| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0111/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн , Багахангай дүүргийн Прокурорын газраас ******* овогт *******ны *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002010028 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамтаар, *******,*******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ны *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Ж.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” тоосгоны үйлдвэрийн хашаанд хамт ажилладаг хохирогч М.тэй хэрэлдэж маргалдан, хураасан банз түлхэж унагалаа гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар банз модоор цохиж баруун богтос ясны далд хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” тоосгоны үйлдвэрийн хашаанд хамт ажилладаг хохирогч М.тэй хураасан банз түлхэж унагалаа гэх шалтгаанаар маргалдан улмаар банз модоор цохиж баруун богтос ясны далд хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.*******ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна 15 цагийн үед юм шиг санагдаж байна. Би пад пад тракторон дээрээ нойтон шавар ачаад нойтон тоосго өрсөн мөр рүү ороод явж байтал нойтон тоосго өрөөд зогсож байсан. Ингээд би Сувд-Эрдэний хажууд очиж зогсоод пад пад трактор дээр ачсан нойтон тоосгыг аваад мөр рүү нь өрөөд зогсож байхдаа намайг “эрхийн балай” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чи өөрөө аавынхаа өвөрт унтдаг биз дээ” гээд хоорондоо маргалдаад пад пад тракторын тэвшин дээр байдаг банз унасан байхаар нь бууж очоод газраас банзыг авахдаа санамсаргүй Сувд-Эрдэний гарыг цохичихсон. Тэгээд л банзаа тракторын ачаан дээр тавиад хөдлөөд явахад ард уурлаад үлдсэн. Тэрнээс хойш тэй таараагүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн-41 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч М.Сувд-Эрдэний өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 06 цагийн үед ажилдаа гараад мөр хучууд буюу нойтон тоосго дээгүүр нь гялгар уутаар бүтээгээд явж байтал даараад байхаар нь нойтон тоосго өрж байсан дээр очоод “би даараад байна чи жоохон тоосго бүтээчихээч би нөмөрт суугаад жаахан нойтон тоосго өрье” гэхэд зөвшөөрөөд би өрлөгө өрөөд сууж байтал ******* пад пад трактороор нойтон тоосго зөөдөг ба трактороо унаж ирээд миний хажууд зогсоод “хойшоо явсан юм уу” гэхээр нь “үгүй гэртээ аавынхаа хоол цайг хийж өгөөд явж чадаагүй” гэхэд “аавдаа шөнөжингөө эрхлээд өвөрт нь унтаа юу” гэхээр нь “чи тоглоом даадаггүй шүү” гэхэд “намайг эрхийн балай эрхэлж, эрхэлж босч ирээ юу “ гэхээр нь “чи ч гэсэн аав, ээждээ эрхлэдэг шүү дээ” гэхэд цаашаа яваад өгсөн. Удалгүй буцаад трактороороо нойтон тоосго ачиж ирээд би дээрээс нь нойтон тоосго авч өгдөг юм. Тэгтэл нэлээн хол зогсоод би зөөж өгөхөд хэцүү байхаар нь “жоохон ургашаа зогсчих” гэхэд “чадахгүй хурдан өрөхгүй юу” гэхээр нь пад пад тракторынх нь дээрээс тоосгоо аваад өрж байтал “хурдан өрөөч хөгшин хүн чамаас хурдан өрнө” гэхээр нь “чадахгүй тэгвэл чи өөрөө бууж ирээд өрөлцчих” гэхэд “чадахгүй гичий минь өөрөө өрөхгүй юу” гэхээр нь “чи юу гээд байгаа юм” гэхэд “хуц гөлөг минь ирсэн газар руугаа зайлахгүй юу” гэхээр нь би пад пад тракторынх нь ачаан дээр байдаг нэг банзыг түлхэхэд газар унасан ба ******* бууж ирээд газар байсан банзаа аваад далайхад нь би “чи арай цохих гэж байгаа юм биш биз дээ” гэхэд “тэгсэн ч яадаг юм” гэснээ шууд миний баруун гар руу цохиод би “ёооё” гэж орилоод доошоо тонгойход дахиад банзаа далайгаад цохих гэхэд ирээд голоор ороод *******ыг цааш нь явуулсан. Тэгээд миний гар өвдөөд сууж байгаад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9-11 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч У.ын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагт босоод ажилдаа гараад би шатаагүй нойтон тоосго орж байтал ардаас 06 цаг 20 минутын үед нойтон тоосго бүтээж байгаад надад “би жаахан даараад байна чиний оронд жаахан тоосго өрчихье” гэхээр нь зөвшөөрөөд бид 2 ажлаа солиод би тоосго бүтээж байгаад буцаад иртэл , *******тай хэрэлдээд зогсож байсан ба ******* Сувд-Эрдэнийг “хуцалгүй ирсэн газар руугаа яв” гэхэд “хуц чинь хонинд байдаг чи хонины хэл ойлгож байгаа юм бол чи бас хонины төрлийн амьтан юм биш үү” гэж хэлээд ******* “эрхийн балаа минь аавынхаа өвөрт унтдаг” гээд хоорондоо маргалдаад уурлаад *******ын унаж явсан пад пад тракторын ачаан дээр байсан хамгийн эхний банзыг түлхээд унагаахад ******* бууж ирээд газар унасан банзыг аваад цохих гээд далайсан ба би арай ч цохичихгүй байлгүй дээ бодоод хараад зогсож байтал “тэгээд хоосон далайж байхаар цохичихооч дээ” гэхэд *******ын царай нь хувс хийж уурлаад шууд банзаараа Сувд-Эрдэний баруун гар руу нь цохиод ахиад цохих гээд далайхаар нь би дундуур нь ороод *******ыг боль гээд банзыг нь аваад цаашаа явуулаад эргээд харахад газар суусан гараа бариад уйлаад байсан ба гарыг нь үзэх гэхэд нэг гараараа барьчихаад гартаа хүргэхгүй орилоод “******* намайг аавынхаа өвөрт унтдаг эрхийн балай гээд байсан” гээд уйлж байгаад гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн үед шиг санагдаж байна, ямар ч байсан ажилдаа гараад удаагүй байсан. Би нойтон тоосго өрөөд зогсож байтал хүн уйлах чимээ гарахаар нь эргээд хартал гараа хэвлийдээ наагаад доошоо тонгойсон уйлж байсан. Урд нь ******* банз барьчихсан далайгаад цохих гэж байхад нь Тогосоо очоод болиулаад цаашаа болгоход нь пад пад трактороо унаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч О.ын өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн үед болов уу, одоо бас сайн санахгүй байна. Ажил дээрээ нойтон тоосго бүтээгээд явж байтал “ёо ёо” гээд хүн орилохоор нь хартал уйлаад доошоо гараа бариад сууж байсан.”
/хх-ийн 20 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №458 дугаар:
/хх-ийн 29 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 44 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 45 дугаар тал/
Төв аймгийн Зуун мод сумын*******ийн засаг дарга /хх-ийнг 53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул , Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаа нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч М. гомдол санал, цаашид нэхэмжлэх хохирол, төлбөр байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул Ж.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч М.Сувд-Эрдэний ГССҮТ-д 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэмтэл авсан цаг хугацаандаа авахуулсан рентген зураг 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ны *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ж.*******т мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч М.Сувд-Эрдэний ГССҮТ-д 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэмтэл авсан цаг хугацаандаа авахуулсан рентген зураг 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ