Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/1194

 

 

 

 

 

      2022             12             15                                   2022/ДШМ/1194                      

 

    Ж.Г, Д.Б нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

иргэний хариуцагч Ю.Л, Г.С, Ц.Э, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Г.С, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1902000610016 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Г, Д.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж; Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг,

Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5-д заасан “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ” гэснийг,

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна”, 1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна” , 2.3. “Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно” гэснийг,

Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг,

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20- ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж;

“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилт болох 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зд 20,000,000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Бт 20,000,000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Лд 20,000,000, үйлчлэгч П.От 3,000,000, орон тооны бус байцаагч М.Цэд 3,000,000, орон тооны бус байцаагч Х.Ад 3,000,000, хураагч З.Ст 3,000,000, орон тооны бус байцаагч Өд 3,000,000, орон тооны бус байцаагч С.Сд 3,000,000, хураагч Т.Тт 3,000,000, хураагч Н.Эд 4,000,000, орон тооны бус байцаагч Э.Ад 3,000,000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эд 4,000,000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бэд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Бд 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер А.Над 3,000,000, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сад 4,000,000 төгрөг, нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.Оээс 2,500,000, Ю.Лгээс 15,000,000, М.Цээс 2,500,000, Х.Аас 2.500.000, З.Саас 2,500,000, И.Өгаас 2,500,000, С.Сгаас 2.500.000, Т.Таас 2,500,000, Н.Эгаас 3,400,000, Э.Агаас 2,500,000, Ц.Эгээс 2,700,000, Б.Бээс 2,700,000, А.Баас 3,150,000, А.Наас 2,500,000, Г.Саас 3,150,000 төгрөг буюу нийт 52,600,000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, уг 52,600,000 төгрөгөөс Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр өгч, 6,000,000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж, 34,100,000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ж.Гийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Д.Бийг бусадтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6  сарын хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял, Д.Бт оногдуулсан 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Г, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар, Д.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Згаас 18.000.000 төгрөг, иргэний хариуцагч Ю.Лгээс 5.500.000 төгрөг, иргэний хариуцагч П.Оээс 200.000 төгрөг, иргэний хариуцагч М.Цээс 200.000 төгрөг, иргэний хариуцагч Х.Аас 200.000 төгрөг, иргэний хариуцагч З.Саас 200.000 төгрөг, иргэний хариуцагч И.Өгаас 200.000 төгрөг, иргэний хариуцагч С.Сгаас 200.000 төгрөг, иргэний хариуцагч Т.Таас 200.000 төгрөг, иргэний хариуцагч Э.Ааас 200.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Эгээс 3.400.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Бээс 3.600.000 төгрөг, иргэний хариуцагч А.Баас 3.400.000 төгрөг, иргэний хариуцагч Г.Саас 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 төгрөг, Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...  шүүх намайг Ж.Гтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэжээ. Миний хувьд хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Гтэй бүлэглэсэн, түүнд гэмт хэрэг үйлдэхэд нь туслахаар амласан зүйл огт байхгүй. Хэлтсийн дарга Ж.Г нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр Зөвлөлийн хурал зарлаж Зөвлөлийн гишүүд болох бүх Тасгийн дарга нарт хандаж “Хэмнэгдсэн төсвөөс сайн ажилласан албан хаагчдыг шагнаж урамшуулна. Хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Мөнгөний их багаас хамаарч хэнийг, хэдэн төгрөгөөр шагнахаа би өөрөө мэдье. Харин шагнуулсан хүмүүсээс буцааж мөнгө хурааж аваад байгууллагын шинэ жилийн арга хэмжээ, ахмадын баяр, цагаан идээний аян зэрэгт зарцуулах дундын сан бүрдүүлнэ” гэж хэлсэн. Үүнийг бүх тасгийн дарга нар сонссон бөгөөд мөнгө буцааж хураан авахыг хэн ч эсэргүүцээгүй. Ингээд алба хаагчдыг шагнах тушаалын төсөл боловсруулах үүрэг даалгаврыг надад өгсөн. Миний бие байгууллагын Хуулийн зөвлөх Б.Мад тушаалын төсөл боловсруулахыг даалгасан бөгөөд уг төсөлд хэнийг, хэдэн төгрөгөөр шагнах тухай нэг ч үг үсэг, заалт байхгүй. Харин тушаалын хавсралтад шагнуулах хүмүүсийн нэрс, албан тушаал, шагналын хэмжээ тавигдсан байсан. Миний бие хэлтсийн даргын тушаалаар 7 хоног бүрийн Пүрэв гарагт бүтэн нэг өдөр ажлаас чөлөөлөгдөн Удирдлагын академид суралцдаг байсан ба тэр тушаал гаргасан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нь пүрэв гараг байсан бөгөөд би хичээлтэй тул ажил дээрээ очоогүй. Намайг хичээлтэй байх хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/90 дугаартай 107.000.000 төгрөгөөр албан хаагчдыг шагнах тухай тушаалыг гаргаад хавсралтыг нь над руу фэйсбүүк чаатаар 13-14 цагийн орчимд явуулсан байсан. Өөрөөр хэлбэл хэн хэнийг, хэдэн төгрөгөөр шагнах тухай хавсралтыг чаатаар явуулсан байсан. Дараа нь дарга над руу залгаад хэн хэнээс, хэд хэдэн төгрөг хурааж авахыг хэлсэн. Би “мөнгийг би хураахгүй, Л дарга, нягтлан бодогч хоёр хураах ёстой, дундын сангийн мөнгө нягтлан дээр байх нь зүйтэй” гэхэд хэлтсийн дарга дахин утасдаад “тэр хоёр амжихгүй, чи хураагаад надад танилцуул” гэж үүрэг даалгавар өгсөн. Ингээд орой 17 цаг өнгөрөөгөөд дансанд мөнгө орж ирсэн тушаалын дагуу албан хаагчдад утасдан хэлж дундын сангийн мөнгийг хураасан. Гарсан зардлуудыг баримтаар гарган үлдэгдэл мөнгийг хэлтсийн дарга Гэд өгсөн. Миний хувьд даргын өгсөн үүргийн дагуу алба хаагч нар руу утасаар ярьж орой шинэ жилийн арга хэмжээнд ирэхдээ мөнгөө авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Хүмүүсийг шагнана, мөнгө буцааж хураан авч дундын сан үүсгэнэ гэснийг манай ажилтнууд мэдсэн байсан учраас хэн нь ч эсэргүүцээгүй, татгалзаагүй. Харин гэрчүүдийн мэдүүлэгээс харахад намайг ажил дээрээ байсан, өрөөндөө дуудсан, биечлэн уулзаж хэлсэн гэх мэт мэдүүлгүүд нь худлаа. Тодорхой цаг хугацаа өнгөрсөн учраас хүмүүс буруу зөрүү санаж өгсөн мэдүүлэг гэж бодож байгаа. Мөн манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 2018 оны 12 сарын 20-ны өдөр болох байсан, яг тэр өдөр нь би хичээлтэй байсан, бас даргын тушаал гарч шагнуулсан хүмүүсээс мөнгө хурааж авахыг надад даалгасан зэргээс шалтгаалан би хичээлээ тараад ажил дээрээ ч очоогүй. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа тасгийн дарга Б болон бусад ажлуудыг зохион байгуулж байсан албан хаагчид ээлж дараалан залгаж мөнгө нэхэж, яаруулж оройны шинэ жилийн арга хэмжээг тасалдуулж болохгүй гээд байсан тул ажил дээрээ ч очилгүй шууд л хүмүүс рүү утасаар хэлсэн болохоос хэнтэй нь ч уулзаагүй юм. Би хичээлээсээ тараад шууд үсээ янзлуулахаар үсчинд орсон. Ер нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа очоогүй тухай цагийн бүртгэл, ажлаас Пүрэв гараг бүр чөлөөлсөн хэлтсийн даргын тушаал, Удирдлагын академийн кофе шопоор үйлчлүүлсэн баримт, Хан-Уул дүүргийн Гэгээнтэн цогцолборт байрлах бэлэн мөнгөний АТМ-ээр үйлчлүүлсэн баримт, үсчний газраар үйлчлүүлсэн баримт зэрэг бүхий л баримтаа шат шатны прокурорын газарт гомдол гаргахдаа өгсөн, мөн анхан шатны шүүх дээр ч гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн маань хэлснээр гомдолд хавсаргаж өгсөн материалуудыг хэргийн материалд гомдлын хамт хавсаргах ёстой гэсэн тул дээрх баримтууд хэргийн материалд тусгагдсан байх ёстой гэж бодож байна. Миний бие тушаалаар шагнагдсан 18.000.000 төгрөгөөс өөр мөнгийг хувьдаа аваагүй, шагнуулсан энэ мөнгийг Төрийн сангийн дансанд буцаан төлсөн. Өөр мөнгө төгрөг хувьдаа ашигласан, даргатайгаа үгсэн хуйвалдсан зүйлгүй бөгөөд тушаал шийдвэр гаргах эрх надад байхгүй болно. Энэ бүхэн нь гэрчээр оролцсон Ж.Г, Б.З, Г.С, Б.Б, Ю.Л, Ц.Э, А.Б нарын мэдүүлгүүд болон бусад хүмүүсийн мэдүүлгүүдээр нотлогддог болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.1 заалтад “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэжээ. Миний хашиж байсан албан тушаал нь захиргааны тасгийн даргын албан үүргийг хашиж байсан, албан тушаалын тодорхойлолтод төсөв захиран зарцуулах, хувиарлах хянах санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх байхгүй. Захиргааны тасгийн даргын хувьд тасаг хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааг өдөр тутам зохион байгуулах албан хаагчдын цаг бүртгэлийг хянах болон мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5-д “төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг эдэлнэ.” гээд 16.5.5-д “хэрэгжүүлнэ” гэх бөгөөд миний бие нь төсвийн шууд захирагч байгаагүй ТУАБ захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан.Төсвийн тухай хуулийн 4.1.35-д “Төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлан захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч ,болон төсвийн шууд захирагчийг хэлнэ. Тухайн үед хэлтсийн төсвийн шууд захирагч нь хэлтсийн дарга Ж.Г ажиллаж байсан. Төсвийн шууд захирагчтай Тавтарын ерөнхий газрын дарга болон Дүүргийн засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулан Сангийн яамнаас төсөв захиран зарцуулах тусгай эрхийг олгон дүүргийн төрийн сангаас санхүүжилтийг хянан гүйлгээг баталгаажуулан ажилладаг байсан учир энэ зүйл ангид миний бие хамаарахгүй. Ж.Г даргын төсвийн шууд захиран зарцуулах эрхэд халдсан, үгсэн хуйвалдан бүлэглэж гаргасан тушаал шийдвэр байхгүй, санхүүгийн баримт тушаал дээр 1 дүгээр гарын үсэг хэлтсийн дарга Ж.Г, 2 дугаар гарын үсэг нягтлан бодогч Б нар байсаар байхад төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн шийтгэх тогтоол гарсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ бүхэн шүүх хурлын явцад оролцсон гэрч, оролцогч нар бүгд нотлон хэргийн нотлох баримтаар нотлогддог болно. Хэлтсийн даргын гаргасан аливаа шийдвэр тушаалд миний зүгээс оролцож нөлөөлөх ямар ч боломжгүй үйл ажиллагаатай холбоотой хууль ёсны тушаал шийдвэрийг албан хаагчдад танилцуулан хяналт тавин ажиллахаас өөрөөр санхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой нэг ч тушаал шийдвэрт гарын үсэг зуран оролцсон тохиолдол байхгүй болно. Энэ бүхнийг дүгнэн хэлэхэд надад өөрөө тушаал гарган өөрийгөө шагнах давуу байдал бусдад олгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тушаал шийдвэр байхгүй, мөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх санхүүгийн баримтанд 1, 2 дугаар гарын үсэг зурах болон байгуулсан гэрээ, контракт байхгүй, тухай бүр хэрэгт холбоотой мэдүүлэг нотлох баримтыг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд миний энэхүү байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Батцэнгэл гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Прокуророос Д.Бийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн үндэслэл нь эргэлзээтэй бөгөөд гүйцэтгэгч, хамжигч, бүлэглэн гүйцэтгэх гэх гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог ялган заагласан хэлбэрүүдийг хольж, хамтад нь журамласан байна. Нэг хүний нэг үйлдлийг хамжигч, гүйцэтгэгч, бүлэглэн гүйцэтгэгч гэх мэтээр өөр өөр хэлбэрт хамааруулан тодорхойлсон байсан. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоо байгаа гэж үзвэл яг ямар хэлбэрээр хамтарч оролцсон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, зөв тодорхойлж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Анхан шатны шүүхийн зүгээс Д.Б нь гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон болох, тэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн аль хэлбэрт хамаарахыг зөв тодорхойлж чадаагүйн улмаас мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим” алдагдаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг зөв тодорхойлоогүй. Миний үйлчлүүлэгчийн “даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу мөнгө хураасан, зохих этгээдүүдэд нь өгөөд үлдэгдлийг нь даргадаа хүлээлгэж өгсөн” үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх болсон гол үндэслэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг зөв тодорхойлсон эсэхээс хамаарах асуудал юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид гэнэ” гэж заажээ. Д.Бийн дээрх үйлдэл нь эдгээрийн алинд хамаарч байгааг зөв тодорхойлоогүй. Үүнийхээ дагуу ерөнхий ангийн зүйл, хэсгийг зөв журамлаагүйн улмаас гүйцэтгэгч юм уу, хамжигч юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад Д.Бийн үйлдэл нь гүйцэтгэгч, хамжигч, бүлэглэсэн нь аль аль нь биш. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч гэхээр энэ гэмт хэргийг үйлдэх тушаал шийдвэр гаргах төсөв захиран зарцуулах эрх бүхий этгээд биш юм. Хамжигч гэхээр Ж.Гийг гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан амласан, дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Бүлэглэсэн гэхээр Д.Б, Ж.Г хоёр санаатай нэгдсэн зүйл байхгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг заалтыг зөв хэрэглээгүй. Д.Б нь дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл, 22.8-р зүйлд заасан гэмт хэргийн субъект биш юм. Тушаал гаргах, төсөв захиран зарцуулан эрх бүхий этгээд биш юм. Дээрх эрх хэмжээ нь тухайн төрийн байгууллагын дарга буюу удирдлагад хамаарах тусгайлан олгосон эрх юм. Д.Б нь тушаал гаргаж бусдыг шагнаагүй, уг тушаалаараа дамжуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй болно. Д.Б нь 2018.12.20-ны өдөр Удирдлагын академид суралцаж байсан тул хэлтсийн даргын А/90 тоот тушаалыг гаргахад оролцоогүй, бусдыг өрөөндөө дуудаж мөнгө хурааж аваагүй төдийгүй даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хэнээс хэдэн төгрөг хурааж авахыг тэмдэглэж аваад оройн арга хэмжээн дээр ирэхдээ авчрахыг утсаар мэдэгдсэн дараах баримтуудаар тогтоогдож байгаа. Д.Б нь 2018-2019 оны хооронд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтад Пүрэв гараг бүр хамрагдаж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018.04.16-ны өдрийн Б/28 тоот тушаалаар 2018.05.23-ны өдрөөс 2018.05.20, 2018.08.27-ны өдрөөс 2018.12.31-ний өдрийг дуустал хугацаанд цалинтай чөлөө олгосон байсан. Үүний дагуу 2018.12.20-ны өдөр буюу Пүрэв гарагт Удирдлагын академи дээр хичээлтэй байсан болох Академийн 2022.06.02-ны өдрийн 10/14 тоот тодорхойлолт, хичээлийн хуваарь, дүнгийн хуудсаар тус тус тогтоогдож байгаа. 2018.12.20-ны өдөр хичээлтэй байх хугацаандаа тус академийн 2-р давхарт байрлах кофе шопоор өглөөний 8:51. 10:28 цагуудад 2 удаа үйлчлүүлэн Голомт банкны 13138446 тоот сериалтай пос машинд өөрийн Улаанбаатар хотын банкны 2609041463 тоот дансны картаар 47500 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 2018.12.20-ны өдрийн 11:59, 12:01 цагуудад Хан-Уул дүүргийн15-р хороо, Гэгээнтэн цогцолбор байрлаж байсан Богд банкны ID:38800003 тоот АТМ-ээр үйлчлүүлэн 360,000 төгрөгийг өөрийн Улаанбаатар хотын банкны 2609041463 тоот данснаасаа авсан байна. Мөн 2018.12.20-ны орой 17:42 цагт Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхоны 113-р байранд байрлах “Заяа” үсчин, гоо сайхны салоноор үйлчлүүлэн 30,000 төгрөгийн төлбөрийг өөрийн Улаанбаатар хотын банкны 2609034553 тоот дансны картаа уншуулан тооцоо хийсэн байна. Мөрдөгчийн магадалгааг үндэслэн Тагнуулын ерөнхий газрын  даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/391 тоот тушаалаар Д.Бт албан тушаал бууруулж Чингэлтэй дүүргийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасагт татварын улсын байцаагчаар томилж сахилгын шийтгэл ногдуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-р зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан боловч мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаагүйн улмаас мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдалд”, 5-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг нотолсон баримтуудыг шат шатны Прокурорын байгууллага болон анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн болно.Дээрх  нөхцөл байдлуудаас харахад Д.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнд ял халдаасан нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Иргэний хариуцагч Г.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2018 онд дүүргийн орлогын төлөвлөгөө биелүүлсний ажлын үр дүнгийн шагналд тус дүүргийн хэлтсийн даргын тушаалаар 3.000.000 төгрөгөөр шагнуулсан. Гэтэл Авилгатай тэмцэх газар татварын хэлтсийн даргыг албан тушаал эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр эрүүгийн ял шийтгэхдээ намайг иргэний хариуцагчаар тогтоож шагналд авсан 3.000.000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргалаа. Үүнийг би зөвшөөрөхгүй. Үндэслэл нь, Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, захиргааны тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нарт ял хариуцлага ногдуулсан нь хууль буруу хэрэглэж тэр хүмүүсийг хилсдүүлж шийтгэсэн гэж үзэж байгаа. Дүүргийн засаг даргатай байгуулсан “Хариуцлагын тухай” гэрээний хэрэгжилтийг дүгнэж татварын хэлтсийн хамт олны ажлын гүйцэтгэлийг харгалзан 107.000.000.00 төгрөгийг олгосон болохоос биш хэн нэгэн заль мэх хэрэглэж, хуурамч баримт бүрдүүлэн уг мөнгийг аваагүй. Өөрөөр хэлбэл мөнгөний эх үүсвэр нь хууль ёсны дагуу манай хамт олонд зориулагдаж ирсэн шагналын санхүүжилт юм. Уг мөнгийг хуваарилахдаа тэнцвэргүй хандсан тал байгаа боловч удирдах бүрэлдэхүүний түвшинд хамт олноороо ярилцаж шийлвэрлэсэн болохоос биш нууц далд хуйвалдааны аргаар зарим хүмүүст нь өндөр хэмжээний шагнал олгосон гэж үзэх үндэслэл байхгүй. Үүн дотроос миний хувьд 3.000.000 төгрөгийн шагнал авсан нь хийж бүтээсэн ажлынхаа үр бүтээлийг үнэлүүлсэн асуудал юм. Анхан шатны шүүх хэт яллах талыг барьж ийнхүү хэрэгт холбогдуулаад байгаа болохоос биш татварын байгууллагын системийн хэмжээгээр орон нутгийн захиргааны байгууллагуудаас төлөвлөгөө биелүүлсний шагнал авдаг уламжлал тогтосон юм. Хэрэв үүнийг шударга бус гэж үзэх юм бол татварын бүх байгууллагуудын хариуцлагын гэрээгээр авсан шагналын мөнгийг гэмт хэрэг гэж үзэх шаардлагатай болно. Шүүх Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96-р тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журам”, /Энэ журам олон жилийн өмнө хүчингүй болсон/ Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344-р тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид үр дүнгийн шагнал урамшуулал олгох журам”, “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам” зэргийг зөрчсөн гэж үзэж эрүүгийн ял шийтгэл оногдуулсан нь хууль ноцтой зөрчсөн үйл ажиллагаа юм. Энэ 107.000.000 төгрөг бол урамшуулал биш шагнал юм. Энэ шагналын мөнгийг урамшуулал олгодог журмуудтай хутгаж болохгүй. Энэ тайлбарыг би өөрийнхөө төлөө биш хилсдүүлж шийтгэгдсэн нөхдүүдийнхээ төлөө хэлж байгаа юм. Мөн шагналын 107.000.000 төгрөгийг орон тооны бус байцаагч нарын ажлын хөлсөнд олгох ёстой мөнгийг та нар хуваагаад авсан гэх яриа ч цухалзаж байсан. Гэтэл энэ мөнгийг орон тооны бус байцаагч нарт олгох тухай ямар ч хуулийн тодорхой заалт, зохицуулалт байхгүй. Тэгээд ч тухайн үед татварын байгууллагад ажиллаж байсан орон тооны бус байцаагч нарыг татварын байгууллагын системийн хэмжээгээр бүгдийг чөлөөлсөн байсан. Иймд орон тооны бус байцаагч нарт өгөх ёстой мөнгийг хуйвалдаж авч идсэн гэх ямар ч үндэслэл байхгүй. Тэдний оролцоогүйгээр татварын хэлтсийн хамт олны хийж бүтээсэн ажил учраас шагнал манай хамт олонд зориулагдах учиртай. Энэ мөнгөний зарим хэсгийг хамт олны дундын санд байршуулан шинэ жил, ахмадын баяр, цагаан идээ сарын аян арга хэмжээ гэх мэтээр зарцуулахаар тохиролцож байсан тул 6.000.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан. Би хэнтэй ч хуйвалдаж үгсэн тохиролцсон зүйлгүй. Өөрөө өөртөө тушаал шийдвэр гаргаж мөнгө аваагүй. Байгууллагын санхүүгийн зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцдаггүй. Энэ үүднээс өгсөн шагналын мөнгийг авсан болохоос биш шударга бус аргаар өөртөө ашиг олох ямар нэгэн гэм буруугийн санал сэдэл надад байгаагүй. Ёстой л урд хөлний бүдэрснийг хойд хөлөнд нь тохно гэгч болж завсарт нь хэлмэгдэж хохирлоо. Тийм ч учраас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын анхны өдрөөс эхлээд төлбөр хариуцах гэм буруугүй гэдгээ үнэнээр нь тайлбарласаар ирсэн. Ер нь шүүхийн практикт гэм буруутны бусдад учруулсан хохирлыг хавтгайруулан хариуцуулдаг буруу жишиг тогтож байгааг анхаарах шаардлагатай. Авилгатай тэмцэх газар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэрийдлээр шударгаар мөнгө, эд хөрөнгөтэй болсон хүмүүсийг хуулиар далайлгаж төлбөр хариуцуулж байгаа нь жирийн иргэдийг хэлмэгдүүлсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Манай хамт олны дотроос 200.000 төгрөгийн шагнал авсан хүмүүсийг хүртэл хуулиар далайлган төлүүлэхийг шаардаж шүүх үүнд хөтлөгдөж байгаа нь хууль шударга ёсонд итгэх итгэлийг алдагдуулсан үйл ажиллагаа болно. Энэ 107.000.000 төгрөгийг улсын орлогод төлүүлнэ гэдэг нь ч үндэслэлгүй юм. Яагаад гэвэл шагналыг авах ёстой хүмүүс нь бид болохоос биш цаана нь өөр хохирогч байхгүй учир иргэний нэхэмжлэгч ч байхгүй. Миний хариуцдаг татварын орлогын тасгийн даргын албан тушаал нь тухай тасгийн 41 албан хаагчийг удирдлага зохион байгуулалтаар хангаж орон нутгийн төсвийн төлөвлөөг биелүүлэхэд чиглэгдсэн учраас ажлын хариуцлагаасаа шалтгаалан татварын улсын байцаагч нараас арай өөрөөр авч үзэх үндэслэл ч бий. Тодорхой жишээ дурдвал 2019 онд төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлээгүй гэх шалтгаанаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 тоот тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс болж би 1 жилийн хугацаанд ажлын үр дүнгийн урамшууллаа бүтэн хасуулж байсан. Энэ бол тэр хүмүүсийн өмнөөс би хариуцлага хүлээсэн гэсэн үг. Мөнгөөр тооцох юм бол надад 3.000.000 төгрөгөөс ч давсан хохирол учирч байсан. Ер нь ялыг нь үүрвэл ямбыг нь эдэл гэдэг үг байдаг даа. Хариуцлагыг ингэж тооцдог нөхцөлд шагнал хэдэн төгрөгөөр илүү авахад яагаад болохгүй гэж, шүүх үүнийг ялгаж чадахгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 шийтгэх тогтоолоор надад хариуцуулахаар болсон 3.000.000 төгрөгийн төлбөрийн заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагч Ю.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Миний хувьд яг адил тухайн олгосон мөнгийг шагнал гэж ойлгосон. Шагнал нь хувь хүний орлогын албан татвараас 10 хувийг суутган төсөвт тайлагнадаг. Энэ журмын дагуу манай татварын нягтлан бодогч шагнал гэх үндэслэлээр бидэнд тайлагнан олгосон. Үүнийг буцааж төлөх ёсгүй мөнгө гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед татвар төлөгчидтэй харилцах тасгийн даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Намайг 4.000.000 төгрөгөөр шагнана гээд 10 хувийг суутган 3.600.000 төгрөгийг надад олгосон. Үүнээс 200.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зориулж өгсөн. Биднээс мөнгийг буцааж авна гэх үндэслэл нь үр дүнгийн урамшууллынхаа дүнг хэтрүүлсэн, сарын цалингийн 30 хувиас хэтэрсэн байна гэж байгаа. Үр дүнгийн урамшуулал гэдэг нь цалин болон түүнтэй адилтгах орлого гэж үзээд нийгмийн даатгал суутгаад, нийгмийн даатгал хассан дүнгээрээ 10 хувийг татварт суутгадаг. Шагнал цалин нь жилд нэг удаа тухайн жилийн ажлыг үнэлж дүгнээд олгодог. Үүнээс нийгмийн даатгал суутгахгүйгээр шууд 10 хувийг суутган олгодог. Тийм учраас би тухайн жилд ажилласан ажлыг үнэлүүлээд шагнуулсан орлого гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад олгогдсон 3.400.000 төгрөгийг Ц.Э даргад олгосонтой адил буюу давсан орлогоос орж ирсэн мөнгөнөөсөө шууд хувь хүний орлогын албан татвар буюу 10 хувь буюу 400.000 төгрөг суутгаад 3.600.000 төгрөг дансанд орж ирсэн. Үүнээс 200.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд хураалгаад 3.400.000 гэж байгаа юм. Хувь хүний орлогын албан татвар болох 10 хувийг шууд суутгасан учраас тухайн мөнгийг шагнал цалин гэж үзэж байна. Үр дүнгийн биш юм. Үр дүнгийн урамшуулал гэдэг нь сар болгон тооцож үндсэн цалингийн 30 хувиас хэтрэхгүйгээр олгодог. Харин шагнал цалин нь бүтэн нэг жилийн шагнал гэж ойлгож байна. Иймд буцаан төлөх үндэслэлгүй. ...” гэв.

Иргэний хариуцагч Ю.Л, Ц.Э, А.Б, Г.С нарын өмгөөлөгч Л.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар нь шүүгдэгч Ж.Г, Д.Б нарын холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан. Анхан шатны шүүхээс Сад 3.300.000 төгрөг, Ц.Эд 3.400.000 төгрөг, Ю.Лд 5.500.000 төгрөг, Б.Бд 3.100.000 төгрөгийн хохирол, төлбөрийг хариуцуулсан. Ингэж хариуцуулсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж миний үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа. Үндэслэл нь төрийн албан хаагчдад сар болгон олгогддог ажлын үр дүнгийн шагнал биш. Татварын хэлтсийн дарга нь Шагнал, урамшуулал олгох тухай гэсэн тушаал гаргасан. Үүнд мөн адил үйлчилгээний ажилтангууд ч багтаж байгаа. Тасгийн албадынн дарга нар нь шүүх хуралдаанд оролцож ирсэн. Иймд тухайн мөнгө нь шагнал болохоос урамшуулал биш юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 10 хувийг суутгасан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулах харилцааг буруу зохицуулж байна гэсэн гомдлыг өмгөөлөгч миний хувьд дэмжиж байна. Мөн энэ хэргээс Баянзүрх дүүргийн татварын албаны даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн А90 дугаар тушаал байгаа. Яагаад тухайн байгууллага ажилчидаа шагнаж болдоггүй юм. Татварын албаны дарга болох Ж.Г өөрийн эрх хэмжээний үндсэнд тушаалыг гаргасан. Энэ тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцсон баримт хавтаст хэрэгт байддаггүй. 2018 оны ажлын үзүүлэлтээр 1 тэрбум 800.000 төгрөгийн орлогын илүү гүйцэтгэлтэйгээр ажилласан. Тэгэхээр хохирол, төлбөрийг тооцсон нь буруу юм. Хоёрдугаарт, хэргийн хохирогч байгууллагаар Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тогтоосон. Гэтэл хохирогчоор тогтоосон байгууллага нь ямар нэгэн хохирол бидэнд учраагүйгэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль ёсны төлөөлөгч хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үе болон шүүхийн шатанд хүртэл тогтвортой мэдүүлдэг. Ийм байхад хохирол төлүүлнэ гэдэг нь ямар учиртай юм. Хохирогчоо тогтоогоогүй, хохирсон гэдгийг нотлоогүй байж хохирсон байна, хохирлыг төл гэж болохгүй. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэж байна. Хэргийг давж заалдах шатны шүүх тодорхой, үнэн зөв, бодитой, эргэлзээгүй дүгнэлт хийх нь лавтайяа. Хэрэв анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй, үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзвэл иргэний хариуцагч нарын хохирол, төлбөр нь учир шалтгаантай бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар зохицуулсан болохоор бодит байдалд нийцүүлэн  хохирол төлбөрөөс нь чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэлтэй танилцлаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон нөхцөл байдал юу вэ гэх талаар товч дүгнэлтийг хэлье. Шүүгдэгч Ж.Г нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар, шүүгдэгч Д.Б нь захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан нийтийн албан тушаалтан нар юм. Энэ хоёр хүн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2017 оны төсөвт баталсан 599.000.000 орчим төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл байгаа юм. 107.000.000 төгрөгийн санхүүжилт 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард тус татварын хэлтсийн сан руу шилжиж орж ирсэн. Энэ мөнгө нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан орон тооны бус байцаагч нарын үйл ажиллагааны цалин бөгөөд тэдний урсгал зардалд зарцуулагдах ёстой төсвийн хөрөнгө байсан. Гэтэл Ж.Г ажилчиддаа Шагнал, урамшуулал олгох тухай гэсэн нэртэйгээр тушаал гаргаж олгосон. Энэ үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжийг хангасан байгаа юм. Ингэж гаргасан мөнгөнөөсөө буцааж өөрсдөдөө эргүүлж авсан. Эргүүлэн авсан мөнгөнөөсөө шинэ жилийн арга хэмжээнд 6.000.000 төгрөгийг зарцуулсан. Бусад мөнгийг өөрсдөдөө хувьдаа авч завшсан, хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байгаа юм. Хэрэг шалгагдаж эхлэх үед хэлтсийнхээ тодорхой нэр бүхий Ц.Э, Г.С, Б гэх мэт ажилчдад хэрэг бишдээд ирэхээр буцааж 2.500.000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн үйл баримт байдаг. Энэ үйлдэлд Д.Бийн өмгөөлөгчөөс Д.Б гэмт хэрэгт хамтран оролцоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.2.1, 3.5.1 3.7.1 гэх 3 зүйл ангийг журамлан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэх талаар ярьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гүйцэтгэгч, 3 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамжигч, 3 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт бүлэглэх гэсэн шинжүүд байгаа. Д.Б, Ж.Г нарын хийсэн үйлдэл нь анхнаасаа тухайн үйлдлийг санаатай, урьдчилан төлөвлөсөн, тохирсон шинжийг агуулж байгаа нь харагддаг. 107.000.000 төгрөгийг шагнал, урамшуулал хэлбэрээр олгох шийдвэрийг татварын хэлтсийн даргын хувьд зөвхөн Ж.Г гаргах эрхтэй. Үүнийг гаргахын тулд энэ үйлдэлд нь Д.Б дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцоод байгаа юм. Дарга нарын зөвлөл гэж байгаа энэ зөвлөлийн хуралдаанаар тодорхой хэмжээний ажилчдыг урамшуулах талаар яригддаг. Гэхдээ ямар эх үүсвэрээс, хаанаас орж ирж байгаа мөнгөөр, хэн гэх хүнийг хэдэн төгрөгөөр шагнах талаар асуудал яригдаагүй. Тэмдэглэлийг нөхөж үйлдэх замаар буюу тушаалын үндэслэлийг хуурамчаар үйлдэж бий болгож байгаа юм. Мөн шагнал урамшуулал олгож байна гэж ажилчин болгоныг нэг бүрчлэн дуудан таны дансанд хэдэн төгрөг орно, та хэдэн төгрөгийг нь өөртөө авч үлдээд, үлдсэнийг нь надад буцааж өгнө шүү гэсэн. Яг хэлснийхээ дагуу бүх ажилчдынхаа данс руу мөнгө хийж, тодорхой хэмжээний мөнгийг өөртөө буцааж авч байгаа юм. Өөртөө төвлөрүүлсэн мөнгийг би Ж.Гт өгсөн гэж ярьдаг. Ж.Г надад Д.Б мөнгө өгөөгүй гэдэг. Энэ үйлдэл нь хамжигч, гүйцэтгэгч, бүлэглэх шинжийг хангаж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцох хэлбэрийн зүйл заалтуудыг зэрэг хэрэглэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй юм. Хохирлын хувьд төсөвт батлагдсан, хууль бусаар зарцуулагдсан хөрөнгө нь нийт 107.000.000 төгрөг байгаа. 107.000.000 төгрөгөөс тооцоолоод иргэний хариуцагч болсон хүмүүст нийтдээ 38.200.000 төгрөгийг өгсөн. Үүний цаана 68.800.000 төгрөг үлдэж байгаа юм. Шүүгдэгч Ж.Г 19.557.400 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан. Шүүгдэгч Д.Б өөрийнхөө шагнал, урамшуулалд авсан 18.000.000 төгрөгийг мөн адил Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан. Үлдсэн 31.242.600 төгрөг хаана байгаа талаар асуудал байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хохирлыг төлсөн, хохиролгүй гэсэн дүгнэлт хийсэн. Гэвч яагаад ингэж дүгнэсэн талаар тодорхой дурдаагүй байдаг. Иймд 31.242.600 төгрөгийг энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шүүгдэгч Ж.Г, Д.Б нарт тэнцүү хуваан улсын төсөвт хураалгах шаардлагатай хохирол байгаа юм. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү. Үүнд шүүгдэгчийн зүйлчлэл, ял шийтгэл хүндрэх асуудал яригдахгүй. Хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хуваан гаргуулахаар зааж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний хариуцагч нараас гаргах хохирлыг нэг бүрчлэн тусгаж өгсөн. Ингэхдээ Б.Баас 3.400.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Яллах дүгнэлтэд мөн 3.400.000 төгрөг гэж заасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 4.000.000 төгрөгийн шагнал олгоод, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутган 3.600.000 төгрөгийг гар дээрээ авсан. Үүнээс 3.150.000 төгрөгийг буцааж Д.Бт өгсөн. Ингэхээр Б.Б 450.000 төгрөгийг шагнал, урамшуулал гэж авсан. 450.000 төгрөг дээрээ нэмээд 2.500.000 төгрөгийг буцаагаад өгсөн. Ингээд 2.950.000 төгрөгийг хариуцах иргэний хариуцагч байгаа юм. Иймд 3.400.000 төгрөг гэснийг 2.950.000 төгрөг гэж өөрчилж өгнө үү. Иргэний хариуцагч Г.С эд хөрөнгө, эрх хязгаарласан асуудалд гомдол гаргадаг. Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 329 дугаар Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай шийдвэр байгаа. Энэхүү шийдвэрийг анхан шатны шүүхээс яаж шийдэх талаар шийтгэх тогтоолд тусгагдаагүй байдаг. Иргэний хариуцагч нарын хариуцах мөнгөний хэмжээ төлөгдөөгүй боловч үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан шийдвэрийг цуцлах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 329 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

  Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Гэрч З.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаад чөлөөлөгдсөн. ...Дээрх мөнгө орохоос өмнөхөн манай захиргааны дарга Б нь дансаар чинь мөнгө оруулаад авчихъя дансны дугаараа өгчих гэхээр нь би нэг их юм бодолгүйгээр шууд дансны дугаараа өгчихсөн юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний дээрх цалингийн дансаар 2.700.000 төгрөг урамшуулал гэж орж ирэхээр нь 2.500.000 төгрөгийг нь буцааж өгөөд үлдсэн 200.000 төгрөгийг өөрөө авсан. Б дарга дээрх мөнгө орсны дараагаар чи 200.000 төгрөгийг урамшуулал болгож аваад үлдэгдлийг нь өгөөрэй гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөгийг 3 хувааж аваад нийлүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 86-87/,

Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан юм. Тэр өдөр захиргааны тасгийн дарга Д.Б дарга надыг хүнээр өрөөндөө дуудуулсан. Би тэр үеэр нь гадуур ажилтай явж байсан. Тэгээд за би одоо очлоо гээд ажил дээр яваад ортол коридорт Л даргатай таараад дансанд чинь мөнгө орсон байгаа 2.500.000 төгрөгийг аваад надад өгөөрэй гэхээр нь юун мөнгө юм бэ? гэхэд шинэ жилийн үлдэгдэл мөнгө юм аа. Бас урамшуулал орсон байгаа 2.500.000 төгрөгийг аваад бэлнээр надад өгөөрэй гэж хэлсэн. Манай ажлын доор Улаанбаатар банкны салбар байдаг бөгөөд хүн ихтэй байсан тул тэр өдөртөө мөнгийг нь авч өгч чадалгүй шинэ жилдээ орсон. Л дарга за за би энүүгээр болгочихлоо чи маргааш мөнгөө авч өгөөрэй гэж хэлсэн. Маргааш нь Б дарга намайг дуудаад чи өчигдөр Лд мөнгө авч өгсөн үү? Гэхээр нь банк оочиртой байсан тул авч чадаагүй гэхэд за чи өнөөдөр* аваад надад авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Улаанбаатар банкин дээр бас оочир их байхаар нь гарч яваад бэлэн мөнгөний /АТМ/ машинаас 800.000 2 удаа авсан. Дахиад авах гэхэд тухайн өдрийн миний лимит хүрэхгүй байсан тул өөр хүн данс руу үлдэгдэл мөнгийг шилжүүлээд тэр хүний данснаас 900.000 төгрөг аваад нийтдээ 2.500.000 төгрөг бэлнээр Б даргад оруулж өгсөн. Та тоолоорой гэхэд за яахав яахав гээд авсан. ...Шинэ жилийн арга хэмжээн тэмдэглэн өнгөрүүлнэ гэж алба хаагч нэг бүрээс 150.000 төгрөг цалин дээрээс авч байсан...” гэх мэдүүлэг /1хх 88-89/,

Гэрч Э.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаад 2018 оны 12 дугаар сарын 19-өөс туршилтын 3 сарын хугацаагаар хураагчаар ажиллах тушаал гарч ажиллаж сайгаад одоо 3 сарын туршилтын хугацаа 2 хоногийн өмнө дууссан байна. ...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрийн захиргааны тасгийн дарга Б -амайг өрөөндөө дуудаад чиний дансанд урамшуулал гэж 2.700.000 төгрөг орно шинэ жил тэмдэглэх мөнгөө гаргаж авах гэж байгаа юм аа 200.000 төгрөгийг нь чи эөрөө урамшууллын мөнгө гэж аваарай, харин үлдсэн 2.500.000 төгрөгийг маргааш дансанд чинь мөнгө орохоор авч өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.700.000 миний Улаанбаатар хотын банкны 2609032011 тоот дансанд орой 18 цагийн үед урамшуулал гэсэн нэрээр орж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар хотын банкин дээр очиж 2.700.000 төгрөгөө аваад өөрөө 200.000 төгрөгөө аваад 2.500.000 төгрөгийг бэлнээр Б даргын араанд аваачиж өгсөн. Энэ асуудлаар бол хэлтсийн дарга Ж.Гтэй уулзаагүй ээ надад ямар нэгэн зүйл бол хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх 91-92/,

Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комиссын даргаар миний бие ажилласан. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад байцаагч бүрээс 150.000 төгрөг татсан. Архи, ундаа, чихэр жимс, хөтлөгч, хамтлаг дуучид гээд 5,0 сая төгрөгийн төсөв гаргаад даргын зөвлөлд танилцуулсан. Хэлтсийн даргаас дүүрэг рүү давсан орлогоос мөнгө авах талаар хөөцөлдөж байна. Мөн шинэ жилийн мөнгөн дээр мөнгө тавьж өгөөч гэдэг талаар хэлж ярья гэж даргын зөвлөлийн хурал дээр ярьсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэ жилийн арга хэмжээгээ төлөвлөсөн байсан тул хамтлаг дуучин шинэ жил тэмдэглэх ресторан нь урьдчилгаа мөнгөө нэхээд байсан. Манай тасаг шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байсан тул би хэлтсийнхээ 5 байцаагч нараас урьдчилаад мөнгө төгрөг зээлж аваад хамтлаг дуучдадаа урьдчилгаа мөнгөө өгсөн. Тэгээд зогсоо зайгүй л Б дарга руу мөнгө төгрөг нь орж ирж байна уу. мөнгө хэрэгтэй байна гэж ярьж байсан. Тэгтэл яг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 3.600.000 төгрөг ороод ирсэн. Удалгүй Б дарга над руу залгаад наанаасаа 900.000 төгрөгийг урамшуулал гэж өөртөө авч үлдээд 2.700.000 төгрөгийг нь шинэ жилд зарцуулаарай гэж хэлсэн. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дууссаны дараагаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 400.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр аваад ажлынхаа Цэрэнлхамд, 400.000 төгрөг, Цогтсайханд 400.000 төгрөг, Эрдэнэхалиунд 400.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг авч өгсөн үлдсэн мөнгийг нь би эхнэрээсээ дүүгээсээ аваад өгчихсөн юм. Манай эхнэр хуваариа юм ажиллуулдаг юм. Тухайн үед манай тасаг би өөрөө шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байсан тул өөрөөсөө хүртэл мөнгө гаргаж зохион байгуудаад олж авсан. Тэгтэл 2019 оны 01 дүгээр сар гараад манай хэлтсийн хүн амын орлогын тасгийн дарга Л манай өрөөнд орж ирээд Б даргаа танаас асуух юм байна аа гэсэн. Миний дансанд 10 гаран сая төгрөг ороод гарсан Б даргад буцааж мөнгө өгсөн. Тэгэхээр миний нийгмийн асуудал шийдсэн гэж үзэх үү. Мөн бусад ахлах нарын дансаар мөнгө ороод гарсан юм шиг байна гэхэд араас Зрдэнэхүү, Б дарга нар орж ирсэн. Бид нар хоорондоо ярилцаад бид нарын дансанд хэд хэдэн төгрөг орсон талаар ярилцсан. Тэгтэл Б, Э, Б, бид нарын дансанд адилхан 3.600.000 төгрөг ороод түүнээс Э дарга бид 2-ыг 900.000 төгрөг авч үлдээрэй гэсэн. Тэгтэл Б намайг 500.000 төгрөг авч үлдээрэй гэсэн ш дээ гэж хэлсэн. Л өөрөө хэд орсноо хэлэхгүй байсан. Бас орон тооны бус байцаагч болон хураагч нарын дансаар мөнгө ороод гарсан байсан. Тэгээд байцаагч нарын дансаар мөнгө оруулж гаргаж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл юм аа гэж ярилцаад эхлээд дарга нар дээр орохоос өмнө нь тушаал шийдвэр гарсан эсэх талаар эхлээд нягталж асууж тодруулъя бичиг хэргийн ажилтан Өгаас ийм тушаал шийдвэр гарсан гэсэн чамд тушаал байна уу. гэхэд бүх тушаалуудыг Б дарга авсан харин тушаалын дугаар нь байна гэсэн. Тэгэхээр боловсруулсан тушаалын төсөл нь байна уу. гэхэд тушаалын төсөл ч байхгүй байсан. Тэгэхээр нь хуулийн зөвлөх Мыг дуудаад энэ талаар асуухад би ямар урамшуулал олгосон талаар бол мэдэхгүй Б дарга татварын байцаагч нарт урамшуулал олгох талаарх тушаалын төсөл боловсруулаад өгөөч гэж хэлээд надаар зөвхөн тушаалын нүүр боловсруулсан юм. Тушаалын хавсралт хэн хэнд хэдэн төгрөг урамшуулал олгох талаар бол мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хэлтсээс гарч байгаа бүх тушаал шийдвэрийг чи өөрөө хянаж байгаарай тэгэхгүй бол буруу зөрүү хуулийн зүйл заалт бичих тушаалын нүүр байгаад хавсралт байхгүй байвал сүүлд нь чи өөрөө буруутна шүү гэж хэлсэн. Ма яана аа би одоо буруутсан уу. гэхэд нь бид нар ч бас наад тушаалыг чинь мэдэхгүй байна гэж хэлээд энэ талаар Бээс орж асууя гээд бид нар бөөндөө Бийн өрөөнд яваад ороход дэд дарга З дарга сууж байсан. Бийн өрөөнд орохоос өмнө нь бид нар С даргыг дуудсан байсан юм. Тэгээд Э дага Бээс хэлтэс дээр байцаагч нарын дунд байцаагч нарын дансаар мөнгө төгрөг оруулж гаргаж авсан гэх яриа гараад байна. Зарим дарга нар өөртөө их хэмжээний мөнгө аваад байна гэсэн яриа гарсан байна гэсэн. Тэгэхээр нь би энэ талаар чинь гарсан тушаал шийдвэр байгаа юм уу. хэдэн хүн дээр хэдэн төгрөг орсон юм бэ? энэ мөнгө нь нийгмийн асуудал гэж орсон мөнгө юм уу. Дүүргийн орлогыг давуулан биелүүлсэн гэж орж ирж байгаа урамшуулал юм уу гэж би асуусан. Манай дарга нар бүгд л дор дороо асуулт тавьсан. Дүүргийн давсан орлого бол биш ээ тушаал шийдвэр нь байгаа гэж хэлсэн. Хэлтсийн дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж тодорхой тооны хүмүүсийг урамшуулсан асуудал юм аа гэж хэлсэн. Шинэ жилээс өмнө нэг зөвлөлийн хурал хийгээд түүн дээр хэлтсийн дарга дүүргээс орж ирэх урамшууллын мөнгөөр тодорхой тооны хүмүүсийг урамшуулна гэж хэлж байсан. Шинэ жил, ахмадын баяр, Витафит гэж эрүүл мэндийн аян гээд зарцуулагдах мөнгө гаргаж авсан юм. Та нар өөрсдөө хэлтсийн даргаас асууж тодруулж болно гэж хэлсэн. Э дарга бид нар уурлаад та нарын энэ зарцуулсан бид нарын дансаар орсон мөнгө чинь хууль ёсны мөнгө мөн юм уу хэдийгээр хэлтсийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэж байгаа ч гэсэн 3.600.000 төгрөг дансаар ороод ирлээ гэхэд бид нар ХОМ-доо тусгана тэгтэл 900.000 төгрөг авсан бусдыг нь буцаагаад өгсөн байгаа зэрэг нь хууль ёсны үйлдэл мөн юм уу? гээд бид нарыг уурлаад ирсэн чинь Б тэгтэл та нар хэлтсийн дарга дээр ороод өөрсдөө асуу гээд бид нарыг дагуулаад орсон. Хэлтсийн даргын өрөөнд бөөндөө ороод Б бид нарыг ямар асуудлаар явж байгааг танилцуулахад Ж.Г дарга урамшуулал олгох тухай тушаал аваад ир гээд Бээр хушаал авчруулсан. Тушаал бол гарсан. Энэ мөнгө дүүргийн төсвөөс давсан орлогын мөнгө бол биш ээ төсвийн захирагчийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд тодорхой тооны хүмүүсийг шагнаж урамшуулсан гэхэд Э дарга наад тушаалыг чинь үзье гээд авч үзсэн. Тэгсэн чинь уг тушаалын хавсралт дээр нь дэд дарга З 20,0 сая захиргааны тасгийн дарга Б 20,0 хувь хүний татварын тасгийн дарга Л 20,0 сая гээд бүх тасгийн дарга нар дээр 4,0 орон тооны бус байцаагч, хураагч нар дээр 3,0 сая үйлчлэгч, программист нарын нэр дээр хүртэл 3,0 сая төгрөг тавьсан байсан. Тэгтэл яагаад энэ 20,0 сая төгрөг аваад бид нар яагаад 900,000 төгрөг авдаг юм бэ гээд Э дарга бид 2 уурласан. Би З дарга руу хараад та юу хийсэн гэж 20,0 төгрөг авсан юм бэ? гэхэд би ажлаа үнэлүүлсэн юм гээл сийх ч үгүй урдаас юм яриад байсан. Тэгтэл хамгийн удаан ажиллаж байгаа нь Э дарга дараа би орж байгаа. Тэгтэл Ж.Г дарга би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдсэн энэ мөнгө буцаагаад та нар зарцуулагдана үүнд хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэж хэлээд уурлаад бид нарыг гаргасан. Тэгээд за нээрээ л тэгсэн юм байх гэж бодоод Булгаа Золоо 2-оос бас мөнгө татсан юм байх гэж бодоод тэр 2 луу дахиж юм яриагүй. Бид нар эхэндээ орон нутгийн давсан орлогоос хуваачихлаа гэж бодож уурласан юм. Тэгтэл 2019 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө нөгөө мөнгөний зарцуулалттай холбоотой та нарын урамшууллын мөнгийг гүйцээгээд өгч байгаа шүү гэж хэлээд надад 2,0 сая төгрөг өгсөн. Бүх дарга нар урамшууллыг чинь гүйцээж өглөө гээд өгсөн гэж байсан. ...Тухайн үед бол зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөөгүй. Харин сүүлд намайг Татварын ерөнхий газар дээр хуралтай байхад Б дарга над руу утсаар яриад хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байна аа. Шалгалт ирж байна гэхээр нь над руу хурлын тэмдэглэлээ өгөөд явуулчих гэхээр нь Т гэж хүн амын орлогын албан татварын байцаагч ирээд нүүр хуудас байхгүй зөвхөн зөвлөлийн гишүүдийн нэртэй 1 хуудас цаас бариад ирэхээр нь юу гэж би хоосон цаасан дээр гарын үсэг зурах вэ гээд зураагүй. Тэгтэл Б над руу залгаад чи яагаад зураагүй юм бэ шалгалт ирэх гээд байхад гэхээр нь би юу гэж нүүр нь байхгүй зүйл дээр гарын үсэг зурах вэ би удахгүй тарлаа очоод уншиж танилцаад зуръя гэж хэлээд хурлаа тарчхаад ажил дээрээ яваад очиход хурлын тэмдэглэл танилцуулсан хурлын тэмдэглэл нь ганц нүүр хуудас байсан түүнийг уншаад аан за энэ тэмдэглэл байсан юм уу гээд гарын үсэг зурсан. ...107,0 сая төгрөгийн урамшуулал олгох тухай байгаагүй. Миний уншиж танилцсан хурлын тэмдэглэл нь идэвх санаачилгатай ажилласан алба хаагч шагнаж урамшуул 2018 оны дүүргийн засаг даргатай байгуулсан гэрээний дагуу давсан орлогоос орж ирсэн мөнгөөр нийгмийн асуудал шийдвэрлэх асуудлыг тусгасан байсан. Түүнээс ямар ч мөнгөн дүн огт яригдаагүй. ...Энэ тэмдэглэлийн эхний нүүрийг бол уншиж танилцсан харин арын нүүр хуудас гэж байгаагүй. Энэ хурлын тэмдэглэл дээр хуудасны ар талд баахан юм бичээд хэвлэсэн байна. Надад танилцуулсан тэмдэглэл болохоор зөвхөн эхний нүүр тэгээд 2 дахь хуудас нь зөвлөлийн гишүүдийн гарын үсэг байсан. Тэгтэл таны үзүүлж байгаа тэмдэглэл нь ар талдаа баахан асуудал бичсэн зөвлөлийн гишүүдийн шагнуулах алба хаагчдыг дэмжиж байна санал нэг байна гээд миний өмнөөс бичсэн байсан. Шийдвэрлэсэн гэсэн хэсэгт Зд 20,0 сая төгрөг, Бт 20,0 гээд яг дээр хэлсэнчлэн тасгийн дарга нарт 4,0 сая төгрөгөөр урамшуулахаар бичсэн байсан. Би юу гэж З, Б хоёрыг 20,0 сая шагнаад өөрийгөө 4,0 саяар шагнаж байгаа асуудлыг санал нэг дэмжиж байна гэхэв дээ. Үүнийг Б, З, Г нар нь нөхөж хийсэн байна. Мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг бол тасгийн дарга нарын хэн ч зөвшөөрөхгүй байсан тэгтэл бид нарын өмнөөс зөвшөөрч байна гэж хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж бид нарыг гарын үсэг зуруулахдаа зөвхөн уг тэмдэглэлийн нүүр хэсгийг харуулаад гарын үсэг зуруулсан байна. ...4,0 сая төгрөгийн урамшууллын үлдэгдэл мөнгө гэхээр нь авсан юм. Хэлтсийн даргын тушаал шийдвэр гарсан байсан болохоор би 3,600,000 төгрөгийн урамшуулал авах нь зөв юм байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг/1хх 93-95/,

Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2005 оны 01 дүгээр сараас эхлээд өнөөдрийг хүртэл нийт 15 дахь жилдээ Баянзүрх дүүргийнхээ татварын хэлтэст үйлчлэгчээр ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан. Тэр өдөр намайг 14:30 цагт захиргааны тасгийн дарга Д.Б дарга намайг өрөөндөө дуудаж уулзаад “Таны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа оройн ёолконд хэрэглэх мөнгө шүү та 200,000 төгрөгийг нь аваарай таны урамшуулал шүү” гэж хэлсэн. Тэгээд би 17:30 цагт дансаа шалгасан чинь мөнгө ороогүй байсан. Тэгээд би шинэ жилийнхээ арга хэмжээнд оролцсон. Маргааш нь ажпын өдөр байсан бөгөөд ажлаа хийж байсан чинь Б дарга дуудаад та нөгөө мөнгөө аваад ир гэхээр нь манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкны данснаас намайг 200,000 төгрөг урамшуулал аваарай гэсэн болохоор 2,500,000 төгрөг аваад бэлнээр Б даргад оруулж өгсөн. Б ямар нэгэн юм хэлээгүй хүлээгээд авсан...” гэх мэдүүлэг /1хх 98- 99/,

Гэрч М.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 09-нд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хураагч болоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б шинэ жилтэй холбоотой мөнгө чиний дансаар оруулж гаргаж авах гэж байгаа юм аа хүн амьтанд битгий хэлээрэй ганцхан чиний дансаар оруулж гаргах гэж байгаа юм аа гэж хэлсэн. Нийтдээ бол 2,700,000 төгрөг орно үүнээс чи өөртөө 200,000 төгрөгийг нь аваарай энэ жилийн чиний урамшуулал шүү үлдсэн 2,500,000 төгрөгийг аваад надад бэлнээр өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болох байсан. Үдээс хойш оройхон миний дансанд 2,700,000 төгрөг орлоо гэж гар утсанд мессеж ирсэн. ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амралтын өдөр байсан тул 10 цаг өнгөрөөд Цэцэг төвийн хойд талд байдаг Улаанбаатар банкны салбараас очиж 2,500,000 төгрөгийг аваад Д.Б дарга руу утсаар яриад гэрт нь аваачиж өгсөн. ...Шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлнэ гэж алба хаагч нэг бүрээс 150,000 төгрөг цалин дээрээс авч байсан. Сүүлд дахиад бас 10,000 төгрөг татсан...” гэх мэдүүлэг /1хх 102-103/,

Гэрч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад “маргааш байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болно. Түүн дээр хэлтсийн шилдэг байцаагч шалгаруулна. Түүний шагналын мөнгийг чиний данс руу хийгээд гаргаж авъя” гэж хэлсэн. Тэгэхдээ 3,000,000 төгрөг орохоос ашгийн татвар нь хасагдаад 2,700,000 төгрөг орох байх. Түүнээс 200,000 төгрөгийг нь чи өөртөө аваарай үлдсэн 2,500,000 төгрөгийг надад бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний цалингийн Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байсан. ...Хаан15анкны бэлэн мөнгөний машин болох АТМ-ээс 800,000 төгрөгөөр 2 удаа уншуулж аваад ...Төрийн банкны АТМ-ээс 800,000 төгрөгөөр нэг уншуулаад 100,000 төгрөгөөр нэг удаа уншуулаад ингэж 2,500,000 төгрөг болгоод шинэ жилийн орой Б даргад шинэ жилийн арга хэмжээ болж байгаа газарт өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 105-106/,

Гэрч Э.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2014 оны 06 дугаар сарын 25-нд анх орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард хураагч болоод 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн тушаал гарч түүнээс хойш Татварын улсын байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Манай хэлтсийн захиргааны тасгийн дарга Д.Б дарга 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өрөөндөө дуудаад чиний дансанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх мөнгө орно шүү. Түүнээс 200,000 төгрөгийг чи өөртөө аваарай энэ жил сайн ажилласан гээд урамшуулал болгож өгч байгаа юм. Харин 2,500,000 төгрөгийг нь аваад надад өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 2,700,000 төгрөг оройхон орсон. ...маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө цалингийн данснаас 2,550,000 төгрөг авсан. ...түүнээс 2,500,000 төгрөгийг бэлнээр Б даргад бэлнээр авч өгсөн юм. Нягтлан Бт өгөх гэсэн боловч авахгүй Б даргад өөрт нь өг гэж хэлсэн. Тэгээд Б даргад бэлнээр 2,500,000 төгрөг оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх 111-112/,

Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 02-оос 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл орон тооны бус байцаагчаар орж ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 17-оос өнөөдрийг хүртэл тус татварын хэлтэст хураагчаар ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 20-нд болсон шиг санаж байна шинэ жил болохоос өмнө Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б над руу утсаар яриад “Чиний цалингийн данс руу чинь мөнгө орно шүү 200,000 төгрөг нь чиний урамшууллын мөнгө шүү үлдэгдэл мөнгө нь шинэ жилийн арга хэмжээний мөнгө юм аа чи буцааж өгнө шүү" гэж хэлсэн. ...миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орлоо гэж миний утсанд мессеж ирсэн. Тэгээд Улаанбаатар банкнаас очиж мөнгөө аваад 200,000 төгрөгийг авч үлдээд 3,400,000 төгрөгийг бэлнээр Б даргад өрөөнд оруулж өгсөн юм. ...Сгийн мөнгө 2,500,000 төгрөг байсан шиг санаж байна. ...би Б даргад өгөхдөө өөрийнхөө мөнгөтэй Сгийн мөнгийг хамт оруулж өгсөн. ...тухайн үед шинэ жилийн мөнгө гэж хэлээд 3,600,000 төгрөг миний дансаар гаргуулж авчхаад дараа нь дахиж 150,000 төгрөг нөхөж хурааж авахад нь гайхаж л байсан...” гэх мэдүүлэг /1хх 116-117/,

Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын 15-аас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус гэрээт ажилтнаар ажиллаж байгаад сая хуулийн өөрчлөлтөөр ажпаасаа гарсан. ...манай орон тооны байцаагчаар ажилладаг Э над руу 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх аа одоо өдөр сарыг нь санахгүй байна. Утсаар чиний данс руу чинь мөнгө орох байх шүү, 200.000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд үлдсэн мөнгийг нь аваад Б даргад оруулж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очоод Э бид хоёр хамт гараад Улаанбаатар банк орж Э өөрийнхөө данснаас мөнгө авсан миний дансанд 2,700,000 төгрөг орсон байсан 2,500,000 төгрөгийг данснаасаа аваад 200,000 төгрөг нь миний урамшууллын мөнгө гэхээр нь авалгүй дансандаа үлдээсэн юм. Тэгээд 2,500,000 төгрөгийг чи өөрөө Б даргад өгчих гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 121-122/,

Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 09-өөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл орон тооны бус байцаагчаар ажиллаж байгаад хураагч болоод 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн тушаал гарч түүнээс хойш Татварын улсын байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “Таа одоо чиний дансанд 2,700,000 төгрөг орно чи энэ жил сайн ажилласан тэгсэн атлаа ямар нэгэн шагнал урамшуулал аваагүй учир 200,000 төгрөгийг нь өөртөө авч үлдээрэй 2,500,000 төгрөгийг нь данснаасаа аваад надад бэлнээр өгөөрэй” гэж хэлсэн. Энэ талаар хэлэхдээ бол байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх гэж байгаа тухай хэлж ярьж надад ойлгуулсан ...тэр өдөр миний Улаанбаатар хотын банкны дансанд 2,700,000 төгрөг орсон байгаа одоо банк ороод аваад өг гэхээр нь манай ажлын доор байдаг Улаанбаатар хотын банк руу ороод данснаасаа 200,000 төгрөгийг нь намайг өөртөө ав гэсэн болохоор үлдээгээд 2,500,000 төгрөгийг аваад бэлнээр Б даргад оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 123-124/,

Гэрч Ю.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-аас Хувь хүний татварын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр даргын зөвлөл хуралдаж дүүргээс төсөв хэмнэсэн тиймээс эхний ээлжид дарга нар болон зарим байцаагч нарыг урамшуулна гэж хэлэлцсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 20-нд байгууллагын шинэ жил болсон бөгөөд 20- ны өдөр 17 цагт Улаанбаатар хотын банкны миний цалингийн дансанд урамшуулал гэж 18,0 сая төгрөг орж ирсэн талаар миний гар утсанд мессеж ирсэн. Тэгээд энэ юун мөнгө вэ гэж Төрийн захиргааны тасгийн дарга Бээс утсаар асуухад 3,0 сая төгрөг нь чиний урамшууллын мөнгө, харин үлдсэн 15,0 сая төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ болон шагнал урамшуулал, утааны эсрэг ажилчдад олгох сүү цагаан идээнд зарцуулагдах мөнгө юм аа гэж үлдсэн мөнгийг нь яг одоо бэлнээр аваад ир гэж хэлсэн. Би тэр өдөр банкин дээр очиж банкны гүйлгээ нээхээс өмнө нь бэлнээр 15,0 сая төгрөг авсан өөрийнхөө урамшуулал болон 3,0 сая төгрөгийг дансандаа үлдээсэн. Тэгээд 15,0 сая төгрөгийг шинэ жилийн орой Бт шинэ жилийн баяр дээрээ цүнхтэй мөнгөө өгсөн. ...Хэдэн төгрөг орж ирж байгаа хэнд, хаана, юунд зарцуулах гэж байгаа болон ямар тушаал шийдвэрийг үндэслэж олгох гэж байгаа талаар огт хэлэлцээгүй. Дуүргээс төсөв хэмнэсэн учраас урамшууллын мөнгө орж ирнэ гэж л хэлсэн. ....2019 оны цагаан сарын өмнөхөн Б надад дахиад нөгөө шинэ жилийн зарцуулагдсан мөнгөнөөс үлдсэн мөнгө нь энэ гээд надад дахиад 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг/1хh 128-129/,

Гэрч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх татварын хэлтэст татварын орлогын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тушаал гарч одоог хүртэл ажиллаж байна. ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын зөвлөлд бүх тасгийн дарга нар ордог юм. 2018 оны 12 дугаар сар гараад хуралдсан одоо яг хэдний өдөр байсан талаар бол санахгүй байна. Тэр хурал дээр хэлтсийн дарга Ж.Г дүүргээс тодорхой хэмжээний урамшуулал авах гэж байгаа яг хэдэн төгрөг гэдгийг нь би одоо хэлж мэдэхгүй байна. Миний хувьд тасгийн дарга нартайгаа ойрхон хамтарч ажилладгийн хувьд эхний ээлжид тасгийн дарга нар болон хувь хүний татварын тасгийн орон тооны бус байцаагч нарын асуудлыг шийднэ. Үүнийг шийдэхдээ ажилласан жил болон ажил байдлаас болон хуваарийг хийнэ. Энэ мөнгөнөөс одоо болох гэж байгаа шинэ жилийн арга хэмжээ, ахмадын оаярын арга хэмжээ, цагаан идээ сарын аян зэрэг үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах бодолтой байна. Үүнийг та нарт дуулгах гэсэн ом. Миний бие үүнийг одоогоор хөөцөлдөж байна. Яг хэдэн төгрөг орж ирэх талаар бол хэлж мэдэхгүй байна гэж ярьсан. Үүн дээр тасгийн дарга нар тус бүр өөрсдийнхөө санал сэтгэгдлийг хэлсэн. Миний хувьд бол наадах чинь хууль ёсны мөнгө биз дээ? Хуулийн шаардлагуудыг нь сайн үзэж харсан юм уу? гэж асуухад Ж.Г нь энэ мөнгө бол яг хууль ёсны мөнгө юм аа. Дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Улсын төсөв, Нийслэлийн төсөв, Орон нутгийн төсөв гэж бид биелүүлдэг. Энэ төсвийг бүрдүүлэхэд голлох үүргийг татварын орлогын тасаг болон хувь хүний татварын тасаг гүйцэтгэдэг. Дүүргээс орж ирж байгаа мөнгө нь алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдэж байгаа биш харин урамшуулал гэж орж ирж байгаа юм. Алба хаагч нарын нийгмийн асуудлыг он гараад ярилцах болно гэж хэлсэн. Энэ тал дээр та нар айх зүйл байхгүй өмнөх урамшуулал олгож байсан шийдвэрүүдийг харж танилцаж судалсан энэ урамшуулал нь хууль ёсны мөнгө юм аа гэж хэлж ойлгуулсан. Хурал хийсний дараагаар буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэр өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон юм. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн Д.Б дарга надтай уулзаад таны дансанд урамшуулал гэж 4,000,000 төгрөг орж байгаа үүнээс хүн амын орлогын албан татвар болох 400,000 төгрөг татаад 3,600,000 төгрөг дансанд чинь орох байх таны урамшуулал 500,000 төгрөг шүү 3,150,000 төгрөг данснаасаа аваад өгөөрэй гэж хэлсэн яагаад 3,150,000 төгрөг гэхээр надад урамшуулал гэж олгосон 500,000 төгрөгийн 10 хувийн татвар болох 50.000 төгрөг хасагдаад тийм болж байгаа юм. Д.Б дарга тэгж хэлэхэд би за гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр миний дансанд 3,600,000 төгрөг миний дансанд орсон. Тэр өдөр ажил ихтэй орой нь бас шинэ жилийн арга хэмжээтэй байсан тул мөнгөө авч чадаагүй. Тэгээд Д.Б даргад утсаар “яанаа даргаа би нөгөө мөнгийг чинь данснаасаа авч амжихгүй байна” гэхэд “та маргааш аваад өгчхөө” гэсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ажлаа хийж байгаад манай хэлтсийн доор байдаг Улаанбаатар хотын банкнаас 3,150,000 төгрөг аваад бэлнээр нь Б даргын өрөөнд оруулж өгсөн. ...Бусад тасгийн дарга нар бас буцааж өөрийнхөө дансаар оруулаад гаргаж өгсөн байсан яг хэн нь хэдэн төгрөг буцааж өгсөн талаар бол мэдэхгүй байна. Түүнээс хойш хэд хоногийн дараа маргаан бий болсон ямар тасгийн дарга нар нь 20,0 сая төгрөгийн урамшуулал аваад ямар нь 4.000.000 төгрөгийн урамшуулал авдаг юм бэ гээд хэл ам гарч байсан. Даргын зөвлөлийн хурал дээр урамшууллын мөнгийг харилцан адилгүй хуваарилсан байна гэдэг асуудал үүссэн. Хэлтсийн даргаас “би та бүхэнд хэлсэн ш дээ шинэ жил, ахмадын баяр, цагаан идээ арга хэмжээ зэрэгт хамтын сан үүсгэнэ гэж хэлсэн ш дээ. Дээрх арга хэмжээнүүдэд зарцуулаад илүү гарсан мөнгийг дахин хуваарилна гэж хэлсэн. Тэгээд дээрх арга хэмжээнүүд болж өнгөрсний дараагаар 2019 он гараад Б дарга надад 2,500,000 төгрөг надад бэлнээр өгсөн. Тэгэхээр би бол үндсэндээ 3,000,000 төгрөгийн урамшуулал авсан гэж үзэж болно...” гэх мэдүүлэг/1хх 130-131/,

Гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ээс Баянзүрх дүүргийн татварын хэлтэст эрсдэл статистикийн тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна. Ажпаа хийгээд сууж байсан чинь хэлтсийн дарга дуудаж байна. Зөвлөлийн хуралтай гэж дуудсан. Яваад ортол бүх тасгийн дарга нар буюу хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд бүгд цугласан зөвлөлийн хурал хийсэн. Уг зөвлөлийн хурал дээр хэлтсийн дарга Ж.Г дүүргээс манай хэлтэст хэмнэгдсэн төсөв байгаа ахлахууд болон орон тооны бус байцаагч, хураагч нарт урамшуулал олгоно гэж хэлсэн. Тэр урамшуулал нь харилцан адилгүй орно шүү. Яагаад харилцан адилгүй орж байгаа гэхээр төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд голлон ажилласан ажил үүргээ сайн гүйцэтгэсэн хүмүүст илүү урамшуулал орно гэж хэлсэн. Хэлтсээс гарч байгаа урсгал зардал дээрээс шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад зардал мөнгө гарч байгаа учир та нарт олгох урамшууллын мөнгийг чинь өгөөд бусдыг нь татаж авна шүү гэж хэлсэн. Тухайн хурал дээр хэнд хэдэн төгрөг орох буцааж хэдэн төгрөг татаж авах талаар мөнгөн дүн огг яригдаагүй. Тухайн үед би бодохдоо үр дүнгийн мөнгө гэж тухайн жилийн төлөвлөснөөс хамаараад урамшуулал олгодог тэр урамшуулал юм байна гэж ойлгосон. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ тэр өдөр болсон юм. Тэгтэл үдээс хойш оройхондуу миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орсон. Захиргааны тасгийн дарга Д.Б дарга над руу утсаар яриад сая чиний дансанд 3,600,000 төгрөг орсон уу? 500,000 төгрөг нь чиний урамшуулал шүү 3,100,000 төгрөгийг нь аваад өгөөрэй гэсэн. Өмнө нь хурал дээр энэ тухай ярьж хэлсэн байсан болохоор би мэдэж байсан тул ажпын доор байдаг Улаанбаатар банкны данснаас 3,200,000 төгрөг Б зарлага гэж гаргаж 3.150.000 төгрөгийг бэлнээр Д.Б даргад өгсөн. 500,000 төгрөгийн урамшууллаас бас 10 хувийн татвар болох 50,000 төгрөг аваад 3,150,000 болсон юм. Түүнээс хойш ахлах байцаагч нар буюу тасгийн дарга нар ер нь алба хаагч нар хоорондоо чамд хэдэн төгрөгийн урамшуулал орсон чамд хэд орсон гэж бие биеэсээ асуугаад хүн бүрд харилцан адилгүй урамшуулал орсон байдаг юм. Тэгээд хяналтын тасгийн Бийн өрөөнд Э, Л бид 3 хамт ороод юун их мөнгө бид нарын дансаар ороод гарчихваа шинэ жилийн төсөв мөнгө гэж тийм их мөнгө гарсан юм уу? гэж ярьж байгаад энэ Д.Б даргаас орж асууж тодруулъя гээд Бийн өрөөнд яваад орсон чинь дэд дарга З хамт байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр юун мөнгө бид нарын дансанд ороод буцаад гарчихваа энэ мөнгө хууль ёсны мөнгө мөн юм уу? эргүүлж татсан тэр мөнгө хэрхэн юунд зарцуулагдсан талаар асуусан. Тэгээд бас С даргыг бас дуудаад бүх дарга нарт хэнд нь хэд орсон талаар тодруулъя гэсэн. С дарга орж ирээд асуухад Б, Э, С бид 4-т ижил хэмжээний мөнгө ороод ижил хэмжээний мөнгө гарсан байсан. Харин Л, З, Б 3-т тус бүр 20,0 сая төгрөгийн урамшуулал тус бүр 18,0 сая төгрөг гартаа авсан байдаг юм. Тэгтэл Д.Б энэ хэлтсийн дарга Ж.Гийн тушаал шийдвэрээр хийгдсэн ажил би өөрөө бол энэ тухай мэдэхгүй гэж хариулсан. Анх хурал хийх үед бол за үр дүнгийн урамшуулал гэж үсрээд л 1,0 сая төгрөг орох байх гэж бодож байсан тэгтэл илүү мөнгө ороод түүнийгээ буцааж татан төвлөрүүлж байгаад нь гайхсан юм. Тэгэхээр нь ер нь бүгдээрээ хэлтсийн даргаас энэ тухай асууж тодруулъя гээд орсон. Тэгээд хэлтсийн даргаас ямар их зардал мөнгө бид нарын дансаар ороод гарчихваа гэхэд “Та нар юунд санаа зовоод байгаа юм бэ? би шийдвэрээ гаргасан миний эрх мэдлийн хүрээний асуудал ш дээ би тушаал гаргаад та нарыг шагналаа ш дээ та санаа зовох хэрэггүй. Шинэ жилийн арга хэмжээ, ахмадын баяр, сүү, цагаан идээ арга хэмжээ зэрэгт хуримтлуулсан мөнгөнөөс зарцуулна тэгээд тайлангаа танилцуулна гэсэн. Тэгэхээр таны гаргасан тушаал шийдвэрийг харъя гэж нэхэж байгаад харсан. Ж.Г дарга тушаал үзүүлсэн. Тэгээд бид за за хэлтсийн дарга өөрөө тушаал шийдвэрээ гаргаад хуримтлал сан үүсгэж байгаа юм байна гэж ойлгоод гарцгаасан. Тэгтэл 2019 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Д.Б дарга манай өрөөнд өөрөө орж ирээд 2019 оны календарьтай хамт бэлнээр 2,500,000 төгрөг өмнөх урамшууллаас зарцуулаад үлдсэн мөнгөө хэлтсийн дарга өг гэсэн юм гэж хэлээд өгсөн би түүнийг нь ч авсан. ...Тэр хурал дээр ямар ч хурлын тэмдэглэл хөтлөөгүй. Угаасаа удаа ч үгүй хэлтсийн даргаас дүүргээс мөнгө орно түүнийг тараана буцааж татна гэж хэлсэн. Тэр хурал дээр ямар тэмдэглэл хөтөлж зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулаагүй. Харин сүүлд урамшууллын мөнгө ороод буцааж гаргасны дараагаар Д.Б дарга зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр зөвлөлийн гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан. Хурлын тэмдэглэл нь тухайн урамшууллын мөнгө олгох тухай хурлын тэмдэглэл биш байх шиг байсан ойр зуурын жилийн эцсийн төлөвлөгөө биелүүлэх зэрэг хэлтсийн хэвийн ажиллагааны талаар хуралдсан хурлын тэмдэглэл байсан. Хурлын тэмдэглэл дээр зөвлөлийн гишүүд гарын үсэг зурах хэсэг нь тусдаа цаасан дээр хэвлэгдсэн байсан. Түүнээс яг урамшууллын мөнгө олгох тухай хурал хийж байх үед бол ямар ч хурлын тэмдэглэл хөтлөөгүй...” гэх мэдүүлэг /1хх 134-135/,

Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1996 онд анх Баянзүрх дүүргийн татварын хэлтэс одоогийн хувь хүний татварын тасагт татварын улсын байцаагчаар ажилд орсон. Түүнээс хойш хяналт шалгалт, орлогын тасгуудад татварын байцаагчаар ажиллаж байгаад 2012 онд татвар төлөгчтэй харилцах тасгийн дарга бөгөөд татварын улсын ахлах байцаагчаар томилогдоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...2018 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх одоо би өдрийг нь сайн санахгүй байна. Хэлтсийн даргын зөвлөлийн хурал дээр хэлтсийн дарга Ж.Г нь дүүргээс манай хэлтэст урамшууллын мөнгө олгох гэж байгаа тасгийн дарга болон зарим сайн ажилласан татварын байцаагч болон орон тооны бус байцаагч нарыг шагнаж урамшуулна гэж хэлсэн. Мөн шинэ жил болон бусад арга хэмжээнүүдэд мөнгө хэрэгцээтэй байгаа тул бусад алба хаагч нарын нэр дээр урамшуулал хэлбэрээр мөнгө шилжүүлж гаргаж авна гэж хэлсэн. Түүнээс хэнд хэдэн төгрөг шилжүүлэх авах гэж байгаа талаар мөнгөн дүн огт яриагүй. Тухайн өдрийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар өөр асуудал хэлэлцээгүй дүүргээс орж ирэх гэж байгаа урамшууллын тухай хэлтсийн даргаас танилцуулаад дууссан. Манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон. 20-ны өглөө Төрийн захиргааны тасгийн дарга Д.Б надтай уулзаад таны данс руу чинь 3,600,000 төгрөг орно байх шүү түүнээс өөртөө 900,000 төгрөгийг нь авч үлдээрэй таны урамшууллын мөнгө шүү харин үлдсэн 2,700,000 төгрөгийг аваад орой шинэ жил дээр аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгтэл тэр өдөр үдээс хойш 17 цаг 09 минутад миний цалингийн дансанд 3,600,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 3,000,000 төгрөгийг бэлнээр аваад 2,700,000 төгрөгийг бэлнээр оройн шинэ жилийн арга хэмжээн дээр очоод Д.Бт өгсөн. ...Тухайн өдрийн хурлын тэмдэглэл хөтлөөгүй бөгөөд харин шинэ жилээс хойш бүр 2019 оны 01 дүгээр сард хэлтсийн дарга Ж.Гийн өрөөнд орсон чинь нөгөө урамшууллын мөнгө олгосон асуудал дээр чинь хурлын тэмдэглэл хөтлөөгүй юм байна. Үүнийг нөхөж зуруулахгүй бол болохгүй нь гэж хэлээд надаар зөвлөлийн хурлын тэмдэглэлийн арын хэсэгт өөрийнхөө нэрийн өмнө гарын үсгээ зурсан. ... Ямар ч хүний нэрийг бичиж шагнагдах мөнгөн дүн бичсэн хурлын тэмдэглэл байгаагүй. Нийтдээ 2 нүүр байсан 2 дахь хуудсан дээр нь тасгийн дарга нарын гарын үсэгтэй хэсэг л байсан. Таныг үзүүлж байгаа хурлын тэмдэглэлийн эхний нүүр нь бол мөн байна. Харин 2 дахь нүүр нь биш байна. Ийм зүйл бичигдээгүй байсан. Үндсэндээ 2 хуудас бөгөөд эхний нүүрэн дээр хүмүүсээ шагнаж урамшуулах тухай буюу тухайн үеийн зөвлөлийн хурал дээр яригдаж байсан зүйлийн тухай бичигдсэн байсан. Харин 2 дахь хуудсан дээр бүр хүн нэг бүрээр нь нэрийг нь бичиж урамшуулах мөнгөн дүнг тавьсан байна. Ийм зүйл бол уншиж танилцуулаагүй. З, Б, Л нарыг бүр хүн тус бүрээр 20,0 сая төгрөгөөр урамшуулна гэсэн байна. Хэрвээ тийм зүйлийг тухайн үед танилцуулсан бол бид бүгд эсэргүүцэх байсан. Энэ хурлын тэмдэглэлийн арын нүүрийг одоо л харж байна. Энэ асуудлын тухай шинэ жил өнгөрсний дараагаар хяналт шалгалтын тасгийн дарга Бийн өрөөнд намайг ороод ирээч гэж дуудахад Л, Б байсан. Тэгээд бид 4 ярилцаад хэнд хэдэн төгрөгийн урамшууллын мөнгө орсон талаар асууж ярилцаад Лд 20,0 сая түүнээс татварын суутгаж 18,000,000 шилжүүлээд 15,000,000 төгрөгийг Б буцааж авсан байсан. Тэгээд энэ чинь одоо юу болж байгаа юм бэ? юун их мөнгө төгрөг бид нарын дансаар оруулж гаргасан юм бэ? гэж бодсон мөн орон тооны бус байцаагч нарын дансыг ашиглаж мөнгө оруулж гаргасан гэх яриа хэл хэлтэс дээр гарсан байсан. Тэгээд энэ талаар Д.Бээс асууя гээд Д.Бийн өрөөнд ороход дэд дарга З хамт сууж байсан. Юун мөнгө төгрөг олон хүнд өгч буцааж авсан юм бэ? анх бол шинэ жилийн арга хэмжээнд зарцуулна хэдэн хүний дансаар мөнгө оруулж гаргана 6-7 сая төгрөг л гэж яригдаж байсан биз дээ? Юун 20,0 сая төгрөг оруулж гаргасан асуудал яригдаад байгаа юм бэ? гэхэд энэ бол хэлтсийн даргын тушаал шийдвэр ийм зүйл хийсэн гэж хэлсэн. Тэгвэл тэр хэлтсийн даргын тушаал шийдвэрээ үзүүл гэхэд үзүүлээгүй. Тэгэхээр нь хэлтсийн даргатай уулзъя гээд бид нар хэлтсийн даргын өрөөнд орсон. Ингэхдээ татварын орлогын тасгийн дарга Сыг бас дуудаж дагуулж орсон. Хэлтсийн даргатай уулзаад дээрх асуудлаар тайлбар нэхсэн. Бийг тушаалаа аваад ир гээд зөвхөн тушаал нүүр л үзүүлсэн тушаалын хавсралт бол байхгүй байсан. Тэр үед л Б, З нарыг тус бүр 20,0 сая төгрөгийн урамшуулал авсан талаар мэдсэн. Энэ асуудлаас болж маргаан гарсан. Миний хувьд хүмүүсээс яагаад ийм их хэмжээний мөнгө гаргаж авсан юм бэ? Хувь хүмүүсийн цалингаас хүртэл шинэ жил гэж мөнгө хураасан атал шинэ жилийнхээ төсвөөс их хэмжээний мөнгө буцааж авсан байна. Энэ талаар хэлтсийн даргаас тайлбар нэхэхэд хэлтсийн даргаас за та нарт ойрын хугацаанд зарцуулалтын тайланг өгнө өө. Би өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын менежерийн хувьд би өөрөө тушаалаа гаргаж хэнд хэдэн төгрөгийн урамшуулал олгох асуудлаа шийдсэн гэсэн хариуг өгсөн. Анхны хурал дээрээ дүүргийн Засаг даргатай яриад алба хаагч нартаа урамшуулал олгох боллоо гэж хэлж тайлбарласан. Бидний зүгээс бол хэн хэнд хэдэн төгрөгийн урамшуулал олгосон, хэн хэний дансаар хэдэн төгрөг оруулаад хэдэн төгрөгийг буцааж авсан түүнийг юунд хэрхэн зарцуулсан гэдгийг тайлагнаач гэж шаардсан юм. 2019 оны 02 дугаар сард буюу цагаан сарын өмнө Б надад бэлнээр 2,500,000 төгрөг оруулж өгсөн. Түүнийгээ хэлтсийн бусад арга хэмжээнд зарцуулах мөнгөнөөс илүү гарсан мөнгө тул та нарт буцааж өгч байгаа юм гэж тайлбарлаад өгсөн. Та нар нөгөө зарцуулалтын тайлангаа хэзээ тавих вэ? гэхэд удахгүй тавина гэж хэлсэн. Түүнээс хойш тайлангаа огт тавиагүй...” гэх мэдүүлэг /1хх 138-139/,

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед энэ асуудлыг огт мэдээгүй 2019 оны 02 дугаар сарын сүүлээр манай хяналт шалгалтын тасгийн дарга Б.Б надыг дуудаад энэ хэлтэс дээр чинь дүүргээс орж ирсэн орон тооны бус байцаагч нарт олгох ёстой байсан урамшууллын мөнгийг шагнал урамшуулал гэж тушаал гаргаж энэ эмэгтэй дарга нар чинь авсан байна ш дээ. Энэ хэлтэс дээр болж байгаа асуудлыг чи ер нь мэдэж байна уу? Мөнгө гаргах тушаал нь чамд байна уу? гэж асуусан би байхгүй гэж ер нь тэгж л анх мэдсэн. Ингээд ...ямар тушаал гарсан юм бол гэж бодоод хэлтсээс гарсан бүх А, Б тушаалуудыг хянаад үзсэн чинь А/90 дугаартай тушаал нь хавтсан дотор байхгүй 89 гээд 90-ийг алгасаад 91,92 гээд дэс дарааллаараа явсан байсан. Тэр тушаал байхгүй болохоор уг тушаалыг юм байна гэж бодоод нягтлан бодогч Б.Б дээр ороод танд А/90 дугаартай тушаал байна уу? гэж асуусан учир нь тушаалын 1 хувь нь нягтлан бодогч дээр байдаг юм. Тэгтэл нягтлан дээр уг тушаал байсан аваад үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны тасгийн дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад шинэ жил болж байгаатай холбоотойгоор алба хаагч нарыг шагнаж урамшуулах тушаалын төсөл бэлдээд орж ирээрэй гэж хэлсэн. Би тухайн үед уг тушаалын төслийг бэлтгэж өгсөн гэхдээ түүн дээр ямар ч мөнгөн дүн болон хавсралт байхгүй байсан. Ер нь бол тушаалын дээд талын үндэслэх хэсгийг л боловсруулж өгдөг юм. Уг тушаалыг төсөл дээр доод хэсэгт 107,000,000 сая төгрөг шагнал урамшуулал болгож үр дүнтэй сайн ажилласан байцаагч нарт олгоно гэсэн тушаал байсан. Мөн хавсралттай байсан уг хавсралт дээр дэд дарга болон доошоо бүх тасгийн дарга нар хүн амын орлогын тасгийн байцаагч нар болоод нийт дэд дарга-1, тасгийн дарга-6, татварын байцаагч-8, ажилтан-2 нийт 17 хүний нэр дээр 107,000,000 төгрөг хуваарилагдаж татварыг хасаад 96,300,000 төгрөгийг дээрх хүмүүсийн дансаар гаргуулж авсан байгааг би сүүлд олж мэдсэн. Эдгээр материалууд нь одоо нягтлан бодогч Б дээр байгаа. Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хэлтсийн дарга Ж.Гийн А/90 дугаартай шагнал урамшуулал олгох тухай тушаал, албан хаагчдад олгох шагнал, урамшууллын жагсаалт гэсэн тушаалын хавсралт, дарга нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг материалуудыг би сүүлд олж хараад энэ асуудлыг мэдсэн юм аа...” гэх мэдүүлэг/1хх 147-148/,

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Миний бие тухайн тушаалын төслийг боловсруулаагүй юм. Тухайн үед Б дарга хамгийн их шийтгэлийн хуудас бичсэн байцаагч болон хамгийн их шийтгэврийн хуудас бичсэн тасаг хамт олонд шинэ жилийн арга хэмжээний үеэр урамшуулал олгоно гэсэн намайг тушаалын төсөл боловсруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр үед би тушаалын төслийн боловсруулаагүй буюу боловсруулж чадахгүй 2 өдөр болчихсон юм. Хуульч болоод удаагүй байсан учир хийж чадахгүй байсан юм. Тэгсэн яг тушаал гардаг өдөр Б дарга өмнөх үеийн урамшуулал олгосон ижил төстэй тушаалыг үзэж байгаад өөрөө шивээд түүнтэй адил тушаал боловсруулаад түүнийгээ над руу файл хэлбэрээр шидсэн ба үүнийг хуулийн зүйл заалтыг нь хянаад хүчинтэй эсэхийг нь үзээрэй гэж хэлсэн. Тэр тушаалын төслийн хавсралт хэсэг байхгүй хэнд, хэчнээн төгрөгийн урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй, мөнгөн дүн тодорхойгүй байсан. Тэр үед Б дарга миний бие аливаа тушаал шийдвэрийн төслийг хянадаг бөгөөд өөрөө боловсруулах эрхгүй учир чи боловсруулсан хэсэг дээр өөрийгөө бичээд хянасан хэсэг дээр Б дарга, нягтлан бодогч Б нарыг бичсэн ба зөвшөөрсөн дээр Г даргын нэрийг бичсэн юм. Боловсруулсан хэсэг дээр өөрийгөө бичсэн ба дарга бичээрэй гэсэн учраас тэгж бичсэн юм...” гэх мэдүүлэг /10хх 207/,

Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сараас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дэд даргаар томилогдон ажиллаж байна. ...Дээрх 18,0 сая төгрөгийг хэлтсийн дарга Ж.Гийн тушаалаар олгогдсон. Яг ямар учраас ийм их хэмжээний мөнгийг олгосныг би мэдэхгүй. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын 13-ыг хүртэл би өвчний чөлөөтэй байж байгаад ажилдаа орж ирсэн юм. Гэтэл 2018 оны \2 дугаар сарын 16 бил үү 17-ны өдөр дарга нарын зөвлөлийн хурал болоход хэлтсийн дарга бидэнд тайлбарлахдаа дүүргээс хэмнэсэн хэдэн төгрөгийг манай хэлтэст өгсөн. Уг мөнгийг сайн ажилласан алба хаагчдадаа хуваарилаад өгөх нь зүйтэй болов уу энэ талаар санал хүсэлт байна уу гэсэн. Тэгэхээр нь би энэ мөнгө нь дүүргийн давсан орлого мөн үү гэж асуухад давсан орлого биш гэж хэлэхээр нь би нэг ч удаа нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж үзээгүй, хэрэв нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол ямар нэгэн урамшууллыг авахгүй гэж хэлсэн. Нэгэнт давсан орлого биш болохоор ямар нэг байдлаар би хамрагдахгүй гэж хэлсэн. Ингээд ч хурал тарсан ба тухайн хурал дээр асуудал дээр ярьсан асуудлууд нь нэг нь дээрх асуудал нөгөөх нь шинэ жилийн асуудлыг л ярьсан. Шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон юм. Шинэ жилийн орой миний цалингийн Улаанбаатар хотын банкны 2609038260 тоот дансаар 18,0 сая төгрөг урамшуулал нэрээр орж ирсэн. Би уг мөнгийг миний нийгмийн асуудлыг шийдэх гэж байгаа юм байна л гэж ойлгоод уг мөнгийг цалингийн зээл, кредит картын өр зэргийг төлөөд ерөнхийдөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /1хх 149-150/,

Гэрч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сараас тамгын газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. ...Дүүргийн төсвийн орлогыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллаж байсан иргэд нь бүрдүүлдэг байсан учраас орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд шаардлагатай өдөр тутмын үйл ажиллагааны зардал, цалин хөлс зэргийг жилээр нь тооцоолж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан төсвийн дагуу дүүргийн төрийн сангаас манай данс руу орж ирснийг дамжуулж манайхаас сар бүр Татварын хэлтсийн данс руу шилжүүлдэг гэж хэлж болно. Дүүргийн Засаг даргаас төсвийн сар улирлын хуваарийг баталдаг ба энэ баталсан хуваарийн дагуу сар бүр санхүүжилтийг олгодог юм. жишээлбэл 2018 онд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018 оны Татварын хэлтсийн санхүүжилтийг 599.756.000 төгрөгөөр баталсны дагуу дээрх мөнгийг бүгдийг 100 хувь Татварын хэлтэс рүү шилжүүлж ажилласан байгаа. ...Орон тооны бус байцаагч нарын бүхий л цалин хөлс, урсгал зардлыг шийдвэрлэсэн мөнгө гэж ойлгож болно. Орон тооны бус байцаагч нарын санхүүжилтийг Татварын хэлтсийн 100200311401 тоот дансаар шилжүүлж байсан байдаг. Бусад татварын хэлтсийн дарга, удирдлагууд гээд бүхий л албан тушаалтнууд нь дээрх мөнгөнөөс санхүүжилт, цалин хөлсийг авах ёсгүй. ...Нийт 2018 онд 22 удаагийн гүйлгээгээр дээрх иргэдийн төлөөлөгчдийн 16 дугаар тогтоолд заасан 599,756,000 төгрөгийг 100 хувь олгосон байдаг. Жилийн эцсээр буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 87,142,100 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Харин мөрдөгчийн тогтоолд дурдсан 107,000,000 төгрөг гэж байгаа ба үлдэгдэл болох 20,457,900 төгрөг нь өмнөх саруудын санхүүжилтийн үлдэгдэл байсан байх гэж бодож байна. ...Манайхаас орсон мөн Татварын хэлтсийн нэмэлт дансаар орсон мөнгө мөн бол орон тооны бус байцаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдаж, зарцуулагдах ёстой нь зөв...” гэх мэдүүлэг /1хх 167-168/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын татвар, бичиг хэргийн зардал, шуудан холбоо, интернэтийн зардал, дүүргийн төсвийг бүрдүүлэхэд шаардагдах зардалд төсөвлөгдсөн мөнгө байгаа юм. Уг мөнгөний төсөвлөгдсөн ямар нэгэн задаргаа байдаггүй, хэд нь цалин, хэд нь урамшуулал, хэд нь бусад үйл ажиллагааны зардал болох талаар задаргаа байдаггүй юм байна лээ. Төсвийн хөрөнгө мөн бөгөөд манайд хуваарилагдсан санхүүжилт учраас төсвийн хөрөнгө юм...” гэх мэдүүлэг/9хх 143/,

Гэрч Д.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дүүргийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд 65 орон тооны бус байцаагч ажилладаг ба 2019 оны 01 сарын 01-ээс хойш бол байхаа больсон. Дээрх 65 орон тооны бус байцаагчид эдгээрийн халаалт, гэрэл цахилгаан, бичиг хэрэг, цэвэрлэгээний аж ахуйн материал, цалин, үр дүнгийн урамшуулал, нийгмийн даатгал зэрэгт зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь төсвөө батлуулахдаа 65 орон тооны бус байцаагч нарынхаа төсвийн төсөл буюу төсвийн зарцуулах задаргааг дүүргийн Тамгын газраар уламжлуулан төрийн сангийн хэлтэст өгдөг юм. Тэгэхээр Тамгын хэлтэс эсвэл Төрийн сангийн хэлтэст задаргаа нь байж магадгүй юм. Дээрх хөрөнгө нь төсвийн мөнгөн хөрөнгө мөн юм. Манайхаас бол тухайн байгууллагын харилцах данс руу шилжүүлдэг бөгөөд харилцахад байгаа мөнгөн хөрөнгө гэж хэлж болно...” гэх мэдүүлэг /9хх 142/,

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх 599.756.000 төгрөг нь төсвийн хөрөнгө мөн бөгөөд төсөв бүрдүүлэхэд тухайн ажилчдын цалин урамшуулал, бичиг хэргийн зардал, бараа ажил үйлчилгээний зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө учраас төсвийн хөрөнгө гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /9хх 143/,

Гэрч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн тайлан баталгаажуулах аудитын төлөвлөгөөт шалгалтыг явуулсан юм. Уг шалгалтаар Баянзүрх дүүргийн 2018 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 16 дугаар тогтоолоор татвар хураалтын орлого, бүрдүүлэлтэд орон тооны бус байцаагч нарын цалин хөлсийг олгохоор 599,756,000 төгрөгийг төсөвлөсөн байсан. Гэтэл шалгалтаар дээрх мөнгөнөөс 107,0 сая төгрөгийг үндсэн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор урамшуулал олгосон байсан. Энэ нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тул зөрчил дахин гаргуулахгүйн тулд албан шаардлага хүргүүлсэн юм. ...Дээрх 566,756,000 төгрөгийн татварын хураалтын орлогод зарцуулах ёстой буюу орон тооны бус байцаагч нарт олгох цалин хөлсөнд зарцуулах ёстой байсан бөгөөд тухайн жил орон тооны бус байцаагч нарт цалин хөлсийг олгосон ба зарцуулаагүй үлдсэн буюу хэмнэсэн үлдэгдэл 107,0 сая төгрөгийг орон нутгийн орлого руу буцаан төвлөрүүлэх ёстой байсан. ...Дээрх мөнгө нь төсвийн хөрөнгө мөн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөв учир орон нутгийн төсвийн мөнгө гэж ойлгоно...” гэх мэдүүлэг /10хх 2-3/,

Гэрч Ц.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1996 оноос хойш хугацаанд Баянзүрх дүүргийн Санхүүгийн хэлтэст хяналт шалгалтын байцаагчаар, орлого хариуцсан эдийн засагчаар, төсвийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сараас Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард хэлтсийн даргаар жинхлэгдээд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор Аудитын ерөнхий газарт ахлах аудитораар ажиллаж байна. ...Миний бие Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхад Ж.Г нь Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдгээр нь ажил төрлийн шугамаар л харилцдаг байсан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь орон нутгийн орлого төлөвлөлт, зарлага, санхүүжилтэд хяналт тавих чиг /үрэгтэй ажилладаг ба өөрөөр хэлбэл орлогоо төлөвлөнө, зарлагаа төлөвлөнө, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт дээр хяналт тавих зарлага санхүүжилт дээр хяналт тавьдаг юм. Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь улсын орлого төвлөрүүлэлтийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа байгууллага, босоо удирдлагатай байгууллага юм. Татварын хэлтэс нь орон нутгийн орлого төвлөрүүлэлт, орлогын төлөвлөгөөний биелэлт буюу энэ агуулгаараа Төсвийн тухай хуулийн 5-6 орлогыг сум, дүүргийн орон нутагт төвлөрүүлэх чиг үүрэгтэй юм. Манай хэлтэс нь төлөвлөлт хийх бөгөөд төлөвлөсөн орлогыг татварын хэлтэс биелүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг. Харин зарлага тал дээр Татварын хэлтэс маань татварын орон тооны бус байцаагч нарыг авч ажиллуулах эрхтэй байсан. Тэдгээр орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, бичиг хэргийн зардал зэргийг төлөвлөж орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг юм. ...Энэ талаар сүүлд сонсож байсан юм байна. Түүнээс тухайн үед надад бол энэ талаар Ж.Г нь хэлж байсан удаа байхгүй бөгөөд надад танилцуулах чиг үүрэг ч байхгүй юм. Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах ч энэ талаар надад хэлж байсан удаа байхгүй. ...Энэ мөнгө бол тавар хураалтын зардал гээд ганцхан нэр төрлөөр төсөвлөгдсөн юм. Түүнээс хэдэн хүний цалин гэх байдлаар задаргаа хийгддэггүй юм. Дээрх 599,756,000 төгрөг нь орон тооны бус байцаагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тэдгээртэй холбоотой бичиг хэргийн зардалд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /10хх 5-6/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 1993 онд Оросын Холбооны улсын Краснадар хотын Сахарын техникумыг нягтлан бодогч мэргэжлээр, 2011 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжпээр тус, тус суралцаж төгссөн. 2003-2008 оныг Хастабак ХХК-д нягтлан бодогчоор, 2008-2013 оныг хүртэл нөхөртэйгөө хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2013-2014 онд Барилгын коллежид нягтлан бодогчоор, 2015-2016 онд Спортын төв ордонд няпглан бодогчоор ажиллаад 2018 оны 3 дугаар сараас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байна. Одоогийн ажпын чиг үүрэг нь байгууллагын төсвөөс орж ирж байгаа мөнгийг зориулалтын дагуу зарцуулах, ажилчдын цалин бодох, улсад өгдөг бүх тайлангуудыг цаг хугацаанд нь өгөх, байгууллагын дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиг үүрэгтэй. Хэлтсийн дарга болон захиргааны удирдлагын тасгийн дарга нарын удирдлага дор ажилладаг... Татварын ерөнхий газрын дарга Занданбатын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар тус хэлтэст нягтлан бодогчоор томилогдон 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байна... Ж.Г даргыг өмнө нь танихгүй бөгөөд анх ажилд ороод таньдаг болсон. Хэлтсийн даргатай 2019 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл хамтран ажилласан ба тушаал нь өөрийн хүсэлтээр ажпаасаа чөлөөлөгдсөн байсан... Бодогдсон цалинг хэвлээд банк руу дансны дугаартай нь хамт мэйлээр болон цаас хэлбэрээр явуулдаг юм. Манайхаас бол шууд л цаасан хэлбэрээр нь банканд өгснийг банк өөрсдөө төв рүүгээ өгөөд хийлгэдэг юм шиг байна лээ. Манай хэлтсийн дор байрладаг банк нь өөрсдөө гүйлгээ хийдэггүй гэж хэлж байсан санагдаж байна. Ерөнхийдөө хэлтсийн даргын тушаалыг үндэслэж цалинг олгодог.” /1хх 158/,

Улаанбаатар хотын банк дахь Х.Аын эзэмшлийн 2609032141 дугаартай дансны хуулга /1хх 90/, Улаанбаатар хотын банк дахь Б.Бийн 2609032015 дугаартай дансны хуулга /1хх 96-97/, Улаанбаатар хотын банк дахь П.Оийн 2609032080 дугаартай дансны хуулга /1хх 100-101/, Улаанбаатар хотын банк дахь Ц.Мягмарын 269037158 дугаартай дансны хуулга /1хх 104/, Улаанбаатар хотын банк дахь Ц.Нын 2609030063 дугаартай дансны хуулга /1хх 107-110/, Улаанбаатар хотын банк дахь Э.Өгийн эзэмшлийн 2609031992 дугаартай дансны хуулга /1хх 113/, Улаанбаатар хотын банк дахь Т.Тын эзэмшлийн 2609033591 дугаартай дансны хуулга /1хх 125/, Улаанбаатар хотын банк дахь Г.Сын эзэмшлийн 2611190288 дугаартай дансны хуулга /1хх 132-133/, Улаанбаатар хотын банк дахь А.Бын эзэмшлийн 2609032029 дугаартай дансны хуулга /1хх 136-137/, Улаанбаатар хотын банк дахь Ц.Эгийн 2609037981 дугаартай дансны хуулга /1хх 140-141/,

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансны хуулга /2хх 120-121/, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай “Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” тогтоол, хавсралт /4хх 218-232/, Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 906 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэст орон тооны бус байцаагч ажиллуулах журам” /4хх 121-122/, Нийслэл дэх Төрийн аудитын газраас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан /4хх 146-159/, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх 125/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал /4хх 127-128/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай хурлын тэмдэглэл /4хх 129-130/, Гарт олгох урамшууллын тооцоо, төлбөрийн хүсэлтүүд /4хх 131-133/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэмэлт санхүүжилтийн дансаар 2016-2018 онуудад орон тооны бус болон автын байцаагчид тооцож олгосон цалингийн зардлын судалгаа /4хх 163-164/, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын улсын байцаагчид ажпын үр дүнгийн шагнал олгох журам” /4хх 240/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн шинэ жилийн арга хэмжээнд зарцуулагдах зардлын тооцоо /9хх 193/, Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай магадалгаа /8хх 231-237/, Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/16, НТАГ-2019/381/СТА-ТШЗ дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага /4хх 125/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын “Гарт олгох урамшуулал”, төлбөрийн хүсэлтүүд /4хх 131-133/, Үндэсний Аудитын газрын Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 244 дугаар тоот /4хх 151-152/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад Д.Б, Ж.Г нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйл баримтууд тогтоогджээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, Ж.Г нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож чадсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэмт хэргийн шинжийг хангасан байхаар хуульчилсан байна.

Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар хуралдааны тогтоолоор “татвар хураалт, орлого бүрдүүлэлт, орон тооны байцаагч нарыг ажиллуулах зардал” гэж 599.756.000 төгрөгийг баталжээ /4хх 218-232/.

Гэтэл уг баталсан санхүүжилтийг зориулалтын бусаар буюу “шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын тушаалыг баталж 107.000.000 төгрөгийг /4хх 127/ зориулалтын бусаар зарцуулахдаа өөрсдийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар нь орон тооны бус байцаагч нарыг ажиллуулах төсвөөс зориулалтын бусаар буюу шагнал урамшуулал олгох нэрээр эрх олгогдоогүй мөнгийг гаргаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхээс Д.Б, Ж.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. ...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэлээс “...тус хэрэгт Ж.Гтэй бүлэглэн гүйцэтгээгүй. ... “ гэж давж заалдах гомдол гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд болох:

гэрч З.Сын “...дээрх мөнгө орохоос өмнө манай захиргааны дарга Б нь “дансаар чинь мөнгө оруулаад авчихъя, дансны дугаараа өгчих” гэхээр нь би юм бодолгүй дансны дугаараа өгсөн. ...” /1хх 86-87/,

гэрч Х.Аын “..Б дарга намайг дуудаад “чи өчигдөр Лд мөнгө авч өгсөн үү” гэхээр нь “банк оочиртой байсан тул авч чадаагүй” гэхэд “за чи өнөөдөр аваад надад авч ирж өгөөрэй” гэсэн. ...” /1хх 88-89/,

гэрч Э.Аы “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний Улаанбаатар хотын банкны цалингийн дансанд 3.600.000 төгрөг орж  ирсэн. Удалгүй Б дарга над руу залгаад “наанаасаа 900.000 төгрөгийг урамшуулал гэж өөртөө авч үлдээд 2.700.000 төгрөгийг нь шинэ жилд зарцуулаарай” гэж хэлсэн. ...” /1хх 93-95/,

гэрч П.Оийн “...Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “таны дансанд 2.700.000 төгрөг орсон байгаа. Оройны шинэ жилд хэрэглэх мөнгө шүү. Та 200.000 төгрөгийг нь аваарай таны урамшуулал шүү”  гэж хэлсэн. ...” /1хх 98-99/,

гэрч М.Цийн “...манай хэлтсийн захиргааны тасгын дарга Д.Б “шинэ жилтэй холбоотой мөнгө чиний дансаар оруулж, гаргаж авах гэж байгаа юм, хүнд битгий хэлээрэй, ганцхан чиний дансаар оруулж, гаргах гэж байгаа юм” гэж хэлсэн. ...” /1хх 102-103/,

гэрч Ц.Нын “...Манай хэлтсийн захиргааны тасгын дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад “маргааш байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болно. Тэгэхэд хэлтсийн шилдэг байцаагч шалгаруулна. Түүний шагналын мөнгийг чиний данс руу хийгээд гаргаж авъя” гэж хэлсэн. ...” /1хх 105-106/,

гэрч Э.Өгийн “...манай хэлтсийн захиргааны тасгын дарга Д.Б 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр намайг өрөөндөө дуудаад “чиний дансанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэх мөнгө орно шүү. Түүнээс 200.000 төгрөгийг чи өөртөө аваарай. Энэ жил сайн ажилласан гээд урамшуулал болгон өгч байгаа юм. Харин 2.500.000 төгрөгийг нь аваад надад өгөөрэй” гэж хэлсэн. ...” /1хх 111-112/,

гэрч Н.Эгийн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрийн захиргааны тасгын дарга Д.Б над руу утсаар яриад “чиний цалингийн данс руу чинь мөнгө орно шүү. 200.000 төгрөг нь чиний урамшуулалын мөнгө, харин үлдэгдэл мөнгө нь шинэ жилийн арга хэмжээний мөнгө учир буцааж өгнө шүү” гэж хэлсэн. ...” /1хх 116-117/,

гэрч С.Сгийн “...Э над руу яриад “чиний данс руу мөнгө орохоор 200.000 төгрөгийг нь өөрөө авч үлдээд, үлдсэн мөнгийг нь Д.Б даргад оруулж өгөөрэй” гэж хэлсэн. ...” /1хх 121-122/,

гэрч Т.Тын “...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн захиргааны удирдлагын тасгын дарга Д.Б дарга намайг өрөөндөө дуудаад “одоо чиний дансанд 2.700.000 төгрөг орно. Чи энэ жил сайн ажилласан учир 200.000 төгрөгийг нь өөртөө авч үлдээд, үлдсэн 2.500.000 төгрөгийг нь данснаасаа авч бэлнээр надад өгөөрэй” гэж хэлсэн. ...” /1хх 125/,

гэрч Ю.Лгийн “...миний цалингийн дансанд урамшуулал гэж 18.000.000 төгрөг орж ирсэн. Энэ юун мөнгө болох талаар төрийн захиргааны тасгын дарга Д.Бээс утсаар асуухад “3.000.000 төгрөг нь чиний урамшуулалын мөнгө, 15.000.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээ болон шагнал урамшуулал, утааны эсрэг ажилчдад олгох сүү, цагаан идээнд зарцуулагдах мөнгө юм. Үлдсэн мөнгийг яг одоо бэлнээр аваад ир” гэж хэлсэн. ...” /1хх 128-129/,

гэрч Т.Сын “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиргааны тасгын Д.Б дарга надтай уулзаад таны дансанд урамшуулал гэж 4.000.000 төгрөг орж байгаа. Үүнээс хүн амын орлогын албан татвар гэж 400.000 төгрөгийг татаад 3.600.000 төгрөг дансанд чинь орох байх. Таны урамшуулал 500.000 төгрөг шүү. Үлдсэн 3.150.000 төгрөгийг данснаасаа аваад өгөөрэй” гэж хэлсэн. ...” /1хх 130-131/,

гэрч  А.Бын “...Д.Б дарга над руу утсаар яриад “сая чиний дансанд 3.600.000 төгрөг орсон. 500.000 төгрөг нь чиний урамшуулал шүү. Үлдсэн 3.100.000 төгрөгийг нь аваад өгөөрэй” гэсэн. ...” /1хх 134-135/,

гэрч Ц.Эгийн “...төрийн захиргааны тасгийн дарга Д.Б надтай уулзаад таны данс руу чинь 3.600.000 төгрөг орно шүү. Түүнээс өөртөө 900.000 төгрөгийг нь авч үлдээрэй. Харин үлдсэн 2.700.000 төгрөгийг орой шинэ жил дээр аваад ирээрэй” гэж хэлсэн. ...” /1хх 138-139/,

гэрч Б.Мын “...захиргааны тасгын дарга Д.Б намайг өрөөндөө дуудаад “шинэ жил болж байгаатай холбоотой албан хаагч нарыг шагнаж, урамшуулах тушаалын төсөл бэлдээд орж ирээрэй” гэсэн. Би тухайн үед уг тушаалын төслийг бэлтгэж өгсөн. ...Уг тушаалын төслийн доод хэсэгт 107.000.000 төгрөгийг шагнал, урамшуулал болгож үр дүнтэй сайн ажилласан байцаагч нарт олгоно гэсэн байсан. ...” /1хх 147-148/ гэх мэдүүлгүүдээр Д.Б нь Ж.Гтэй тухайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсон болох нь тогтоогджээ.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нараас “...албан тушаалын тодорхойлолтод төсөв захиран зарцуулах, хувиарлах хянах санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх байхгүй. ...” гэж маргах боловч Д.Б нь хавтас хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт /3хх 138-139/-д заагдсан “татварын улсын байцаагч, ажилтнуудын ажлыг сар бүр дүгнэж, үр дүнгийн шагналын тушаалаар баталгаажуулан олгох” гэсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Ж.Гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, Д.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ...” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч, прокурор, шүүх, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох бөгөөд уг хэрэгт иргэний хариуцагчаар татах этгээдүүдийг бүрэн тогтоож, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч нараас зохих төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймээс шүүгдэгч Д.Бийн “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэлийн “...Д.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, иргэний хариуцагч Г.Сын “...шийтгэх тогтоолоор надад хариуцуулахаар болсон 3.000.000 төгрөгийн төлбөрийн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Яллах дүгнэлтийн хавсралтад “...яллагдагч Д.Б 26.350.000 төгрөг, Ж.Г 42.000.000 төгрөгийн хохирол тус тус төлнө. ...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “...Ж.Гийн Авлигатай Тэмцэх газрын барьцааны Төрийн сангийн 100900033401 тоот дансанд төлсөн 19.557.400 төгрөг, Д.Бийн Авлигатай Тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн Төрийн сангийн 100900000717 тоот дансанд төлсөн 18.000.000 төгрөгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж заасан байх тул “...шүүгдэгч Ж.Гээс 22.442.600 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 8.350.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай. ...” гэх нэмэлт заалт оруулах нь зүйтэй.

Мөн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 691 дугаар прокурорын зөвшөөрлөөр Б.З-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206034920 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 68 дугаар байрны 14 тоот хаягт байршилтай орон сууц болон  Ж.Г , Г.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036801 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө 66 дугаар байрны 39 тоот хаягт байршилтай орон сууцны захиран зарцуулах эрхийг, Г.С-ын нэр дээр бүртгэлтэй 00-00 000 улсын дугаартай Ланд Крузейр Прадо, Д.Б -ын нэр дээр бүртгэлтэй 00-00 000 улсын дугаартай Тоёота Хайяландер, Ж.Г-ын нэр дээр бүртгэлтэй 00-00 000 улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслүүдэд тус тус шилжилт хөдөлгөөний хориг тавьсныг,

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 329 дугаар прокурорын зөвшөөрлөөр Ю.Л-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091213 дугаартай Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Амгалан 00 байрны 00 тоот хаягт байршилтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-1114000818 дугаартай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 0 дүгээр баг, 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Э.Ө-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007357 дугаартай Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 0 тоот хаягт байршилтай орон сууц, Ц.Э-гийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012376 дугаартай Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай орон сууц, Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204057062 дугаартай Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 байрны 00 тоот хаягт байршилтай орон сууц, А.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1105005893 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 0 дүгээр баг  00 тоот газар, эрхийн улсын бүртгэлийн Г-1105005321 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайхан төгөл 46 гудамжны 15 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Г.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040482 дугаартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 00 тоот хаягт байршилтай орон сууц, зоорийн давхрын 00 тоот авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Г-2204022206 дугаартай Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 дүгээр гудамжны 00 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлд тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, иргэний хариуцагч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1302 дугаартай шийтгэх тогтоолд “...шүүгдэгч Ж.Гээс 22.442.600 төгрөгийг, шүүгдэгч Д.Бээс 8.350.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай. ...” гэсэн,

“...2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 691 дугаар, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 329 дугаар прокурорын зөвшөөрлүүдээр хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, иргэний хариуцагч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН