132.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК болон Б.Бат нар нь******* ******* ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг зээлж авсан.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р *******, 4-р *******лол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад хаягт байршилтай №-000009806 нэгж талбар №4601009066 дугаартай 20 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ХХ-72 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу JM3DJ81W3S0101346 арлын дугаартай, 31-60 ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн автомашин, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ФГ-72 тоот Фидуцын гэрээний дагуу AVV501009022 арлын дугаартай, 03-62 УНЗ улсын дугаартай Toyota camry sedan маркийн автомашин зэргийг тус тус барьцаалсан.

******* ХХК болон Б.Бат нарын******* ******* *******" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. ******* ХХК болон Б.Бат нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчсөн ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх байдлаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Иймд ******* ХХК болон Б.Бат нараас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 102 446 280.50 төгрөг, зээлийн хүү 35 315 523.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328.09 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу ******* ХХК болон Б.Бат нараас гаргуулж, хэрэв зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ******* нь 2024 оны 03 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ******* ******* ******* ХХК нь ******* ХХК болон Б.Бат нартай байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлд 102 446 280 төгрөг, зээлийн хүүд 35 315 523 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөг гаргуулах ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан. Тус нэхэмжлэлийн үндэслэл нь ******* ХХК болон Б.Бат нар нь******* ******* ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26,4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72-1 тоог үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р *******, 4-р *******лол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ҮХХ-72 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад хаягт байршилтай №-000009806 нэгж талбар №4601009066 дугаартай 20 га талбай бүхий гаалийн хяналтын талбай, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ХХ-72 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу JM3DJ81W3S0101346 арлын дугаартай, 31-60 ӨМӨ улсын дугаартай Toyota land cruiser 80 маркийн автомашин, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №ФГ-72 тоот Фидуцын гэрээний дагуу AVV501009022 арлын дугаартай, 03-62 УНЗ улсын дугаартай Toyota camry маркийн автомашин зэргийг барьцаалсан. ******* ХХК болон Б.Бат нарын "Чингис ******* *******" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Тус өдрөөс хойш зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. ******* ХХК болон Б.Бат нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчсөн ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх байдлаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Иймд "******* ХХК болон Б.Бат нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 142 993 132.31 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ******* ХХК, Б.Бат нар нь************** *******-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Бид зээл авснаас хойш Соvid цар тахал болж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээл төлөх орлогогүй болж гацсан. Түүнээс хойш одоог хүртэл компанийн орлого сайжрахгүй явсаар өдийг хүрсэн. Боломж бололцоогоороо төлөлт хийж явсан. Банкны данс руу болон зээлийн эдийн засагчийн хувийн данс руу төлөлтөө хийж явсан. Энэ талаарх дансны хуулгыг бидний зүгээс гаргаж өгнө. Банкны тооцоогоор үндсэн зээл 46 052 848.68 төгрөг, хуримтлагдсан хүү 103 929 209.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 166 639.03 төгрөг, нийт 167 148 867.05 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс бага хасагдсан байгаа нь эргэлзээтэй байна. Одоо дахиад 142 993 132 төгрөгийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Банк үйл ажиллагааны орлогогүй болсон гэдгийг мэдсээр байж гэрээг цуцлах ямар нэгэн арга хэмжээ авалгүй олон сая төгрөгийн хүүгийн өрөнд оруулж байгаад гомдолтой байна.

Чингис******* ******* нэхэмжилсэн 142 993 132.31 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалсан ч гэсэн хүү тооцоод ялгаагүй явна гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Дээр нь зээлдэгч нарын зүгээс удаа дараа төлж чадахгүй нөхцөл байдлаа мэдэгдэж байсан байна. Тэр байтугай хүсэлт гаргасан байна. Банк маань зээлдэгчийн эрх ашгийг ерөөсөө тавьж үзээгүй, хүсэлтийг нь ч шүүхэд гаргасан тайлбараар ерөөсөө шийдвэрлэсэн талаар огт юм байхгүй байна. Ингээд хүсэлт аваад, мэдэгдэл явуулаад цаг хугацаа өнгөрөөгөөд байдаг нөхцөл байдал харагдаж байна. Иргэний хуулийн 206 зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гаргасан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх нь зээлдүүлэгчийн талд үүснэ гэж заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гээд заасан байгаа. Гэтэл зээлийн гэрээний хугацаа маань 2020 оны 07 сарын 04-ний өдөр дууссан. Зээлийн төлбөр төлөх үүргийг хариуцагч биелүүлэхгүй байхад *******ны зүгээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацааг зээл авснаас хойш хэтрүүлсэн нөхцөл байдлыг ******* ярьж байна. Энэ үйлдэл нотлогдож байна. Мөн зээлдэгч нар анхнаасаа төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал байхад ******* ямар нэгэн үйлдлийг хийлгүй, зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал хуульд зааснаар харагдаж байна. Энэ нь шударга биш юм гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ҮХХ-72 дугаартай зээлийн гэрээний хуулбар, ҮХХ-72-1, ҮХХ-72 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, ХХ-72 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, ФГ-72 дугаартай фидуцийн гэрээний хуулбар, 000658408 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 000009806 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 04631-2019/00029 дугаартай иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай албан шаардлага, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлдэгчтэй холбогдсон тэмдэглэл, ******* ХХК-ийн 2214000048 тоот зээлийн дансны хуулга, зээл хүү төлсөн тооцоолол, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлдэгч ******* ХХК-ийн захиралтай уулзсан тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/56 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК, Б.Бат нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 142 993 132.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ХХК болон Б.Бат нар нь******* ******* ******* ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 150 000 000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон хэдий ч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй мөн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчсөн ба нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч өнөөдрийг хүртэлх байдлаар ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. ******* ХХК болон Б.Бат нараас зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлд 102 446 280.50 төгрөг, зээлийн хүү 35 315 523.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328.09 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөгийг гаргуулж хэрэв зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагч ******* ХХК, Б.Бат нар нь******* ******* *******-тай 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 26.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай 150 000 000 төгрөгийг зээлж авсан. 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Бид зээл авснаас хойш Соvid цар тахал болж компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж зээл төлөх орлогогүй болж гацсан. Түүнээс хойш одоог хүртэл компанийн орлого сайжрахгүй явсаар өдийг хүрсэн. Боломж бололцоогоороо төлөлт хийж явсан. Банкны тооцоогоор үндсэн зээл 46 052 848.68 төгрөг, хуримтлагдсан хүү 103 929 209.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17 166 639.03 төгрөг, нийт 167 148 867.05 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс бага хасагдсан байгаа нь эргэлзээтэй байна. Одоо дахиад 142 993 132 төгрөгийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Банк үйл ажиллагааны орлогогүй болсон гэдгийг мэдсээр байж гэрээг цуцлах ямар нэгэн арга хэмжээ авалгүй олон сая төгрөгийн хүүгийн өрөнд оруулж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас зээлдүүлэгч******* ******* ******* ХХК, нөгөө талаас зээлдэгч ******* ХХК, Б.Бат нар нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №72 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 150 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 26,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгохоор тохиролцсон байна.

 

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч******* ******* ******* ХХК, барьцаалуулагч Д.Цэдэвсүрэн нар ҮХХ-72-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянгол дүүрэг, 17-р *******, 4-р *******лол, 37-р байр, 19 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205002002 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

 

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч******* ******* ******* ХХК, барьцаалуулагч ******* ХХК, Б.Бат нар ҮХХ-72 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад хаягт байршилтай, №-000009806 нэгж талбар, №4601009066 дугаартай, 20 га гаалийн хяналтын талбай;

 

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч******* ******* ******* ХХК, барьцаалуулагч ******* ХХК, Б.Бат нар ХХ-72 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож JТ3DJ81W3S0101346 арлын дугаартай, 3160 ӨМӨ улсын дугаартай, Toyota land cruiser 80 маркийн автомашин; зэргийг тус тус барьцаалсан.

 

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаалагч******* ******* ******* ХХК, барьцаалуулагч ******* ХХК, Б.Бат нар ФГ-72 дугаартай фидуцийн гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож AVV501009022 арлын дугаартай, 0362 УНЗ улсын дугаартай, Toyota camry sedan маркийн автомашиныг шилжүүлжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх ба эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийг сар бүр төлөх нөхцөлтэй ч 2019 оны 08 дугаар сараас эхлэн дээрх хуваарь зөрчигдөн хугацаа хэтрүүлжээ.

 

Зээлдэгч ******* ХХК-д зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн байна.

 

6. Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2024 оны 03 дугаар сар хүртэл хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 102 446 280.50 төгрөг, зээлийн хүү 35 315 523.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 231 328.09 төгрөг, нийт 142 993 132.31 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх ба ******* ХХК, Б.Бат нар нь гэрээний хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй холбогдсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Мөн БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.

 

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК, Б.Бат нараас зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

9. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-д ...гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэнтэй нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчөөс олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, Б.Бат нараас зээлийн гэрээний үүрэгт 142 993 132.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингис ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943 115.66 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК, Б.Бат нараас улсын тэмдэгтийн хураамж 872 915.66 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН