Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/04572

 


 

 

2024 09 17 184/ШШ2024/04572

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах ******* ******* ХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 45, 632Б тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /рд: *******/-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9,983,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 26-нд 6000003814 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 7,340,000 төгрөгийн зээлийг сарын 1.85 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000003814 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000003814 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,025,454 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,747,151 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 198,553 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 9,983,158 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

*******иний бие Н.******* нь зээлийн гэрээний үүрэгт 9,983,158 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,983,158 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,983,158 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,983,158 төгрөг гаргуулах иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч нь 9,983,158 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,961,052 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 174,681 төгрөгөөс 87,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 87,340 төгрөгийг, хариуцагчаас 87,340 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯ*******СҮРЭН