Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2024/04633

 


 

 

2024 09 16 184/ШШ2024/04633

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, 4-400 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн Сайнжаргал /рд:*******/,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, 4-400 тоотод оршин суух, ******* ******* овогт ийн Соёл-Эрдэнэ /рд:/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, түрээсийн нийтийн байр, 310 тоотод оршин суух, ******* овогт *******ийн /рд:/-т холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* бид гэр бүлийн хамтаар 2013 оныд Орхон аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ад шинэ газар хашаалж аваад Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл гаргахад хөдөө орон нутгийн хаягтай байсан болохоор хотын хаягтай өөрийн төрсөн дүү *******ын нэр дээр өргөдлөө гаргаж өгснөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/268 захирамжаар м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан юм. Манайх уг газартаа 2018 оноос 2019 оны хооронд 7*7 харьцаатай хувийг сууцыг барьж ашиглалтад оруулсан. Манайх уг газар дээр барьсан хувийн сууцаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ авах шаардлага гарч байгаа болохоор дүү *******аас миний газрын гэрчилгээг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардахад шилжүүлж өгөхгүй янз бүрийн шалтаг хэлээд зугтаад байна. Манайхыг энэ газар дээр 2013 оноос хойш амьдарч байгааг мөн газар дээр өөрийн хөрөнгөөр хувийн сууц барьсан гэдгийг дүү болон хөрш айл Бүрнээбаатар, Баяраа нар бүгд мэднэ. ******* тухайн үед манай гэр бүлд танай газрыг шилжүүлж өгнө гэж бичиг хийж өгч байсан юм. Гэвч миний газрыг шилжүүлж өгөхгүй намайг хохироогоод байна. Иймд нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******ыг миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, ын 4-400 тоотод байрлах, м.кв талбай бүхий 000700255 тоот гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг *******, ******* бидэнд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, ын 4-400 тоот газар дээр 2013 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд бичиг баримтаа шилжүүлж амжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Өмнө нь нэг удаа *******аас иргэний үнэмлэхийг аваад явахад заавал өөрөө байх шаардлагатай гэсэн. Тухайн үед ******* нь ажилтай байсан учраас хөөцөлдөж чадаагүй. ******* барилгын компанид өр төлбөрт ороход нэр дээр байгаа эд хөрөнгө гэж хайхад манай газар гараад ирсэн. Шүүхийн шийдвэрээс худалдан борлуулж өр төлбөрийг нь барагдуулна гэсэн. Тухайн үед анх газар авахад хөдөө орон нутгийн харьяалалтай байсан учраас боломжгүй байсан тул *******ын нэр дээр авсан. Газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Бид 2013 онд Улаанбаатар хотод шилжин ирэхдээ жирэмсэн байсан, шинээр газар аваад хашаалж тэндээ хаягжилт аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Уг газар манай дүүгийн нэр дээр бүртгэлтэй байсан учраас бид нэг их шилжүүлье гэж хэл ам хийгээгүй. Манай энэ газар дээр ******* огт амьдарч байгаагүй, харин хашаа барилцаж тусалж өгч байсан. Бид газрын албан дээр очихоор одоо *******тайгаа хамт ир гэдэг байсан ч одоо битүүмжлэгдсэн байна гээд байгаа учраас шилжүүлэн авч чадахгүйд хүрээд байна. *******ыг шилжүүлж өгөхийг даалгах гээд нэхэмжлэлээ гаргасан байгаа ч бид яах ёстойгоо сайн мэдэхгүй байгаа, бид энэ газрыг анхнаас нь эзэмшиж ашиглаж байгаа, *******ын нэр дээр бүртгэлтэй ч бидний хөрөнгө мөн учраас шүүхээс шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлсэн бүхэн үнэн. Тухайн үед би хотын харьяалалтай байсан. ******* ах маань гэр бүлийн хамт орон нутгаас шилжин ирээд ад газар авах гэтэл бичиг баримт нь хөдөө орон нутгийнх байсан учир би өөрийн нэр дээр авч өгсөн. Хоосон газар дээр хашаа барихад нь би ахдаа тусалж байсан, уг газар дээр би огт амьдарч байгаагүй, бүртгэл ч байхгүй, газрын гэрчилгээ л миний нэр дээр байсан. Түүнээс хойш ах маань гэр бүлээрээ тэр газар дээр байшин бариад өнөөг хүртэл амьдарсан. Бичиг баримтаа нэг удаа шилжүүлж авах гээд миний иргэний үнэмлэхийг авч явахаар нь болчихсон юм байх гэж бодсон. Гэтэл шүүхийн шийдвэрээс таны нэр дээр байгаа газрыг дуудлага худалдаанд оруулж өр төлбөр барагдуулна гэсэн шийдвэр гарсан. Миний газар биш гэхэд нэр дээр тань байгаа бол таных гээд би ахыг шилжүүлж аваагүй байсныг нь мэдсэн. Би тэр газрыг бусдад зарж борлуулсан, барьцаалсан зүйл байхгүй. Би барилгын ажил гүйцэтгэх явцад бусдад өр төлбөртэй болоод уг төлбөрөө төлж байгаа ч төлбөр төлөлт удаашралтай байна гээд миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж борлуулна гэж мэдэгдсэн. Одоо үлдэх төлбөр маань 27,0 сая төгрөг байгаа. Уг төлбөр *******, ******* нарт хамаагүй, мөн уг газартай ч хамаагүй юм. Иймд уг газрыг *******, ******* нарт шилжүүлэн бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Би уг газрын эзэмшигч, өмчлөгч биш учраас нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт хавсаргасан нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгч нараас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Н.Соёл-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сайнжаргалын Эрдэнэжаргалын төрсний бүртгэлийн лавлагаа, Сайнжаргалын Уранзулын төрсний бүртгэлийн лавлагаа, *******ийн гэх нэр дээр 000700255 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн *******ийн ын газар эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, *******ын баталгаа гаргах тухай гар бичмэл, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн кассын орлогын ордер, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн зарлагын баримтууд, гэрэл зураг зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/268 тоот газар эзэмших эрх олгох тухай захирамж, нэрсийн жагсаалт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, бүртгэл хяналтын картын маягт, *******ын газрын албанд бичгээр гаргасан хүсэлт, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, нэгж талбарын зураг, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгон, эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч *******, ******* нар нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод хаягт 2013 оноос амьдарч, тус хаягт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр харьяалан бүртгүүлж, ам бүл 4, өнөөг хүртэл амьдарч, оршин сууж байгаа болох нь тэдний 2024 оны 07 сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарган ирүүлсэн Иргэний үнэмлэхийн лавлагаанууд, 33-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв талбай бүхий газрыг 2013 оноос эзэмшиж, хашаалж, уг газар дээр амьдарч байсан ч хөдөө орон нутгаас бичиг баримтаа шилжүүлэн ирүүлээгүй улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн дүү болох *******ын нэр дээр хүсэлт гарган эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан, ******* газрын алба болон холбогдох байгууллагад биеэр очиж хүсэлт гаргаагүй, бичиг баримт бүрдүүлж өгөөгүйн улмаас эзэмших эрхээ өөрсдийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж чадаагүй гэж тайлбарлан уг газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгон, *******ыг бичиг баримтаа шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв талбай бүхий газрыг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******аас Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандан уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчилж авах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/268 дугаартай Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар уг газрыг *******т эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу нэгж талбарын 18621991663 дугаарт бүртгэн 15 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттайгаар эзэмшүүлэхээр 000700255 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 8 сарын 02-ны өдөр олгосон болох нь тогтоогдож байна.

 

Улмаар хариуцагч ******* нь 2017 оны 9 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан, 2 сарын дараа *******, ******* нарын нэр дээр шилжүүлж өгнө гэх баталгааг бичгээр гарган өгч, нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Уг газрын эзэмших эрх хариуцагч *******ын нэр дээр бүртгэлтэй боловч уг газар дээр амьдарч байгаагүй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын төрсөн ах мөн бөгөөд гэр бүлийн хамтаар 2013 оноос өнөөг хүртэл байнгын оршин сууж, уг газрыг өөрийн хөрөнгөөр хашаалан эзэмшиж, 2017 онд уг хаяг дээр харьяалан бүртгүүлж, улмаар 2019 онд өөрсдийн амьдрах зориулалттай хувийн сууц байшин барьсан болох нь хэрэгт авагдсан лавлагаа, фото зураг, барилгын материал худалдан авсан тухай зарлагын баримтуудаар тогтоогддог бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Хариуцагч ******* нь уг газрыг эзэмшиж байгаагүй, уг хаягт амьдардаггүй, анхнаасаа уг газрыг өөрийн хувийн хэрэгцээнд зориулан эзэмших, өмчлөх хүсэл зориг байгаагүй, өөрийн төрсөн ах *******ын гэр бүлийн хэрэгцээнд зориулан авсан газрын эзэмших эрхийг олж авч баталгаажуулахын тулд холбогдох байгууллагад хандан хүсэлт гаргаж бүртгүүлсэн, улмаар газрыг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэн бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргадаггүй.

 

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг боловч Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас уг газрыг төлбөрт барьцаалагдан битүүмжлэгдсэн тул шилжүүлэх боломжгүй байсан гэх тайлбарыг гаргадаг.

 

Шүүхээс талуудын хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас уг газартай холбоотой лавлагаа, мэдээллийг гаргуулсан бөгөөд тус газраас ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184/АБ2024/03657 дугаартай албан бичиг болон түүнд хавсаргасан баримтад уг газрыг барьцаалсан, битүүмжилсэн тухай бүртгэл авагдаагүй тул хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.

 

Дээрх бүгдээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв газрыг эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа тул тэднийг шударга эзэмшигч мөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

 

Энэ тохиолдолд эд хөрөнгө шударга эзэмшигчийн эзэмшилд байгаа бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад учруулсан бол шударга эзэмшигч шаардах эрхтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв талбай бүхий, нэгж талбарын 18621991663 дугаарт бүртгэлтэй, 000700255 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэх, эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж холбогдох бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг хариуцагч *******т даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч ******* нотлох баримт гарган ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч ******* нь ..нэхэмжлэгч *******ын эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргажээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ... Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно..... гэж зааснаар нэхэмжлэгч *******ын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118-д заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4-400 тоотод байрлах м.кв талбай бүхий, нэгж талбарын 18621991663 дугаарт бүртгэлтэй, 000700255 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлэн бүртгүүлэхийг хариуцагч *******т даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН