| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03647/и |
| Дугаар | 184/ШШ2024/04652 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2024/04652
2024 09 19 184/ШШ2024/04652
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон Бюлдинг оффис төв, 1 давхар А/2 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 29 дүгээр байр, 57 тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /рд: *******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,083,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ******* ББСБ нь иргэн С.******* 2024 оны 06 дүгээр сарын 13-ны өдөр 130120000376 тоот зээлийн гэрээ байгуулж 1,860,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, сарын 4.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гэвч хариуцагч С.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, зээлийн төлбөрийн хуваарийг зөрчин 31 хоног огт төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд бид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -д Банк, зээлийн үйл. ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагааэрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасанүндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгө хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үндсэн зээл 1,860,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан хүү 221,532 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,425 төгрөг нийт 2,083,957 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
******* ******* ******* ББСБ ХХК-иас хариуцагч С.******* би 2,083,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Өөрийн хувийн хэрэгцээнд 1,860,000 төгрөгийн зээл авсан. Төлөх хугацаанаас хэтрүүлж учир хүү алданги тооцогдож 2,083,975 төгрөг болсон байна. Иймд 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 757,675 төгрөгийг төлсөн. Одоо үлдэх 1,326,626 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөгийг нийт 3 сарын дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,083,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,083,957 төгрөгөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 757,675 төгрөгийг төлж үлдэх 1,326,626 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* ******* ББСБ ХХКгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,083,957 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2,083,957 төгрөгөөс 757,675 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлж үлдэх 1,326,626 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 442,209 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 442,209 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 48,293 төгрөгөөс 24,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 24,146 төгрөгийг, хариуцагчаас 24,146 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН