| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03079/И |
| Дугаар | 184/ШШ2024/04727 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/04727
| 2024 09 23 | 184/ШШ2024/04727 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, *******, ******* *******, ******* байр, 28 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, 21 дүгээр хороолол, байр, 7 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвалыг суулцуулан, нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ж., хариуцагчийн өмгөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын иргэн ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******/ миний бие Адуут овгийн /регистрийн дугаар: /-тай 2014 оны 03 сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.
Бидний охин ******* овгийн *******ын /регистрийн дугаар: / нь 2015 оны 03 сарын 03-ньрөдөр төрсөн ба охин минь одоо 8 настай, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн За ангид суралцаж, эрүүл өсөж бойжиж байгаа болно.
Миний бие хайрт охин П.тайгаа хамт амьдарч байгаа ба эцэг, аав хүнийхээ үүрэг, хариуцлагыг сайтар ухамсарлан охиндоо сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлж байна.
Эхнэр Ж. бид хоёр тус тусдаа олон жил амьдарч, хамтын амьдралгүй болон удаж байгаа ба Ж. нь одоо өөр хүнтэй хамтын амьдрал зохион амьдарч байна. Хариуцагч Ж.Намхайядаг бид хоёр цаашид албан ёсны эхнэр, нөхөр байх боломжгүй юм.
Тиймээс миний бие гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч үлдэн, цаашид туүнийгээ хайрлан халамжилж, өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Бидний дунд аливаа эд хөрөнгийн маргаантай ямар нэгэн асуудал байхгүй болно.
Миний бие тус шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид 2023 оны 10 сарын 20-ны өдөр хандсан бөгөөд бид цаашид хамт амьдрахгүй, нэгэнт эвлэрэхгүй нь тодорхой болсон тул 2023 оны 12 сарын 04-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл гарсан болно.
Иймд иргэн Л.******* болон Ж. нарын гэрлэлтийг цуцалж, охин ******* овгийн *******ын /регистрийн дугаар: /-ыг эцгийн асрамжид үлдээж, Ж.аас охин П.д хууль тогтоомжид заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрлэлт цуцлах тал дээр хэн аль нь маргаангүй. Хоёрдугаар шаардлагын тухайд улсын дээд шүүхийн зөвлөмж зэргийг хэн аль нь анхаарч үзэхийг тусгасан. Хүүхдийн ээнэгшин дассан байдал, хүүхдийг хүмүүжүүлэх орчин нөхцөл, гэр болон сургуульдаа явах зам дөт байх гэх мэт нөхцөл байдлуудыг харгалзан үзэх, хүүхэд нь өөрт нь илүү дассан байхыг аль аль нь нотолсон байх зэрэг байна. Бүх шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хангадаг. Шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал үгүйсгэхгүй гэдгээ хэлж байна. Нэхэмжлэгчийг дуугай бүрэг гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн харилцаж буй байдал нь энгийн, өөрийгөө илэрхийлэх чадвартай, хүүхэдтэйгээ уулзах хүсэл байгаа талаар дурдсан. Хүүхдийн санал нь эцэгтэйгээ байна гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд хэрвээ эцэг нь үүргээ биелүүлж чадахгүй бол эхтэй нь үлдээх асуудал ярьж байна. Эх нь надтай амьдрах боломжгүй бол эмээ өвөөтэйгөө амьдрах зэргээр хүүхдийг хэрэгсэл мэтээр ярьж байна. Хүүхэд өөрөө хүсэл зоригоо илэрхийлдэг. Талууд эцэг эх байх эрх үүргээ биелүүлж байсан гэж харагдаж байна. Илүү ээнэгшин дассан байдал нь эцэгтэйгээ илүү байна. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараагүй гэсэн зүйлийг ярьж байна. Хүүхэд эхийгээ байхгүй үед ковидоор өвдөөгүй. Хамгийн энгийнээр яаж анхаарал хандуулсан зэрэг нь харагдаж байна. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр ямар асуудал болж байна хүүхэд рүүгээ яаж харилцаж байгаа хандлага эх охины харилцаа ямар байгааг мэргэжлийн түвшинд харах нь зүйтэй. Хүүхдийг зүгээр сурч байгаа сургуулиас нь гаргаад Дархан руу аваачих гээд байгаа нь боломжгүй. Би чадахгүй бол эмээ өвөө нь хар гэдэг нь зохимжгүй. Нэхэмжлэгч 2012 оноос хойш тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байна. Дундаж цалин нь 3,500,000 төгрөг байна. 2016 оноос хүүхдийнхээ боловсрол зориулж мөнгөн хуримтлал үүсгэсэн. Мэргэжлийн этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, хүүхдийн асрамжийг эцгийн талд шийдвэрлэвэл тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа” гэв.
2. Хариуцагч Ж.аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрийн охиноо 2015 онд төрүүлсэн. Нэхэмжлэгчтэй бараг хамтран амьдраагүй. Эцэг маань өвчтэй байдаг учраас гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд гадаад руу явж ажилласан. Гадаадад байх хугацаандаа хэрэглээний төлбөрийг байнга явуулдаг байсан. Эх маань хүүхдийг маань өсгөсөн. Охин маань намайг санаад байсан учраас эцэгтэй нь уулзуулбал сэтгэл нь дээрдэх болов уу гэж бодоод эцэгтэй нь уулзуулдаг байсан. Гадаадад байх хугацаанд хүүхдийн маань сэтгэлийг эргүүлсэн. Хүүхдийг маань өсгөөгүй байж том болохоор нь авна гэж байгаатай эвлэрэхгүй байна. Нэхэмжлэгч 14 хоног тасралтгүй ажилтай байдаг. Үлдсэн хоногт хүүхдийг маань хэн харж ханддаг талаар мэдэх боломжгүй. Эцэг дээрээ байх хугацаанд охинтойгоо 2-3 удаа уулзсан. Өмнө байсан байдлаасаа өөр болсон. Маш худал ярьж байна. Хүүхэд маань зуны амралтаар үр бүтээлтэй өнгөрөөгөөгүй нэг бол Дарханд хүргэж өгөөд үгүй бол Шарын голд хүргээд байдаг. Хүүхэд маань утаснаас маш их хамааралтай болсон. Оройн цагаар унтаж байна. Хүүхдэдээ маш их санаа зовж байна. Нэхэмжлэгч дуугай, бүрэг, ганцаардмал хүн. Охиныг маань өөр шигээ хүн болгох болов уу гэж бодож байна. Охин маань хэнтэй найзалж байна, биеэ яаж авч явах талаар эцэг нь сайн мэдэхгүй. Охины маань үе мөч өвддөг. Бие нь зуны турш өвдөөд эрдсийн шинжилгээ өгье гэхээр авчирч өгдөггүй. Аавдаа хэлээд шинжилгээ өгөөрэй гэхэд өгөөгүй байсан. Миний хувьд тогтсон ажил төрөл байхгүй. Хүнд хүүтэй мөнгө зээлдэг. Хүүхдүүддээ цаг зав гаргах боломжтой. Өөрийнхөө ачийг хардаг. Охиноо зөв хүн болгож хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Эцэг дээрээ байх үедээ нэхэмжлэгч хүүхдээ ажил руугаа авч явсан. Дааруулснаас болж ирээд хатгаа авсан талаар би мэдээгүй манай ээжид хэлсэн. Тариа хийлгүүлсэн ээжид маань битгий хэлээрэй гэсэн бөөстөж ирсэн. Би бөөсний шампунь хүртэл худалдаж авч өгөөд явуулсан. Эмээдээ охин маань хэлэхдээ 12 давхраас үсэрвэл амьд гарах эсэх талаараа асуусан. Хадам эгч маань охин тийм зүйл ярьсанд санаа зовж байна гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтийн тухайд миний хувьд хол газар байдаг. Байнга утсаар ярьдаг учраас хажууд байдаг хүндээ илүү байх нь ойлгомжтой. Би хүүхдээ өөр дээрээ авбал охин маань надад илүү дасах болно” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийн хувьд хүйсийн онцлог гэж байгаа. Эмэгтэй хүүхдийн насны онцлогоос шалтгаалж өөрчлөгдөж байдаг. Хэн алин дээр ч байсан хайр энэрлээр дутахгүй өсөх ёстой. Талуудын хэн нь ч хүүхдээ авсан үүргээ ямагт биелүүлэх үүрэгтэй. Хүүхэд нэг удаа болсон явдал дээр дүгнэлт хийж эхийгээ буруутгах зэрэг асуудлыг ярьж байна. Хэн ч амьдрахын эрхэнд хүүхдээ орхиод гадаад руу явдаг. Гадаад явж хөдөлмөрлөсний дүнд хүүхдэдээ цаг зарцуулах боломжтой болсон. Нийгмийн даатгалаар бүх зүйл нотлогдохгүй. Нийгмийн даатгалыг хэн ч хувиараа төлдөг болсон. Санхүүгийн хувьд эцэг эх нь нийгэмд бэхжисэн. Хүүхдэд хадгаламж нээснээрээ хайртайгаа илэрхийлж байна гэж бодохгүй байна. Хүүхдэд санхүүгийн хэрэгцээг бүрэн хангахын тул хуримтлал үүсгэх боломжтой. Эхийн асрамжид байхад ч үргэлжлүүлэх боломжтой. Нэхэмжлэгч биеийн байдлын улмаас Австрали явах боломжгүй гэж үзээд үлдсэн байна. Хүүхдийг эцэг нь ганцаараа өсгөх, харж хандахад нөлөөлөх үү гэдэг байдал харагдана. 3 наснаас хойш хариуцагчийн эцэг эх дээр өссөнийг нэхэмжлэгч талаас үгүйсгэсэнгүй. Гэтэл 3 наснаас хойш эцэг нь харж хандсан гэж ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш анхаарч халамжлах сэдэл төрсөн. Санхүүгийн хувьд хэн аль нь боломжтой. Хүүхдийнхээ талаар нэхэмжлэгч сайн мэдэхгүй нь харагдаж байна. Гэтэл мэтгэлцээний явцад ээж маань үеэлтэй тийм зүйл ярьсан байдаг гэдгийг хэлсэн нь мэдсэн ч нуун дарагдуулсан. Хүүхдэд амьдрах чадвар олгохын тул зарим зүйл дээр зэмлэх нь зүйтэй. Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдийнхээ тэмдэглэлийг мэдэхгүй байна. Шинжээч нь тухайн үеийн мөчлөг дээр дүгнэлт гаргадаг. Мэргэжлийн хүмүүс учраас тухайн үед хяналт тавьдаг. Шинжээч нь эцгийн нөхцөл байдал одоогоор сайн байна гэснээс биш эхийн нөхцөл байдал дээр дүгнэлт гаргаагүй. Хавтаст хэргийн 152 дахь талд эцэг байх үүргийг заасан байдаг. Эдгээр зүйлүүд дутагдаж байгаа нь хүүхдэд зарим зүйлийг хязгаарлаж байна. Эцэг эх аль аль нь үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх үйл явцад хэн аль нь боломжтой гэсэн байдаг. Одоогоор эцэгтээ ээнэгшин дассан гэж байгаа нь өөртөө давуу байдал олгосон гэж ойлгоод байна. Эцэг дассан байгаа нь өөрөө тэр хүүхдийн дураараа байх нөхцөл боломжийг олгож байгаа. Хүүхдийн сэтгэл зүйд анхаарах ёстой. Эх нь хүүхдээ өөрийн асрамжид аваад өсгөхөд татгалзах зүйлгүй. Аль ч үе шатанд хүүхэдтэй уулзах эрхийг хязгаарлаагүй гэж байна. Хязгаарлаагүй бол яагаад шинжээч очиход уулзуулж байна вэ хүүхэдтэйгээ яагаад тэр талаар ярилцахгүй байна вэ жилийн 168 хоногт байхгүй байна. Нэхэмжлэгч ажлынхаа онцлогийг мэдэхгүй байна. Хамт байхгүй үедээ нэхэмжлэгч хүүхдэдээ хараа хяналт тавих боломжгүй. Хүүхдийн асран хамгаалах эрхийг эхэд нь үлдээх, эцэгт нь үлдээлээ гэхэд эрхээ хэрэгжүүлэхэд нь хязгаарлалт тогтоохгүй байхыг даалгах шүүхийн шийдвэрт тусгаж өгөх саналтай байна” гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, П.ын төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00573 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, итгэмжлэл, Энержи ресус ХХК-ийн Ухаа худаг салбарын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомтбанк ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/220 дугаартай албан бичиг, дансны хуулга, Голомтбанк ХК-ийн тодорхойлолт, дансны хуулга, 30 ш зураг, Л.Нямбаярын тодорхойлолт, Л.*******, П. нарын гадаад паспортын хуулбар,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар,
3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: хүүхдийн санал асуусан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 597 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн шинжээчийн дүгнэлт,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* нь эхнэр Ж.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид гэр бүл болсныг 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлийн 0289 дугаар бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байна.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00573 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрэн хамт амьдрах боломжгүй. Тус тусдаа амьдарч байгаа гэх нэхэмжлэгчийн мэдүүлэг, хариуцагчаас гэрлэлтийг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх нөхцөл байдал нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
3. Хүүхдийн эрхийн тухай *******89 оны конвенцийн 5 дугаар зүйлд “... эцэг эх, зохих тохиолдолд, нутгийн ёс заншлын дагуу өргөтгөсөн гэр бүл, нийгэмлэгийн гишүүд, асран хамгаалагч болон хүүхдийн өмнөөс хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн хариуцлага, эрх, үүргийг хүндэтгэн, хөгжиж буй хүүхдийн чадавхид нийцүүлэн энэхүү Конвенцид заасан эрхээ хэрэгжүүлэхэд удирдан чиглүүлнэ”, 6 дугаар зүйлийн 2-т “...хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана”, 9 дүгээр зүйлийн 1 “... хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ. Ийм шийдвэрийг эцэг, эх хүүхэддээ хэрцгийгээр харьцах, анхаарал, халамжгүй орхих, эсхүл эцэг эх нь тусдаа амьдардаг тохиолдолд хүүхдийн оршин суух газрын талаар зохих шийдвэрийг гарган”, 3 “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж заасныг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”, 6.2-т “Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ”, 7.1-т “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй”, 7.3-т “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж заасныг тус тус хүүхдийн эрхийг хангаж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг Л.*******д хүлээлгэж, охин П.ыг эцгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “...Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан байх ба хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу 7 насанд хүрсэн хүүхэд охин П.ын саналыг асуухад охин П. нь аавтайгаа хамт амьдармаар байна гэх саналыг өгсөн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүүхдийн асрамжид маргасан тул шүүхээс шинжээч томилж, эцэг эхийн зан ааш, ёс суртахууны байдал, архидах, мансуурахад донтох зуршилтай эсэх, хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн эсэх, халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан хүүхдүүдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх нь хүүхдийн хүмүүжил, ахуй нөхцөл, эрүүл мэнд, хүүхэд ая тухтай өсөх боломжтой талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилогдож, 2024 оны 07 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх ба дүгнэлтэд “...нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ж. нар нь аль аль нь асран хамгаалагчаар тогтоовол, хүүхэдтэйгээ хамт амьдрах гэр оронтой, хүүхдийг өсгөж, халамжлахад туслах дэмжих хүнтэй, хоол унд, хувцас, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй, хүүхдийг өсгөж халамжлах, ирээдүйн боловсрол болон хүмүүжилд нь анхаарал тавьж чадна гэдэг нь харагдаж байгаач тэдний охин болох П.ын хувьд аавтайгаа илүү ээнэгшин дассан...” хэмээн тусгасан байна.
4. Зохигчид хамтран амьдарсан хугацаанд тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин П. төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар болон хүүхэд эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлсон өрхийн эмнэлгийн тодорхойлолт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эх Ж. нь охин П.ыг эцгийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа байх бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална: Үүнд: Эцэг эхээ хайрлах, бусдыг хүндэтгэх, туслах, эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах, зохих насанд нь сургуулийн өмнөх, бага, дунд боловсрол эзэмшүүлэх, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, эрүүл мэнд болон өөрийгөө хамгаалах, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх”, 10 дугаар зүйлд зааснаар “эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд: хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, хувийн мэдээллийг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан зэрэг үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Ж.ийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Л.******* саад болохгүй байхыг дурдаж байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, овогт /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин П.ыг эцэг Л.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Л.*******д хариуцагч Ж. эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг тайлбарласугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Баяржаргалд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД