Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 18

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч О.Г, Э.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г, Э.Г нарт холбогдох эрүүгийн 1730001960003 дугаартай  хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн Хэрлэн суманд 1985 оны 09 дүгээр  сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн  хамт оршин суух, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан О.Г.

 

Монгол Улсын иргэн,1993 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх,  дүү, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 12-35 тоотод оршин суух,  Э.Ү.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч О.Г,  Э.Г нар нь бүлэглэн   2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын нутаг Хөх чулуут  гэх газраас иргэн Д.Уийн 1 үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Би Үыг манай идшинд  яваад ирье гэж гуйгаад хамт явсан. Орой адуугаа олохгүй буцаад явж байхдаа  айлын үхэр таарахаар нь махалсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2017 оны 11-р сарын 20-ны өдөр Г ах адуугаа махлахаар хамт явъя гэсэн. Тэгээд адуугаа  хайгаад явж байгаад Г ах мөнгөний хэрэг байна гээд айлын үхэр махласан гэв. 

 

Хохирогч Д.Уийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ Нөхөр маань  2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд үхрээ хураах гээд очтол хоёр залуу манай хар зүсмийн эр үхрийг нядалчихаад өвчиж байхад нь таарсан юм байна лээ.Тэгээд машиных нь түлхүүрийг авах гэсэн чинь дийлдэлгүй машинаа асаагаад зугтаасан гэсэн. Тэр хоёр хүн  хохирлыг барагдуулсан тул бидэнд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17, 18-р хуудас/ 

 

Гэрч Б.Шийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчимд үхрээ хураах гээд  очиход манай хар эр үхрийг цагаан өнгийн Приус маркийн машинтай 2 залуу нядалж байснаа намайг хараад зугтаасан. Тэр 2 залуугийн 1 нь 170 орчим см өндөртэй шар өнгийн малгайтай цамцтай, нөгөө нь 160 орчим өндөртэй хар өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 25-30 насны залуучууд байсан.  гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  / хх-ийн 45, 6, 7-р хуудас/

 

  -Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малын үнэлгээ  /хх-ийн 40-р хуудас/.

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн 08/729 дугаартай тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1148 дугаартай тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/

 

-О.Г, Э.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52-р хуудас/

 

-О.Гын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг баримтууд болно

 

-Э.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч О.Г, Э.Г нар нь  бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын нутаг Хөх чулуут  гэх газраас хохирогч Д.Уийн нас гүйцсэн эр үхрийг хулгайлан 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.У, гэрч Б.Ш нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Г,  Э.Г  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул О.Г,  Э.Г  нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна..

Шүүгдэгч  О.Г,  Э.Г  нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  зэрэг нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал  болно.

 

Шүүгдэгч О.Г,  Э.Г  нар цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Ут хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч  О.Г,  Э.Г  нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь  Эрүүгийн   хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг,  хохирол төлсөн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г, Э.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 8 сарын  хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч О.Г,  Э.Ү нарыг  мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн  7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр О.Гыг    8 /найман/ сарын хугацаагаар, Э.Гыг  8 /найман/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3 Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Гантулга, Э.Г нарт мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч О.Г,  Э.Г  нар  цагдан хоригдоогүй, бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Ут хохирол төлсөн,  хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Г,  Э.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт   зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй  болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА