Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Ю., Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., гуравдагч этгээд Ю., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н. нарыг нарыг оролцуулан шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ю. /РД:/,

Нэхэмжлэгч: Н.******* /РД:660403/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ю. /РД:/,

Маргааны төрөл: Гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн эрх олгосон, түүнийг шилжүүлсэн шийдвэр хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, Ю., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., гуравдагч этгээд Ю., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

М.аас Ю.д газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 8/ШЗ2023/ дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шүүгчийн захирамжид М.аас Ю.д газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч Н.******* 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан овогтой -д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар уг маргаан бүхий газрын өмчлөгчөөс М.-н нэрийг хасаж, 3 дугаар хавсралтын дагуу Ю. нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр үлдсэн.

2.2.Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай захирамжаар иргэн овогтой т Баянзүрх дүүрэг дугаар хороо Жанжин 23-а тоотод байршилтай м.кв газрыг эзэмших эрх олгож, дээрх шийдвэрийг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгожээ.

2.3.Иргэн М. нь Ю.тэй 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулан, Ю.-д дээрх газрыг өвлүүлэн өгөх хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргажээ,

2.4.Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Баянзүрх дүүрэг дугаар хороо Жанжин 23-а тоотод байршилтай м.кв газрыг М.аас Ю.д шилжүүлж шийдвэрлэжээ.

2.5.Дээрх шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүрэг дугаар хороо Жанжин 23-а тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв газрыг эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэж 000159 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ю.д олгожээ.

2.6.Ю., Н.******* нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд, 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг 2022 оны 08 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

2.7.Улмаар тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны дугаар сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

2.8.Улмаар тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

2.9.Нэхэмжлэгч нарын М.аас Ю.д газар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай Захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Ю., Н.******* нар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Бид Баянзүрх дүүргийн дугаар хороо, -ын ба а тоотод одоог хүртэл дангаар амьдардаг бөгөөд уг тоот хаягт хууль бусаар Ю.д дангаар нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хууль бус явдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор таслан зогсоосон болно.

Гэвч Баянзүрх дүүргийн Газрын алба уг газартай холбоотой маргаантай асуудал шүүхээр 2020 оноос хойш явж байгаа гэдгийг мэдсээр байтал Ю. болон Ю.ийн төрсөн ээж М.ын нэр дээр дангаар нь бүртгэлтэй байсан нэгж талбарын дугаартай 182 м.кв /га/ талбай бүхий Баянзүрх дүүргийн дугаар хороо, -ын а тоотод байрлах 15 жилийн хугацаагаар олгосон газар эзэмших эрхийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хэн бичсэн нь мэдэгдэхгүй, нотариатаар батлагдаагүй, гэрээ хийгдээгүй, хуурамч бичгийг үндэслэн Ю.ийн нэр дээр үндэслэлгүйгээр шилжүүлсэн байна. Ю.гийн төрсөн ээж М. нь 2021 оны 3 дугаар сарын 8-ний өдөр хүртэл буюу нас бартал уг хаягт Ю.гийн хамтаар амьдарч байсан. Ю. уг хашаанд огт амьдраагүй 15 гаруй жил болж байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу уг а тоот хашааг өвлөх эрх нь 2022 оны 3 дугаар сарын 8-ний өдөр нээгдсэн билээ. Өвийг нээлгэх хүсэлт гаргах гэтэл уг хөрөнгө нь хууль бусаар Ю.ийн нэр дээр шилжиж өв нээлгэх боломжгүй болсон байна.

Иймд Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо , а тоотод байрлах нэгж талбарын дугаар бүхий 182 м.кв/га/ газрыг 15 жилийн хугацаатай М.аас Ю.д шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр тогтоож өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ю.гийн гэр бүлийн хүн. Ю.гийн эцэг Б.Юра нь , 1, тоот хашааг эзэмшиж байсан бөгөөд 9 хүүхдээсээ хамгийн бие муутай хүүхэд болох Ю.*******т газар өмчлөх гэрчилгээгээ шилжүүлсэн байдаг. Гэтэл Ю. 2019 оноос хойш би хашаандаа угаалгын газар барих гэж байна, та энэ хашаанаас хурдан нүү гэж Ю. ахыгаа хашаанаас хөөж эхлэхэд нь чамд энэ хашаа хамаагүй, ааваас үлдсэн өмч хөрөнгө гэж хэлсэн. Гэтэл Ю. энэ миний эд хөрөнгө, та нар шүүх, цагдаагаараа яв, юу ч олж долоохгүй, би өмчилчихсөн гэдэг. Ингээд 2020 оноос Ю., Ю., Ю. бид нар шүүхэд хандсан. Ингэснээр бүх мэдээлэл гарч ирж Б. Юра нь хүү Ю.*******т шилжүүлсэн байхад Ю., Ю.******* нараас шилжээгүй хэр нь Ю.д шилжүүлсэн байдаг. Бид 3 жил шүүхээр явж Улсын дээд шүүх Ю., Ю., Ю., Ю. нарт бүгдэд нь эзэмшүүлэхээр агуулгатай шийдвэр гарч, хотын захиргаанд хандсан. Хотын захиргаа эдгээр хүмүүст ******* м.кв газрыг эзэмшүүлчихсэн байхад Ю. татгалзаад, ах нарынхаа нэрийг хасуулъя гээд явж байгаа. 182 м.кв газар нь ******* м.кв газартай хамт Б.Юрагаас үлдсэн өмч хөрөнгө. Энэ хашаанд Ю.ийн юу ч байхгүй. М.ын Б.Юрагийн 9 хүүхдээс 6 нь тусдаа гарсан Ю., Ю.*******, Ю.******* 3 энэ хашаанд амьдарч байгаа учраас газрын гэрчилгээнд оруулъя гэсэн бичиг нь байгаа. Би 2002 оноос хойш Ю.тай энэ хашаанд амьдарсан, энэ хугацаанд Ю. энэ хашаанд амьдарч байхыг мэдэхгүй, хараагүй. Ю. энэ хашаанд бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй тухай дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг өгье. Өнгөрсөн хугацаанд Ю. нь эхнэртэйгээ хамт Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад ирсэн. Одоо хороололд 2 өрөө байртай, 2 хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг гэдгийг нь мэднэ. Одоо маргаан бүхий хашаанд Ю. бид 2 хүүтэйгээ, 2 ачтайгаа амьдарч байгаа. Ю. нь Ю. *******д маш их юм амлаж тэр хашаанаас нүүлгээд 2,3 хоногийн дараа 1 жил гаруй хугацаанд Шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн Ю.******* эгчдээ юм амласан юм шиг байна лээ. Би Юрагийн 6 хүүхдийг төлөөлж байсан ч Ю.*******, В.*******, Ю.******* гурвыг Ю. надаас татгалзуулсан. Одоо Ю.******* нь орон гэргүй, гадуур байр хөлсөлж амьдарч байгаа.

2022 оны 08 дугаар сард Ю. Ю. ахыгаа гэртээ ганцаараа байхад нь машиндаа суулгаад хол авч явсан. Тэгэхэд нь манай хүү К.******* бид 2 утсаар холбогдоод бүх яриаг нь сонсоход Та ямар гайгаар Н.*******тэй амьдарсан юм бэ, манай гэр бүлээс хэл ам хийж чадах хэн ч байгаагүй юм. Би та нарыг шүүхэд хандаад эхлэнгүүт шүүгч нарт, хотын захиргаанд мөнгө төгрөг их өгсөн. Тиймээс надад танд өгөх мөнгө байхгүй. Би унаж байгаа машинаа зараад К.******* гурвуулаа Улиастай яваад хашаа авч өгье, бусдад нь юу ч өгөхгүй гэж хэлсэн. Н. өмгөөлөгч байр зараад Ю. юу ч аваагүй гэж хэлж байна, байраа 14,000,000 төгрөгөөр зараад ээж М., 9 хүүхэд, Ю. бүгд 1.400.000 төгрөг адилхан хуваагаад авсан. Ю. ээжийнхээ болон Ю.******* эгчийнхээ 1.400.000 төгрөгийг аваад 1134 улсын дугаартай Микро авто машин авсан. Н. өмгөөлөгчийг ор үндэслэлтэй зүйл яриасай гэж хүсэж байна. 2020 онд ээж нь Ю.д 182 м.кв газрын гэрчилгээг шилжүүлсэн асуудлын хувьд Ю. ээждээ 182 м.кв газрын гэрчилгээ таны нэр дээр биш байна. Ю. өмчлөөд авчихсан байна, танд хэлсэн юм уу гэхэд ээж нь Үгүй надад хэлээгүй, ******* м.кв газрын гэрчилгээнд миний нэр байхгүй Ю.д өмчлүүлсэн. 182 м.кв газрын гэрчилгээнд миний нэр байгаа гээд цочролд ороод сэхээн амьдруулах тасагт очсон, тэгээд Ю. ээжийнхээ толгойг залгисан. Хэргийн материалд нотариатын бичиг байсан, ээждээ юу гэж хэлж гэрчилгээг шилжүүлсэн юм, шал өөр зүйл хэлж шилжүүлсэн юм байлгүй дээ. Хэрвээ ээж нь мэдэж байсан бол цочролд орохгүй байсан. Тиймээс энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

3.3.Нэхэмжлэгч Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

3.4.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.*******, Ю. нар нь эхнэр нөхөр, гэрлэлтийн гэрчилгээг хавтаст хэрэгт өгсөн. Н.*******ийн хэлснээр 2002 онд Ю.тай хамтран амьдраад гэр бүлийн харилцаа үүсгэсэн цаг үеэс гуравдагч этгээд Ю. тухайн хашаанд амьдарч байгаагүй гэдэг. Суурь түүхээс нь үзвэл 1977 онд Ардын их хурлын тогтоолоор Б.Юрад ******* м.кв газрыг эзэмшүүлж ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн үеийн газрын эрх зүйн харилцаагаар зохицуулагдаж байсан. 2000 оны үед Газрын тухай хууль батлагдсанаар өмчлөх, эзэмших нь 2 тусдаа зохицуулалттай болж ******* м.кв газарт нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад үлдсэн 182 м.кв газарт нь эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Энэ цаг үед миний үйлчлүүлэгч Ю., Н.******* нар тухайн газар Б.Юрагийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад Ю.*******т шилжүүлсэн. Эргээд энэ асуудлууд яригдвал өмчлөх эрхийн талаар яригдана гэж ойлгож байсан боловч 2020 онд шүүхийн маргаанууд үүссэн. Өмчлөх эрхтэй ******* м.кв газрын хувьд Б.Юра, М. нарын 9 хүүхэд, тэдний үр хүүхэд гээд олон хүн амьдарч байхад Ю., А. гэдэг 2 хүн амьдарч байсан мэтээр хорооны засаг дарга тодорхойлолт гаргаж, түүнийг нь үндэслээд өмчлөх эрхийн гэрчилгээ ганц хүн дээр гаргаснаар миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Өмчлөх эрхийн хувьд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдсэн шийдвэртэй, хэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэр бүлийн дундын зориулалтаар эзэмших болон өмчлөх эрхийг олгож байгаа ******* м.кв газрын хувьд гэр бүлийн зориулалтаар оршин сууж байгаа этгээдүүдийг тодорхойлж байгаад зөв бичиг баримтуудыг бүрдүүлээд Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх хуульд заасан шаардлага хангасан баримтад үндэслэн олгох ёстой байтал ганц хоёр этгээд амьдардаг байсан мэтээр гаргаж өгсөн нь буруу, дахин шийдвэр гарга гэдэг байдлаар Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. 182 м.кв газрын хувьд хэдий эзэмших эрхийн асуудал яригдаж байгаа боловч уг гарал адилхан. Ардын их хурлын шийдвэрээр Б.Юрад олгосон хугацаанаас өдийг хүртэл Ю., Н. *******, хүү К.******* 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Тодорхойлолтын хувьд Ю. амьдардаггүй гэж гарсан. Газрын тухай хуулиар олон жил ашиглаж, амьдарч байгаа хүнд олгоно гэсэн зориулалтаар гарах ёстой. Газрын тухай хуулиар 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж гараад М.т иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон. Тухайн цаг үеийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль тогтоомж зөрчсөн үү гэдэгтэй маргаж байгаа. Шинэчилсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд өөрчлөлт орсон. 2014 онд үйлчилж байсан Газрын тухай хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг дарга олгох бүрэн эрхтэй. 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хот суурины суурьшлын бүс, инженерийн шугам сүлжээ бүхий болон Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн газруудад Нийслэлийн Засаг дарга өөрөө газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг гаргана гэж заасан. 2014 оны дугаар захирамжаар М. гэж ганц хүнд олон хүнээс онцгойлон олгохдоо илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан буюу өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нөхцөл байдал байна. 2014 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуучин хуулийн 9 дүгээр зүйлд илт хууль бус захиргааны актын зохицуулалт хэрэглэгдэж байгаа. Мөн одоогийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хэрэглэгдэж байгаа. Энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлсэн буюу 47 дугаар зүйлийн 47.3-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байсан. Энэ заалтад иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн орон сууцны барилга барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,007 га газраас илүүгүй байна гэж заасан. Хэрэгт авагдсан өрхийн бүртгэлийн дэвтэр, хорооны тодорхойлолт зэргээр М. 2014 онд ганцаараа амьдарч байгаагүй, үр хүүхэд, ач зээ нар нь амьдарч байсан гэдэг нь нотлогдож байхад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг хүнд эзэмших эрх олгочихсон. Газар эзэмших эрх авахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг хуулийн 32 дугаар зүйлд тодорхой заасан, энэ бүрдлийг М.ын хүсэлт хангаагүй. Хэрвээ гэр бүлийн гишүүд ганц М.т өмчлүүлье гээд хоорондоо тохирчихсон байсан бол бусад насанд хүрсэн гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхээс татгалзсан талаарх бичиг баримт байх байтал энэ талаар ямар нэг баримт байхгүй. Энэ хашаа газар төлөвлөлтөд ороод үнэ бүхий газар болонгуут эд хөрөнгийн сонирхолтойгоор тэнд амьдарч байгаа хүмүүсийг ядуу зүдүүг нь далимдуулан газар эзэмших гэрчилгээг өөрт нь гарсан нөхцөл байдал байдаг. Гэр бүлийн зориулалтаар эзэмших газрыг ганц иргэнд өмчлүүлсэн байна. Нэхэмжлэгч Ю., Н.******* нарын эрх зөрчигдөж байна. М.ын дараа ганц Ю.д 2022 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжсэн. Хууль бус захиргааны актад үндэслэн гарсан захиргааны актууд гарсан нь хууль бус байна. дугаар захирамжийн 1 дэх заалтад олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлт ирүүлсэн иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосугай гэж заасан. Дээрх хашаанд хэн тогтвор суурьшилтай амьдарч байгаа гэдгийг тогтоож чадаагүй. Ганц М. гэж хүний хүсэлтээр тодорхойлсон нь бичиг баримтын бүрдлийн шаардлага, хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, хүчингүй болгуулах актын шинжийг давхар агуулж байгаа. 2014 оны маргаан бүхий дугаар захирамж нь нэг талаас илт хууль бус, нөгөө талаас хүчингүй болгуулах шаардлагыг хангаж байгаа. Би өмгөөлөгчийнхөө хувьд тодорхойлохдоо нэхэмжлэгчийн эрхийг нь зөрчиж буй захиргааны үйлчилгээг зогсоож, зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэх хүсэлтэй. Ю.гийн эхнэр хүүхдийнх нь газар эзэмших эрх нь хөндөгдөж байгаа тул дээрх эрхээ сэргээлгэх хүсэл сонирхолтой. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, шүүх хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал гэж бодож байна.

Өмнө ажиллаж байсан өмгөөлөгчид 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус гэж тодорхойлсон байсан. Анх Г.Мөнхтулга шүүгчид энэ хэрэг хуваарилагдаж байсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад, илт хууль бусаар тодорхойлсон. Гэхдээ хамгийн анх нэхэмжлэлийг буюу 182 м.кв газрыг эзэмших эрхийн асуудлын хувьд нэхэмжлэл гаргасан цаг үе нь ямар ч тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал байхгүй байна гэж үзсэн. Заавал илт хууль бусаар тодорхойлох шаардлагагүй, учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа он андуураад бичсэн. 2021 он гэж бодож явсан, яагаад гэвэл 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичгийг захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гардуулсан, мэдэгдсэн зүйл байхгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаад хэрэг үүсээд албан ёсоор хэрэгт нотлох баримтын шаардлага хангаснаар захирамжтайгаа танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа хожим тодруулсан. 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр андуурсан огнооны зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлагын 2021 оныг засаж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох болгож, М.аас Ю.д шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмгөөлөгчийнхөө хувьд дүгнэхэд заавал илт хууль бус биш, шүүхэд хандсан цаг хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаагүй учраас хүчингүй болгуулах шийдвэр өөрөө хууль бус 2014 оны Засаг даргын захирамжийг үндэслээд гарчихсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шилжүүлэх захирамж мөн адил хууль бус шинжийг агуулж байгаа учраас хүчингүй болох боломжтой гэж бодож байна.

Миний үйлчлүүлэгч Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаж төлбөрийн чадваргүй иргэн туслалцаа авахаар надад хандсан, хууль эрх зүйн мэдлэггүй учраас нэхэмжлэгчийн зарим үгийг шүүх ойлгох байх гэж бодож байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглуулах харилцаанд шударга ёс, тэгш байдлыг хангана гэж гол зарчмыг заасан байдаг. 1977 онд Б.Юрад олгосон шийдвэртэй хэдий ч 2014 он хүртэл тухайн газрыг одоогийн хууль тогтоомжоор хэн нэгэн эзэмшээгүй байсан. Тухайн цаг үед олон өрх амьдарч байсан нь баримтуудаар тогтоогдож байхад ганц М. амьдардаг мэтээр хүсэлт гаргаад, хорооны Засаг дарга ам бүлийн тоог бичилгүй М. амьдран суудаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт бичээд өгчихсөн. Ингээд Газрын тухай хуулийн дагуу газраа эзэмшээд авчихсан нь гэр бүлийн зориулалтаар гэснийг зөрчиж байна. Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заасан байдаг. Б.Юра болон М. нарын хүүхдүүд мөн гэдгийг хэн нэгэн үгүйсгээгүй. Гэр бүлийн бусад гишүүд байсаар байтал М. яагаад ганцаараа эзэмшсэн бэ гэдэг гол асуудал байгаа. Нэгэнт Засаг даргын захирамжийн 1 дүгээр заалтад дурдсанаар тухайн газарт олон жил, тогтвор суурьшилтай амьдарч байгаа гэж заасан хэр нь зөвхөн шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд ганц хүн амьдарч байгаагүй гэдэг нь тодорхой болж байна. Тиймээс 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Энэ нөхцөл байдлыг эргэн сэргээн харж маргаан үүсээд Ю. 2020 онд газраас хөөгөөд эхлэнгүүт нөхцөл байдлыг ойлгоод, баримтуудыг судлаад шүүхэд 4 жил маргаад явж байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч өнөөдрийг хүртэл энэ газрыг хэний нэр дээр байсныг шалгаагүй юм уу гэж асууж байна. Энгийн иргэд үнэхээр хэнэггүй амьдардаг, хууль мэдэхгүй, би энэ газар дээр амьдарч байгаа бол энэ миний газар гэсэн ойлголттой байдаг. Энэ нөхцөл байдлыг нь далимдуулаад арай боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь түрүүлж бичиг баримтаа бүрдүүлээд нэг хүнийхээ нэрээр авчихдаг шударга бус зүйл байж болохгүй. Нөгөө талаас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар эрх шилжүүлсэн захирамжтай дан маргаад эцсийн зорилгодоо хүрч чадахгүй. Энэ нь нэгэнт гарчихсан эзэмших эрхийг нөгөө хүнд шилжүүлсэн Засаг даргын захирамж. Гэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн үндэс суурь болсон харилцаа буюу 182 м.кв газар хэн нэгэнд байхгүй байхад ганц М.т олгосон нь хууль бус.

Мөн нотлох баримтаар 20-2014 онуудын Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулж авсан. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөг баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/ тоот тогтоолд Баянзүрх дүүргийн 1нд шугам сүлжээний ажлын зориулалтаар газар олгосон төлөвлөгөө байгаа. Тэгэхээр 20 онд Баянзүрх дүүргийн 1 хот суурин, инженерийн шугам төлөвлөгдсөн буюу Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэр болохыг тодорхой харуулж байна. Тиймээс энэ газрыг олгох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга биш Нийслэлийн Засаг дарга шийдэх бүрэн эрхтэй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан Нийслэлийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхэд хамаарах газрыг 2010 онд Баянзүрх дүүргийн Засаг өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, хууль бусаар М.т олгосон шийдвэр нь маргаан бүхий, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Ю.д газрыг шилжүүлсэн захирамж нь хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан учраас мөн адил хууль бус гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чанагнянгар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ю. нь иргэн М.ын дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамжаар эзэмшин 182 м.кв эзэмшил газрыг эрх шилжүүлэн авахаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01110-07-00783-20 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай өргөдөл бүртгүүлсэн байна.

Уг хүсэлтийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ю.д эрх шилжүүлэн шийдвэрлэсэн байна гэжээ.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайханаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн Засаг даргаас М.т газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус баримталсан бөгөөд эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон шийдвэр буюу маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, ашиг хөндөгдөөгүй байна.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ", 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно" гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь хууль бус, бусдын ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ю. , Н. ******* нарын хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тодорхойгүй байна гэжээ.

3.7.Гуравдагч этгээд Ю. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо маргаан бүхий газар эзэмших эрхийг М.аас Ю.д шилжүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байна.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн дугаар хороо, , а тоотод байрлах 182 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг миний эх М. нь хууль ёсоор буюу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэн шилжүүлсэн болно.

Газрын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэх талаар зохицуулсан байдаг бөгөөд ээж бид хоёр хуулийн шаардлагыг биелүүлэн холбогдох материалаа дүүргийн газрын албанд өгч улмаар Засаг даргаас захирамж гарсан.

Захиргааны акт нь илт хууль бус байхын тулд алдаа нь ноцтой буюу нотолгоо шаардахгүй байх ёстой. Гэтэл Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан байхад илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Миний эцэг, эх маргаан бүхий хашаанд насаараа амьдарсан хүмүүс бөгөөд холбогдох хууль журмын дагуу газар эзэмших эрхээ авсан байдаг.

Би айлын бага бөгөөд эцэг, эхийнхээ шийдвэрийн дагуу гал голомтоо сахиж, хашааныхаа газрыг хууль журмын дагуу эхээсээ өвлөн авч үлдсэн. Миний төрсөн ах, эгч нар энэхүү маргаан бүхий хашааны газар миний нэр дээр шилжсэн болохыг бүгд мэдэж байсан бөгөөд огт маргаан үүсгэж байгаагүй. Харин тус газар нь дахин төлөвлөлтөд орсон үеэс эхлэн Н.******* нь эрүү, иргэний журмаар маргаан гаргаж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байна. 2014 онд гарсан захирамжтай 2023 онд маргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх хугацааг зөрчсөн асуудал юм. Мөн миний эх М. нь хууль бусаар газар эзэмших эрх авсан асуудал огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.8.Гуравдагч этгээд Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эцэг эх 11 хүүхэдтэй, би хамгийн бага хүүхэд нь. Ю. нь 1968 онд төрсөн. Тухайн үед бүгд тэр хашаанд төрж өссөн нь үнэн. Б.Юра аав 2000 онд нас барсан. Энэ үед бүгд тусдаа гараад явчихсан байсан. 2001 онд 1-р хорооллын байрыг бүгд тусдаа гарахгүй бол болохгүй байна гэсээр байгаад зараад хувааж авсан. Би 20 онд Бүгд Найрамдах Солонгос улс руу яваад 2017 оныг хүртэл 5 жилийн хугацаанд гэрээт ажилтнаар ажиллаж байгаад ирсэн. Ю.-н хүү Н.*******-н хүүхэд биш өмнөх эхнэрийнх нь хүүхэд. Тэр гэр бүл зохиогоод, 2 хүүхэдтэй болж хадмынхаа хашаанд амьдарч байгаад эхнэрээсээ салаад очих газаргүй болоод намайг байхгүй хооронд эзгүйчлээд хашаанд очоод буучихсан байсан. Би ах дүү, хамаатан садан хүмүүс юм чинь маргаан үүсгээд яах вэ, залуу хүмүүс учраа олох байх гэж бодсон. 2020 онд дахин төлөвлөлт хийгдэхэд Н.******* гэнэт гарч ирээд итгэмжлэл хийлгэсэн. Ю.г би шүүх хуралдаануудад нэг ч удаа хараагүй. Н.******* хэл ам хийгээд яваад байдаг. К.******* нь гэр бүлээсээ салаад очих газаргүй болоод очоод буучихсан. Дахин төлөвлөлтөд ороод газраа чөлөөлж өг гээд гэрээгээ хийгээд байшин, жорлон бүх юмаа нураасан, хүүхдийнх нь гэр байгаа. Бид энд насаараа амьдарсан гээд нүүхгүй гээд хүн гүтгээд суугаад байгаа. дугаар хороонд хамаардаггүй, 37 дугаар хороонд хамаардаг, хороо нь солигдсон. Одоо хороон дээр очоод уулзахаар огт хараагүй хүн хэл ам хийгээд яваад байна, ямар учиртай юм бэ? гэж асуудаг. Ю.г шүүх хуралдаанд нэг ч удаа хараагүй. Урьд нь өмчлөлийн маргаанд ах, эгч хоёрыгоо авчраад гэрчийн мэдүүлэг өгүүлж байсан ямар учиртай хүн маргаад байгаа талаар. Төрсөн ах юм бол дүүтэйгээ уулзах хэрэгтэй. Би яв гээд хөөсөн зүйл байхгүй, үнэхээр ядраад хэцүү байгаа бол тусалъя, энд тэнд газар байгаа бол боломжоороо тусалъя гэдэг тийм л харьцаатай байсан. Н.******* гэнэт гарч ирээд бид насаараа амьдарсан гэдэг. Энэ нь ямар ч үндэслэл байхгүй. 182м.кв газрыг ээж бид хоёр ярилцаж байгаад хүсэлтээ гаргаад, хууль ёсны дагуу бүртгүүлж аваад, над руу шилжүүлж байсан. Н.******* 2002 оноос хойш Амгаланд амьдарсан гэж байна. Ю.тай 2010 оноос хойш танилцсан байх. Учир нь К.******* нь Ю.гийн том хүү, хоёр хүүхэдтэй. Миний мэдэхээр 2010 оны сүүлээр танилцаад, нэг гэрт ороод 32-ын тойргийн тэнд амьдардаг гээд би нэг удаа очиж байсан. Тэндээ одоог хүртэл амьдардаг. Тухайн үед дахин төлөвлөлтөд ороод компанид газраа чөлөөлж өгөх гээд байшин, гарааш гээд бүгдийг нь буулгаад хүн амьдрах нөхцөл байхгүй болчихсон газар. Хэл ам гаргаад байвал болчих юм байна гээд болсон болоогүй хашаа татчихсан байгаа. Н.*******ийн 2011, 20 онд хальт харж байсан, 2002 оноос гэдэг нь худлаа. Гүтгэлгийн шинжтэй зүйл яриад байгаа гэв.

3.9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн маргааны хувьд Газрын алба дахин буруу шийдсэнийг нь дахин хүчингүй болгуулах тухай маргааныг давж заалдах шатны шүүх шийдвэрлэчихсэн. Улсын дээд шүүх хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүхэд 2 удаа шийдвэрлэгдсэн. Ю., Ю., Ю. нарын хүмүүс Улсын дээд шүүхийн тогтоолыг ойлгохгүйгээр Газрын алба захирамж гаргасныг хүчингүй болгуулчихсан. Одоо хэрэг нь шийдэгдэх байх. ******* м.кв газрын өмчлөх эрхтэй холбоотой асуудал нь маргаан нэг газар гэдэг утгаараа хамаараад байгаа боловч өнөөдөр 182 м.кв газрын эзэмших эрхийг Захиргааны байгууллагаас хууль ёсоор олгосон эсэх талаар. Н.******* нэхэмжлэгчээр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн ямар эрх захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хөндөгдөж байна вэ? гэдгээ тодруулахгүй байгаа. 2002 оноос хойш амьдарч байгаа нь энэ хүнд ямар эрх олгосон бэ? 182 м.кв газрыг эзэмших хүсэлтээ өгчихсөн байхад урдуур нь ороод Ю.гийн ээж М., дүү Ю. нар эзэмших эрхийг нь авчихсан юм уу? Газрын тухай хуульд зааснаар дарааллаар нь газар олгох зохицуулалттай. Эсхүл энэ 2 хүн эзэмших ёсгүй юмыг эзэмшчихсэн гэж байгаа юм уу? Газар эзэмших эрх үүрэг үүсгэж байгаа газрын эрх зүйн харилцаа байгаа. Манай үйлчлүүлэгчийн хэлснээр К.******* орох оронгүй болоод очоод буучихсан гэсэн. Ингэж бууж байгаа нь газар эзэмших эрхтэй болгоод байгаа юм уу? Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ? гэдгийг тайлбарлахгүй байгаа. Гэр бүлийн харилцаа үүсэж болно гэхдээ гэр бүлийн хүн гэж хэнийг ойлгох вэ, гэр бүлийн гишүүнээс хэн, хэзээ гарах вэ зэрэг асуудлууд нь хуульд тусгагдсан. Улсын дээд шүүх мөн тайлбарласан. Төрсөн хүүхэд нь болсноороо насан туршдаа гэр бүлийн харилцаанд байхгүй. Үйлчлүүлэгчийн хэлснээр 2000 онд Б.Юра аавыг нь нас барахад, Газрын тухай хууль мөрдөгдөж эхлээгүй байх үед 1-р хороололд байдаг байраа ах, эгч нар нь зараад хуваагаад авсан байна. Ю. тэндээс аваагүй. Тэгж авчхаад одоо нас барсан ээж М., дүү Ю. нартайгаа маргах ямар үндэслэл байна вэ? ******* м.кв газрын маргаанд тухайн үеийн хорооны засаг дарга алдаа гаргасан зүйл байгаа. Хорооны засаг дарга газар шилжүүлээд байгаа мэтээр тэмдэглэл үйлдчихсэн байсан. Үүнийг Улсын дээд шүүх тодруул гэчихсэн байсан, тодруулж болно. Холбогдох баримтууд нь байдаг, үзчихсэн. 182 м.кв хашааны газрыг 0,7 га газраар өмчлүүлчихсэн газраас илүү гараад байгаа газрын 2014 онд хүсэлтээ гаргаад авчихсан. Тухайн үед Ю. энэ хашаанд амьдардаггүй, юу ч мэдэхгүй учраас энэ асуудалтай холбоотой маргаан гаргаагүй. Маргах боломжгүй учир нь гэр бүлийнхэн нь шийдчихсэн. 2020 онд дахин төлөвлөлтөд ороод Ю. өмчлөх, эзэмших эрхтэй газраа бусадтай хэлцэл хийх замаар газрын дахин төлөвлөлтийн харилцаа үүсгээд эхлэх үед энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Орох оронгүй боллоо, би хаачих вэ гээд. 182 м.кв газрын гэрчилгээ 2014 онд гарчхаад байхад Ю., Н.******* нар бид энд амьдардаг учраас бидний газар гээд хөнгөмсгөөр найдаад байж байсан гэж бодож байна. Газрын төлбөр, түүний бүртгэл, газрын гэрчилгээ гэж байдаг. Үүнийг юу гэж бодож явж байгаад булзааруулаад сүүлд мэдлээ гэж хэлж байгаа юм. Эрх зүйн чадамжтай хэн ч ойлгохоор хугацаа өнгөрсөн. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал заавал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл 2020 оны захирамжтай маргаж чадахгүй учраас эхлээд илт хууль бус гэдэг агуулгаар нэхэмжлэлээ гаргаад дараа нь хүчингүй болгуулах болгож өөрчилж байна. Мэдээж илт хууль бус захиргааны акт гарсан бол тэрэнтэй хэдийд ч маргаж болно. Гэхдээ илт хууль бус акт гэдэг нь дүүргийн Засаг дарга захирамж гаргах эрхгүй зүйлдээ захирамж гаргасан тохиолдлыг ойлгоно. Гэтэл хот суурины бүсийн инженерийн шугам сүлжээ 2000 оны эхэн үед дэд бүтэц тавигдах болоогүй байсан. Дүүргийн засаг даргын маргаан бүхий 2014 оны захирамж нь гурван зуугаад иргэнд газар эзэмшүүлж байсан харилцаа. Тэгэхээр засаг дарга өөрт байхгүй хуульд заагаагүй эрх хэмжээ хэрэгжүүлж бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тиймээс энэ нөхцөл байдлыг зайлшгүй тодруулж үзэх хэрэгтэй. Ю., Н.******* нарын 11 хүүхэд бүгд энэ газрыг өмчлөх хэрэгтэй байсан уу? гэвэл тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хэн тэнд амьдраад, хэн цаашдаа өмчлөх вэ гэдгээ гэр бүлийн хүрээндээ шийдээд 2004 онд М. өмчилж, 2014 онд эзэмшиж дараа нь хүүдээ шилжүүлсэн. Гэр бүлийн гишүүд бүгд өрх тусгаарлаад явчихсан. Ю.г насанд хүрээгүй байхад аав, ээж нь өмчлөгдөх ёстой байсан газрыг нь өмчлүүлээгүй асуудал байхгүй. Тусдаа Чингэлтэй дүүрэгт Хайлааст эсхүл 32-т амьдарч байгаа. Тэр хашаанд хүүхэд нь очиж бууснаараа эрх ашиг нь хөндөгдөх асуудлыг энэ хүн ярих боломжгүй. Ю.ийг өмгөөлөөд нэлээдгүй олон шүүх хуралдаанд орсон. Б.Юрагийн хүүхдүүд ямар тохиолдолд маргаж болох вэ гэхээр М., Б.Юра нар нас барсан учраас өвийн асуудал яригдана. Иргэний хэргийн шүүхэд өвийн маргаан үүсээд одоогоос 3,4 жилийн өмнө асуудал шийдэгдчихсэн. Тэнд 2015 оноос хойш амьдарсан үнэн байх, бусдын хашаанд амьдарч болохгүй гэсэн хууль байхгүй, амьдарлаа гээд газар эзэмших эрх тэр хүнд гарчихдаг ч юм биш. Харин дахин төлөвлөлт хэрэгжээд эхлэнгүүт эд хөрөнгийн сонирхол нь хөдөлсөн бололтой, маргаад байгаа. Тэгэхээр 0,7 га газар нь өмчлөх эрхтэй тусдаа шүүх шийдчихсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон. 182 м.кв газрын талаар л бид ярина. 182 м.кв газрыг 2014 онд зохих журмын дагуу өргөдлөө гаргаад газар эзэмших эрхээ авчихсан байна. 2020 онд уг эрхээ хүүхдэдээ шилжүүлсэн байна. Энэ асуудалд нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөх ямар нэг үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт цугласан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан үндэслэлийн хүрээнд тайлбарлавал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар Ю.д газар эзэмших эрх шилжүүлсэн захирамжийг илт хууль бус гэж маргаж эхэлсэн. Тэгээд 182 м.кв газрын анхны эрх 2014 онд буюу 10 жилийн өмнө үүсчихсэн гэдгийг мэдсэнийхээ дараа дугаар захирамжийг бас хамаатуулж байна. Энэ бүх хугацаанд 182 м. Кв газрыг эзэмшдэг байсан гэдгийг Н.******* мэдэж байсан, өөрөөр хэлбэл анх захиргааны хэрэг үүсэх үед 0,7 га газрын хувийн хэргийг татахад хамт эзэмших эрхтэй нь цуг хүрээд ирж байсан. Тэгэхээр энэ хугацаанд мэдсэн ч нэхэмжлэл гаргаагүй байж байгаад сүүлд хөөн хэлэлцэх хугацааны асуудлаа зохицуулахын тулд илт хууль бус гэж маргаж байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүхээс заавал харгалзаж үзэх ёстой. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа гэдгийг мэдсэнээс хойш тодорхой хугацаанд гомдол, мэдээлэл гаргадаг хуультай. Үүнийг яагаад хэрэгжүүлээгүй юм бэ? 0,7 га газрын асуудал шийдэгдэх хандлагатай болоод ирэнгүүт 182 м.кв газрын асуудлыг гаргаж ирж маргаж байгаа бодит байдал байна. 182 м.кв газрын эзэмших эрх яагаад хууль зөрчсөн, яагаад илт хууль бус болж байгаа вэ гэдгийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас сайн ойлгосонгүй. Илт хууль бус гэж байгаа бол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар бүрэн эрхтэй. Тэгэхээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг яг алинд нь хамаарч байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хотын төлөвлөлт хийгдсэн инженерийн шугам сүлжээ бүхий суурьшлын бүсэд Нийслэлийн Засаг дарга газар олгодог гэж тайлбарлаж байна. Гэхдээ шугам, сүлжээ татсан бол Нийслэлийн Засаг дарга олгодог гэсэн ойлголт биш. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал батлах ёстой, үүний дараа тэр газарт Нийслэлийн Засаг дарга газар олгоно. Гэтэл уг тохиолдолд дүүргийн Засаг дарга Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаад үүнийхээ дагуу 300 гаруй иргэнд дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. Тиймээс илт хууль бус байх үндэслэл байхгүй. Дүүргийн Засаг даргын бүрэн эрх хэмжээний асуудал байсан. Хэрвээ захиргааны актын аль нэг илт хууль бус, магадгүй дүүргийн Засаг дарга газар олгох эрх хэмжээ, хуульд заасан үндэслэл байгаагүй бол дугаар захирамжийг гаргах гол үндэслэл хууль бус болно. Тэгэхээр дугаар захирамжийн зөвхөн Ю.д холбогдох хэсэг хүчингүй болоод зогсохгүй, тухайн захиргааны акт бүхэлдээ хүчингүй болно. Өөрөөр хэлбэл дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх авсан 300 гаруй иргэнийг гуравдагч этгээдээр шүүхэд дуудах асуудал үүсэх эрх зүйн үр дагавартай. Би 5 хавтаст хэргээс, мөн нэхэмжлэгчийн нь зүгээс энэ миний газар, үүнийгээ өмчилж авъя гэж хүсэлт гаргасан зүйл огт хараагүй. Захиргааны байгууллага Н.******* энэ хавиар харагдаад байна, газар эзэмших эрх гаргаад өгье гэдэг байгууллага биш. Газар эзэмших эрх хэрхэн үүсдэг вэ гэхээр Монгол улсын иргэн байх ёстой, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заагдсан байх ёстой, мөн бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх ёстой гэсэн үндсэн шаардлагуудын хүрээнд үүсдэг. Үүнийг шалгаж байгаа, дараа нь газар эзэмших тухай хүсэлт гаргасан эсэхийг харгалзана. Тухайн иргэн амьдарч буй газраа заавал эзэмшиж авна гэж тулгасан зүйл байдаггүй, эзэмшихгүй байх эрхтэй. Газар эзэмших эрхийг хэн хүсэж байна вэ, үүнтэй нь маргаж байгаа хүн байна уу гэдгийг Газрын алба шалгана. 2014 онд Н.*******ийг уг айлын бэр болоогүй байх үед М. газар эзэмших эрхээ хүүтэйгээ яваад авчихсан, үүнтэй гэр бүлийн бусад гишүүд маргахгүй. Учир нь тухайн үед М., Ю. хоёулаа л гэр бүлийн гишүүн байсан. Гэрлэлтийн харилцаа гэдэг нь гэрлэлтэд тулгуурлан бий болно. Б.Юра, М. нарын гэрлэлтийн үр дүнд тухайн гэр бүл үүсэж байгаа. Тэдний 11 хүүхдээс эхнээсээ өрх тусгаарлаад гарчихсан, хөрөнгөө хуваарилаад дуусчихсан. Б.Юра нас барчихсан учраас сүүлд М., Ю. нар л үлдсэн. Ю. тусдаа гараад амьдарч байгаа. Ю. М.ын хүүхэд мөн, гэр бүлийн гишүүн биш гэдэг ойлголтыг андуураад хүүхэд нь учраас газар авах ёстой гэдэг байдлаар ойлгоод байна. Газар эзэмших хүсэлт байхгүй учраас Засаг дарга хэнд өгөх вэ, хүсэлт гаргасан хүнд л өгнө. Тиймээс хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олгож байгаа нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль аль зүйл заалтыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Ю.гийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа вэ гэхээр тэр хашаанд очоод хөөгдөөд амьдарч байгаа учраас хөндөгдөж байгаа. Тэнд газар эзэмших эрхийн асуудал биш бусдын эзэмшил газарт амьдрах, амьдрахгүй, түрээс төлсөн, төлөөгүй тухай асуудал үүсэж байгаа юм. Хүн өөрийн эзэмшил газраа захиран зарцуулах эрхийн хүрээнд ашиглах эрхтэй, Тэр хүрээнд Ю. дахин төлөвлөлтийг хүндлээд гэр хороолол байсан газрыг орчин үеийн орон сууц болгоё гээд гэрээ хийснээр уг маргаан үүссэн. Харин уг газарт байх ёстой, байх ёсгүй гэдэг маргааныг, би анхнаасаа газар эзэмших ёстой байсан гэж маргаж байсан бол өөр хэрэг гэтэл тийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийднэ. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслээд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байгаа. Би хангалттай хэлсэн, дүүргийн Засаг даргад газар олгох эрх нь байна. Хэрвээ дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын олгох ёстой газрыг олгосон бол уг захирамжийг хүчингүй болгоод өөрөө олгох эрхтэй. Гэтэл Ю. Нийслэлийн Газрын албанд гаргасан өргөдөл ч байхгүй байна. Тиймээс 182 м.кв газар бол хууль ёсны дагуу М. эзэмших эрх хүсээд авчихсан, хуульд заасан шаардлагыг хангасан газар. М. нас барчихсан, дугаар захирамжтай маргах гээд байдаг М.ын эрх, ашиг сонирхлыг яах вэ? хэн өв залгамжилж авах вэ? гээд асуудлууд үүснэ. Ю.гийн ямар эрх ашиг хөндөгдөөд байна вэ? Амьдарч байгаа гэж байгаа боловч өөр газарт амьдарч болно эсхүл Ю.тэй тохиролцож болно. Ах дүү хоёр уулзъя гэхээр тохиролцуулдаггүй, эдгээр асуудлуудыг анхаарч үзэх хэрэгтэй. Ю.-н эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны байгууллага хууль бус үйлдлээр хандсан эсхүл эс үйлдэхүй үзүүлсэн зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1.Нэхэмжлэгч Ю. болон гуравдагч этгээд Ю. нарын эцэг Б.Юрад тухайн үеийн Улаанбаатар хотын Ардын депутатуудын хорооны Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр 0.04 га газрыг амины хэрэгцээнд зориулан эдлэх эрхийг олгожээ.

1.2.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаар захирамжаар[1] олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлт[2] ирүүлсэн хавсралтад дурдсан 317 иргэнд газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсны дотор М.д Баянзүрх дүүргийн дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 2-а тоот 182 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

1.3.Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн М.ын гаргасан өөрийн отгон хүү Ю.д өөрийн эзэмшлийн 182 м.кв газрыг өвлүүлэх тухай хүсэлт[3], газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ[4], Ю.ийн гаргасан газар эзэмших, ашиглах тухай хүсэлт[5] зэргийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжаар[6] маргаан бүхий газрын Ю.д эзэмшүүлж, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 000159 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[7] олгосон байна.

2.Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

2.1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15/967 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ю., Н.******* нарт ...газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хариуг өгчээ.

2.2.Нэхэмжлэгч нар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д дангаар эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэсэн бүртгэл, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн захирамжаар хэд хэдэн удаа нэхэмжлэл бүрдүүлбэр хангуулж, улмаар нэхэмжлэлийг буцаасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг 2 удаа хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор ...нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаа үл хамаарахаар байна ...Ю., Ю., Ю.Володъя нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг дарга нарт холбогдох хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 86 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хавсаргасан боловч маргаан бүхий актыг хэзээ, хэрхэн мэдсэн талаар баримт авагдаагүй байна гэж эцэслэн дүгнэсэн, захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн талаарх баримт байхгүй тул нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа овогтой д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.*******ээс нэхэмжлэлийн шаардлагаа М.д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж эцэслэн тодорхойлсон тул уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны дугаар захирамж нь илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах актын аль аль шинжийг агуулж байна, маргаан бүхий хашаанд хэн тогтвор суурьшилтай амьдарч байгааг тогтоолгүй Баянзүрх дүүргийн Засаг дарга шийдвэр гаргасан, 2014 онд маргаан бүхий газарт М. ганцаараа амьдарч байгаагүй, үр хүүхэд, ач зээ нартайгаа хамт амьдарч байсан нь өрхийн бүртгэлийн дэвтэр, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байхад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэг хүнд эзэмших эрх олгосон, ...Газрын тухай хуульд заасан Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх олгох газар Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон буюу өөрийн чиг үүрэг хамааралгүй, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь хууль бус, ...хууль бус захиргааны актад үндэслэн гарсан Ю.д 2022 онд газар эзэмших эрх олгосон шийдвэр хууль бус байна, ...маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргахгүй боломжгүй байгаа нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж, хариуцагчаас тухайн газартаа тогтвор суурьшилтай олон жил амьдарсан иргэний газар эзэмших хүсэлтэд үндэслэн хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргасан гэж, гуравдагч этгээдээс маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй, 2014 онд Ю. нь өрх тусгаарлаад гарсан байсан, дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.М.д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж тус тус заажээ.

4.2.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад нийслэлийн Засаг дарга, харин бусад газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

4.3.Хэрэгт авагдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/52 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.2.3.1-ийн 20 дахь хэсэгт Инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн дугаар хороо, Амгалан орчимд 2.1 км газарт цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн,

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/23 дугаар тогтоолоор[8] хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоосны дотор Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 164 га газар багтсан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2014/04-01в дугаартай Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар[9]-ыг баталж, уг ажлын даалгаврын эдэлбэр газрын байршилд маргаан бүхий Баянзүрх дүүргийн дугаар хороо, Жанжин-а тоот хаягт бүртгэлтэй 182 м.кв орсон,

Ус сувгийн удирдах газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/32 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, дугаар хороо, Жанжины-2, а тоот буюу иргэн М.ын эзэмшиж байгаа кадастрын нэгж талбарын дугаартай газрын хойд хэсэгт манай байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүргэгдсэн цэвэр, бохир усны ф200 шугам хоолой байна. Тус шугам хоолойны ажлыг ... 2014 онд бохир усны ф200 шугам, 2015 онд цэвэр усны ф200 шугам хоолойг барьж ашиглалтад оруулсан гэж хариу ирүүлснээс үзвэл маргаан бүхий газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар болох нь тогтоогдож байна.

4.4.Нөгөөтэйгүүр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дугаар хорооны Ботаник орчимд иргэний ахуйн зориулалтаар 1.4 га газрыг олон жил суурьшсан 20 орчим өрхөд гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэхээр төлөвлөсөн байх хэдий ч маргаан бүхий 182 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарахааргүй байна.

4.4.Газрын тухай хуульд заасны дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад байхад М.д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамж хуульд нийцээгүй, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

4.5.Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

5.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тодорхойлж маргасан бөгөөд илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх агуулгаар тайлбарлаж байна.

5.2.Нэгэнт дээр дурдснаар Ю.д газар эзэмшүүлэх шийдвэрийн үндэслэл болсон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийн М.д холбогдох хэсэг нь хууль бус байх тул уг хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус шийдвэрийн шинжийг агуулж байна.

5.3.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6.Шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн бусад асуудлын тухайд:

6.1.Шүүх хуралдааны товыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хувьзаяа, Д.Жаргалсайхан нарт 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт дахь хэсэгт Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3. дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.5 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю., Н.******* нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжийг М.д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн Ю.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 235 дахь тал

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 227 дахь тал

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 207 дахь тал

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 194 дэх тал

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 198 дахь тал

[6] Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 20 дахь тал

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 183 дахь тал

[8] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 39 дэх тал

[9] Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 66 дахь тал