Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/0325

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 

128/ШЗ2017/325

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлилгээний хэлтэст нэхэмжлэлтэй, Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хоёрдугаар албаны ахлах аудитор Я.Алтанцэцэгт холбогдох Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн хоёрдугаар албаны ахлах аудиторч Я.Алтанцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01-29 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн нэхэмжлэлтэй Нийслэлийн аудитын газрын санхүүгийн хоёрдугаар албаны ахлах аудитор Я.Алтанцэцэгт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг би хариуцагтай эвлэрэн тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нь Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хоёрдугаар албаны ахлах аудитор Я.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн хоёрдугаар албаны ахлах аудиторч Я.Алтанцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01-29 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлилгээний хэлтэст нэхэмжлэлтэй, Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын хоёрдугаар албаны ахлах аудитор Я.Алтанцэцэгт холбогдох Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн хоёрдугаар албаны ахлах аудиторч Я.Алтанцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01-29 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ