| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/0325/и |
| Дугаар | 184/ШШ2024/04573 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/04573
2024 09 17 184/ШШ2024/04573
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 58 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Авто сургууль Чухаг хотхон 32 Б байр, 60 тоотод оршин суух, Боржигон овогт *******ын ******* /рд: *******/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.******* миний 43-38 УЕУ Лексус 250 автомашиныг 2023 оны 12 сарын 24-ны өдөр О.******* нь 18-76 УБТ приус 20 маркийн автомашинтайгаа явж байгаад мөргөж миний машинд урд талын гупер, баруун урд гэрэл.кирлан , мэдрэгч, зэрэг нийт 4.400.000 төгрөгний хохирол учруулсан. Дээрхи хохиролыг учруулахдаа О.******* нь машинаа Ганчулуун гэх хүнээр бариулж явсан байсан. Энэ байдлаас болж машинд маань гэмтэл учрах нөхцөл үүссэн. Иймд машинд учирсан хохирол 3.000.000 төгрөгийг хариуцагч О.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Эвлэрлийн гэрээ байгуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлтэй О.*******т холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрзэг байгуулав.
1. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,000,000 төгрөгөөс 2,683,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 317,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,
2. Хариуцагч О.******* нь энэхүү гэрзэний 1 дэх хэсэгт заасан звлэрэх саналыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 317,000 төгрөгийг 2024 оны 09-р сарын 24-ний өдрийн дотор нэхзмжлэгчийн банкин дахь тоот харилцах дансанд шилжүүлнэ,
3. Талууд хооронд байгуулагдсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид заасныг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх болохыг хүлзэн зөвшөөрсөн болно,
4. Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахад аливаа гуравдагч зтгээдийн дарамт, шахалт байхгүй бөгөөд талуудын өерсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болно гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгөөс 2,683,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 317,000 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгөөс 2,683,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 317,000 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 149,905 төгрөгөөс 74,952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 74,952 төгрөгийг, хариуцагчаас 5,080 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН