Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/04656

 


2024 09 19 184/ШШ2024/04656

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 7 гудамж, 453 В тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд: *******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 744,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн авч 2022 оны 10 сарын 15-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ийн 95588444 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 14000811027 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан байдаг. Хариуцагч уг гэрээний үндсэн дээр 2023 оны 9 сарын 5-ны өдөр сарын 0.033 хүүтэй 540,000 төгрөгийг, 2023 оны 9 сарын 8-ны өдөр сарын 0.034 хүүтэй 60,000 төгрөгийг тус бүр 2 сарын хугацаатай зээлээр авсан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Э.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 596,153 төгрөг 2024 оны 08 сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн хүү 125,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,798 төгрөг, нийт 744,737 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Э.******* би ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Уг төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд 744,737 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 248,245 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 744,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан хэрэг маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан ирүүлсэн байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 744,737 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 248,245 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байна.

 

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 744,737 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 744,737 төгрөгийг хариуцагч нь төлөхөө хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 248,245 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 248,245 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 22,424 төгрөгөөс 11,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 11,212 төгрөгийг, хариуцагчаас 11,212 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН